Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дэлхийн төлөөх баатарлаг үйлс, 12 цувралын 11-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Бидэнд Б гараг гэж байхгүй. За юу? Байгаа ч өөр газарт. Энд биш. Эндхээ солих боломжгүй. Гараг дэлхийд ямар нэг зүйл тохиолдвол би олон тэрбум хүмүүсийг зовохыг хүсэхгүй байна. Тийм учраас би үнэхээр их хичээж байна.

Далайн ус болон тоног төхөөрөмжөөс хараат байна гэдэг аюулгүй зүйл биш, тийм үү? Мөн хот даяараа тийм ус уух болно. Магадгүй тэд зарим нэг тусгай төхөөрөмжөөр шүүх боломжтой байх, тийм үү? (Тийм.) Тусгай аяга, тусгай ваар, лонхоор ч юм уу цэвэрлэх боломжтой. Гэхдээ хэр удаан? Тэд түүгээрээ угааж, тэр усаараа усанд орно. Ногоо энэ тэр гээд бүхнээ тийм усаар угаана. Далай хэдий том ч орчин үед далайн ус бүх хэсэгтээ цэвэр байхаа больсон. Хүмүүс далай руу бохироо цутгадаг, хогоо асгадаг, эсвэл санаандгүй урсаад ордог, эсвэл байгаль урсгаад аваачдаг. Төрөл бүрийн хуванцар, микро хуванцар, бүгд тэнд байдаг ба төрөл бүрийн бохир зүйлсийг, бохирын системийг өөр цутгах газаргүй учраас бүгд далай руу ордог. Зарим улс оронд тийм байдаг. (За, Багш аа.) Эсвэл заримдаа хар салхи, газар хөдлөлтөөс болж эвдрэл үүсэж, бохирын систем дэх бүх зүйлс далай руу урсдаг, эсвэл гол мөрөн рүү урсдаг ба дараа нь бид уудаг. (Өө.) Дахин боловсруулаагүй, цэвэршүүлээ ч үгүй байхад нь. Бохирын усыг цэвэршүүлээд уух боломжтой гэж хэллээ ч та нар ууж байна гэж төсөөлж чадах уу? (Үгүй.) Зүгээр л мэдээгүй байсан нь дээр. (Тийм.) Хэрэв тийм тийм улсад амьдардаг бол ийм зүйл болж магадгүй гэдийг мэдэх учраас, миний аяганд ороогүй гэж л бодохыг хичээнэ. Өөр хаа нэгтэй байгаа. Магадгүй тэд зөвхөн шүршүүрт л ашигладаг байх, магадгүй, манай усны системд ашигладаггүй байх гэж итгэж найдаж залбирдаг. (Тийм.) Хүн бүр шүүсэн ус худалдан авах боломжгүй. Олон хүн тийм ус уух ёстой болно. Тэд мэдэх шаардлага гарахгүй л гэж залбирч байна. Эдгээр зүйлсийн талаар би яагаад ингэж их ярив?

Чанарыг сонгож, зэрэглэлийг сонгож, хүмүүст шилдгийг нь үзүүлээрэй. Аль чадахаараа хий. Энэ нь тустай. Зарим хүнд, олон хүнд нүдээ (За, Багш аа.) нээхэд нь тустай, нэг нэгэндээ эелдэг байж, амьтдад эелдэг хандахад тустай. Хурдан биш юм аа гэхэд хэсэг хугацааны дараа та нар олон сая, тэрбум амьтдыг аврахад тусална. Үнэгүй зарим нэг суваг байдаг. Тэд бас баяртай байдаг. Учир нь үүнийг зохицуулдаг нэг номын ах тань үргэлж л, “Баярлалаа, Багш аа. Бид үргэлж дэлхийд тусалдаг, сайн сувгууд олдог” гэж хэлдэг. Тэгээд саяхан зарим сувгууд биднээс огтхон ч мөнгө аваагүйг олж мэдсэн. Нэг бол интернэтийн суваг, эсвэл телевиз, кабелийн суваг. Би, “Үгүй, үгүй, үгүй” гэж хэлсэн.

Түүнд захиа бичсэн. Нэг номын эгч тань үүнийг мэднэ. Би танд миний өмнөөс бичээрэй гэж хэлсэн. (Тийм, Багш аа.) Би, “Үгүй, үгүй. Би хүмүүсээс мөнгө хэзээ ч авдаггүй. Бид төлөх ёстой, яагаад гэвэл тэд, тэр телевиз, кабелийн эзэн төлбөр төлөх ёстой байдаг. Тэд баян уу?” гэхэд тэд “Үгүй, үгүй. Тэднийг баян эсэхийг мэдэхгүй.” гэсэн. Тэд биднээс мөнгө авахыг хүсээгүй. Манай нэвтрүүлгүүд таалагдсан. (Аан.) Манай ТВ-ын нэвтрүүлэг тэдэнд таалагдсан.” гэхэд нь би, “Таалагдах учиртай. Бид өдөр шөнөгүй ажилладаг. Нойр хоолоо үүний төлөө золиосолдог. Хүний чадал нөөцийг хэдийнээ бид тултал нь ажилладаг. Тэдэнд таалагдах учиртай. Мөн бид сонгож, аль чадахаараа сайн ажилладаг. Тиймээс тэдэнд таалагдаж байвал гайхах зүйл биш. Гэхдээ тэд төлбөр төлдөг учраас бид төлөх ёстой.” гэсэн. Тэд, “Үгүй ээ, тэд биднээс мөнгө авахыг хүсээгүй.” гэсэн. Зарим нь манай ТВ-г гаргая гэж бидэнд мөнгө төлөхийг хүссэн байсан.

Түр хүлээгээрэй. Өнөөдөр хэт их үйлийн үр байх шиг байна. Та нарынх биш. Дэлхийн үйлийн үр. Зарим өдөр бага, зарим өдөр их байдаг. Нүднээс ахиад л нулимс гарч байна, магадгүй бидний ярьж байгаа зүйл олон хүнд нөлөөлөх учраас үйлийн үр нь над дээр хэдийн ирж байна. Өнөөдрийг хүртэл нүднээс ингэж нулимс гараагүй. Би шавь нартай уулзахгүй л бол надад юу ч болдоггүй, (За, Багш аа.) багахан юмс л болдог.

Одоогийн байдлаар Вьетнам, буюу Аулак гэх мэт олон улс орон гадаад хүмүүсийг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрөөгүй байгаа, зарим нэг онцгой тохиолдлыг эс тооцвол шүү дээ. Эсвэл гаднаас ирж байгаа ард иргэдээ тэд тусгаарлалтад байлгаж, зүгээр бол дараа нь оруулдаг. Бурхан минь, ямар гээч цар тахал вэ. Тэд хүн бүрийг хоригдол болголоо. Харж байна уу? (Тийм.) (Тийм, Багш аа.) Үнэхээр нийтийн үйлийн үр. Гэхдээ үүнд сайн тал бас байна. Ирландад тэд олон, эсвэл магадгүй бүх хоригдлуудыг сулласан, учир нь КОВИД-19-ийг тэнд голомт болгохыг хүсээгүй. Би хаа нэгтэйгээс харсан. Магадгүй нийгэм рүү суллаж оруулаагүй байх. Нэг нэгэндээ халдвар тараахаас нь сэргийлж хаа нэгтэй тусгаарласан байх. Энэ нь тэдэнд сайн, ядаж л тэд илүү эрх чөлөөтэй, хувийн орон зайтай байна. (За, Багш аа.)

За, би яагаад ийм зүйл ярив? Бидэнд Б гараг гэж байхгүй. За юу? Байгаа ч өөр газарт. Энд биш. Эндхээ солих боломжгүй. Гараг дэлхийд ямар нэг зүйл тохиолдвол би олон тэрбум хүмүүсийг зовохыг хүсэхгүй байна. Тийм учраас би үнэхээр их хичээж байна. Мөн сүнсэнд нь ямар нэг зүйл тохиолдвол бүр ч дор. Учир нь, Бурхан минь, олон тэрбум хүмүүсийг тамаас аварна гэдэг бол нүсэр том ажил болно. Тэдний бүх үйлийн үр нь тэдэнтэй үүрд хамт үлдэнэ. Ийм олон тоогоор, оролцоход хэцүү.

Манай телевизээр дамжуулж дэлхийд юу гаргаж, үзүүлж байгаадаа болгоомжлоорой. Золиос тань ач тустай. Та нарт үүрд талархаж байна. Үнэхээр талархаж байна. Сэтгэлээсээ хэлсэн юм шүү. За? (За, Багш аа.) (Танд талархаж байна, Багш аа.) (Баярлалаа, Багш аа.) Та нар эд залуу насаа баг болж надтай хамт байж, ажиллахаар золиосолж байгаад талархаж байна. Мөн дэлхий дахинд байгаа номын ах эгч нарт тань талархаж байна. Тэд гэр бүлтэй, ажил төрөлтэй байлаа ч, цаг заваа золиосолдог. Бүгдэд тань талархаж байна. Үнэхээр сэтгэлээсээ хэлсэн юм шүү. (Баярлалаа, Багш аа.) (Баярлалаа, Багш аа.) Би хэн байх нь хамаагүй. Та нар хэн байх нь хамаагүй. Та бүгдэд баярлалаа. Энэ ажилд бид эрх тэгш, эн тэнцүү. Ойлгов уу? (Тийм, Багш аа.) Би зөвхөн багийн тань гишүүн. Ойлгов уу? Суприм Мастер Телевизийн энэ ажилд би хамтран ажиллагч тань, хамт ажиллагч тань. за юу? Бид найзууд, нэг багийн гишүүд, багийн гишүүд. Тийм л юм. Тийм учраас би үргэлж та нарт бичгээр талархдаг. (За, Багш аа.) Би бол Их Багш. Энэ бол өөр талбар. Харин энэ ажилд бид хамтдаа нэг баг. Тийм учраас би үргэлж та нарт талархдаг юм.

Дэлхийд тусалж байгаад тань талархдаг. Золиослолд тань талархдаг. Ур чадвар, авьяас чадвар, нинжин сэтгэл, чин сэтгэл, сайхан сэтгэлд тань талархдаг. Та нарт баярлалаа. Би мэднэ. Та нар мэднэ, тийм үү? Би та нарт олон удаа талархдагийг та нар мэднэ. (Тийм, Багш аа.) Үргэлж адилхан байдаггүй. Адил байж болно. Тэгж болно л доо. “Авьяас, нинжин сэтгэл, сайхан сэтгэлд тань баярлалаа.” гэж нэг л өгүүлбэр бичиж болно. Тэгээд бүх хүнд хэвлээд өгч болно. Гэхдээ би бодолдоо орж ирсэн бүхнийг бичдэг. Өөр өөр нэвтрүүлэг, өөр өөр баг.

Та нарт бүгдэд тань, бүх багийн ажиллагаанд тань талархдаг. Яагаад гэвэл би өөрийгөө танай багийн гишүүн гэж үздэг. (За.) Эрх тэгш. Яагаад гэвэл бид нэг л үзэл зорилгын төлөө ажилладаг. Адилхан үзэл зорилготой, нэг л зүг чигт харж, адил зүйлийг хийдэг. Тиймээс бид бол нэг баг. Хүний стандартаар би багийн тань гишүүн. Гэхдээ бас Их Багш тань. Энэ нь өөр. Их Багшийн Хүчийг би та нарт болон дэлхий, ертөнцөд туслахад ашигладаг. Энэ бол өөр зүйл. Гэвч та нартай нэг л адил зүйл хийж байхад бид нэг баг. За юу? (За, Багш аа.) Та нарыг над руу тийм байдлаар хараасай гэж хүсэж байна, тиймээс надаас юмс асуух юм уу, юу болохгүй байгааг хэлэхээс бүү эмээгээрэй. Та нар тэгдэггүй. Надад хэлдэггүй, тийм үү?

Үнэхээр их баярлалаа. Гэхдээ та нар надад үүнийг... энэ нь сайн. Бид хамтдаа ингэж ажиллавал үргэлж сайжирч дээрдэх болно. Тэгээд би номын эгчид тань хэд хэдэн удаа, багадаа гурван удаа хэлсэн. Би ингэж хэлсэн, “Бид Гималай дахь миний дуртай самоса зардаг газрын дэргэд очоод, нэгээс илүүг, хоёроос илүүг идэх боломжтой.” Учир нь тэр үед надад хангалттай мөнгө байгаагүй. Тэр өдөр би ихдээ хоёрыг л авах боломжтой байсан. Тэгээд маргааш нь авч чадахгүй. Гэвч одоо, боломжтой болсон, та нар тэр мухлагийн бүх самосаг аваад идсэн ч болно. Мухлагийн самосаг бид ээлжлэн бүгдийг нь идэж болно. Яг одоо, миний ингэж их сурталчлаад байгаа самосаг бид бүгд золиослох хэрэгтэй. Тэр хатагтай, амьд хэвээр бол ингэж сурталчилсны минь төлөө надад үнэгүй самоса өгөх учиртай. Тийм үү? Яагаад гэвэл тэр маш жижгийг хийдэг, миний бугуй шиг ийм самоса.

Энгийн дэлгүүрт иймэрхүү хэмжээтэй илүү томыг хийдэг. Гэвч тийм томоор хийвэл илүү үнэтэй учраас би талыг нь ч авч дийлэхгүй байсан. Тиймээс тэр их жижиг хийдэг. Миний бугуй шиг жижиг хэмжээтэйг би өдөрт нэгийг л авах боломжтой байлаа. Би тэнд хэр удаан байхаа мэдээгүй бөгөөд бас хаа сайгүй хандив өгснөөс болоод мөнгө маань дуусаж байсан, Бурхан ивээг. Тэр үед надад өгөх боломж байсныг Бурхан ивээг. Миний хувьд тэр үед би 10,000 Германы мөнгөн тэмдэгт өгнө гэдэг бол их мөнгө байсан. Надад магадгүй буцах тийз, болон жаахан таксины мөнгөнөөс өөр юу ч үлдээгүй.

Тийм учраас би тэтгэврийн мөнгөө эрт авсан. Европт тэгж болдог, мөнгөө гаргаад авч болдог. Бусад орныг мэдэхгүй, гэвч Германд тэгж болдог. Мөнгөө, тэтгэврийн мөнгөө гаргаад авч болдог. Өөрөө ажиллаж, тэтгэврээ төлсөн учраас хөгширтлөө хүлээхгүй бол, эсвэл ажил хийхээ больж, тэр мөнгөө авахыг хүсвэл авч болдог. Тэр бол миний тэтгэврийн мөнгө байсан. Би зөвхөн Германаас л авах боломжтой байсан юм, Франц болон өмнө нь ажиллаж байсан бусад газраас аваагүй, үгүй байх, зөвхөн Германаас авсан, тэнд ажилладаг байсан юм. Энэ нь би өөрт байсан бүхнээ өгсөн гэсэн үг. Миний хувьд энэ бол том зүйл. Тэгээд эргээд ирэхэд, ямар нэг байдлаар эргэж ирэхэд надад жаахан мөнгө үлдсэн байсан ч маш бага, маш бага, 10,000 биш.

Эсвэл магадгүй өмнөх нөхөр маань намайг явсны дараа эсвэл явахаас өмнө намайг мэдээгүй байхад банканд мөнгө хийсэн байх. Дансанд маань мөнгө байхгүй гэж бодсон учраас байлгаад яах билээ гээд би хаах гэж байсан юм. Магадгүй ердөө 10 доллар үлдсэн байсныг үйлчилгээний төлбөрт нь төлөх ёстой болж мэднэ гээд үлдээхгүй хүсээгүй. Би тэгж л бодож байсан. (За.) Тэгээд хаах гээд очтол надад магадгүй, 4,000 Германы мөнгөн тэмдэгт байсан. Одоогийн АНУ-ын доллароор хэд болохыг мэдэхгүй. Үүнээс бол их биш. Их бага хэмжээгээр тийм байсан. За хамаагүй, энэ нь тийм их биш, би үүгээр тийз худалдан авч бас амьдрах ёстой. Хоолоо авах ёстой, гэхдээ би их хэмнэлттэй байсан, зөвхөн гамбир, газрын самрын нухаш, хэдэн өргөст хэмх л авч иднэ. Тэгээд л болоо, өдөр бүр. Бас самоса. Өдөр бүр бас биш, өдөр бүр биш.

Гамбир, өргөст хэмх, газрын самрын нухаш хангалттай шим тэжээлтэй гэдгийг би мэднэ. Газрын самрын нухаш л надад хангалттай шим тэжээлтэй гэдгийг олж мэдсэн. Би жижигхэн бөгөөд гамбир, бүтэн хоолны гамбир надад хангалттай. Тэгэхээр би амьдрахын тулд хамгийн бага шим тэжээлийг авч байсан. Гэсэн аз жаргалтай байсан. Одоо бодоход би тэнд хамгийн аз жаргалтай байж дээ... тийм ээ, тэр үед. Хэдийгээр надад их мөнгө, хангалттай хоол байгаагүй ч аз жаргалтай байсан.

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (11/12)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд