Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Ариун Орднуудын байршил, 3-ын 1-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Гарцаагүй шаардлага гараагүй л бол шөнийн цагаар гарах хэрэггүй шүү, ялангуяа харанхуйд ганцаараа битгий гараарай гэж сануулъя. Яагаад гэвэл шөнийн цаг бол сувдаг чөтгөр, сувдаг сүнс гэх мэт сөрөг төрөлтнүүдийн цаг. Тэд нээлттэй цонх, хаалгаар тань хүртэл орж чадна. Иймд гэртээ гэрэл асаах хэрэгтэй, эсвэл нар жаргасны дараа хаалгаа хаалттай байлгах хэрэгтэй. Өглөө, өдрийн гэрэлд, юмс тодорхой харагдах гэрэлтэй цагаар нээгээрэй. Тэд маш жаахан зай завсраар ч орчихдог, томхон нээсэн хаалга цонхыг бүр ярих ч юм биш. […]

Сайн байцгаана уу, үзэсгэлэнт сүнснүүд, Бурханы хайрт үрс минь? Тийм ээ, би та нарыг намайг бодож, санаж байгааг мэднэ. Энэ бүхэнд нь талархъя. Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, байгалийн гамшгаас болж олон зүйл үгүй болсон ч бид энэ үзэсгэлэнт гараг дээрээ байгаадаа Бурханд талархаж байна. Ертөнцийн Хуулийг мэдэхгүй бидний мунхаг байдал тийм зүйл болохоос аргагүйд хүргэсэн юм. Тэгсэн ч гэсэн бид амьд байгаа цагтаа хичээх л болно. Өөрийнхөө төсөөлж чадах хамгийн шилдэг нэгэн байхыг хичээгээрэй. Яагаад гэвэл шилдэг хүмүүн байх аваас Гэгээнтэн болоход дөхөм болно. Та нар мэдэж байгаа даа. Наад зах нь Арьяабалын Аргын авшиг хүртсэн, Арьяабалын зам мөрөөр явдаг, веган хүмүүс үүнийг мэдэж байгаа.

Аль чадахаараа хичээн, бусдыг ёс суртахууны хэм хэмжээг, Диваажингийн Хууль, Бурханы Хуулиудыг баримталж амьдар хэмээн ятгадаг та нарт бүгдэд нь баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Бурхан биднээс ямар нэг зүйл хүсдэг гэсэн үг биш. Гэвч биднийг Газар дэлхийн болон Диваажингийн байж болох хамгийн шилдэг үлгэр жишээ нэгэн болгох амьдрах аргууд байдаг бөгөөд энэ нь мэдээж бас бидний амьдралыг хамгийн сайхан, та нарын хүссэн шиг болгоно. Бусдад оюун санааны түвшнээ 1 дээшлүүлэхэд нь, түүнчлэн дэлхий дээрх зовж шаналсан хүмүүс, амьтан-хүмүүс болон бусад төрөлтнийг илүү дэвшсэн, илүү аз жаргалтай, буянтай, эелдэг байж, энэ гараг дээрх жинхэнэ амьдралын утга учрыг ойлгоход нь туслахын тулд чадах бүхнээ хийдэг та бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Маш их баярлалаа. Хэдийнээ шаргуу хөдөлмөрлөдөг хэр нь тэр их завгүй хуваарь, олон ажил, хийх зүйлс байдаг ч тун их хичээж байгааг тань би мэднэ. Мэдээж хэрэг бясалгалынхаа үеэр өдөр бүр дотоодын ажлаа хийж байгаа. Та нар ядаж л өдөр ирэх тусам Бурханыг улам их танин мэдэх гэж хичээдэг. Учир нь энэ бол одоо ч, энэ төрлийн дараа ч бидэнд хамгийн чухал зүйл. Бурхантай Диваажингийн Аялгуу, Хэлбэлзлээр шууд холбогдож, Бурхантай шууд Диваажингийн Гэрлээр холбогдохыг дадуулдаг та нарт бүгдэд нь баярлалаа. Бурхан та нарын цаашдын өсөлт дэвшлийг, сүнсний тань, сэтгэлийн тань, амьдралын тань сайжралыг адислах болтугай.

Нар жаргасны дараа юм идэхгүй байх нь дээр, идлээ гэхэд маш бага – яг тааруулж идээрэй гэж сануулъя. Их өлсөөд байвал өдөр иддэг хэмжээнээсээ бага ид. Ажлын цаг тань тохирч байвал өдөрт хоёр хооллоход хангалттай: Өглөөний цай, нар жаргахаас өмнөх оройн хоол. Тэгээд чадах чинээгээрээ бясалгаарай. Тухайн цагаасаа маргааш өглөө болтол. Юмсыг хурдан, үр дүнтэй хийхийг хичээ, тэгвэл та нарт бясалгах, тусламж хэрэгтэй нэгэнд туслах, сүнслэг болон бие махбодын сайн үйл хийх илүү цаг гарна. Сүнслэг тусламж хэрэгтэй хүмүүс хамгийн арга мухардсан, хөөрхийлөлтэй, хамгийн их тусламж хэрэгтэй нь байдаг. Иймд чадах зүйлээ хийгээрэй. Маш их баярлалаа.

Гарцаагүй шаардлага гараагүй л бол шөнийн цагаар гарах хэрэггүй шүү, ялангуяа харанхуйд ганцаараа битгий гараарай гэж сануулъя. Яагаад гэвэл шөнийн цаг бол сувдаг чөтгөр, сувдаг сүнс гэх мэт сөрөг төрөлтнүүдийн цаг. Тэд нээлттэй цонх, хаалгаар тань хүртэл орж чадна. Иймд гэртээ гэрэл асаах хэрэгтэй, эсвэл нар жаргасны дараа хаалгаа хаалттай байлгах хэрэгтэй. Өглөө, өдрийн гэрэлд, юмс тодорхой харагдах гэрэлтэй цагаар нээгээрэй. Тэд маш жаахан зай завсраар ч орчихдог, томхон нээсэн хаалга цонхыг бүр ярих ч юм биш.

Гэхдээ чин сэтгэлээсээ Арьяабалын Аргаар дадуулдаг хүмүүсийн дотоод, гадаад хамгаалалт, хэлбэлзэл маш өндөр байгаа гэдэгт би итгэж байна. Иймд тэр тэнүүл сүнснүүд өөрийн тань ойр очихгүй, гэр оронд тань, ойр тойронд тань байхгүй. Яагаад гэвэл гэр орныг тань тойроод хамгаалалтын тойрог байх болно. Сүнслэг бясалгалын тань чанараас хамааран илүү өргөн, илүү хүчтэй (хамгаалах бүрхүүл) бий болдог. Та нарт эрүүл мэнд, оршихуй, сүнслэг мөн чанарын хувьд илүү хүчирхэг байх боломж бий. Тиймээс сүнслэг бясалгалаа илүүтэй дадуулах тусам өөрт тань юу ч халдаж чадахааргүй улам их хүчтэй болох болно. Олон жишээгээр, билгийн мэлмийгээрээ, зөн совингоороо мэдсэн, эсвэл ухамсартайгаар мэдсэн дотоод, гадаад олон ахуй ойлголтоор та нар энэ талаар хэдийнээ мэдэж авсан байгаа.

Саяхан сувдаг тэнүүл сүнснүүдийн Эрхэмсэг Хаан миний сувдаг чөтгөрүүд, сувдаг тэнүүл сүнснүүд гэх зэрэг ижил төрөлтнүүдэд зориулан бий болгосон ертөнц рүү явсан. Гэхдээ сувдаг чөтгөрүүдийн Хаан энэ гараг дээр оршин байх сонголтыг хийсэн юм. Сувдаг тэнүүл сүнснүүдийн Хаан өөрийн бүх дагалдагч, ард иргэдээ миний бүтээсэн Ifuse хэмээх ертөнц рүү аваачихаар шийдсэн. I-F-U-S-E. Одоо тэд Гуравдугаар Ертөнцөөс дээш, Гурав ба Дөрөвдүгээр сүнслэг түвшний дунд орших тэр газартаа тун баяр хөөртэй байгаа, үүний төлөө Бурханд маш их талархаж байгаа. Та нар тэр түвшнийг мэднэ дээ. Надаас авшиг хүртсэн хүмүүс эдгээр түвшнийг мэднэ. Одоо тэд маш баяртай байгаа. Тэр мөчөөс хойш – магадгүй долоо хоног ч болоогүй байгаа, тэдэнд хайрласан шинэ оршихуй нь ямар үзэсгэлэнтэй, аз жаргалтайг тэд төсөөлөхийн аргагүй байсан тул тэд “Бид эрт мэдэх ёстой байж; яагаад эрт мэдээгүй юм бол...” гэцгээсэн. Тэд маш их баяр хөөртэй, талархалтай байгаа.

Тэдний илгээх маш их хайрыг би өдөр бүр мэдэрч байна. Тийм гэнэтийн хайрын урсгал мэдрээд би бас гайхсан шүү. Тэр нь та нараас болон энэ гарагийн бусад эрхэм ариун, буянтай төрөлтнүүдээс хүлээн авдаг шиг хайр биш байсан. Үүнд Бурханы Хайр, Цаглашгүй Дээд Их Багшийн, Бурханы цорын ганц Хүүгийн Хайр, бүх зүгийн, бүх цаг үеийн бүх Гэгээнтэн, Мэргэд, бүх Их Багш нарын Хайр орохгүй. Үүнд би их баярласан. Иймд бид Дэлхий дээрх бусад төрөлтнүүдэд туслахын тулд дадал бясалгалаа хийхэд төдий чинээ бага саад тотгортой тулгарна гэсэн үг бөгөөд тэд илүү өндөр түвшинд дэвшиж, илүү тухтай, амар хялбар орших болно гэсэн үг.

Гэхдээ Дэлхий дээр хүн төрхтэй чөтгөрүүд, тэнүүл сүнснүүд байсаар байгаа. Хүн төрхгүйгээ бодвол хүний төрхтэйг нь зохицуулахад илүү бэрх байдаг, тэд хүмүүст болон амьтан-хүмүүс, модод, ургамал гэх мэт бусад төрөлтнүүдэд, бүр чулуунд хүртэл асуудал тарьж, хүчээ идэвхжүүлж, хорлонт үйлдлээ бүтээдэг. Гэхдээ ядаж л тэдний олонх нь манай гарагаас чанад Ifuse орон руу хэдийнээ одсон. Тэгэхээр бид энэхүү саад тотгор болдог, хорон муу энерги асар ихээр хорогдсонд баяртай байж болно. Одоо мэдээж урьдын адил хүмүүсээс өөрсдөөс нь хамаарна, тэд дадал зуршлаа өөрчилж, илүү ёс журамтай, буянтай, ёс суртахуунтай амьдралыг сонговол тэдэнд ямар ч муу юм болохгүй – эсвэл маш бага эсвэл бүр болохгүй.

Сувдаг тэнүүл сүнснүүд Ifuse хэмээх энэ газартаа тун баяртай байгаа, хайрыг маш ихээр илгээсээр буй. Та нар үүнийг мэдрэх эсийг би мэдэхгүй. Би бол мэдэрч байгаа. Тэд магадгүй над руу тусгайлан талархал, хайр илгээж буй байх. Өнөөдөр ч би мэдэрч байна. Гэхдээ зарим сувдаг чөтгөр, тэнүүл сүнс хүний биед нуугдан байсаар байгаа ба үүнийг нь бид яаж ч чадахгүй. Зүгээр л бүгдэд хайр, сайхан сэтгэлээрээ ханд. Тэгвэл юмс аяндаа өөрчлөгдөж, тэдний зүрх сэтгэл, хандлага, бодол аяндаа өөрчлөгдөнө. Сувдаг

чөтгөрүүдийн Эрхэмсэг Хаан миний хийж буй зүйлсийн талаар Өөрийн иргэдээс сонсоод сэтгэл нь хөдөлсөн гэж би дээр та нарт хэлж байсан даа. Бас тэд Суприм Мастер Телевизээр миний хийсэн зүйлийн талаар, миний айлдваруудыг үзээд бодлоо өөрчилцгөөсөн. Тиймээс хүний үйлийн үр, хүний муу энерги тэдэнд боломж өгөх байлаа ч тэд хүмүүсийг зовоохоо больж, муу үйл хийхээ болихоор шийдэцгээжээ. Сувдаг чөтгөрүүдийн Хаан болон сувдаг тэнүүл сүнснүүдийн Хааны ийм чанарыг би маш их үнэлж байна. Тэд ч гэсэн зоригтой, шийдэмгий байж, мэдрэмжээ даган, муу зам мөрөөс холдож, илүү сайхан амьдрах зам мөрд шилжиж чаддаг гэдийг хараад маш их үнэлж, бас маш их баяртай байгаа. Та нарын төлөө би баяртай байна. Бас өөрийнхөө төлөө ч тэр. Сэтгэл хавьгүй дээрдлээ.

Photo Caption: Амьдраад л Байхыг Хичээ!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (1/3)
1
2024-06-04
5632 Үзсэн
2
2024-06-05
4718 Үзсэн
3
2024-06-06
4574 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд