Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Оюун санааны дээрмээс хол бай

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

2021 оны 7-р сарын 31-ний бямба гарагт бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дэлхийн төлөөх даяан бясалгалд байх үедээ Нгүен Уокийн эмхэтгэсэн “Еврей Ардын Аман Зохиолын Сан Хөмрөг”-ийн үлгэрээс уншиж өөрөө бичин өгөөмрөөр цаг зав гаргажээ.

Сайн уу? Бүгдэд нь Бурханы Хайраар мэндчилье. Чин Хай Радио байна, одоогийн байдлаар бид бүх талаар хамгийн сайнаараа зохицууллаа. Та нарт үлгэр уншиж өгье, ингэвэл намайг та нарыг бодож, та нартай цуг байж, та нарын төлөө ажиллаж байгааг минь мэднэ.

Өгөөмрөөр “Сатаны Хамтын эзэмшил” хэмээх үлгэрийг орчуулж өгсний дараа үүн дээр гарах сургаал дээр нь нарийн тайлбарлан, бидэнд, гэгээрсэн Их Багшийн дүрд тоглох зэрэг оюун санааны дээрэм хулгайн аймшигт нүглийн талаар бидэнд цааш сануулсан билээ.

Энэ үлгэр нь ганц Сатаны талаар биш. Магадгүй сургаал нь бизнес хийхдээ хамтарч буй хүнээ эхлээд шалгах хэрэгтэй гэсэн байж болно, учир нь зарим хүмүүс тэдний бодсон шиг үнэнч биш байж болдог. Заримдаа гаднаа тэд тун сайхан, эелдэг, зөөлөн, үнэнч мэт харагдах ч дотроо өөр байдаг. Энэ надад бас их олон удаа тохиолдсон, оюун санааны дээрэм болон бусад янз бүрийн зүйлсээр.

Учир нь зарим хүмүүс миний та нарт ямар ч бай өгсөн авшигийг дотроо биш, ганц гаднаа мэт боддог, тэгээд тэд зүгээр л гаднах зүйлсийг нь сураад ижилхэн хийчхэж болно гэж боддог. Энэ тийм биш. Авшиг авахыг хүсэх хүмүүст туслах дотоод хүч танд байх хэрэгтэй. Эс бөгөөс та хоёр хамтдаа асуудалд орно. Учир нь маяа таныг удирдаад тэгээд авшигтан гэх хүмүүсийг чинь удирдана, тэгээд танаар муу зүйл хийлгэнэ, бодол сэтгэлийг чинь цэвэр ариун бус болгож орхино. Тэгээд л та унах болно.

Энэ бол таны өөртөө хийж болох хамгийн муу зүйл: жинхэнэ гэгээрсэн Их Багшийг дуурайн, сургаалыг нь өөрийн мэт зарлах. Учир нь та нар юу ч анзаардаггүй, юу ч ойлгодоггүй, юу ч мэддэггүй. Та нар хэзээ ч Диваажин эсвэл тамд очиж байгаагүй, та нар юу ч ойлгодоггүй, зүгээр л хуулбарлана, яг тоть эсвэл бичлэг буулгадаг машин шиг. Энэ таныг үнэхээр тамд авчирна. Буддын үлгэрт, бас л ингэж хэлсэн байдаг, учир нь хэрэв та өөрийн гэгээрлийн түвшнийг худлаар зарлах юм бол, тэр чинь л танд хамгийн муу нүглийг тарих болно.

Их Багшийг хуулбарлаж, гэм хор болдог тэдний ихэнх нь маш доод түвшинд, тамын ойр түвшинд, эсвэл хэдийн там эсвэл асурын түвшинд байдаг. Эс бөгөөс, тэд тэгж хийхгүй, хэн ч зүрхлэхгүй. Зүгээр л доод түвшний хүмүүс шунал хүсэл, энэ алдар нэрийн доод хүслийн улмаас үүнийг хийж зүрхэлдэг юм. Эсвэл тэд Сатан, чөтгөрт ажиллаж байдаг. Эс бөгөөс, тэд дотоодоосоо үнэхээр мэдэж байвал хэн ч зүрхлэхгүй.

Хэн маяад, Сатанд үйлчилж байна вэ гэдгийг мэдэх амархан. Маяа хэдийнээ тамд түгжээтэй байгаа ч гэсэн түгжигдэхээс нь өмнө тэд маяатай холбогдсон байдаг бөгөөд тийнхүү маяагийн хорон чанар дотоодод нь үүрд үлдээд тэднийг хяналтдаа байлгасаар байх болно.

Тэгээд тэдний хийсэн юу ч бай, эсвэл тэдний заасан юу нь ч хий хуурмаг үзэгдэл байна. Маяа энд тэнд хүмүүсийг хууран бяцхан зүйлс гаргаж чадна. Гэхдээ энэ нь жинхэнэ биш, Их Багшийн заадаг жинхэнэ зүйл биш байх болно. Учир нь Их Багшид ч бас нотолгоо байна, тэдний аврагдсан, хамаатан садан эсвэл найз нөхөд нь Диваажинд хүрэх зэрэг, ийм жишээ байдаг, мөн тэдний амьдрал илүү сайхан болох болно. Хэрэв тэд маяад ажиллах юм бол өөр байна. Тийм байхгүй.

Ядаж би энэ үлгэрийг, мөн Буддагийн сургаалыг хэлье, тэгвэл та нарын зарим нь мэдэж ичих хэрэгтэй. Ямар ч худал хуурмагийг хийж буй хэн ч бай зогсоох учиртай. Бүх л амьдралаараа гэмш. Эс бөгөөс, хэдий би уучилсан ч Диваажин зөөлрөхгүй. Үйлийн үрийн хууль таныг явуулахгүй. Та нар өршөөлгүй тамуудаар, зогсолтгүй тамуудаар явах хэрэгтэй болно. Тэр бол үүрдийнх. Ямар ч Их Багш ирж очиж, таныг аварч чадахгүй. Ямар муу болохыг нь мэдэж байвал болих ёстой, ядаж л гэмш. Магадгүй та өршөөгдөх байх.

Тамууд таныг өршөөх эсэхийг би мэдэхгүй байна, ядаж л амийг чинь өршөөх байх. Санаж яв, сайн бясалга, өөрийнхөө л Их Багш бай. Өөрийн үйлийн үрээ, муу бодлуудаа аргал. Өөрийгөө, зөвхөн өөрөө л ариусга. Учир нь таны үйлийн үр хэн нэгнийхийг авахгүйгээр хангалттай том байгаа, ялангуяа тэднийг буруу замд хөтөлнө гэдэг, тэднийг Их Багш гэгдэх буруу хүнд итгэхэд хүргэнэ гэдэг. Энэ бол таны хийж болох хамгийн том нүгэл. Буддын судруудад ингэж өгүүлдэг.

Сүнслэг дадал бясалгал бол Тоглоом биш. Энэ та нарын ойр зуур тоглож байдаг тархины тоглоом биш. Та нарыг бүхий л Диваажингууд тамууд, Дэлхий, бүх төрөлтнүүдийн нүд ажиглаж байдаг. Хэн ч Диваажин, эцсийн шүүлт хийх тэр нүднээс бултаж чадахгүй. Би та нарыг айлгах гээгүй. Та нарын хэн ч байлаа гэсэн би зүгээр л анхааруулж хэлж байна. Зөвхөн өөрийнхөө асуудалдаа анхаарал хандуул. Сүнслэг буянаас хулгайлах, хуурамч хандлага гаргахаас зайлсхийж байгаарай. Тэгвэл амьдрал чинь аврагдаж магад. Тэгвэл тамаас аврагдана.

Их Багш бас цаг зав гарган зарим нэг Хайрын ерөөл бидэнд илгээсэн билээ.

Би Суприм Мастер Телевизийг Сурталчлан дотор болон гадуур ажиллаж байгаа бүхий л хэлбэрээр дэмжиж байгаа дэмжигчид, жишээ нь бичиж, ухуулах хуудас тарааж хэвлэж олон нийтэд таниулан тэдэнд бидний гараг дэлхий асуудалд ороод байгааг ойлгуулж, тэд веган хүнсийг сонгон гэр бүл дотроо, хөрш зэргэлдээ газраа, улс үндэстэн дотроо, олон улсын түвшинд энхамгаланг цогцлоохын төлөө тогтвортой, амар амгалан дэлхийн төлөө хувь нэмрээ оруулах хэрэгтэй байгаа гэдгийг ойлгуулахын төлөө ажиллаж байгаа бүгдэд би талархаж байна. Би үүнийг хүсэж байна. Бидний гараг дэлхий урт удаанаар үргэлж эрүүл энх оршсоор байгаасай хэмээн хүсэж байна. Гамшиг бүү гараасай, зовлон бүү тохиолдоосой, дайн бүү болоосой, амьтад, хүмүүс бүү шаналаасай гэж хүсэж байна. Амен. Бурхан биднийг ивээж нэгдмэл, Энэрэнгүй амьдралаар Адислаасай гэж залбирч байна. Та нарт бүгдэд нь баярлалаа. Хайртай, Хайртай, Хайртай шүү.

Хамгаас Энэрэнгүй Их Багшдаа замчлагч Гэрлээрээ бидний мөрийг үргэлжид өгөөмрөөр хамгийн үнэн Хайраар хөтөлж байдагт бид өөрсдийн даруухан талархлаа өргөж байна. Бүхий л сүнсний амар амгалан, аймшигт зовлонд унахын аюулаас сэргийлэхийн төлөө Таны хүчин зүтгэл, Таны энэрэнгүй сэтгэлийн төлөө Мөнхөд талархах болно. Хамгаас Хайртай Их Багш минь бүхий л Диваажингийн Төрөлтнүүдийн хамгаалалтад байж зоригт Үйл Хэргээ хэрэгжүүлэхдээ эрүүл энх амар амгаланд орших болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн илгээсэн айлдварыг бүрэн эхээр 8-р сарын 17-ны мягмар гарагт Суприм Мастер Телевизээр гарах үед хүлээн авч үзээрэй.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд