Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүмүүний биеийн үнэ цэнэ, 8-ын 5-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хүмүүсийн нөхцөл байдлыг мэдээд, материаллаг оршихуйн зовлонгийн далайд маш их тэмцэл байгааг хараад Тэд бууж ирдэг; Тэднийг бидэнд зааж сургаг гэж, Гэртээ харих замыг зааг гэж, Гэртээ харихын тулд, Буддагийн Орон руу, эсвэл хүссэн газар руугаа явах ядаж л Диваажингийн Хүчтэй холбогдсон холбоосоо хэрхэн ашиглахыг заах гэж ирдэг. “Гэртээ буцаж харих” гэдэг нь Буддагийн Орон, Диваажинг хэлдэг. Би Диваажин гэвэл манай материаллаг түвшнээс дээш зүйл юм шүү. Буддагийн Орон бас эдгээр Диваажингуудын заримд бий. Зарим Будда нарын буян нь хэмжээлшгүй их бөгөөд Тэд өөрсдийн дагагч нартаа, дэлхийд байхад нь Тэднийг дагадаг байсан шавь нартаа зориулж Өөрсдийн Диваажинг бүтээсэн байдаг. Магадгүй тэдгээр Будда нараас үлдсэн энерги байсан байх, мөн хүмүүс Тэдэнд итгэдэг байсан учраас тэдгээр Будда нар бас тэдэнд тусалж эсвэл тэдэн рүү Буддагийн Орны Өндөр Дээд Шавь нараасаа илгээн туслуулдаг, тусламж гуйн залбирч байгаа хүмүүст тэгдэг.

Буддагийн Орон бас Диваажин. Тиймээс “Буддагийн Орон” гэж болно эсвэл “Диваажингийн Орон” хэлж гэж болно, ялгаагүй. Энэ нь жаргалтай, аз жаргалтай, хязгааргүй эрх чөлөөтэй, хязгааргүй адислалтай, амьдралын тань хором бүрд хязгааргүй хүсэл биелүүлэгч нөхцөлүүдтэй гэсэн үг. Санаа зовох шаардлагагүй болно. Шаргуу хөдөлмөрлөх шаардлагагүй. Дайн, дарангуйлал, гээд дэлхий дээр харамсалтай нь байдаг зүйлсээс айх шаардлагагүй. Дэлхий дээр жаргалаас зовлон нь их. Бид бүгд үүнийг мэднэ. Диваажинд, эсвэл Буддагийн Оронд Дэлхий дээр байдаг шиг энэ бүхэн байдаггүй, зөвхөн аз жаргал, хамгийн дээд адислал, хамгаас өндөр сэтгэл ханамж, мэдрэмж л бий. Бид юу л хүснэ, биелдэг. Явахыг хүссэн газар руугаа нисэх юм уу эсвэл бодоход л тэнд очсон байна. Ямар Диваажинд байгаагаас хамаардаг.

Илүү өндөр хэмжээсний зарим Диваажинд бол бид бодлоороо хаашаа ч явах боломжтой, мөн бодохын төдийд хүссэн бүхэн нь ирдэг. Зарим өндөр дээд Диваажинд бид өөрсдөөрөө байдаг учраас юу ч хүсэхгүй, Будда Чанар бүхэлдээ илчлэгдсэн байх ба бид Будда байх болно. Эсвэл Диваажинд байна гэж хэлж болно. Бурхантай нэг болсныхоо дараа бид юу ч хүсдэггүй.

Гэвч хүний биед сүнслэгээр бясалган дадуулахад илүү амар, яагаад гэвэл хүндрэл бэрхшээлээс нь болоод мөн бие махбодод шид агуулагддаг, хязгааргүй хүч агуулагддаг учраас тэр юм. Хүмүүс үүнийг мэддэггүй нь харамсалтай. Би ч бас үүнийг саяхан л мэдлээ. Анх гэгээрэх үедээ би мэдээгүй. Цөөн хэдэн шавьтай байхдаа мэдээгүй. Суприм Мастер ТВ байгаа болохоор, дэлхийд болж буй олон зүйлсийг судлах ёстой болж, улмаар хүмүүсийн болон амьтан-хүмүүсийн зовлонг илүү гүн ойлгож мэддэг. Би бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлаар бас харсан. Тэгээд би дэлхийн төлөө өөр юу хийж болох тухай судалж, надад өөр юу байгааг байнга судалдаг. Ингээд би хүний бие дотор байдаг хүчийг улам илүүтэй олж мэдэх болсон. Өдийг хүртэл би үүний ачаар амьд явж байна. Өөр хэн нэгэн байсан бол - ийм жижиг, ийм эмзэг эмэгтэй аль эрт хэдэн хэсэг болох байсан, Бурханы Ивээлээр, Буддагийн ивээлээр би тухайн үед зарим зүйлийг аажмаар олж мэдээгүй бол, тэр үеийн нөхцөл байдлыг зохицуулах зарим хүчийг мэдээгүй бол, мөн дэлхийд илүү адислал урсан ирээгүй бол би аль эрт үгүй болох байсан.

Тэгэхээр одоо л би Будда юу гэж хэлснийг - хүний биетэй болох нь ховор бөгөөд үнэ цэнтэй, туйлын хэцүү гэдгийг ухаарсан. Одоо бас Бурхан юу гэж хэлснийг мэдлээ – Бурхан хүмүүсийг Өөрийнхөө дүрээр бүтээсэн байдаг. Учир нь Бурхан мэдээж маш их Хүчтэй, бидний хэзээ ч төсөөлөхийн аргагүй их, нүсэр их Хүчтэй. Хүний биед нуугдсан хүчний талаар нэг их олж мэдээгүй байхдаа би бас их зүйл ойлгодоггүй байлаа. Та нар бүхний уншдаг ч, билиг ухаанаараа үүнийг үнэхээр мэдэх хүртлээ ямар утгатайг нь тийм ч сайн ойлгодоггүй. Дэлхий одоо илүү зовж байгаа учраас би судалсаар байж, энэ тэр зүйлсийг туршсаар байсны дүнд хүмүүст ямар хүч өгснийг олж нээсэн, ядаж л надад өгснийг.

Тийм учраас би та нарт биеэ харж хандаарай гэсэн юм, учир нь энэ нь Бурханы сүм. Бие бол Бурханы сүм гэдгийн утгыг одоо та нар ойлголоо. Будда хэлэхдээ, “Бүх төрөлтнүүд надтай адил. Тэд яагаад үүнийгээ мэддэггүй билээ?” гэж хэлсэн. Тийм учраас Будда бидэнд урам өгч, “Би Будда болчихсон. Та нар Будда болно. Та нарт юу ч дутаагүй, Та нар бас Будда болно.” гэж хэлсэн. Эзэн Есүс бас, “Миний хийсэн бүхнийг та нар ч бас хийж чадна. Бүр ч илүү хийж чадна” гэсэн. Учир нь ийм их гайхамшигтай багаж хэрэгсэлтэй хүний биеийг олж төрөх нь ямар их аз завшаан, ямар чухал болохыг Есүс ойлгосон байсан байх.

Бид Бурханы хүүхдүүд болсон үнэхээр их хувь ерөөлтэй, энэ нь бид Бурханы Хүчтэй төрсөн гэсэн үг юм. Будда биднийг хүн байх давуу эрхтэй гэсэн, учир нь Тэр Будда болж, бусад хүмүүс бас Будда болно. “Би бол цорын ганц Будда. Та нар бүгд хэзээ ч Будда болж чадахгүй. Та нар бүгд нүгэлтнүүд, муу” гэж Будда хэлээгүй. Будда хэзээ ч тэгж хэлээгүй. Харин тухайн үед магадгүй цорын ганц нь байсан байх, эсвэл дотоодын Будда Чанараа таньсан хэд хэдэн Будда нарын нэг байсан байх. Тийм л юм. Яг л Эзэн Есүс шиг – тухайн цаг үедээ Бурханы Орныг бүрнээр нь ухаарсан байсан магадгүй цорын Ганц нь байсан байх.

Гэвч та нарын мэдэхчлэн энэ дэлхий бол эдгээр сорилт, гай зовлон, шалгуур, гараг дэлхийг удирддаг унасан сахиусан тэнгэрүүдийн хий хуурмаг хүчний ертөнц. Тиймээс энд ирэхдээ бид ой санамжаа алдсан. Гэртээ харих замаасаа төөрсөн. Гэвч энэ нь бид холбоосгүй гэсэн үг биш, Гэртээ харих замаа мэдэхгүй гэсэн үг биш. Хаана байдгийг нь л мартчихсан. Гэтэл энэ нь бидний дотоодод байж байдаг. Та нарт гэгээрсэн Их Багш л хэрэгтэй, та нарыг сэрээх замаа мэддэг, мөн эхлэлийг нь харуулж, эцсийг нь хүртэл алхах Их Багш хэрэгтэй. Мэдээж төгсгөл гэж байхгүй; зүгээр л ярианы хэллэг. Эхлэл гэж байгаагүй. Гэвч зөвхөн гэгээрсэн Их Багш л үүнийг мэдээж Бурханы Ивээлээр харуулж чадна. Та нарт үнэ цэнтэй бие махбод бий учраас үүний дотор хэрэгтэй бүхэн тань бий; дотоодод тань Ертөнц бүхэлдээ бий; төсөөлсөн бүхий л хүч үүнд агуулагдаж буй.

Цорын ганц оньс нь гэвэл хэрэв та нар өөрийнхөө төлөө, хэдэн шавь нарын төлөө, гэр бүлийнхнийхээ төлөө хийвэл аз жаргалтай байж, насан туршдаа жаргана. Яг л олон номын ах эгч нар тань өөрсдийн мэдэрч туулсан маш сайхан сэтгэгдлүүдээ бичдэгтэй адил юм. Тэд Их Багш болоогүй учраас, дэлхийн золиос болохоор сонгогдсон нэгэн биш учраас тэд юу ч хийсэн Их Багш тусалж байдаг. Мөн тэд дотоод дахь өөрсдийн хүчээ олж нээсэн. Тиймээс тэд нэг их ашиглах шаардлагагүй, зөв аргаар бясалгахаас бусдаар шүү дээ: Арьяабалын Арга, шууд гэгээрэх Арга, ямар ч библи, ямар ч сударт бичигдээгүй Арга. Учир нь Будда хэлэхдээ, Баатараа явагч их хөлгөн сударт товчлол бий гэсэн. Хэдэн жилийн өмнө бид энэ тухай ярилцсан. Үүнийг давтаад байж чадахгүй - дэндүү урт.

Тэгэхээр бид өөрсдөө ямар ч хүчтэй вэ гэдгийг туршихыг хүссэний дараа бидэнд эргээд Гэртээ харих боломжийг өгсөн. Гэтэл бид Дэлхийд бууж ирээд хөх няц болтлоо нүдүүлж, юу ч болсон болоогүй энд тэндгүй шийтгүүлж, мөн буруу зүйл хийх гэж уруу татагдсандаа шийтгүүлдэг. Ингээд бид туйлдаж, сульдан доройтож, Гэртээ харих замаа ч олдоггүй. Яг л хүчтэй урсгалд хэт их сэлэхтэй адил юм, эрэгт ч хүрч чадахгүй. Тиймээс сэлэх хүчирхэг бие бялдартай, арга техниктэй, хөлөг онгоцтой, усан завьтай хүн ирж та нарыг аврах ёстой. Их Багшийн зорилго энэ юм, та нарын завь байж, эрэгт хүргэх.

Тиймээс Бурхан Багаа, эсвэл Хүүгээ цаг үргэлж бидэнд туслуулахаар доош илгээсээр буй. Гэвч бид үүнийг ухаарахын аргагүй нүд бүрэлзээтэй байдаг. Эзэн Есүсийг төрөх үед хүмүүс Аврагчаа хүлээсээр байсантай адил юм. Будда яг өмнө нь байхад тэд Түүнийг доромжилж, өөр Будда буун ирэхийг хүлээж байсантай адил. Одоо бас тэд Майдар Бурханыг ирэхийг хүлээсээр байна. Майдар Бурхан маргааш бууж ирлээ гээд Түүнийг яаж таних вэ? Тэр ламын нөмрөг өмсөх үү? Тэгвэл бусад лам нар Түүнийг шүүмжилнэ. Түүнийг Майдар Бурхан гэдгийг тэд эсвэл хэн ч бай яаж таних вэ? Хэрэв ламын нөмрөг нөмрөөгүй, номлогчийн хувцастай байвал Түүнийг энд тэндээс яаж таних вэ? Тэр буун ирээд ямар нэг зүйл хийх ёстой, хэн нэгэн байх ёстой. Хэн нь хэн болохыг яаж мэдэх вэ?

Өдөрт нэг удаа хооллоо ч эсвэл гурван гүнждийн үр, гурван балга ус уулаа ч хүмүүс Будда гэж бодохгүй. Учир нь олон лам нар сүүлийн үед тэгсээр байгаа - олон улс оронд. ядаж л Азид тийм. Арван Мянган Буддагийн хийдтэй хотод, АНУ-ын хаа нэгтээ өмнө нь Wànfó Shèngchéng, Их Багш Шуан Хуа тэгдэг байсан. Түүний бүх лам, гэлэнмаа нар өдөрт нэг л удаа маш бага хооллох ёстой. Хэн ч тэнд очиж тэднийг бүгдийг нь Будда болсон эсэхийг шалгаагүй. Тэд туйлын хэмнэлттэй, эгэл даруу амьдардаг. Зарим лам нар бүр гарч яваад, нэг хотоос нөгөө хот руу алхан явахдаа, нэг алхаад нэг удаа мөргөж, хоёр алхаад, хоёр удаа мөргөж, гурав алхаад гурав мөргөн явдаг – зүгээр ч нэг хийдийнхээ хашаанд биш нартайд ч бороотойд ч гудамжинд тэгж мөргөж явдаг. Гэтэл дэргэдүүр нь өнгөрч явсан хүмүүс бүр тэднийг шоолж, доромжилж, загнаж, шоглож, төрөл бүрийн юм болж байсан. Гэвч хэн ч Шуан Хуа хийдэд очиж, тэдний аль нэг нь Будда болсон эсэхийг олж мэдээгүй.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (5/8)
1
2024-06-28
16045 Үзсэн
2
2024-06-29
10238 Үзсэн
3
2024-06-30
9522 Үзсэн
4
2024-07-01
9307 Үзсэн
5
2024-07-02
8239 Үзсэн
6
2024-07-03
7722 Үзсэн
7
2024-07-04
7327 Үзсэн
8
2024-07-05
7175 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд