Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дэлхийн төлөөх баатарлаг үйлс, 12 цувралын 4-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Тийм учраас зөгнөлд их бага хэмжээгээр 2012 он гэсэн байсан, энэ бол бидний энэ дэлхий болон бие махбоддоо баяртай гэж хэлэх цаг. Гэвч Диваажингийн өршөөлөөр бид энд байсаар байна. (За, Багш аа.) Тийм! Гэхдээ хүн төрөлхтөнд сануулах гэж олон олон гамшгууд болсон. (За, Багш аа.) Тэдэнд буцаад эргэж, гэмээ наманчилж, гэтэлгэгдэхийн тулд адислал хүртэх сүүлийн боломж олгох гэж л тэгсэн.

Та нар хамтдаа бөмбөлөг дотор байдаг учраас хэрхэн автобус, машинд суух, хэрхэн цугларах, хаа нэгтэй явахад хэр удах вэ гэх мэт зүйлсэд санаа зовох шаардлагагүй. (За, Багш аа.) Учир нь шаардлагатай бол... Надад одоо шил хэрэггүй. Би ном уншина гэж бэлтгэсэн юм. Өө магадгүй хэрэг болох байх. Дэлгэц жижигхэн учраас шилтэй бол та нарыг илүү сайн харна. Нүд маань урьдынх шигээ сайн харахаа больсон. Би нүдний дусаалга дусаах гэх мэт юу ч хийсэн тийм ч хурдан үйлчилдэггүй. Өдөр бүр илүү залуужиж байгаа болохоор тийм байх. (За, Багш аа.) Удахгүй 71 хүрнэ. Бурхан минь, би Америкийн Ерөнхийлөгчтэй өрсөлдөж болохоор байна. Та нар Америкчууд, тийм үү? (Тийм, Багш аа.) Насаараа өрсөлдөнө. За. Тэгэхээр, зүгээр үү? Асуултын тань хариулт. (Тийм, Багш аа. Баярлалаа.) Та нар надад юмс сануулсан учраас их урт хариуллаа. Өдийд та нар миний календарийг мэддэг болсон. За өөр?

(Багш аа, Онцлох мэдээгээр бид, “Шинэ судалгаагаар нялх ертөнц дахь галактикууд гайхмаар боловсорсон байгааг олж нээсэн” тухай дурдсан. Үүний сүнслэг утга учир нь юу вэ? Галактикуудын боловсорч гүйцэх хугацааг Бурхан яагаад хурдасгасан юм бэ?)

Яагаад болохгүй гэж? Бурхан яагаад тэгж болохгүй гэж? Бүх зүйлс хувьсаж байна. (Тийм.) Бид үргэлж нэг нөхцөл байдалд байдаггүй. (За, Багш аа.) Мөн одоо сайн бясалгагчдын адислал ердийнхөөс илүү байдаг болсон. Тийм ээ, мөн Тим Ко Тү илүү хүч буулгаж ирсэн. Мартчихсан уу? (Үгүй ээ, Багш аа.) Тим Ко Тү маш их сүнслэг хүч буулгаж ирснийг мартаа юу? (Үгүй.) Тэр мэдээж, манай гаргийг хүрээлсэн, та нар харах боломжтой ертөнцөд бүхэлд нь нөлөөлдөг. Хэдийгээр нүдэнд харагдахгүй ч амьдрах боломжтой бусад олон гаргууд бий, тэд бас адислагдаж хувьсана. Гэвч хүмүүс сүнслэгээр хувьсаж байна. Материаллаг байдлаар ч мөн адил. (Хөөх.)

Хаа нэгтэй нэг мэдээ гарсан байсан, магадгүй танай мэдээнд, өмнөх зуунд төрсөн нялхас өөр төрхтэй гэж гарсан байсан. (Тийм.) Тэд илүү богино царайтай. Тэр мэдээг мэднэ, тийм үү? (Тийм.) Хаана гарсан байсан бэ? Онцлох мэдээ юу? Манай мэдээ юу? (Тийм.) За. Тэд мөн илүү меридиан, илүү судастай гэх мэт. Эрдэмтдийн олж нээгээгүй бусад олон өөрчлөлт шилжилтүүд байгаа, учир нь зарим нь материаллаг, харин зарим нь материаллаг биш. (За, Багш аа.) За. Гэхдээ мэдээж, миний хүссэн шиг хурдан биш. Гэвч хамаагүй, эдгээр нь хүмүүсийн шингээн авч, хүлээн зөвшөөрөх чадварын хэмжээгээр л хурдтай байна. Учир нь хүний бие махбод бол сүнс биш. (За, Багш аа.) Бие дотор нь сүнс байдаг ч, сүнс хүчтэй. Бие махбод бол тийм биш. Тийм ч хүчтэй биш. Тиймээс адислал хүртэл бага бага хэмжээгээр өгөгдөх ёстой байдаг. (За, Багш аа.)

Яг л одоо... Та нар эм уудагтай адилхан. Шууд эдгэрэхийн тулд шилтэй эмийг бүгдийг нь уугаарай гэж эмч зөвлөдөггүй. (Тийм, Багш аа.) Өдөрт хоёр, гурван л эм уу гэж хэлдэг, (Тийм ээ, Багш аа.) мөн магадгүй нэг өдөр хоёр гурван удаа. (Тийм.) Хоолтой хамт эсвэл хоолны дараа, ходоод хамгаалах эмтэй хамт уу гэдэг. Тэгэхгүй бол та нар дуусна. Бие махбод тань эмчлэгдэхээсээ илүү гэмтэх болно. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Хэдий одоо бид КОВИД-19-ийн вакцин гаргаж авсан ч хоёр тунгаар хийлгэх ёстой. (За.) Одоогоор, багадаа хоёр тунг гурав, дөрвөн долоо хоногийн зайтай хийлгэнэ. (За, Багш аа.) Энэ нь гайхамшигтай эм болохоор ч юм уу, “За. Энэ нь хүчтэй учраас яагаад нэг дор бүгдийг нь хийлгээд, ахин халдвар авахгүй байж болдоггүй юм.” гэж болохгүй. Боломжгүй. (За, Багш аа.)

Болдог байсан бол Бурхан эсвэл Их Багш аль эрт хийх байсан. Намайг хүлээх шаардлагагүй. Би Диваажиндаа сайхан байж байх байсан. Өөрийнхөө Гэртээ, өөрийнхөө Бүтээсэн Газарт, сайн найзуудтайгаа, мөн тэнд очих хэмжээнд дэвшсэн хүмүүстэй хамт. (За, Багш аа.) Асуултынхаа хариуг авав уу? (Тийм, Багш аа.) Бид хувьсаж байна, хонгор минь. Та нар төрөхөөсөө өмнө, ийм жижигхэн, бүр үүнээс ч жижиг байсан. (Тийм.) Тэгээд өсөж томорсоор, томорсоор, томорсоор, дараа нь эхийн хэвлийгээс мэндлэн гарч, өсөж томорсоор томорсоор, томорсоор ийм том болдог. Тийм байтал яагаад ертөнц өсөж томорч болдоггүй билээ? (За, Багш аа.) Энэ шударга бус, тийм үү? (Тийм.) Магадгүй, адислалын хүч одоо маш хүчтэй байгаагаас болсон байх. Учир нь одоо бол эцсийн шүүлтийн мөч. Хүн бүр үүнийг мэднэ. (За, Багш аа.) Тийм учраас зөгнөлд их бага хэмжээгээр 2012 он гэсэн байсан, энэ бол бидний энэ дэлхий болон бие махбоддоо баяртай гэж хэлэх цаг. Гэвч Диваажингийн өршөөлөөр бид энд байсаар байна. (За, Багш аа.) Тийм! Гэхдээ хүн төрөлхтөнд сануулах гэж олон олон гамшгууд болсон. (За, Багш аа.) Тэдэнд буцаад эргэж, гэмээ наманчилж, гэтэлгэгдэхийн тулд адислал хүртэх сүүлийн боломж олгох гэж л тэгсэн.

Гэтэл тэд сонсов уу? Харамсалтай нь үнэхээр цөөн хэдэн хүн л сонссон. Тэд бүгд сэрж сэхээрэх учиртай. Үнэхээр их адислал, үнэхээр их тусламж, үнэхээр золиослол. Гэвч хүн төрөлхтөнд ойлгуулах амаргүй. (За, Багш аа.) Тэдний оюун бодол нь хэт удаан, дэндүү удаан хордсон. Үеэс үе дамжин хордсон. Мөн адилхан ДНХ нааш, цааш ахин дахин ирсээр байдаг. (За, Багш аа.) Дахин төрөл авч байгаа мэт эргэж ирсээр байдаг. Тиймээс, хүмүүсийг илүү сайжруулж өөрчилж, зөв амьдралын хэв маягтай болгох амаргүй. (За, Багш аа.) Маяа өмнө нь энэ дэлхийн хүмүүст болон төрөлтнүүд ямар нэг бие авч төрөх бүрд нь хангалттай хор өгдөг байсан. (Хөөх.) Тэднийг төрөхөөс нь ч өмнө хор өгдөг. (Өө, Бурхан минь.) Тиймээс тэд бүхнийг мартдаг юм. Цөөн хэд нь л өнгөрсөн төрлөө санадаг. Маш цөөн. Магадгүй тэд түүнд хор өгөхөө мартсан байх, мартуулдаг хороо өгөхөө мартсан байх. Эсвэл магадгүй тэр хүнд далдын хүч нь жаахан үлдсэн учраас өнгөрсөн төрлөө санадаг. Эсвэл сайн бясалгадаг хүмүүс энэ чадвараа сэрээдэг. Эсвэл тэд гипнозоор гүн тайвшралтад орж, улмаар эргэн санадаг. Гэхдээ өнгөрсөн төрлүүдээ Будда шиг эсвэл түүний зарим шавь нар шиг олон зуунаар, олон эрин галаваар нь санадаггүй. (За.)

Ингэж бид өнгөрсөн төрөл байдаг гэдгийг мэддэг. Гэсэн ч олон хүмүүс үүнд итгэдэггүй, ойлгодоггүй хэвээр ба, өөрсдийнхөө өнгөрсөн төрлөө уншихын тулд эсвэл өөр хэн нэгний өнгөрсөн төрлийг уншихын тулд энэ Акашийн бүртгэлд орж чаддаггүй. Амьдралын Ном. Оршихуйн Ном. Та нарт өөр ямар асуулт байна, асуугаарай?

(За, Багш аа. Саяхан, Багш Өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовж байгаа тухайгаа дурдсан.) Тийм. (Ихос Кү Багшид зориулаад илүү хамгаалагчид илгээх боломжтой юу? Тэгж болох уу?) Болно! Гэхдээ би тэднээр хүмүүсийг хамгаалуулахаар хаа сайгүй тараасан. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, тэд тийм ч хүчтэй биш. Хүчтэй ч, хязгаартай. (За, Багш аа.) Учир нь Дөрөвдүгээр Түвшний Эзэн хүртэл тийм хүчтэй биш. (За, Багш аа.) Саяхан би та нарт хорон муу чөтгөрүүдэд зөөлөн хандсаар байгаа тухайгаа хэлсэн. (Тийм, Багш аа.) Мөн тэд илүү дээд төрлийн чөтгөрүүд учраас Ихос Кү тэднийг аваад явж чадахгүй. (За, Багш аа.) Миний хүмүүс, Ихос Кү-г хамгаалагч Бурхад тэднийг буулгаж чадахгүй. (Өө.) Би хийх ёстой болсон. (Хөөх.) Бараг 40 орчим чөтгөр.

Тэд тэднийг зохицуулж чадахгүй учраас би бүгдийг нь хоёр бүлэг болгоод, хэд хэдэн багц болгож хүлээд, өөртэйгөө хамт чирээд явсан. (Хөөх.) Мэдээж, Ихос Кү-н Бурхад тэднийг зохицуулж чадахгүй. Сөрөг хүч Буддатай адил хүчтэй гэдгийг мэдэх хэрэгтэй. (Хөөх.) Хайрын хүч л тэдэнд байдаггүй. (За.) Тэдэнд “Юу тарина түүнийгээ хураана” гэдэг л хүч байдаг. Энэ зураа тэд та нарыг өдөөж муу зүйлс хийлгэдэг. Тэгээд та нарыг үүрд захирах боломжтой. Та нар үхсэн ч, дахиад л төрнө. Ахиад үхээд, ахиж төрж, ахиж үхэж, ахин төрнө. Тэгээд өөрөө хүсэлгүй муу зүйлс ахин дахин хийдэг. (За, Багш аа.) Бясалган дадуулахаасаа өмнө та нар заримдаа буруу гэдгийг нь мэдсээр байж юмсыг хийдэг байсан. Санаж байна уу? (Тийм, Багш аа.) Магадгүй зарим тань эсвэл гаднын хүмүүс. Тийм! Өөрөө хүсдэггүй. Буруу гэдгийг нь мэдэв ч хийдэг! Азаар энэ нь том зүйл биш. Хэлж байгааг минь ойлгож байна уу? (Тийм.) Гэхдээ энэ бол ердөө л жишээ.

Тэгээд эдгээр (чөтгөрүүдийг) би зохицуулах ёстой болсон. Би тэгж их тоолоод байдаггүй. Их бага хэмжээгээр л тэдний хагас нь гэмээ наманчилж, үнэхээр наманчилж, тэнд сөгдөж байгаа. Би хүчээр тэгүүлсэн учраас үнэндээ тэдэнд сонголт байгаагүй. Учир нь тэднийг би босоод асуудал тарих юм уу, нэмж хохирол учруулах боломжгүй болтол нь хүлсэн. (За, Багш аа.) Их бага хэмжээгээр хагас нь гэмээ наманчилсан учраас би, “За, би амласан.” гэж хэлсэн юм. Гэвч би уг нь олон сарын өмнө, сүүлчийн удаа эдгээр хорон муу төвөг удагч нарыг уучилж байна гэж хэлсэн. (За, Багш аа.) Гэсэн ч хуучин даргаараа буюу маяагаар шахуулж хүмүүст муу зүйлс хийсэн зарим нэг чөтгөрүүд байсан юм. Тиймээс тэд, “Ингэсэн нь бид биш, бид биш, бид ингэхийг хүсээгүй.” гэж хэлсэн. Мөн хамаг байдгаараа нүглээ наманчилж, чин сэтгэлээсээ уучлал гуйсан. Тиймээс би, “За,” гэж хэлсэн. Гэсэн ч, ердөө л хагас нь. Үлдсэн бусад нь магадгүй хэт мулгуу, эсвэл хэт хордсон юм уу эсвэл хэт айсан, эсвэл хэт их үйлийн үртэй байсан байх. Нүглээ ч наманчилж чадахгүй. Хэт их үйлийн үртэй бол юу вэ гэдгийг ч мэддэггүй. Бурханы талаар гэх мэт юу ч мэддэггүй. Олон там тийм байсан. Тийм учраас хүмүүс залбирч ч чаддаггүй. Тэд юу ч санадаггүй. Ойлгож байна уу? Тэд Бурхан юу вэ гэдгийг мэддэггүй, Буддаг мэддэггүй, Есүсийг мэддэггүй, юу ч мэддэггүй. Тэдний аварч, уучилж болох юу ч ой санамжид нь байдаггүй. (За, Багш аа.)

Тиймээс би Ихос Кү-гээс “За, одоо би тэднийг хүлчихсэн, тэд ямар ч хүчгүй. Та нар тэднийг Дөрөвдүгээр Түвшинд хүргээд өгчих.” гэж хэлсэн юм. (Хөөх.) Гэвч чадаагүй. Энэ тийм ч хялбар биш. Одоо, Эзэн нь надад тэдгээрийг хүлээн авах хангалттай үнэ цэнгүй болсон гэж хэлсэн. Яагаад гэвэл тэд маш их хүчтэй хэвээр. Хэрэв Дөрөвдүгээр Түвшний Эзэнд хангалттай үнэ цэнэ байхгүй бол, тэдгээр хүмүүс бүрэн өөрчлөгдөхгүй байх эрсдэл байгаа ба, буцаж эргээд, эсэргүүцэж, Дөрөвдүгээр Түвшний ертөнцөд асуудал тарих магадлалтай. (Хөөх.) (За, Багш аа.)

Тиймээс Эзэн тэднийг, энэ бүлгийг хүлээн авч чадахгүй, үнэ цэнээ эргүүлэн олж авах хүртлээ Тэр одоо нэмж авахгүй. Би Тэдэнд их тусалсан ч хангалттай биш. (За, Багш аа.) Та нарт хэлсэн эмийн жишээ шиг Тэр тодорхой хэмжээгээр л авах боломжтой. (За, Багш аа.) Тэр тодорхой хэмжээгээр л авах боломжтой. За. Өө Бурхан минь, нэг долоо хоногийн турш би юу хийх тухайгаа ч бодох завгүй байлаа. Гэвч тэднийг гадаа өвдөглөөд, байж байхыг нь хараад өрөвдсөн. (Өө.) Материаллаг байдлаар гадаа миний цэцэрлэгт байсан юм биш шүү, гэхдээ тэд байсан. (За, Багш аа.) Та нар энд байсан бол нүдэнд тань харагдахгүй. Гэвч тэд энд байсан ба тэднийг бас өрөвдсөн. Там руу явах шаардлагатай нь хэдийнээ явж болохоор байсан ч гэмээ наманчилсныг нь би Диваажин руу авч явна гэж амласан учраас үгээ буцаан авах боломжгүй. Тэгэхийг хүсэхгүй байна. (За.) Гэвч надад тэднийг харж хандах зав байхгүй. Та нарын нэвтрүүлгүүдийг зохицуулж, зөвлөгөө өгч, засвар хийж, мөн бусад хийдэг зүйлсээс минь гадна (За, Багш аа.) илүү яаралтай илүү онцлох, өөр олон зүйлс болж байна. (За, Багш аа.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (4/12)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд