Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Амь хөнөөхийг дэмжигчдийг Диваажин зөвшөөрөхгүй

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Host: 10-р сарын 22-ны баасан гарагт Суприм Мастер Телевизийн ажлын багийнхны нэг нь бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд нэгэн цочирдом мэдээ илгээн санал бодлыг нь сонссон юм.

“ Media Report from NBC Sept. 16, 2021: Пап Францис хэлэхдээ Католикийн хуврагууд номлогчид байх ёстой болохоос улс төрчид байх ёсгүй гэсэн. Тэрээр лхагва гарагт Словакаас Ром хүрэх нислэгийн үеэр номлогч нар “зэмлэн буруушаах бус нигүүлсэл, болон уян зөөлөн сэтгэлээр үйлчлэх ёстой” хэмээжээ ”

Их Багш утсаар залгаж уг асуудалтай холбоотой хариултаа айлдлаа.

(Өмнө нь 9-р сард Пап Францис, Байден болон үр хөндөлтийг дэмжиж буй бусад католик шашинтай улс төрчдийг хайрлаж энэрэн буруушаахгүй байхыг уриалж байсан. Пап нялхсыг энэрч хайрлах учиртайсан. Яагаад бидэнд Байден болон үр хөндөлтийг дэмжиж байгаа улс төрчдийг хайрлаж энэр гэсэн утгатай зүйл яриад байгаа юм бол?)

Тийм. Надаас биш, түүнээс асуух хэрэгтэй. (Тийм.) Миний бодохоор Шашны байгууллага нь тэсэж үлдэхийн тулд хандив хэрэгтэй (За.) байгаа байх. Тэд бүгдээрээ Католик хүмүүс. (Тийм ээ, Багш аа.) Ромын католикчууд. Сүм нь ч Католикийн сүм учраас Христийн сүмээс Католик сүм нь өөр байх. (Тийм байх нь.) Католик сүмд чөтгөрүүд, сахиусан тэнгэрүүд нийлж болдог байж мэдэх юм. Диваажинд бол тийм биш. (За, Багш аа.) Диваажинд бол сайн нь сайн, муу нь муу. Тэнд муу гэгч байж чадахгүй. (Яг тийм.)

Надад ч бас тэр хүмүүсийг энэрэх сэтгэл төрж байна. (За.) Гэхдээ би яагаад тэгэх албатайгаа мэдэхгүй. Тэд сайхан амьдарч, Насан туршдаа цалин хангамж сайтай, эрх ямбатай, хүндлүүлж байсаар даварсан хүмүүс. (Тийм, Багш аа.) гавьтай зүйл хийсэнгүй. Хэний ч төлөө төдийлөн сайн зүйл хийсэнгүй. Сайн зүйл хийгээгүйгээр барахгүй нялх үрсийг хөнөөж байна. Поп өөрөө эхийн хэвлийд байхдаа хүчээр тэр даруй авхуулан хөнөөгдсөн гэж бодоод үз дээ. Түүнд энэ таалагдах болов уу? (Яг үнэн, Багш аа. Үгүй.) Тэр өөрийг нь хөнөөсөн тэр хүмүүсийг нигүүлсэн хайрлах байсан болов уу

Энэ нь зөвхөн нялхсын ч тухай биш. Зарчимгүй болох дээрээ тулсан хэрэг. (За, Багш аа.) Католик буюу Христийн шашинд “Амь хөнөөж үл болно” гэсэн хууль ёс бий. Хэрэв тэд энэ зарчмыг дагаж мөрдөхгүй бол тэдэнд зааж сургах хамгийн эхний хүн нь пап байх учиртай. (Тийм ээ, Багш аа)

Эс бөгөөс та нар яах гэж сүмд очих юм? (Тийм, яг үнэн.) Тэр бүх буянтан олон яах гэж сүмд татвар төлөх ёстой юм. Тэд хандив өгч, сүмийн өмнөөс бүхий л төрлийн буяны үйлс хийж, мөн бүх дэг жаягийг даган мөрдөж ядаж л хүний амь хөнөөдөггүй. (Тийм.) Гэтэл аль хүч нөлөөтэй хэн дуртай орж ирээд нь хэнийг ч хамаагүй алж хөнөөгөөд байна гэнэ.

Энэ бол улс төрийн асуудал биш. Хүмүүсийн амь насны асуудал! (Тийм, Багш аа.)

“ Media Report from EWTN Pro-life Weekly May 15, 2020: Тэд бол бяцхан хүмүүн төрөлтнүүд. Тэдгээр нялх үрс эхийн хэвлийдээ ийм жаахан байхдаа л өвдөлт мэдэрдэг. 12-хон долоо хоногтойдоо. Мэдрэлийн бүхий л холбоосууд биежин тархины хэсгүүд холбогдон бидний мэдэрч байгаа шиг өвдөлт мэдэрдэг болгодог. Энэ бүхэн 12 долоо хоногтойгоос биежиж эхлээд 18 долоо хоногтойдоо бүрэн гүйцэх болно. Урьд нь бид ураг гэж нэрлэдэг байснаас хэр их хүн төрхийг олсон байдаг талаар дахин бодож үзэх хэрэгтэй. Мэдээж тэд бол бага залуу хүмүүс бөгөөд шинжлэх ухаан бидний зүрх сэтгэлдээ мэддэг байсан шиг тэднийг өвдөлт мэдэрдэг гэж хүлээн зөвшөөрсөн. Олон удаагийн хэт авианы оношилгоонд тэдний хөдөлж, эргэж тойрч, инээмсэглэж байгаа нь харагддаг бөгөөд энэ залуухан хүмүүн төрөлтнүүд хүндлүүлэн, нэр төр хүртэх эрхтэй. ”

“ Testimony by Ms. Jill Stanek July 5, 2017: Харин би нэг орой ажил дээрээ ирээд эх барих сувилагчийн ажил үүргийнхээ дагуу хоёр аймшигтай зүйлтэй тулгарсан. Нэг нь манай эмнэлэг сүүл үеийн үр хөндөлтийг хийхэд болсон явдлын тухай. Гурваас дээш сартай дауны синдромтой хүүхдийг үр хөндөлт хийж авах тухай сонслоо. Дараагийнх нь тэр эмнэлэгт хэрэглэдэг байсан үр хөндөх аргын дагуу бол Жоны тайлбарласнаар заримдаа үр хөндөлтөөр авсан хүүхэд амьд гарч ирэх тохиолдол байдаг бөгөөд хэрэв амьд гарч ирвэл эмнэлгийн ямар ч арга хэмжээ үзүүлэлгүй үхүүлэхэд хүргэх явдал юм. Надад шуудхан л Сургаал үг 24:11-12 дээр дурдсан байдаг “Шударга бусаар үхлийн ял тулгагдсан хэн бүхнийг авар. Тэднийг үхүүлэхээс татгалз. Мэдээгүй байсан хэмээн хариуцлагаас мултрах гэж хичээх хэрэггүй. Учир нь Эзэн бидний зүрх сэтгэлийг ч, бидний мэддэг гэдгийг ч мэднэ. Мөн Тэрээр бүгдийг хийсэн зүйлд нь тохирсон шанг өгдөг” гэсэн үг орж ирсэн. ”

“ Media Report from C-SPAN2 2015: Та яагаад үр хөндөлт хийхээ больсон юм бэ? (Миний хувьд дөрвөн жилийн хугацаанд 1,200 үр хөндөлт гүйцэтгэж, дадлагын хугацаандаа хийснээ тоолоо ч үгүй. Миний охин Хитерийн зургаан насны төрсөн өдөр болоход хоёр сар дутуу байхад автын осолд ороод түргэний тэргэнд бидний гар дээр өнгөрсөн юм. Охиныг маань өнгөрснөөс хойш хэр удсан гэдгээ ч би тодорхой санадаггүй. Албанигийн Эрүүл мэндийн төв, (хагалгааны өрөө) дугаар 9-д ирээд би анх удаа гурваас дээш сартай үеийн үр хөндөлт хийсэн. Ажил үүрэг маань байсан болохоор би нэг их онцгой юм ч бодсонгүй. Амьдралдаа анх удаагаа би анхаарч харлаа. Ширээн дээр хэвтэх биеийн тасарсан хэсгүүдийг анхаарч харлаа. Тэр эхийнх нь гайхалтай сонгох эрх, түүгээр олчхоод байгаа мөнгөө ч олж харсангүй. Миний харсан зүйл бол хэн нэгний хүү юм уу охин нь байсан. Тэгээд би сүүл үеийн үр хөндөлт хийхээ больж хэдэн сарын дараа үр хөндөхөө бүрмөсөн больсон юм.) ”

Энэ нь Христийн шашны хамгийн эхний хууль болох “Амь хөнөөж үл болно” гэсний эсрэг байна. (Тийм, яг үнэн.) Зөвхөн Христ ч биш бусад аль ч шашинд адил. (Тийм.) Ялангуяа Христийн шашинд нэн тодорхой байх учиртай. (Тийм ээ, Багш аа.)

Би энэ папыг ёстой ойлгохгүй байна. Би урьд өмнө нь түүнийг маш их хүндэлж байлаа. Тэр нөлөөтэй хүмүүсийн тусламж дэмжлэгийг авахын тулд сайн хүний дүрд (Тийм.) тоглож, сүм нь болж байвал юу ч хийхээс буцахгүй (Тийм.) улам л унаад байх шиг надад санагдаж байна. (Тийм, Багш аа.) Тэр хүмүүс нь ерөнхийлөгч, цагаан ордны спикер хатагтай, сенатын гишүүд ч байна. Тэд чанга хүмүүс. Тэд хүчтэй. (Тийм, Багш аа.) Ай, би итгэж өгөхгүй юм. Энэ сүм хүртэл эрх мэдэлд (Тийм.) бөхөлзөж байх гэж.

Сүм Бурханы талд байх ёстой болохоос биш Сатаны талд байх ёсгүй. (Тийм, яг үнэн.)

“ Media Report from EWTN Pro-life Weekly Oct. 9, 2021: Үр хөндөлт бол сатаны үйл гэж та их тодорхой хэллээ. Манай нийгэмд үр хөндөлтийг эрүүл мэндийн асуудлын хэмжээнд авч үзэж байгаа талаар дэлгэрүүлж ярьж болох уу. (Тийм. Энэ бол тэдний хэрэглэж байгаа бас нэг халхавч. Сонголт гэх, эрүүл мэндийн ашигтай сонголт гэх мэтээр нэрлэж байгаа хуурмаг хаацайлал юм. Техасын Зүрхний цохилтын тухай хуулийг сатаны сүмийнхэн тэдний шашны эрх чөлөөг зөрчсөн гэсэн үндэслэлээр эсэргүүцэж байна. Тэд зан үйлээ хэрэгжүүлэхийн тулд үр хөндүүлэх эрхтэй байх ёстой гэнэ. Энэ бол сатаны үйл. Манай улсад дөрвөн төрөлт тутмын нэг нь үр хөндөлтөөр төгсдөг гэж бодохоор манай улс шууд утгаараа чөтгөрийн саварт орчихсон гэсэн үг.) ”

Энэ хүмүүс Сатанд үйлчилж байна. (Яг тийм.) Дайнд ч биш, тэд гэм зэмгүй нялх үрсийг хөнөөж байна. Хүүхдийг хүчээр тасчин гаргаж түвдэх юмгүй алж байна. (Тийм ээ, аймшигтай. Тийм, энэ бол буруу. Аймаар.)

Бурхан минь, пап тэр хүүхэд байсан гээд төсөөлөөд үз? (Тийм. Тэр дуртай байхгүй дээ.) (Ёстой таалахгүй.) Ай хөөрхий, тэгсэн бол тэр ингэж суугаад том том утгагүй (Яг үнэн.) бөгөөд энэрэлгүй юм яриад байж байхгүйсэн. (Тийм.) Зөвхөн хүч нөлөөтэй, баян хүмүүсийг биш хүн бүрийг энэрч нигүүлсэх учиртай. (Тийм. Яг тийм, Багш аа.)

Зөвхөн улс төрчдөд ч биш. Энэ тал дээр тэрээр хэдийн улс төр ярьчхаад бусад бүх хүнийг битгий улс төрж гэж хэлсэн. Гэтэл тэр алуурчдын талд орсноороо улс төрч болж байна! […]

Бас бусад номлогчид, хуврагууд гэмгүй дорой нялх үрсийн талд орж байна. (Тийм.) Аль нь ч байсан тэд улс төрд оролцогчид. (Тийм.) Хэрэв тэр бусад номлогчдыг хүчилсэн бол... Би хаа нэгтээ түүнийг номлогчдодоо улс төрд бүү оролц, улс төр ярьж болохгүй гэсэн байсныг харсан. (Тийм, үнэн.) Гэтэл тэр өөрөө ярьж байна. (Тийм.) Тэгээд бүр тэднээсээ дор байна.

Бусад нь улс төр ярилаа гэхэд Бурханы сул дорой, гэм зэмгүй сая сая үрсийг энэрэн нигүүлсэх талаар ярьдаг. Ойлгож байна уу? (Тийм ээ, Багш аа.)

“ Media Report from Alpha News March. 9, 2021: Америкийн Нэгдсэн Улсад жил жилд хөнөөж байгаа амь нь Аушвицийн хорих лагерийн түүхэнд бүхэл бүтэн таван жилийн хугацаанд алагдсан хүний тооноос илүү гараад байна. Бид Ромын Католик Сүмийн тунхагласан бүхий л суурь ёс зүйн зарчмуудаас 180 хэм эсрэг Католик тэргүүнийг сонгочхоод байна. Би таны бусдад хийж байгаа зүйлийн чинь төлөө буруушаан тэднийг хамгаалахаар дуудагдсан. Би хэрэв Бурханы айлдварыг номлохгүй юм бол миний бие зовсугай. Би үүний төлөө зогсох ёстой. Хэрэв надаас “Та түүнийг адислах уу?” гэж асуувал би “Үгүй, үхсэн ч үгүй” гэж хэлэх болно. Түүнийг нүглээ наманчлах хүртэл. Тэр бол олонд нэр хүндтэй хүн. Олон нийтийн өмнө наманчлах хэрэгтэй. Түүнийг өөрчлөгдөөсэй хэмээн залбирцгаамаар байна. ”

Харин тэр (пап) хүч нөлөөгөө зүгээр л аллагад ашигладаг хэсэг бүлэг улс төрчдийн талд орж байна. Дайны үед ч алах биш. (Тийм ээ, Багш аа.) Ядаж улс орноо хамгаалах гэж биш. Зүгээр л алах эрх мэдэлтэй байгаа болохоороо. Бурхан минь! (Аймшигтай.)

Улс төрийн бус үзэл бодол гэл үү. Хөөх, болж дээ Баяр хүргэе, Гэгээнтэн Пап. Би хэлэх үггүй болох ёстой ч нэг зүйл хэлэхээс өөр арга алга. Түүнд ямар ч буруу муу зүйл хийгээгүй гэм зэмгүй нялх үрсийн төлөө дотор минь буцлаад байна. (Тийм.)

Тэр Бурханы талд байх ёстой. Тэр Сатанд биш, Бурханд үйлчилдэг байх ёстой. (Яг тийм, Багш аа.) Тэр хүмүүс, тэд Сатан. Нялх үрсийг нүд цавчилгүй хөнөөж чадаж байгаа л бол тэд Сатан. Тэд Сатанд үйлчилж байна. (Тийм. Гарцаагүй.) Тийм. Харин тэр тэдний талд байна гэдэг нь тэр Бурханд үйлчлэхгүй байна гэсэн үг. Тэдэнтэй нэг гэсэн үг. (Тийм.) Тэр тэднийг дэмжиж байна. Ай би түүнийг өрөвдөн энэрч байна. Яагаад гэвэл ийм аллагын бодлогыг дэмжигч хэн боловч тэдэнтэй хамт мөн л тамд унах болно. (Өө, зайлуул.) Иймд тэр өөрийгөө энэрч өрөвдвөл таарна. (Тийм, Багш аа.)

Пап, нөлөө бүхий хүмүүс, том улс төрчид, ерөнхийлөгч та нар бүгдээрээ хамгаалагдсан болохоор том юм ярьж суух одоо бол их амархан байгаа. (Тийм.) Гэтэл тамд нэг унах л юм бол та нарыг гэх хэн ч байхгүй. Ямар ч бие хамгаалагч, үндэсний хамгаалагчид, Ватиканы хамгаалагч огт байхгүй. Тэнд ямар ч хуульч өмгөөлөгч тус болохгүй. Та нарт туслах хэн ч ойр хавьд чинь байхгүй. Та нар тус тусдаа эсвэл хамтдаа шатах болно. Яадаг ч байсан тэнд хэн ч байхгүй. Тэр байтугай та нар тусламж дуудахаар амаа ангайж ч чадахгүй. Тэр үед та нар Бурханыг бүр санах ч үгүй. (Хөөх.) Өвдөлт шаналал харалган болгож шатааж бүр дуусгах учраас юу ч санахгүй. (За.) Бурханыг дуудлаа ч гэсэн сая сая нялх үрсийг үхүүлсэн нүгэл чинь хэтэрхий хүнд. (Тийм, Багш аа.) Жил бүр шүү. Гэтэл энэ алуурчдыг хайрлан энэрэх тухай ярьж л байдаг. Бурхан минь. […]

Чөтгөрийг дэмжин тэдний талд орж л байвал чи ч өөрөө чөтгөр. (Тийм.) Тэр хамтрагч нь. (Тийм.) Тэр хамсаатан нь. […] Бурхан минь, би амьдралынхаа туршид, хэдэн зуун сая жилд ч гэсэн пап ингэж хэлнэ гэж төсөөлж чадахгүй юм байна. Түүнд хэлчихмээр илүү дээр зүйл байдаггүй юм бол амаа хамхисан нь дээр. (Тийм ээ, Багш аа.) Энэ Дэлхий дээр Бурханы төлөөлөл байх ёстой түүний байр сууринд илүү нийцтэй байхсан. […]

Та өдөр бүр Библээс “Амь хөнөөж үл болно” гэж (Өө, Бурхан минь.) уншдаг хэр нь тэднийг ийм зүйл хийхийг зөвшөөрөөд зогсохгүй тэднийг нигүүлс гэх юм. (Тийм.) Ай, би ч тэднийг энэрч хайрлаж байгаа шалтгаан нь тэд тамд юу туулахаа мэдэхгүй байгаа учраас л юм. Тэд Диваажинд очихгүй. Диваажинд ийм шинж чанар байхгүй. Тэд яаж Диваажинд очих вэ дээ? […] Ийм төрлийн аллага, ийм төрлийн аллагыг утга учиргүйгээр дэмжиж, алуурчдыг энэрэх сэтгэлгүйгээр дэмжиж, аллагын үйл явцыг бүр хуульчилж өгөөд дэмжих зэрэг зүйл Диваажинд байхгүй. (Тийм.) Диваажин ийм хүмүүсийг яаж хүлээж авах юм бэ? (Тийм ээ, Багш аа.) […]

Хэн ч тэгж хэллээ гэсэн папыг л тэгж хэлнэ би төсөөлөхгүй. Өөр хэн нэгний үгийг түүний хэлсэн үг болгосон биз. Сатан түүний хэлсэн үг болгосон ч юм билүү. (Тийм.) Пап ийм зүйл хэлсэн байж боломгүй юм. […]

Итгэмээргүй юм. Би сонссондоо, нүдээр үзсэндээ итгэж чадахгүй нь. (Тийм.) Та нар надад илгээгээгүй бол би итгэхгүй байх байсан. Мэдэх ч үгүй байх байж. Нэг тэрбум жил ч би түүнийг ийм юм ярьсныг төсөөлж чадахгүй байсан. (Тийм ээ, Багш аа.) […]

Яагаад гэдгийг нь одоо мэдлээ. Даруухан бодол санаагаа хэлэхэд тэр үр хөндөлтийн хуулийг санаачилсан Байден, Пелоси зэрэг хүмүүсийг хүч (Тийм, Багш аа.) нөлөөтэй болохоор дэмжиж байна. Тэд түүнд тусалж чадна. (Тийм.) Харин нялх хүүхдүүд сул дорой болохоор папд хэрэггүй. […]

Миний өгч чадах ганц тайлбар л энэ. (За.) […]

Мөн гей, лесби, бисексуал, транс хүмүүсийн асуудалд ч бас адил хандсан гэж би бодож байна. (Тийм үү?) Зүгээр л хоёр хүн болохоор тэр. (Тийм, тийм.) Тэдэнд түүнд өгчих зүйл огт байхгүй. Магадгүй бага хандив байж болно. (Тийм.) Гэхдээ энэ нь том юм биш. (Тийм, түүниы хувьд их юм биш.) Биш. Харин Пелоси, Байден нар шиг хүмүүс түүнд хэдэн зуун мянга, эсвэл сая доллар санал болгож чадна. (Тийм.) Мөн түүнийг аль ч муж улсад очиход улс төрчид түүнийг дэмжин, хүмүүс бүгд цугларан сүр дуулиантай шоу хийж (Өө, яг тэгнэ.) тэдний бүхий л дэмжигчид ирнэ. (Тийм.)

Өө, жигтэйхэн сүртэй байна биз. (Тийм, сүртэй байна.) Гоё санагдана. (Тийм.) Сайхан санагдах аятайхан боломж юм. Гэтэл нялх хүүхдүүд юу ч хийж чадахгүй. (Тийм.) Тэд өөрсдийнхөө төлөө бүр ярьж ч чадахгүй. (Яаж ч чадахгүй.) Ижил хүйстнүүд ч мөн адил. (Тийм.) Хориглогдон гадуурхагдсан нь тэдэнд хэдийн маш ичгэвтэр санагдаж байгаа. (Тийм, тийм.) Тэдэнд санал болгох өөр юу байх билээ дээ? […]

Харж байгаа биз, ижил хүйстний гэрлэлт зэрэг хүмүүст аз жаргал авчрах зүйлийг тэр хориглочхож байгаа биз. Тэр өөрийгөө тусгаарласан. Тэр жаргалтай байхыг хүссэн хүмүүсийг хориглосон. Эсвэл тэр тэднийг гэмтэн шиг гөлгөнөн явж энэ талаар нээлттэй ярьж ч чадалгүй байсаар бүр өвдөөсэй гэж хүсээ юм болов уу. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд байсаар бие сэтгэлийн хувьд, оюун ухаан, сэтгэлзүй нь өвдөх болно.

Бие биедээ хайртай хоёр хүн гэрлэнэ гэдэг нь ядаж л энэ хоёр хүний хувьд ариун явдал шүү дээ. Тэд баяр жаргалтай байх болно. Тэд биесээ хайрласнаар манай гараг улам сайхан уур амьсгалтай болоход хувь нэмэр болно.

Тэр үүнийг бараг үзэн ядсан. Гэтэл тэр аллагын талаар, гэм зэмгүйг хөнөөсөн талаар, зовлон шаналлын талаар ярихаар үл тоомсорлоно. Тэр үүнийг дэмждэг. Энэ бол хэвийн зан төрх биш. Хувраг хүн, өндөр дээд номлогч, Католик шашны хамгийн дээд номлогчийн тухайд бүр ярих ч юм биш. […]

Цаашид би хүндэлж чадахгүй. Энэ хүмүүсийн төлөө залбирахгүй. Гэмгүй бяцхан үрсийг хөнөөхийг дэмжсэн хэнийг ч болов би буруушааж байна. […]

Сул дорой, Бурханы үр сад болох нялх үрст (Тийм.) зөөлөн, нигүүлсэнгүй хандах ёстой! (Тийм. Яг тийм.) Хүн төрөлхтөнд хайрласан Бурханы бүтээл шүү дээ! Ай би цааш нь ярьж чадахгүй нь. Бурхан минь, энэ хорвоо чинь яачихсан юм бэ? Ээ Бурхан минь, хэзээ ч ийм аймаар байсангүй. Таныг төлөөлдөг, Бурханы, эрхэм дээд, эрхэм дээд гэгдэгч төлөөлөл хүн аллагыг хүлээн зөвшөөрч байна! Таны үр садыг! Таны төрөөгүй үрсийг алахыг. Эрхэм Эзэн минь, Таныг адислаг, Бурхан минь. Танд маш шаналалтай байж таарна. Бурхан минь. Би түүнийг ихэд хүндэлж байсан. Түүнийг пап болоход нь би ихэд баярлаж байлаа. Би түүнд бүр баяр хүргэн захидал бичихдээ түүний сонгогдохоосоо өмнө хийсэн пи-ар нь эгэл даруу гэдгийг нь харуулсан тул сэтгэл хөдөлсөн гэж хэлж байсан. Тэр маш даруу пап байх учиртай. (Тийм, Багш аа.) Ай гэтэл одоо түүнийг эрх мэдэл сохолчихлоо. Хүн бүр түүнд ёслон бөхөлзсөөр одоо тэр хэтэрхий томорчхож. […]

Энэ дэлхий галзуурчхаж. Сатаны нөлөөнд ороод бүгд харалган болчхож. Тэд сүнсээ худалдчихсан бололтой, сүнсээ Сатанд эд баялаг, нэр хүнд олох, байр суурь, хүчээ бэхжүүлэхийн төлөө худалдчихаж. Тэдэнд сүнс, зүрх сэтгэл гэж алга. Сатан тэдний бүгдийнх нь сүнсийг авчихсан байх. Тэд чөтгөр шүглэсэн хөндий хоосон бие цогцос л байна. […]

Ямар ч шалтаг байлаа гэсэн аллага бол аль ч шашны зарчимд таарахгүй, харин тэд Католик гэж тунхаглачхаад бүр католикчуудын тэргүүн, пап нь хүртэл зарчмынхаа эсрэг зүйл хийж байна. (Тийм.) Эн тэргүүний хууль нь “Амь хөнөөж үл болно.” Католик юм уу, Христийн шашинтан л юм бол таван настай хүүхэд байсан ч Арван Хуулийг мэднэ. (Тийм ээ, Багш аа.) […]

Тэр алуурчдад бүр зөөлөн хандах албатай болсон байдаг Би нийтлэлээс уншсан. (За.) Санаанд чинь багтаж байна уу? (Үгүй.) Тэгвэл төрөх өдрөө юм уу, түүнээсээ өмнө хөнөөгдсөн нялх үрсийг тэгвэл хэн хайрлан энэрч, зөөлөн хандаж байгаа юм бол. Тэр нялх хүүхдүүдийн талаар хэн ч ярихгүй байна. (Тийм ээ, Багш аа.) Хэн ч хамгаалахгүй, бүр уйллаа ч хэн ч сонсохгүй. (Тийм.) Дэлхий бүхэлдээ дүлий байж, сайн сайхан, энэрэл нигүүлслийн тал дээр.

Олон шийдэл байгаа. Асрах газрууд байгуулж болно. […] Тэд түүнийг өргүүлчхэж болно. Ялангуяа Америк, Европт тэдэнд үүнийг хийх маш их мөнгө бий. (Тийм ээ, Багш аа.) Тэд чадна. Тэд хүмүүсийг хамгаалахын оронд дайнд болон энх тайван байдалд хүнийг хөнөөж байна.

Улсын асрамжийн газар байдаг бол хүсээгүй юм уу, санаандгүй жирэмсэн болсон, эсвэл хүүхдээ ямар нэг шалтгаанаар авч үлдэж чадахгүй ямар ч эмэгтэй өгчхөж болно. Яагаад гэвэл амьдрал заримдаа эмэгтэйчүүдэд, хүмүүст (Яг тийм.) тийм ч сайн ханддаггүй. Тэгвэл тэр эмэгтэй улс нь хүүхдийг нь хүлээж авах болохоор санаа амарч, найдвартай санагдана. (Харин тийм.) Тэгвэл тэр хүүхдээ хөнөөе гэж хэзээ ч хүсэхгүй. (Яг тийм.) Миний бодлоор эмэгтэйчүүдийн 99.9 хувь нь өөрийн хэвлий дэх хүүхдээ авхуулахыг хэзээ ч хүсэхгүй. (Тийм, ойлгож байна.) Улсынхаа асрамжийн газарт өгч болно. (Тийм.) Эсвэл ТББ (Төрийн бус байгууллага) улсад энэ ажлыг эрхэлж өгч болно.

Улс тэднийг дэмжиж өгч болно. (Өө тийм байна. Сайхан санаа.) Олон сайн дурынхан үүнийг бас хийхийг хүснэ. (Тийм.) […]

“ Media Report from SBS Dateline May. 15, 2013:

Pastor Lee Jong Rak (m): Хөөх! Хүүхэд, хүүхэд! Хүүхдийн хайрцаг.

Narrator (m): Энэ бол номлогч Ли Жон-ракт олон удаа тохиолдож байсан явдал. Бяцхан өлгийтэй хүүхэд ирлээ. Төрөөд удаагүй хүүхдийг зориулалтын хайрцагт үлдээжээ. Өмнөд Солонгост жил бүр хэдэн зуун хүсээгүй хүүхэд орхигддог байна.

Pastor Lee Jong Rak (m): “Хэрэв хүүхэд чинь согогтой төрсөн, та ганц бие ээж зэрэг шалтгаанаар та хүүхдээ өсгөж чадахааргүй бол хүүхдээ үхэг гээд үлдээж болохгүй шүү. Энэ доорх хайрцгийг нээгээд хүүхдээ дотор нь тавиарай.” Бид тэр хаалгыг нээж хэрвээ ээжийг нь байгаар харвал “Хэсэгхэн ярилцъя” гэдэг. Тэгээд бид тэдэнд зөвлөхийг хичээн биднээс туслалцаа аваад хүүхдээ өсгөж чадахаар ээжүүдэд хүүхдийг нь эргүүлж өгөхөд тэд өсгөж чаддаг. Ингэж чадахгүй бол бид тэднийг асрах газарт хүргэдэг. Хүүхдийг хүүхдийн эмнэлэгт аваачин эмчийн үзлэгт оруулна. Хэрвээ эрүүл саруул хүүхэд байвал хүүхэд үрчлүүлэх агентлаг руу тэр дор нь явуулалгүй асрах газар луу явуулдаг. Бурхан энэ хүүхдийн ирээдүйг адислан хамгаалж Таны нэрээр тэр ивээгдэн илаарьших болтугай. Хүүхдийг удахгүй авч явах болохоор би түүнийг Бурхан ивээх болтугай хэмээн залбирлаа. Түүний зам мөрийг Бурхан дагуулж, тэр дэлхийд агуу, амжилттай хүн болох болтугай гэж залбирлаа. ”

Ингээд шийдчихэд маш хялбар. (Тийм ээ, Багш аа.) Яагаад олон их наядыг аллагад зориулах гэж байж хэдхэн сая, эсвэл тэрбумыг амь аврахад зориулж болохгүй гэж. (Тийм.) Тэгвэл Диваажингийн таалалд нийцэж маш их буян ирнэ. Энэ нь бас нас барах үед чинь аврал болох юм. (Яг тийм.) Үүнийг хэн ч зохион байгуулсан бай. […]

Амь аврах нь гайхалтай адислал. Хязгааргүй шахам адис ерөөл сүнсийг чинь ч гэсэн аварна. Там руу явах хэрэггүй болно. […]

Ай мөн ч их урам хугарлаа. Их шаналж байна. Шашны дэлхий дээрх, христийнхний хамгийн том удирдагч болох нэгэн ийм авир гаргаж байх ч гэж. (Тийм ээ, Багш аа.) Маш мунхаг, хорлонтой авирлаж байна. Тийм хорлонтой зүйлс ярьж дэлхий дахинд үлгэр үзүүлж байна. […]

Манай дэлхийн төгсгөл ёстой ирж байгаа юм уу даа. Хүн бүр алахыг хүсдэг ийм байж яаж болох юм бэ. (Тийм.) […]

Бид бие биегүйгээрээ амьдарч чадахгүй. (Тийм ээ, үнэн, Багш аа.) Хүн амгүйгээр амьдарна гэж үгүй. Бүгд л хийх ажилтай. Тэр бүхэн зогсоно. (Тийм, Багш аа.) Тэд дэлхийн явдлыг зогсоохыг хүсч байна. (Тийм.) Ажилчид гэж үгүй, оюун ухаан гэж үгүй, туслагчид үгүй, зохион бүтээгчид байхгүй, агуу эмч нар үгүй, юу ч үгүй. […]

Бидэнд нийгмийн бүх зүйлийг гардаж явах залуу хүмүүс хэрэгтэй. Хаа сайгүй дутагдалтай байгаа ажиллах хүч хүртэл хэрэгтэй. (Яг үнэн. Тийм.) Мэдээнээс уншсан.

“ Media Report from AI Jazeera Sept. 29, 2021: Дэлхийн хамгийн чинээлэг улсын нэг шатахууны хямралд орлоо. Их Британийн шатахуун түгээгүүрүүд шатахуун зөөвөрлөх том оврын машины жолооч хүрэлцээгүйгээс шавхагдаад байна. ”

“ Media Report from ABC15 Arizona Oct. 19, 2021: Шатахуун зөөвөрлөх жолооч хүрэлцэхгүй байна. ”

“ Media Report from CBS Philly Sept. 25, 2021: Филадельфийн сургуулийн дүүрэгт сурагчдын өглөөний болон өдрийн хоолны хүргэлт огт хийгдээгүй гэнэ. ”

“ Media Report from ABC Action News Sept. 15, 2021: Орон даяар амьтны эмч нарын дутагдалтай байгаа явдал Лэйкландийн амьтдын эмнэлэгт хүндээр нөлөөлж байна. ”

“ FOX News Interview Oct. 12, 2021: Одоо ажиллаж байгаа хүний тоо цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 5 саяар бага байна. ”

Тиймээс л олон улс оронд цахилгаан, газ зэрэг олон чухал (Тийм.) хангамж, бүр хүнс хүртэл дутагдаж байна. (Тийм, үнэн.) […]

Гэтэл нялх үрсийг хөнөөсөөр. Папаас ийм үг гарах гэж Ийм хөнөөлтэй үг хэлэхэд хүргэж байгаа ямар гээчийн хоол хүнс тэр өдөр бүр иддэг болохыг би мэдэхгүй юм. (Тийм ээ, Багш аа.) […]

Би өөрийгөө эрсдэлд оруулж байгаа ч хамаа алга. Хамаатай л даа. Урт удаан амьдарч аль болох их тус болохыг хүсдэг. Хэн нэгэн ямар нэгэн юм хэлэх ёстой болохоор хэлж байна. (За.) Тэд бол пап, хуврагууд, номлогчид, төрийн спикер, сенатын гишүүд, захирагчид зэрэг хүмүүс болохоор хэн ч алуурчдын, тэдний дэмжигчдийн (Тийм.) эсрэг дугарахгүй байна. Энэ гарагийн хамгийн хүч нөлөөтэй хүмүүс бүгдийг нь там руу дагуулж байна. […]

Энэ дэлхийг дээрдэх байх гэж би үнэхээр найдаж байна. Бурхан минь бидэнд туслахгүй бол гэмгүй бүхэн яг л тамд байгаа юм шиг хөнөөгдөх нь байна. […]

Тэднийг хүн биш гэдгийг та нар тодорхой харж чадна. (Тийм ээ, Багш аа.) Тэд бол чөтгөр, (Яг тийм.) эсвэл чөтгөр шүглэсэн биес. Яагаад гэвэл тэд эрх мэдэлд хэт их шунаснаараа чөтгөрт боломж олгож байна. Тэд Бурханы ивээл, ёс суртахуунаар Хамгаалагдаагүй болохоор чөтгөр шүглэсэн, чөтгөрт дөрлүүлсэн байж болно. […]

Ийм хүмүүс яаж хамгийн өндөр сэнтийд заларч, дэлхийг төөрөгдүүлж […] Есүсийн номлол, Бурханы (Тийм.) хуулиудыг зөрчиж байдаг байна аа. […]

Энэ бүх хүнийг би буруушаана. Тэд бол дэлхийд ээлгүй хүмүүс. (Тэр үнэн, Багш аа.) Тэд гэмээ наманчилдаггүй л юм бол зэмлэл хүртэх ёстой. […] Тэд үүнийхээ эсрэгээр үйлдэх юм бол би энэрч магадгүй. Тэдний төлөө залбирч магадгүй. Харин одоо бол тэд чөтгөр. Би чөтгөрүүдийг амжилтад хүргэх гэж залбирахгүй. Гэмгүй хүмүүсийг, бяцхан үрсийг хохироолгосоор байх гэж би чөтгөрүүдийн төлөө залбирахгүй. […]

Тэд бүгд сонсоосой л гэж би Бурханд залбирч байна. (Бид ч бас.) Миний хэлж байгааг ойлгох хүчийг Бурхан тэдэнд өгөөсэй гэж залбиръя. Бурхан хаа сайгүй, бүхий л шашинд “Амь хөнөөж үл болно” гэж сургадаг юм чинь миний хэлсэнд итгэж, Бурханы хүслээр үйлдэг. […]

Host: Бид Нигүүлсэнгүй Их Багшийнхаа эхийн хэвлий дэх Бурханы хайртай хүүхдүүдэд хамгаалал нэн шаардлагатай гэдгийг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэн ойлгуулахын төлөө зоримог айлдварт чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Бид хойч үеэ нийгмийнхээ үнэ цэнтэй гишүүд болоход тусалж, хөгшин, залуу ялгалгүй чухалчлан хайрладаг байх болтугай. Өгөөмөр Их Багш минь бүхий л Диваажингийн Хамгаалагчдын хамгаалал дор амар амгалан, эрүүл энх байх болтугай.

Асрах газар байгуулахын ач холбогдлын талаар илүү дэлгэрэнгүйг Багш шавийн шүтэлцээгээр 11-р сарын 9-ний мягмар гарагт утасны энэхүү ярианы бүрэн эхээс үзээрэй.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд