Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Бидний хүсэн хүлээж байсан Майдар Бурхан одоо энд байна” 8 цуврал лекцийн 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Би хийдийн ойролцоо амьдардаг байсан. Манай бүлгийн олон настай лам гэлэнмаа нар үүнийг мэднэ. Бид жижиг байшинд амьдардаг байв. Лам гэлэнмаа нар байшинд амьдардаг байсан. Би арын талбайгаас нь жаахан цаана жижиг урцанд амьдардаг байлаа. Тэр чигтээ эвдэрчихсэн, тааруу байсан учраас би засаад тэнд амьдарсан. Лам гэлэнмаа нар болохоор бидний шар буурцгийн соёлж, ногоо зэргийг зарж олсон багахан орлогоороо түрээсэлж авсан байшинд амьдардаг байв. Бүх лам нар... одоо ч амьд, үүнийг мэднэ. Тайваньд (Формосад) одоо ч байгаа. Зарим нь өөр хаа нэгтээ, өөр улс орон руу явсан байж мэдэх ч, тэд тэнд надтай хамт амьдардаг байсан учраас энэ бүх түүхийг мэднэ. Тэгээд хожим нь тэр байшин хүртэл зарагдаж, бид гараад хаа ч юм майхантайгаа байрлаж, энэ тэр газраас хөөгддөг байлаа. Эсвэл заримдаа гудамд буюу хаягдсан гудамд амьдарч байсан. Бас хүмүүсийн амьдардаггүй сүнстэй байшинд амьдардаг байв. Тайваньд (Формосад) өмнө нь тийм байшин олон байсан бөгөөд зарим лам гэлэнмаа нар маш их айдаг байж билээ.

Бидний анх түрээсэлсэн байшинд олон, олон, олон жил хэн ч амьдраагүй... Хэр олон жил болсныг мэдэхгүй. Том өндөр зүлэг - жижиг чихрийн нишингэ шиг зүлэг гудмаар хаа сайгүй ургасан байв. Байшиндаа орохын тулд бид үүнийг нь тайрах ёстой болсон. Гэвч түрээс нь бол хямд байсан. Хожим нь энэ бүхнийг хийж, гоё болж, цэвэрлэгдсэний дараа тэд зарчихсан! Хэн нэгэн худалдаад авсан. Тиймээс бид нүүх ёстой болсон ч очих газар байгаагүй. Ингээд таван гар дамжсан машинаараа Тайвань (Формоса) даяар явж, нөгөө машин маань хүссэн үедээ гудамд ч хамаагүй унтаад өгдөг байлаа. Ядаж л тийм машинтай байсан. Дотор нь бид зарим эл зүйлсээ хийгээд үүнийг их ч түрсэн дээ, тэгээд хаана ч хамаагүй зогсоод унтдаг байв.

Жаахан устай газар олбол тэндээ тэр өдрөө юм уу, тэр шөнө өө байрлана. Гэвч эзэн нь ирээд биднийг хөөдөг учраас үе үе л хөөгддөг байлаа. Эзэн нь ямар хүн байдгийг мэдэхгүй ч бид тухайн талбайд хэсэг байрладаг байсан. Гэвч хэрэв тэд биднийг харвал цагдаа дуудчихна. Ингээд заримдаа шөнөөр нүүх ёстой болдог байлаа. Заримдаа гудмын хажууд байрлаж, мөн заримдаа уух цэвэр ундны ус ч байдаггүй байв.

Гэтэл үүний төлөө би тэр хийдийн патроныг загнасан. Буддагийн өмнө тийм зүйл хийж, тэгж эргэлдэж байсан учраас их л том нэгэн байсан байх. Бас хамаг юмаа харуулаад шүү, бараг л Буддагийн өмнө бүх юмаа харуулж байсан, өгзөг болон өмнөх зүйлээ. Тиймээс би үнэхээр их уурласан юм. Магадгүй тэгэх ёсгүй байсан байх. Гэвч би залуу, тийм нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх туршлагагүй байж. Энэ тухай бодоод сүүлийн үед бол дээрдэж байгаа. Тэр залуу намайг уучилна гэж найдъя. За хэт удаан ярьчихлаа.

Ламын тухайд ярихад лам нар нөмрөг нөмөрдөг нь, Буддагийн сургаал номлол болон нигүүлсэнгүй зам мөрийг бэлгэдэж нөмрөг нөмөрдөг. Тиймээс мэдээж тэд хүмүүсийн хүндлэл итгэлийг олно. Заримдаа сүсэгтнүүд хэтрүүлдэг. Хэт их асуудал тарих юм уу, лам нарыг хэт эрхлүүлж, улмаар тухайн лам нь заримдаа яах гэж лам байгаагаа мартдаг. Гэвч иймийн учир тэднийг бүү доромжил, амьдралыг нь бүү там болго. Тэд юу ч гэж хэлсэн ямар нэг муу санаа агуулаагүй. Тэд ядаж л Буддагийн зарим зарчмыг зааж, 250 сахил сахидаг учраас шууд л сэтгэлээсээ шулуухан хэлчихдэг. Тиймээс үндсэндээ тэд сайн сайхны хүрээнд байдаг. Мэдээж зарим нь муу байж мэднэ, санаатайгаар эсвэл өвчтэй болохоор эсвэл угаасаа тийм ч сайн хүн биш юм уу сайн зүйлд сургагдаагүй байдаг. Гэвч үнэхээр чин сэтгэлээсээ лам гэлэнмаа болохыг хүссэн хэн бүхний зүрх сэтгэлд эрхэм ариун үзэл зорилго байдаг. Магадгүй тэд гүйцэлдүүлж чадалгүй гардаг байх, эсвэл сайн хийж чаддаггүй байх. Гэвч гуйя, тэднийг тайван орхиорой.

Хэдийгээр лам хүн Буддын шашинтнаас хийддээ их мөнгө хандивлахыг хүслээ ч тэр энэ бүхнийг идэж чадахгүй. Хамгийн ихдээ тэр өдөрт гурван хоол идэж, хийдэд түүнд өгсөн зүйлийг л идэх боломжтой. Хэдэн хос хувцас өмсдөг нь тийм ч үнэтэй биш. Үнэтэй юм байхгүй. Хандивын мөнгөөр нь хэн нэгэн түүнд машин авч өглөө ч, эсвэл зүгээр л өглөө ч энэ нь түүнд зориулагдсан, хот руу зарим өвчтэй сүсэгтнүүдтэй уулзаж, тэдний төлөө залбирах гэж юм уу зарим сүнсний төлөө залбирах гэж оршуулгын газар зэрэгт очиход ядарсан биеэ амраахад нь хэрэгтэй. Машинаар тэр ямар ч муу юм хийгээгүй. Хэдэн доллар өгчхөөд ламыг тэгж шүүмжлэх эрхтэй гэж бүү бодоорой. Түүний амьдрал хэдийнээ хамгийн тухгүй. Түүнд эхнэр байхгүй, хүүхэд байхгүй, хайр байхгүй, жинхэнэ хүний хайр байхгүй болсон. Буддагийн сургаалыг дагах гэж тэр энэ бүхнийг орхисон бөгөөд, зүрх сэтгэлдээ тэрээр лам болчихвол гэгээрч, гэтлэгдэнэ гэж итгэж яваа. Магадгүй тийм, магадгүй үгүй. Лам болсон хүн бүр гэгээрсэн байдаггүй.

Энэ дэлхийд амьдрах хэдийнээ маш хэцүү, лам байж амьдрах тухайд ярилтгүй. Хүн бүр л байнга харж байдаг. Тиймээс үүнийг ойлгоорой. Хэрэв хандив өгөхийг хүсэхгүй бол битгий өг. Хандив өгөхөөр бол тэр хандиваасаа болж лам нарыг бүү доромжил. Та нарт тэгэх эрх байхгүй. Тэднийг хүндэтгэ. Та нар бүгд сайн байвал тэр ч бас сайн байна, хэдийгээр тийм ч сайн байгаагүй ч тэр зөв зүйтэй байх болно. Түүнд дээр очвол та нар зөвхөн Ном Сургаал, сайн сайхан байх тухай, нийгэмдээ хэрхэн сайн хүн байх тухай л асуу. Төрөл бүрийн утгагүй юм бүү гуй, нөхрийг тань эргүүлэн авчирч өгөхийг бүү гуй, шид ашиглан эхнэрийг тань буцаан авчирч, түүнийг удирдах гэх мэт зүйл бүү гуй. Ийм төрлийн зүйлс ламд хамаардаггүй.

Өөр нэг зүйл гэвэл: Миний нэр, сургаалыг ямар ч лам, ямар ч номлогчтой бүү холбо. Би хэнийг нь ч танихгүй, сайн муу эсэхийг нь ч мэдэхгүй. Тэдний нэрийг ашиглан би алдартай болж буй мэт бодол тэдэнд үүсгэмээргүй байна. Тэртээ тэргүй би дэндүү алдартай. Би ийм алдартай болохоор төрөөгүй ч болоосой. Тэгсэн бол илүү амар амгалан, бага ажилтай байх байлаа. За. Хамаагүй. Бид бүгд энэ дэлхийд мэндэлсэн, дуртай, дургүй зүйлсээ бүгд л тээж тэсэх ёстой. Юу гэх гэсэн бэ гэвэл надад шаардлагагүй төвөг бүү уд. Дэлхийн шилдэг лам нартай, хамгаас хүндлэгдсэн, хамгаас их дагагч нартай намайг бүү холбо, эсвэл муу лам нартай, дундаж лам нартай, эсвэл ямар ч шашны лам, номлогч, гэлэнмаа нартай бүү холбо.

Би бүхий л шашны системээс ангид. Зөвхөн Буддаг, Эзэн Есүсийг болон бусад олон Их Багш нар, Будда нарыг л дагадаг, “Их Багш” гэдэг нь Будда гэсэн үг юм. Их Багшийн Гэрт очтолоо гэдэг нь Буддагийн Орныг хэлж буй. Би тэнд очно. Та нар тэнд очих эсэх тань та нарын сонголт. Би зөвхөн замыг нь л харуулж, аль чадлаараа та нарт тусална, - бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлаараа. Учир нь заримдаа хүмүүс миний нэрийг ашиглан миний хянах боломжгүй бусад зүйлсийг хийдэг. Миний гэрээс гарагч байсан нэг хүн хүртэл гараад, салбар үүсгэж, өөрийгөө их багш гэж дууддаг. Ганц ч биш, магадгүй хэд хэд бий байх, надад шалгах цаг байгаагүй ч тэдний одоогийн шавь нар нь мэдээлсэн болохоор би мэдэж байгаа юм. Надад хамаагүй л дээ. Тэд шуналаасаа болж, доогуур дэсээсээ болж бусад хүмүүст муу зүйл хийж, хор хөнөөл учруулахгүй байгаасай л гэж найдъя.

Энэ л асуудал, та нар сэтгэлд дорд амбицтай бол үл үзэгдэх ертөнцийн бүхий л чөтгөр, ад зэтгэрүүд мэдэх бөгөөд тэд та нарт хүрч, та нарыг хуурч, ид шидээ та нарт зээлдүүлж, төрөл бүрийн хуурамч юмс бүтээн хуурахыг хичээдэг тухай Будда хэдийнээ анхааруулсан. Тэд өөрийн тань биеийг ийм тийм ид шидтэй мэтээр тэдэнд харуулж, улмаар ямар нэг зүйл болж, хэдий худлаа ч гэлээ тэд үүнийгээ та нарыг хийсэн гэж итгэдэг. Хэрэв та нар амбицтай байвал, зүрх сэтгэлдээ эгэл ертөнцийн нэр алдар, ололт амжилтын төлөө дорд амбицтай байвал чөтгөрийн нөлөөнд орох болно. Намайг орхисон хэд хэдэн шавь нар салбарлаад чөтгөрийн ертөнцийн тэдгээр шидтэй төрөлтнүүдэд эзлэгдсэнийг мэднэ.

Маш олон төрлийн чөтгөр бий. Будда бидэнд маш олон төрлийн чөтгөр, ад зэтгэрүүдийн нэрсийг хэлж өгсөн, жишээ нь “якса” байна. Олон төрлийн чөтгөр, ад зэтгэрүүд хүчтэй байдаг, хүчгүй байдаг юм биш. Маяа буюу Буддагийн эсрэг тэсрэг нь чөтгөр, хий үзэгдлүүдээс илүү хүчтэй. Бараг л Буддатай адилхан хүчтэй ч түүнд энэрэл нигүүлсэл байдаггүй. Будда маяа хоёрын цорын ганц ялгаа нь энэ. Энэ талаар бид өмнө нь ярьж байсан. Санахгүй байвал судар энэ тэрээс харахыг хичээгээрэй.

Мара (чөтгөрийн хаан), нэг хүчирхэг чөтгөр бүр Буддаг сүрдүүлсэн байдаг, тэрээр Буддад хандан, Ном үгүйрэх цөвүүн цагт бүх хүүхдүүд, ач зээ, гуч нараа, хамаатан саднуудаа бүгдийг нь гаргаж лам болгоно, тэгээд лам нарын төрхийг ашиглан цөвүүн цагт Буддагийн ном сургаалыг үгүй хийнэ гэж хэлсэн. Тэр цөвүүн цаг нь одоо юм.

“Ананда асуултаа гурван удаа давтаж хэлэхэд Будда түүнд, ‘Намайг нирваан дүр үзүүлсний дараа, Ном Сургаал бараг л мөхөх үед, Таван Аймшигт Нүгэл дэлхийг ялзруулж, чөтгөрийн зам мөр үлэмж их цэцэглэх болно. Чөтгөрүүд лам нар болж, миний Зам Мөрийг сүйрүүлнэ. Эгэл хүмүүстэй адилаар мөн хувцаслаж, лам нарын тууз зүүнэ, олон өнгөтэй сахилын-туузаа, (кашаяа) тэд гайхуулах болно. Тэд дарс ууж, мах идэж, амьд амьтдыг хороож, амтанд дурлана. Тэд нигүүлсэнгүй сэтгэлгүй байж, нэгнээ үзэн ядаж, нэгэндээ атаархах болно.’” - Ном Бүр Мөсөн Мөхөх Судар

Гэхдээ олон сайн лам нар байдгийг би мэднэ. Гэхдээ тэд гэгээрсэн ч юм уу төгс гэгээрэлд хүрсэн гэсэн үг биш л дээ, эсвэл Архдын зэрэгт хүрсэн, Будда ч юм уу болсон гэсэн үг биш. Одоогоор тийм зэрэгт хүрсэн нь байхгүй. Уучлаарай. Та нарын сүнслэг нүд тань нээгдсэн бол харж, мэдэх боломжтой. Мэдээж та нар миний хүмүүс, үнэхээрийн хүчирхэг. Өөр өөр гаргууд дээр очиж, өөр өөр Буддагийн Орноор явах боломжтой. Та нар бүр Манал Бурханы Оронд очиж, зарим тань Амитаба Буддагийн Оронд очдог. Зарим тань Арьяабал Бодисадваг харж, зарим тань үе үе Эзэн Есүсийг хардаг. Инээдтэй нь Буддын шашинтнууд Эзэн Есүсийг хардаг. Өдийг хүртэл тийм байсан. Харин зарим Христийн шашинтнууд Буддаг харж, Буддагийн Оронд очиж, эсвэл Арьяабал Бодисадва харсан байдаг гэх мэт. Хамаагүй л дээ. Тэд бүгд төрөл авсан Нигүүлсэл, Эрхэм Ариун Чанар. Яг одоо ямар ч Оронд байсан Тэд Энэрэл Нигүүлсэл, Хайр, Эрхэм Ариун, Өршөөл Ивээл юм.

Гэнэт л бүх зүйл ингэж их ундраад та нарт өөр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тиймээс та нар зүгээр л бясалга. Чимээгүйхэн сайн бясалгаж талархалтай бай. Талархалтай бай.

Photo Caption: Зөн Мэдрэмж Тань Танд Үгүй Гэсэн Юуг ч Бүү Хий, Хамгийн Дуртай Зүйлтэй Тань Адил Харагддаг Байсан ч Хамаагүй.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (2/8)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд