Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Улс орондоо болон Дэлхийд туслахын төлөө бясалга

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Host: 10-р сарын 16-ны бямба гарагт дэлхийн төлөө эрчимтэй дияан бясалгалынхаа үеэр бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай өгөөмрөөр цаг гарган Тайвань буюу Формосагийн Шинэ Газар Ашрамд хуран цугласан манай Нийгэмлэгийн гишүүдэд хайр шингэсэн сургаалаа айлдлаа. Их Багш урьд өмнөх сайхан цаг үеийн төлөө чин сэтгэлийн хайр талархлаа өргөж, гэрэлт ирээдүйд сайны ерөөл тавилаа.

Сайн байцгаана уу? (Сайн байна уу, Багш аа.)[…] Та нартай ойрд уулзсангүй. Та нар, бас та нарын гэр бүл бүгдээрээ эрүүл энх, аз жаргалтай байгаа гэж найдаж байна. […]

Намайг санасан уу? (Санасан.) Бүгдээрээ өсөж том болсон болохоор үгүй ч байж магадгүй. Би л ганцаараа гэнэн юм болохоор санаад байгаа байх. Тийм, би нээрэн санадаг шүү. Бидний хамтдаа өнгөрүүлсэн амгалан, тайван, эгэл жирийн, тийм ч их дарамтгүй цаг үеийг би үгүйлж байна. Бид хамтдаа дуулж бүжиглээд л, ил гал дээр шарсан хоол идээд л. […]

1992 оны байсан билүү дээ, бидний Сарны Баярын бичлэгийг саяхан цацаж байсан. […] Тэд нар засварласан эсэхийг нь мэдэхгүй ч хуучны зургуудаа харахаар хөөх, ёстой сайхан, залуу байх юм аа! […]

Тэдний “Цэвэр ариун тэнгис” дууг дуулахыг сонслоо. Та нар санаж байна уу? “Агуу бас сүр жавхлант, Цэвэр ариун тэнгисийг Диваажингаас илгээжээ. Алс холын эх булгаасаа цутгана.”

Бас “Жаргалтай Егүзэр.” […]

Мөн ялангуяа “Сарны Баяраар Их Багшийн Ачлалыг санагалзахуй"-г үзэхэд Нэр нь зөв үү? Ай даа, сэтгэл мөн их хөдөллөө. Үнэхээр сайхан. Би үүнийг 10 гаруй удаа давтаж сонссон. […] Ядрахаараа би үүнийг сонсчхоод эргээд ажилладаг байлаа. Сонсмоор санагдвал бас сонсоно. […]

Маш сайхан, бас сэтгэл хөдлөм. Тэгэхэд бүгд л чин сэтгэлээсээ дуулж, дуу хоолой нь ч гэсэн маш сайхан байж. Дуу хоолой нь залуухан сайхан ч байж. […] Тэд зүрх сэтгэлээсээ дуулсан болоод л миний сэтгэл ингэж их хөдөлсөн байх. […]

Энэ дууг би жижигхэн iPhone гар утсандаа бичээд авчихсан болохоор хүссэн үедээ сонсож болдог юм. […] Эрвээхэй хооллохоор гарахдаа хүртэл аваад гардаг. […]

Эдгээр дууг сонсохоор сэтгэл их хөдөлж та нарыг санадаг. Бид тэгэхэд илүү аз жаргалтай байж дээ. […]

Тэгэхэд бид их амгалан байж дээ. Бид нарт янз бүрийн дарамт байсан ч гэсэн одоогийнх шиг дотооддоо ч гаднаа ч маш завгүй байгаагүй.

Би байгаа газраа дияанаа үргэлжлүүлсээр аль болох ахиухан бясалгаж байна. Энэ нь илүү нэмэртэй байх. Та нар байгаа газраа, би ч байгаа газраа бясалгацгаая. За юу? Бид бол нэг. Цаг нь болохоор би та нартай уулзах болно. За юу? (Сайхан!) Тэвчээртэй байгаарай. Бид уулзахгүй байлаа ч гэсэн зүрх сэтгэлээрээ салшгүй хамтдаа шүү. […]

За. Энэ хэдэн өдрийн дияандаа та нар сайхан бясалгаж гайхалтай, бишрэм сайхан ахуй ойлголтуудыг, Тэнгэрлэг ахуй ойлголтуудыг таашаах болтугай. Тэгээд гэртээ харихаараа амьдрал чинь улам сайхан болж, улс орондоо дэм болоорой. Гэгээлэг сайхан аз жаргалтай уур амьсгалыг авч харивал өөртөө, орон гэртээ, гэр бүлийнхэндээ, сууриндаа, улс орондоо тус нэмэр болж чадна. За юу. Одоогоор бидэнд илүү их чухал зүйл гэж алга. […]

Тайвань (Формоса) давгүй л байна, улам тогтворжихоор харагдаж байна. Зарим улс орон ийм амар сайхан, зол завшаантай байж чадахгүй байгаа. Цар тахалд нэрвэгдэж, асар их цөхрөлт зовлон үзсээр байгаа. Энэ цар тахал манай дэлхийг ёстой өршөөхгүй нь. Маш олон янзын хор хохирол учруулсаар байх нь. Зөвхөн биеийг, хувь хүн, хэсэг бүлгүүдийг хохироогоод зогсохгүй нийгэмд бүхэлд нь, үндэстэнд, дэлхийд нөлөөлж байна. Ай, хөөрхий! Нэг жил гаруй хаа сайгүй хөл хорилоо. Яг л хүчээр дияанд оруулсан юм шиг. […] Хүчээр, албадан хөл хорьсон. […]

Тэд үнэхээр хүчээр хөл хорионд орсон. Хүчээр хоригдсон. Маш сайн сонголт уг нь бий. […]

Ердөө веган хоолны дэглэмийг сонгоход л дэлхий даяараа өөр болох болно. Дэлхий бүхэлдээ гэрэлтэж цар тахал ямар ч эм тан хэрэглэлгүйгээр алга болох болно. Яагаад гэвэл заримдаа эмийг амьтан дээр турших болдог. […] Тэр нь маш шаналгаатай. Тэдэн дээр туршилт хийж байгааг харахаар дахиж хэзээ ч эм уумааргүй санагддаг. Зүрхийг минь хэн нэгэн зүсэх шиг л болдог. Үнэхээр тэвчиж чадашгүй. Хүний хэрэгцээнд зориулан нядалж буй амьтдын тухай бүр ярих ч юм биш. Заримдаа би энэ дэлхий дээр яаж амьдрахаа мэддэггүй боловч эдний төлөө залбирч, эдний төлөө хичээхийн тулд тэссээр л байна. Ийм зорилго байгаагүйсэн бол би энэ дэлхий дээр амьдраад байж үнэхээр чадахгүй. Хаа сайгүй маш их шаналал зовлон. Тэсэхийн аргагүй зовлон. […]

Бусдын зовлонг би өөрийн шигээ санадаг. Тэднийг аймшигтай зовж байгааг харахаар цөхрөнгөө барж аргагүйтдэг. Заримдаа би тэдний “Тийм ээ, нэмэр болдог шүү, Багш аа. Тус болдог” гэхийг нь сонсож байсан. […]

Ахиц дэндүү удаан байна. Хамаг амьтан хэтэрхий их зовж байна. Амьтад аймшигтайгаар үхэж байна. Би ийм л юм мэдэрч байдаг. Хааяа та надад сайхан мэдээ илгээхэд нь би жаахан ч гэсэн тайтгарч амьдраад байхтайгаа болдог юм.

Та нарын тусламжид, оюун санааны дэмжлэг болон оюун санааны бясалгалаар тусалдагт чинь маш их баярлалаа. Та нар гэртээ хичээнгүйлэн бясалгадаг. Та нарт энэ мэт боломж гарах бүрд улс орондоо, дэлхийд туслахаар яаран ирж нийтийн бясалгалдаа суудаг. […]

Тэгэхээр Бурханд ч бас талархъя. Та нар бясалгахдаа болон залбирахаасаа өмнө Диваажин болон Газар Дэлхийд, мөн өнгөрсөн, одоо ирээдүйн бүхий л Будда, Гэгээнтнүүдэд талархаж бидэнд тусалж дэмжихийг хүсэн даатгаарай. Би Тэдэнд дэлхийг аль болох энх тайван байлгаж, Тайвань (Формоса)-ийг амар амгалан дайн дажингүй.

Веган болох л юм бол дайн үгүй болно. Итгэлтэй байж болно. Будда ч тийн айлдсан байдаг. Аллагын үйлийн үр үгүй бол бид дайнд үрэгдэхгүй. Улс орноо, өөрсдийгөө, дэлхийгээ аврахын төлөө веган бол гэж найз нөхдөдөө, хамаатан садандаа хэлээрэй. Дайн сүйрэл мөхөл, зовлон шаналал авчирдаг гэдгийг та нар сайн мэдэж байгаа. Хэн нь ялж, хэн нь ялагдсан ч бай маш их зовлон шаналлыг авчрах болно. Веган болчих л юм бол энх тайван бэхжиж, үргэлжид оршин тогтноно. Бүгдэд нь хэлээрэй. Баярлалаа. улам гэгээрэлтэй байлгаж өгч байгаад өдөр бүр талархдаг.. […]

Анх ирэхдээ би орох орон, мөнгө төгрөг ч байхгүй, таних мэдэх хүн ч байхгүй байснаа санаж байна. Гэтэл хачирхалтай нь тайваньчууд (формосачууд) та нар бүгдээрээ надад сайхан хандсан. Уулзсан хүн бүхэн маань сайхан хандсан. […] Би юм хүсээгүй ч гэлээ тэд үргэлж л надад өргөл өгөх гэдэг байлаа. Надад өөрт маань тийм их зүйл хэрэг болдоггүй байсан л даа. Гэрээс гарагч байхад энгийн зүйлс идээд хэдхэн хувцас хөдөрчихөд л болдог. Очсон газар бүртээ би одоогийнхоосоо тайван, амар амгалан, баяр жаргалтай байлаа. Одоо ч гэсэн би илүү олон амьтанд тусалж байгаа болохоороо өөр аз жаргалыг мэдэрч байна. Гэвч би олон амьтанд туслах тусам тэдний зовлонг улам их мэдрэх юм даа. […]

Одоо би яг өөрөө зовж байгаа юм шиг л байна. Урьд нь тэднийг зовж байгаа гэдгийг мэддэг л байсан. Тиймээс л би орон гэрээ орхин гэрээс гарагч болохыг хүссэн. Гэтэл одоо зугтах газар ч алга даа. Хаа ч адилхан. […] Зовлон шаналал намайг орхихгүй. Орхиосой ч гэж би хүсэхгүй. Хамаг төрөлтөн битгий зовоосой гэж л хүсэх юм.

Заримдаа зурагтаар өөрсдийн ТВ-ээ эсвэл мэдээ сурвалжилга үзэхээр энэ дэлхий дээрдээд байгаа ч юм шиг санагддаг. Улам олон хүн веган хоолыг ойлгон хүлээж авч, бас Үнэнийг улам их эрэлхийлэх болж. […] Сая сая хүн биднийг интернэтээр тасралтгүй үзэж байна. Тоолох юм бол гурван тэрбум хүн энэ сувгийг үзээд байгаа гэсэн үг. Барагцаагаар ... […] Дэлхийн хүн амын бараг тал хувь нь гэсэн үг. Дотоодоосоо мэдэж авсан юм. Дотоодоосоо мэдсэн. […] Диваажин намайг тайвшруулах гэж надад хэлсэн. “Аан за. Баярлалаа” гэсэн. Энэ үзсэн зүйлдээ би итгэсэн.

Өмнө нь би тангараг тавьсан байсан л даа. Тэр тангараг маань: “Хэрвээ надад буян байдаг л юм бол би бүх буянаа хамгийн их зовлонтой, хэн ч сонсохгүй, хэн ч туслахгүй, тамын төрөлтнүүд зэрэг зүдэрсэн төрөлтнүүдэд зориулах болно” гэж би тангарагласан. Зовж шаналан уйлж байгаа хэн бүхэнтэй би буянаа хуваалцмаар байна.” […]

“Надад адислал байдаг л юм бол би үүнийг тэдний зовлонг аль болох нимгэлж, эсвэл гэтэлгэхэд зориулмаар байна“.

Дэлхийн хүн амын бараг тал нь манай ТВ-ийг үзсэн гэдэг нь үнэхээр үнэн л бол тэдний сүнс лавтайяа аврагдана. Тэд улам их наманчлан улам дотооддоо хандах тусам илүү их авралыг хүртэх болно. […]

Залбирсаар л байцгаая. Энэ үнэхээр нэмэртэй шүү. Тус болох итгэл найдвар бий. Миний хувьд маш удаан байна. Хамаг төрөлтөн өдөр бүр цаг, хором бүр зовж шаналж байна. Тэд үргэлжид зовж байна. Тэгэхээр ямар ч ахиц байсан надад арай дэндүү удаан байна.

Би тэссээр л байна. Тэдэнд туслахын төлөө чадах бүхнээ хийж, ТВ-ийн сувгаа цацаж, адис хүчээ түгээн сацруулж байна. Мөн та нарын туслалцаанд ч гэсэн маш их баярлалаа. Та нар шиг оюун санааны бясалгагчидтай байгаадаа би тайтгардаг.

Эхний жилүүдэд надад ойр хэн ч байгаагүй. Би өөрийгөө Гэгээрсэн Их Багш гэдгийг ч огт мэддэггүй байлаа. Зүгээр л хэрэн хэсэж явсан. Оюун санааны бясалгал эрэлхийлж дэлхийгээр хэрэн хэсэг явахдаа би эгэл жирийн л амьдарсан. Тэр үеийг эргэн дурсахад тайваньчууд (формосачууд) та нар миний хэн болохыг таньсан анхны хүмүүс байсан юм. Яагаад гэвэл 1992 онд намайг гарч ирээд удаагүй байхад Сарны Баяраар та нарын дуулсан “Сарны Баяраар Их Багшийн Ачлалыг санагалзахуй” дуунаас харахад та нар хэдийн намайг тов тодорхой таньж ихэд хүндэтгэж байсныг илтгэж байна. Та нар намайг бүр Агуу Эх Дэлхийн Ээж хэмээн магтан дуулсан. Түүнийг сонсоод миний сэтгэл үнэхээр хөдөлсөн. […] Одоо хэр нь сэтгэл догдолдог. […]

Та нар л дэлхийд хамгийн түрүүнд намайг таньж, надад туслан, намайг хүлээн зөвшөөрсөн. […] Тэр бичлэгийг үзээд, ялангуяа тэр дууг сонсоод сэтгэл минь хэмжээлшгүй их догдоллоо. Яаж тийм сайн сайхан байдаг юм бэ? Яаж ийм сайн хүмүүс байдаг юм бэ? Би хятад хүн ч биш, хятадаар тийм ч сайн ярьж чаддаг ч үгүй байсан тэр үед та нар надад тусалж, намайг хүлээн зөвшөөрч, хайрлаж байсан шүү дээ. […] Та нар надад бүрэн итгэсэн.

Тайваньчууд (формосачууд)-ыг би тун онцгой гэж боддог. Их онцгой төрлийн хүмүүс. […]

Тайвань (Формоса)-ийн ард түмэнд гялайлаа. Танай улс мөнхөд амар тайван, элбэг хангалуун, аз жаргалтай байх болтугай. Бурхан та нарыг адислаг. Будда Бурхад болон Бодисадва нар та нарыг болон Тайвань (Формоса)-ийг хамгаалаг. Манай дэлхийг дэндүү их үймэн зовохоос хамгаалах болтугай. Надад үргэлжлүүлэн зүтгэх, мөн дэлхийд наманчлах цаг хугацаа байгаа гэдэгт найдаж байна. Надад аз ерөөгөөрэй. […] Зорилгоо амжилттай сайн биелүүлэх болтугай гэж ерөөгөөрэй.

За, бүгдэд нь баярлалаа. […] Авид Бурхан адислаг. Бурхан адислаг. […] Та нарт маш их хайртай шүү. Би та нарыг маш их санаж байна. Уулзах хүртлээ түр баяртай.

Host:Хайрт Их Багшийнхаа хайранд болон Тайвань буюу Формоса улсад, жинхэнэ зочломтгой байдлын үлгэр жишээ болсон, бусдад дуурайл болохуйц хүндлэл үзүүлдэг ард түмэнд нь бид чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Ямар ч төрөлтөн зовж шаналдаггүй жинхэнэ амар тайван, аз жаргал гэдгийг үзэх цаг манай дэлхийд мөдхөн ирж, эрх чөлөөт мөн чанараа эргүүлэн олж авах байх гэж бид итгэж байна. Мөн өнөөгийн бүх бэрхшээлийг даван туулах хамгийн хялбар арга бүрэн веган болох явдал учраас гараг маань бүрэн веган болоосой гэж залбирцгаая. Эрдэнэт Их Багш минь бүхий л Бурханлаг Төрөлтний хүчирхэг Хамгаалал дор сэтгэлийн амар амгаланг эдэлж, үүрд аюулгүй байх болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Тайвань (Формоса)-д өнгөрүүлсэн аз жаргалтай цаг үеийн тухай илүү дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл 11-р сарын 7-ны ням гарагт Багш шавийн шүтэлцээгээр энэхүү илгээлтийн бүрэн эхээс үзээрэй.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд