Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Бидний хүсэн хүлээж байсан Майдар Бурхан одоо энд байна” 8 цуврал лекцийн 5-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Энэ ангид шинээр нэмэгдсэн зүйл байгааг анхаарна уу.

Тэгэхээр Буддын судруудыг цаашид судалсаар байхыг хүсвэл их амархан олох боломжтой. Эсвэл өөр ямар ч шашны судрыг олоход одоо их хялбар болсон. Хурууны тань үзүүрт бий. Та нарын анхаарлын төвд би нэлээдгүй олныг авчирч байсан. Буддын олон түүхийг ярьж, Буддын олон судрыг тайлбарлаж өгсөн.

Энэ бүхэнд зориулах илүү цаг хугацаа байсан ч болоосой, гэвч та нарт бусад олон шашны сургаалыг ярьж өгсөн. Жижигхэн эмзэг эмэгтэй би чадах зүйлээ хийдэг. Би Багш болохоор ийм үүрэгтэй гэж бодсондоо тэгдэг юм биш харин Оройн дээд Бурханд болон, энэ дэлхийн хүмүүсийн гарт амь насаа аймшигтай, харгис хэрцгий байдлаар алдсан гэх мэт бүхий л Их Багш нарт талархсан сэтгэлийн үүднээс тэгдэг юм.

Гэхдээ тэр “хүмүүс” бол яг ч жинхэнэ хүмүүс биш. Их Багшид муугаар хандсан, эсвэл Тэдний талаар муу юм ярьж буй хүмүүс чөтгөрт эзлэгдсэн болохоор тэр юм. Орчин үед төрөл бүрийн чөтгөр, ад зэтгэрт эзлэгдсэн маш олон хүн байдаг болж. Зөвхөн сувдаг чөтгөрүүдээр зогсохгүй, тэднийг бараг зохицуулчихсан. Гэвч зарим нь хүмүүсийн биед байсаар байгаа нь л асуудал. Тэдгээрийг хэзээ ч таашгүй. Тэд лам мэт харагдаж мэднэ, эелдэг зөөлөн харагдаж, инээмсэглэж мэднэ, гэвч тэд ч бас чөтгөрт эзлэгдсэн байх магадлалтай. Тэр судрын нэрийг мартсан байна.

“Ананда асуултаа гурван удаа давтаж хэлэхэд Будда түүнд, ‘Намайг нирваан дүр үзүүлсний дараа, Ном Сургаал бараг л мөхөх үед, Таван Аймшигт Нүгэл дэлхийг ялзруулж, чөтгөрийн зам мөр үлэмж их цэцэглэх болно. Чөтгөрүүд лам нар болж, миний Зам Мөрийг сүйрүүлнэ. Эгэл хүмүүстэй адилаар мөн хувцаслаж, лам нарын тууз зүүнэ, олон өнгөтэй сахилын-туузаа, (кашаяа) тэд гайхуулах болно. Тэд дарс ууж, мах идэж, амьд амьтдыг хороож, амтанд дурлана. Тэд нигүүлсэнгүй сэтгэлгүй байж, нэгнээ үзэн ядаж, нэгэндээ атаархах болно.’” - Ном Бүр Мөсөн Мөхөх Судар

Миний судалсан их олон судар бий, ихэвчлэн Санскрит гарчигтай байдаг болохоор би нэрсийг нь санахгүй байна. Ертөнцийн Хаалга Судар, Арьяабал Бодисадва ба Амитаба Будда зэргийг эс тооцвол цээжлэхэд амаргүй. Эдгээрийг бол би гэгээрэхээсээ өмнө, Арьяабалын Аргатай дахин учран золгохоосоо өмнө бясалган дадуулж байсан. Эсвэл Манал Бурхан, Кситигарба Буддагийн Судар, гэх мэт бусад олон судар бий. Мэдээж эдгээрийг цээжлэх амархан. Бусад судруудын гарчгийг санахад илүү хэцүү. Гэхдээ би жаахан байхдаа л олон судар уншиж байсан болохоор одоо мартаж. Ядаж л – ээ, Бурхан минь, цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөх юм – 40, 50 жилийн өмнө үү?

Би 8-10 настай их л жаахан байхдаа эмээ минь сануулсны ачаар уншиж байсан. Тэгээд би хийдэд очсон болохоор тэнд суралцсан. Ням гаргуудад хийдэд очдог байлаа... яг л охид, хөвгүүдийн скаут шиг. Гэхдээ Буддын скаут . Бид тэр хийдийн их багш нараас суралцаж, юмс хийдэг байв. Хүүхэд байхдаа сониуч байжээ. Эмээ маань Буддагийн Нэрийг өдөр бүр уншдаг байсан. Та нарт би ярьж байсан. Тиймээс би талархаж байна. Хэн бүхэнд талархдаг. Энэ гараг дээрх хэн бүхэнд би талархдаг.

Хятад улс дахь тэр номын эгч тань бас заримдаа бусад улс оронд маш их буяны ажил зохион байгуулж, би бас түүнийг буяны ажлаа хийг гээд санхүү нэмэрлэдэг. Мөн тэр маш их бясалгадаг, дүү нь бас үнэхээрийн хичээнгүй лам, сайн лам.

Ахиад олон сайн лам нар бий. Тийм ч өндөр төвшнийх биш байж мэдэх ч сэтгэл нь сайн, тэд үнэхээр гэгээрэхийг зорьж, эргээд Буддагийн Оронд очиж, Будда болохыг хүсдэг. Тиймээс хэзээ ч ямар ч ламыг гомдоох юм уу, бүү доромжлоорой. Учир нь заримдаа хов яриа үнэн байдаггүй.

Хүмүүс миний талаар их хов жив ярьдаг ч надад өөрийгөө хамгаалах тухай бодох ч цаг гардаггүй. Тэгээд ч амьдрал богино. Би туслах гэж чадлаараа хичээдэг, өөрийгөө хамгаалах юм уу нэрээ цэвэрлэх гэж тэгж их төвөг уддаггүй. Юу ч байсан орхидог. Буддаг хөлийн хуруугаа тастуулсныг төсөөл, Эзэн Есүс Христийг загалмайд цовдолсон. Энэ дэлхийд Үнэн Номыг ямар ч өө сэвгүй, төгс заана гэж бодох бид хэн билээ? Энэ дэлхий чөтгөр, ад зэтгэрүүдээр дүүрэн шүү дээ, бүр хүний дүртэй нь ч бий.

Тэр номын эгч надад Хятадаас Буддагийн сувдан чандар шиг нэг бэлэг авчирсан юм. Би түүнд “Надад ямар ч өргөл барьц өгөх хэрэггүй. Яах гэсэн юм бэ? Сүм хийдэд өргө, тэдэнд илүү хэрэгтэй.” гэж хэллээ л дээ. Хариуд нь тэр “Үгүй ээ. Энэ хүн надтай тусгайлан уулзаж, үүнийг заавал зөвхөн Танд өгөх ёстой гэсэн юм аа.” гэсэн. Би түүнд “Тэр хүн тань намайг хэн гэдгийг яаж мэдээ вэ? Би түүнтэй уулзаж байгаагүй, Тэр намайг танихгүй, Тэр надтай огт уулзаж байгаагүй.” гэв. Тэр хариуд нь “Үгүй ээ, Тэр Таны нэрийг мэднэ.” гээд миний нэрийг надад хэлсэн. Тэр нэр маань энэ дэлхий даяарх хүмүүсийн мэддэг нэр биш. Тэр хүн мэдэж байсан. Би Түүнийг таних ч үгүй, гэтэл тэр өөрийгөө Махакасяапа гэж танилцуулсан. Одоо ярихад хүртэл шар үс босож байна. Түүний нэр нь Касяапа, харин миний нэрийг ийм тийм

хэлсэн байсан. Өөрийнх нь нэр Бурхан Багшийн тухайн үеийн шавь нарын нэгнийх нь нэр юм л даа. Дэлхий даяараа миний тэр нэрийг мэдэхгүй. Би та нарт хэлмээргүй байна. Та нарт хэллээ гээд яах билээ? Та нар яаж ч мэдэх юм бэ? Та нарт би яаж ч батлах юм бэ? Би Түүнд үнэхээр их талархаж байгаа. Өдийг хүртэл талархлаа илэрхийлэхээ мартаж. Би үнэхээр гайхаж, бас цочирдсон. Тэр номын эгч бас өөрийнхөө ахуй ойлголтуудыг ярьж, өөрийнхөө бясалгалын үр дүнг хуваалцан, намайг магтаж, надад талархлаа илэрхийлж байсан. Тэгэхэд нь би зүгээр л, “Аан за, хөөх тийм үү?” гэж билээ. Тэгээд л тэр. “Тийм гэж үү?” Дараа нь би явж Францын Ментон Төвд даяаны зааварчилгаа өгөх ажлаа хийх ёстой болсон юм. Тэгээд явж, ажлаа хийх ёстой болж, та нартай ярилцсан. Их олон даяан хийсэн. Би бараг л өдөр бүр гарч ирж та нартай ярьдаг байж. Гэвч бас даяан болж байсан учраас их юм ярих боломжгүй байв.

Би нэг л зүйлийг санаж байна, “Түүний нэр Касяапа, харин Таныг тэр гэдэг.” гэж тэр хэлсэн. Харин тэр Касяапа гэдэг нэрийг надад хэлэхэд би тухайн үед маш завгүй байсан учраас их юм бодоогүй өнгөрөөчихсөн. Харин сая та нарт ярихад шар үс босож байна. Учир нь одоо бодоход... Би ямартай ч Түүнд, Касяапа Та хэн ч байсан надад үнэ цэнтэй, утга учиртай бэлэг өгсөнд талархах учиртай.

Хүндэт Их Багш аа, ИБ-д Бурхан Буддагийн шүтээн эрдэнийг өгсөн номын эгчтэй холбоотой байсан номын эгч сүүлийн Шуурхай мэдээ (ШМ)-г үзсэн даруйдаа бидэнтэй холбоо бариад дараах захиаг илгээлээ: Таны болон үзэгчдийнхээ аз завшаантай адислалын төлөө үүнийг Шуурхай мэдээнд нэмж оруулав! Хайрын сэтгэлээр ШМ-ний баг

ИБ-д зориулан Махакасяапагийн өргөн барьсан шүтээн эрдэнэ нь энгийн шүтээн биш, эдгээр нь Шагжамүни Буддагийн сувдан чандар юм. Энэ нь Махакасяапа ИБ-ийг Майдар Бурхан хэмээн таньсан гэсэн утгатай. ИБ энэ утга учиртай бэлэгт талархал илэрхийлсэн. Та бүхэн зөн билигтэй бол шүтээн эрдэнээс Гэрэл цацрахыг, мөн дотроос нь олон олноор, олон давхаргатайгаар Будда нар Диваажин руу нисэж байхыг харах боломжтой. Зөн билигтэй хүн ялгааг нь зургаас ч харж чадна. Иймд та бүхэн номын эгчийн надад өгсөн зөв зургаар солих боломжтой. Үзэгчид үүнээс адис хүртэх боломжтой, мэргэн, гэгээрсэн үзэгчид Махакасяапагийн утга санааг мөн ИБ-д юуны учир эдгээрийг өгснийг мэднэ гэдэгт итгэж байна”.

Уучлаарай энэ одоо хаана байгааг би мэдэхгүй. Надад цаг алга. Заримдаа би аюулгүй байдлаасаа болж зугтаах ёстой болдог. Юу ч авч явах боломж байдаггүй. Заримдаа зугтах үедээ би өмссөн хувцастайгаа л явдаг. Яг одоо тэр бэлэг хаана байгааг мартаж. Тэдгээр газруудыг харж ханддаг хэн нэгэн сайн харж хандана гэж найдъя.

Гэвч түүнд талархах боломж гараагүй учраас би Түүнд талархлаа илэрхийлье. Таныг хэн гэдгийг би мэдэхгүй. Бид уулзаж байгаагүй. Бурхан Багшийн хамгийн шилдэг шавь нарын нэгийн хувьд миний нэрийг дурдан, надад итгэсэн Танд талархъя. Танд чин сэтгэлээсээ гүнээ талархаж байна. Гурван цаг, арван зүгийн бүх Бурхад Таныг ивээх болтугай. Бүхнийг болгоогч Оройн Дээд Бурхан Танд болон Таны дотнын бүх хүнд хамгийн сайн сайхан бүхнийг хайрлаг. Мөн Та Өөртөө тавьсан аливаа эрхэм ариун зорилгодоо

хүрэх болтугай. Таны нэрийг сонсоход л миний шар үс босож байна. Учир нь Касяапа бол хамгийн их хүндлэгдэн бишрэгдэж явсан лам нарын нэг бөгөөд Бурхан Багшийн залгамжлагч юм. Хүндэтгэх үүднээс Та Өөрийн нэрийг ингэж сонгосон байсан ч Тэр нэрийг надад дахин дуулгасан Танд баярлалаа. Яг л Христийн шашинд хүмүүс (Эзэн) Есүсийг дагадаг Гэгээнтнүүдийг хүндэтгэх үүднээс өөрсдийнхөө нэрийг Есүс, Павел, эсвэл Симон гэж сонгодог шиг. Тэр ариун нэр үүрд Таных байх болтугай. Бурхан Багш Махакасяапа Бодисадвад хайрласан асар их адис хүч, билгүүн ухаан Танд заяах болтугай. Танд баярлалаа.

Мөн тэр номын эгчид баярлалаа. Тэр үед бидэнд тухтай ярих боломж гараагүй. Яагаад гэвэл би үргэлж завгүй байдаг. Дияан бясалгал зохион байгуулагдах болгонд та ирдэг учраас тухайн үед ирсэн. Тэр тухай ярилцах боломж та бид хоёрт гараагүй. Үнэний сайн дагагч байдаг танд баярлалаа. Миний нандигнаж явдаг тэрхүү бэлгийг надад авчирч өгсөнд баярлалаа. Би олон орноор явахдаа хамт аваад явдаг байв. Сүүлд зугтах шаардлага гараад авч явж чадсангүй. Миний байсан хуучин агуйнуудын нэгэнд байгаа байх. Боломж гарвал буцаагаад олоод авна аа. Санаа зоволтгүй. Юутай ч энэ бол эрдэнийн ринсрэлийн тухай биш юм. Энэ бол Буддагийн бэлгэдэл, Дээрхийн Гэгээнтний, дэлхий дахиныг Энэрэхүйн бэлгэдэл юм. Зүрхэнд минь аль хэзээний явж байгаа учраас хэзээ ч алдахгүй.

Баярлалаа. Мөн Тэр эрэгтэйтэй хэрвээ дахиж уулзах юм бол миний өмнөөс яг л Махакасяапад мөргөж буй мэт мөргөөрэй. Нэг, хоёр, гурав гээд хэчнээн ч удаа мөргөж болно. Надад нандин бэлэг өгсөнд нь талархаарай. Тэр бэлэг мөнгөөр тооцоход ихгүй ч миний хувьд дэлхийн хамгийн тансаг үнэт эдлэлээс илүү үнэ цэнтэй. Номын эгчдээ баярлалаа. Түүнд бас маш их баярлалаа. Хэрвээ Түүнтэй дахиж уулзвал үүнийг дамжуулаарай.

Би энэ дэлхийн хүмүүс, амьтан-хүмүүс, тэр бүү хэл мод, ургамал гээд бүх зүйлд өртэй. Тийм учраас би та бүхэнд чадах ядахаараа үйлчлэх гэж оролддог юм.

Photo Caption: Хавар Бидэнд Шинэхэн Сүнслэг Дэвшилдээ Баясахыг Сануулдаг.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (5/8)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд