Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Авшиг хүртээхэд Их Багшийн Хүч шаардлагатай

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Host: 10-р сарын 20-ны лхагва гарагт бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай ажлын шаардлагаар утсаар ярихдаа ажлын багийнхны тавьсан зарим чухал сэдвийн асуултад, тухайлбал Диваажингийн хуулиар Арьяабалын Аргын авшиг хүртээх үед Их Багшийн Хүчийг хэн дамжуулж болох талаар хариулж өглөө.

(Арьяабалын Аргын авшиг өгөхдөө Их Багш заримдаа дурын биш тодорхой нэгэн гэрээс гарагчийг авшиг өгөх үйл явцыг хийлгэхээр сонгодог.) Тийм. (Энэ яагаад ийм байдаг вэ?)

Яагаад аа? Яагаад гэвэл зарим нэгэн бусдыг бодвол арай өндөр дэсийн учраас амар байдаг. (Аан, за.) Холбогдоход амар, маш их хэмжээний хүчийг дамжуулахад амар байдаг. (Аан за, ойлголоо.) Хэрвээ хэт доогуур дэсийн бол тэр бэрхшээлтэй тулгарч мэднэ. (За.) Гэнэт их хүч орж ирвэл, сайхан зүйлийг ч хэт их идэж болдоггүй биз дээ. (Тийм шүү.) Витаминыг хүртэл хайрцгаар нь нэг дор идэж болохгүйтэй адил. (Тиймээ, тэр үнэн.) Тийм л учиртай юм. Зарим нэг лам, гэлэнмаа нар бэлэн болоогүй байдаг. (За, ойлголоо.) Ерөнхийдөө болно л доо, гэхдээ арай илүү дэвшсэн нэгэнтэй ажиллах амархан. (Тиймээ, Их Багш аа, ойлголоо.)

(Их Багш аа, Арьяабалын аргын тухайд хэн ч хамаагүй авшгийн заавар бусдад хэлж өгч болох уу? […])

Ерөнхийдөө болно, тийм. Яагаад гэвэл авшгийг тэр хүн өгч байгаа биш юм. үгээр Зүгээр л зааврыг нь хэлж өгдөг. (Аан, тийм.) Бүхнийг удирдаж байгаа нь Их Багшийн Хүч юм. (Аан, Их Багшийн Хүч цаана нь байгаа юм байна. Тийм ээ.) Энэ бол арга биш, харин Их Багшийн Хүч үүнд шингэсэн байгаад учир нь байдаг. Зөвхөн үгээр хэлэх заавар биш. Үгээр хэлэх заавар бол нам гүм суу гэх мэт зүйл байна. Нүдээ аниарай гэдэг ч юм уу тийм зааврууд. (Тийм ээ, Багш аа.) Чимээ гаргалгүй, хөдлөлгүй суу ч гэх юм уу. Гэвч энэ жинхэнэ зүйл нь биш. (За.) Энэ гол зүйл нь биш. Гол зүйл бол Их Багшийн заавар. Их Багшийн Хүч. (За.) Их Багш тэнд биеэр байх албагүй. Гэхдээ тэнд физик байдлаар байх хэрэгтэй. (За, Багш аа.) Тэдэнд цэх суух гэх мэт зааврууд өгөх хэрэгтэй байдаг. (За, Тийм ээ.) Тэднийг өөртөө тухтай байрлалд суулгах хэрэгтэй болно. Тиймэрхүү зүйлийг зааварчилна. Ердөө л тэр. Харин хүч бол Их Багшаас ирдэг. (За, Багш аа. Ойлголоо.) […] Тэд надад эхлээд хэн авшиг авахыг хүсэж байгааг мэдээлнэ. Одоо бол энэ их амархан болсон. (Тийм байх нь.) […]

Авшиг өгөх бүрийн өмнө тэд надад нэрсийн жагсаалт (Тийм ээ, тэгдэг.) явуулж надаас хэнд зөвшөөрөх, хэнд зөвшөөрөхгүй гэдэг дээр зөвшөөрөл авна. (Тийм ээ, Багш аа.) Диваажин ба Ертөнцийн хуулийн дагуу тодорхой нөхцөлүүд, тогтсон дэг журмууд бий. Авшиг өгөхийн өмнө эдгээрийн тухай зарим нэг зүйлсийг мэдэж байх хэрэгтэй байдаг юм.

Нэгт, холбоос үүсдэг учраас та Их Багшаас зөвшөөрөл авах ёстой. (За.) Их Багшийн энэ материаллаг дэлхийд мөрдөх нэг хууль бий. Тэр нь хүмүүс өөрсдөө хүсэлт тавиагүй бол авшиг өгөхгүй. (Аан, за.) Бусдаар бол би хүссэн хүн бүрд авшиг өгдөг. (Тийм ээ, Тэр үнэн.) Тэгээд би маш олон олон шавьтай болсон. (Тийм.) Үгүй, гэхдээ тэд хүсэх ёстой. (За, Багш аа.) Их Багш чангадаа биш, хууль нь тийм юм. (Аан, за.)

(Арьяабалын бясалгалын тухай зааврыг Их Багшийн зөвшөөрөөгүй хүн хэрвээ өгвөл түүнд юу тохиолдож болох вэ? […])

Хэрэв хэн нэгэн өөрийн дураар ингэсэн бол Ай, тэр хүн маш аймшигтай хүнд үйл үүрэх болно. Их Багшийн зөвшөөрөлгүйгээр, ерөөсөө авшиг өгч болохгүй. Авшиг өгөх үед бид хүмүүст үүнийг зөвхөн өөртөө хадгалаарай гэж хэлдэг. (Тийм ээ. Үнэн.) Гэхдээ та ямар нэгэн байдлаар үүнийг сонсохгүй, өөрийн би үзлээс болж, доогуур дэстэйгээсээ болоод бусад хүмүүст авшиг өгөх юм бол та өөрийгөө төдийгүй авшиг өгсөн тэр хүнээ бас давхар хорлох болно. Яагаад гэвэл таны дэс маш доогуур учраас (Тийм ээ. Үнэн.) Өөрийгөө Их Багш болсон гэж зарлана, гэтэл биш байдаг. (Тийм ээ.) Авшиг өгөхийн тулд Их Багш болсон байх, (За, Багш аа.) Бурханаас томилогдсон, Бурханаас заавар авсан эсвэл сахиусан тэнгэрүүд хэлсэн байх ёстой. (За, Багш аа.) Заавал ийм байх ёстой. Эсвэл Их Багшийн зөвшөөрснөөр Их Багшийн хүчинд түшиглэн, зааврынх нь дагуу хийж болно, Яагаад гэвэл маш хол байгаа хүмүүст ингэж өгөх нь илүү тохиромжтой. […]

Хэн нэгэн өөрийн дураар яваад Их Багшийн араар авшиг өгсөн гэж төсөөлөөд үзье. (За.) Тэгвэл тэр хүн өөрөө тамд унана. (Өө, хөөх.) Яагаад гэвэл тэр Их Багшийн дэсэд хүрээгүй учраас, өөрийн дураар бие даан хийсэн, бас зөвшөөрөл аваагүй байна. (Тийм байх нь. За, Багш аа.) Энэ ертөнцөд хуулиуд их чанд хатуу байдаг. (Тийм ээ.) Тийм учраас Их Багш энд бууж ирээд хүмүүст даруухнаар хэлж, дахин дахин тэвчээртэйгээр тайлбарлан даруу байх ёстойгоос биш, үүгээр түүгээр явж “Би, Диваажингийн өндөр дэстэй” гэх зэргээр бардамнаж болдоггүй. Магадгүй яг Есүс шиг зарлан хэлж болох юм “Би Бурханы Хүү” гэж. Гэхдээ тэр ямар ч бардамнах сэтгэлээр хэлээгүй. Юу хэлэхдээ биш харин яаж хэлэхдээ учир байдаг. Өөрийнхөө тухай юу хэлж байгаадаа гол нь биш харин өөрийгөө хэн болохыг мэддэг, бардамнахгүйгээр тэр үнэнийг хэлж байгаа хэрэг. (За, Тийм ээ.)

Ийм зүйл тохиолдож байсан. Энэ миний амьдралд бас тохиолдож байсан, зүгээр л зааврыг хэлээд (Тийм.) Их Багштай адил нааш цааш алхаад л хүмүүсийн толгойд гараа хүргээд л болдог зүйл гэж бодсон нэг хүн байсан. Үүний цаана түүний сураагүй хэмжээлшгүй үнэт эрдэнэ бий. (За.) Зөвхөн энэ биш. Их Багшаас авшгийн зааврыг дамжуулах үүргийг авсан тэр хүн хүртэл энэ бүгдийг мэдэхгүй. (Тийм байх нь.) Тийм учраас тэр Их Багшийн хүчинд л найдаж, Их Багшийн Хүчтэй холбогдон Их Багш түүнд илүү ихийг зааж өгдөг. (Тийм.) […] Тиймээс энэ ямар нэг арга биш. Бид зүгээр түр зуур, Дэлхийн хэлэн дээр бид “Арьяабалын Арга” гэж хэлээд байгаа юм. Гэхдээ энэ бол арга биш энэ бол гэгээрлийн хүч юм. Энэ бол Их Багшийн Хүч. Их Багш маш өндөр дэстэй байж Диваажингуудаас ирж байгаа бүхий л хүчийг физик биедээ хүлээн авч чаддаг. (За.) […]

Бас энэ бол үнэнч байх тухай ч биш юм. (За.) Их Багш гэж өөрөө зарлаж байгаа ч тэр биш. Түүнд ямар ч хүч байхгүй. Түүний өөрийн үйлийн үр өөр дээр нь ирнэ. Авшиг өгөх үедээ бусад хүмүүсийн үйлийн үрийг авч, тэгээд нь бүгд хамтдаа тамд унана. Тэдэнд туслах арга байхгүй. (За.) Тэднээс холбоос тасарна. […]

Их Багшийн зөвшөөрөлгүйгээр авшиг өгсөн хүмүүсийн тухайд тэд өвдөх, миний дотоодод ирж надад маш их төвөг удан өршөөхийг залбирч гуйх мэт элдэв зүйл болж байгаатай таарч байлаа. Бүр Ау Лак (Вьетнам)-ийн багт хандан өршөөхийг гуйн бичиж байсан юм. Их Багш өршөөж болно. Тэр амархан. Яг л гол өөрөөсөө тэр жижиг горхийг салж урсахыг зөвшөөрсөн мэт нэг жижигхэн булингартсан ус аль хэдийн таслагдсан. Тэр өөрөө өөрийгөө том голоос тасалсан тул одоо нэгдмэл биш. Тэхлээр гол өршөөсөн, өршөөгөөгүй хамаагүй тэр жижиг булингартсан ус эсвэл тэр жижиг салсан урсгал өөрийн урсгалаар явна. Ягаад гэвэл тэр тун өчүүхэн, тун сул дорой. Тэгээд дараа нь тэр жижиг ус эсвэл урсгалын явсан газар бүр эргэн тойрон түүний адил бохир, эсвэл булингартай байх болно. Тэр бас далайтай дахин нэгдэхгүй.

Тэр жижиг урсгал далайтай дахин нэгдэхийг хүсвэл бүгдийг дахин эхнээс нь эхлэх хэрэгтэй болно. Тэр ууршиж, дараа нь үүл болж, тэгээд бороо болж дэлхий дээр дахин бууж ирэх хэрэгтэй болно. Тэгээд тэр борооны дусал том гол дээр буух аз завшаан тохиовол голын ус далай руу урсан очвол нэгдэж болно. Хэрвээ азгүй бол тэр хэсэг борооны ус хад чулуу дээр буувал, цөлд буувал, өргөстэй бут дээр буувал бас бохир устай нийлбэл, эсвэл Дэлхий дээр шингэвэл тэгвэл тэр дахин бүгдийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болно. Үүнд их урт, маш урт хугацаа орно. (За, Багш аа.) Яг л А-Б-В гээд эхэлдэг шиг. Хэрвээ тэр жижиг ус хэзээ нэгэн цагт эхлэх боломж гарвал шүү дээ. Магадгүй тэр бохир, цангасан-ховх сорох цөлд шингэж үүрд алга болж болно.

Эдгээр хүмүүс Их Багшийн ар хударгаар Их Багшийн сургаалыг Их Багшийн аргыг өөрийн гэж зарлахыг зүрхэлж байгаа бол түүний би үзэл үнэхээр л том байна гэсэн үг. (Тийм ээ, яг үнэн.) Хүсэл шунал хэт их л байна. (Үнэн.) Энэ их амархан учраас яагаад Их Багшаас, “Би авшиг өгч болох уу? гэж асууж болохгүй байгаа юм. (Тийм. Тийм ээ, Багш аа.) Тэгээд хүмүүсийнхээ нэрийг л зүгээр өгч болно. Хэрвээ тэр сайн бол, би түүнд зөвшөөрнө. (Тийм ээ. Яг тийм.) Үгүй бол, би өөр хүн явуулна. Яагаад Их Багшийн араар энэ мэт зүйл хийж байгаа юм? (Тийм. Сайнгүй хэрэг.) Би үзэл, ба доогуур дэсээс нь болоод маяа хэн ч бай тэднийг эзэгнэх боломжтой болчхож байна. (За.) […]

Их Багшид хэлэлгүйгээр зөвшөөрөлгүйгээр авшиг өгсөн хоёр хүний тухайд би аль хэдийн тэдэнд олон удаа анхааруулсан. Гэтэл тэд өөрсдийн үл тоосон байдал их зан, шуналдаа улам бүр гүнзгий шигдсээр байсан. Хамгийн сүүлийн анхааруулга өгөхдөө би тэд гэмших хэрэгтэй, (тэгвэл) ядаж тэдний амьдралыг аварна гэсэн ч намайг сонсоогүй. Тэгээд удалгүй тэд өвдөж, хэвтэрт орсны дараа гэмшсэн. Гэтэл оройтсон байсан. (Тэгсэн байх нь. За, Багш аа.) […]

Тэгэхээр хэрвээ та бясалгал хийхийг хүсэж байвал их нухацтай хандах хэрэгтэй. Тэгвэл Их Багшийн хүч таныг дээш дэвшүүлнэ. Түүнээс биш зарим нэг хар буланд орж цаг хугацаа алдах эсвэл доод дэсэд үлдэж зүгээр л бусад хүмүүсээс магтаал сонсох гэж эсвэл тэд танд ямар нэгэн зүйл өгнө гэж бүү ийм зүйл хий. Энэ заавал мөнгө байх албагүй. Би үзэл, хүсэл шунал, янз бүрийн хэлбэрийн доод түвшний хүсэл байж болно. Та нар бүгдээрээ маяагийн урхинаас болгоомжил. Хэсэг хугацаанд сайхан байж болох ч алсдаа таныг сүйрүүлнэ. (За, Багш аа.)

Сайн санаж яваарай, үргэлж Бурханыг санаарай. Үргэлжид бусдад үйлчлэхдээ Бурханы нэрийн өмнөөс хийгээрэй. Яагаад гэвэл бид бол юу ч биш, бид юу ч үгүй ирсэн, бид юу ч үгүй буцна. Бид юу хийсэн нэр төрийг авч болохгүй, тэр тусмаа хүний билиг ухааны мэдлэгийг өөрийн мэт зарлан өмчилнө гэж байж болохгүй. Үнэхээр ичмээр хэрэг. Энэ бол хэтэрхий дорд амьдрал. (Яг тийм.) Та нар бүгд сайн сонссон гэж найдаж байна. Их ноцтой хэрэг. Энэ та нарын тоглох тоглоом биш. Яг л цахилгааныг хэрхэн ажиллуулахыг мэдэхгүй бол түүнтэй оролдох хэрэггүй маш аюултай байж болох учраас бүү оролд гэдэгтэй адил. […]

Оюун санааны дадал бясалгал, зорилго тэмүүлэл, хүсэх нь ямар нэг ашиг горьдож барьж авдаг тоглоом биш. Ашиг заавал мөнгө байх албагүй. Энэ үнэхээр муухай зүйл. Та нарын хэн нь ч ийм тэнэг тоглоомоор оролдохгүй гэж найдаж байна.

Тэнэгээр зогсохгүй энэ бол хортой зүйл. Өөрт чинь, бусдад хортой. Яагаад гэвэл танд өөрийгөө цэвэрлэхэд ч хангалттай хүч байхгүй. Яагаад гэвэл та дадал бясалгалаа сайн хийлгүй буруу чигт явбал, ертөнцийн зүг чигээр явбал, хүмүүнлэгийн үйлс өөр ямар нэг зүйлийн нэрийн дор өөрийн ашиг сонирхлын төлөө явбал та бусад хүмүүсийн үйлийн үрийг авч, санамсаргүй байдлаар дэлхийн хүмүүстэй холбогдвол, сонголтгүйгээр тэдний үйлийн үр чамд бас наалдах болно. Өөрийн чинь үйлийн үр чамайг доош татахад хангалттай шүү дээ. Одоо дээр нь бусад хүмүүсээс нэмэлт ачаа авчихлаа.

(Зөвшөөрөлгүйгээр авшиг өгсөн хүмүүс яагаад тамд очдогийг би сайн ойлгож авлаа. Харин авшиг авсан хүмүүсийн тухайд юу болох вэ? Авшиг авахын төлөө цэвэр сайхан сэтгэлээр хандаж ирсэн байж болох юм гэж бодлоо. Яагаад тэд бас там руу явах ёстой вэ?)

Яагаад гэвэл тэдний үйлийн үр цэвэрлэгдээгүй. (Тийм.) Яагаад гэвэл тэр тамын хүнтэй холбогдсон байна. Тэд тэр тамын багштай холбогдсон. Тэд түүнд итгэсэн. (Тийм ээ.) Тэхлээр багш нь хаашаа явна тийшээ шавь нар нь явна. […]

Ойлгож байна уу, […] Хэрвээ хэн ч хамаагүй Их Багш байж болдог бол (Тийм.) ганцхан Есүс байх хэрэггүй, (Аан, тийм юм.) ганцхан Будда байх хэрэггүй, зөвхөн ганц Гуру Нанак байх хэрэггүй, ганцхан Их Багш Махавира байх хэрэггүй, ганцхан Номлогч Мухамед байх хэрэггүй, (Тэрээр Амгалан Оршиг.) (Тийм ээ. Багш аа.) Бүхий л Хинду Их Багш нар байх хэрэггүй. Жишээ нь Патанжили гэхчлэн. Яагаад гэвэл тэднийг Бурхан илгээсэн билээ. (Тийм ээ.) Кришнагийн дотор Бурхан оршиж байсан. (За, Багш аа. Ойлгож байна). Гэхдээ гаднаа тэр бидэнтэй адилхан харагдаж байсан. Есүс бусад хүмүүсээс ялгаагүй харагддаг байсан. Билгийн Мэлмий нээлттэй бол түүнийг хүрээлсэн байгаа гэрлийг та харж чадна. Кабир болон бусад Их Багшийн хувьд бас тийм байсан. (За, Багш аа.)

Тэдэнд ийм хүч бий. Тэд түүнийг агуулж чадна. Яг л цахилгааны бүдүүн утас (Аан. Яг тийм байна.) цахилгааны том үүсгүүр, төвийн эрчим хүчтэй холбогдсон мэт. Зүгээр л, утас бүр ингэж холбогдож чадахгүй, Хэдийгээр адил харагдавч түүнд эрчим хүч байхгүй. (Тийм.) Цахилгаан гүйдэггүй.

Их Багш хэн нэгнийг ном дэлгэрүүлэхээр сонгосон бол Тэр сонгогдсон гэсэн үг. Тэр Өөрийн төлөөлөгчөө Өөрөө сонгодог. (За.) Гэхдээ тэд үргэлжид Тэдэнтэй хамт байдаг. […]

Host: Хамгаас Хайрт Их Багшдаа хамгийн агуу бэлэг болох номын авшиг хайрласанд бид хязгааргүй ихээр талархаж байна. Таны хүн төрөлхтөнд бусад агуу Их Багшийн адил үзүүлсэн хамгаас онцгой, нөхцөл болзолгүй үйлчлэл бол манай ертөнцийн хязгааргүй уг сурвалж билээ. Диваажингийн энэхүү үнэт эрдэнэсийг улам олон олон хүн хүлээн авч дотоодын Бурхантайгаа эргэн нэгдэх болтугай хэмээн бид хүсэн залбиръя. Тийнхүү Бүхнийг Чадагчийн өмнө даруу, дуулгавартайгаар жинхэнэ аз жаргалыг эдлэн бид Газар дээрх диваажинд амьдарна. Хайрт Их Багш маань эрүүл энх байж бүхий л Тэнгэрлэг Бурхадын дэмжлэгтэйгээр огтоос аюулгүй амгалан оршиг.

Солонгосын Хойгийн энх тайван дахь ерөнхийлөгч Трампын оролцоог Пхеньян хэрхэн үзэж байгаа талаар болон өөр бусад олон чухал сэдвээр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай хэрхэн айлдсаныг сонсохыг хүсвэл 11-р сарын 20-ны бямба гарагт Багш шавийн шүтэлцээ хөтөлбөрөөр энэхүү утасны яриаг бүрэн эхээр үзээрэй.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд