Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Веган дэлхийн төлөө зоригтой алхам хий! 5 хэсэгт лекцийн 5-р хэсэг, 2019 оны 10-р сарын 29

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хэрэв тэд веган болчихвол, бидний амьдрал илүү тухтай болно. Бид илүү их ер бусын өндөр технологитой болно. Бид бага эсвэл огт өвчингүй болно. Бид төрөл садан, найз нөхөд эсвэл хайртай нэгнийхээ эрт үхлийн араас шаналах хэрэггүй болно. Бид аз жаргалтайгаар, эрүүл урт удаан, Бурхантай хүртэл холбоотой амьдрах юм.

Зүрх сэтгэл дахь нигүүлсэл, ивээлээ алдвал бид үнэхээр бүхнээ алддаг. Тиймээс хаа явсан газраа, хаа байгаа газраа, боломж олдох бүрд веган хоолны дэглэмийн ач тусыг харуулж бусад хүмүүсийн нигүүлсэнгүй чанарыг сэрээхийг хичээгээрэй. Манай телевизээр дамжуулан та нар маш их мэдээлэл авна. Зарим нэг бичлэгүүдийг аваад тэдэнд үзүүлээрэй. Архины хор уршиг, мах, загасны хор уршгийг харуулсан чухал бичлэгүүдийг болон аймшигтай, харгис хэрцгий бичлэгүүдийг үзүүлээрэй, тэр харгис хэрцгий үйлдэлд хэлэх үг байдаггүй, мал аж ахуйн салбар дахь амьтан зовоосон харгис хэрцгий, балмад үйлдэл. Тэднийг бүгдийг нь үзүүлээрэй. Бүгдийг нь тэдэнд үзүүлээрэй. Тэдэнд мэдүүлээрэй. Тэднийг идэж байгаа зүйлээ мэдэхгүй байхыг, өөрсдийгөө хэрхэн хохироож энэ бүх үхсэн, цустай цогцос, махыг, мөн бусад хортой бодисыг биедээ оруулж хэрхэн хохироож байгааг нь мэдүүлж ойлгуулаарай, эдгээр нь үнэндээ биед ямар ч хэрэггүй. Та нар харуулах ёстой. Ичих хэрэггүй. Дүрснээс болж та нар зовж байж болох ч, тэдэнд заавал үзүүлэх хэрэгтэй. Учир нь энгийн үгс, зөөлөн, ердийн үгс үйлчилдэггүй. Ямар нэг зүйл хий. Гуйж байна. Хэн чадах нь, үүнийг хий. Та нар нас өндөр байлаа ч, тэдгээр бичлэгүүдийг хөршүүдтэйгээ, зочлохоор ирсэн хэнтэй ч бай хамт үзэхэд хэзээ ч хөгшдөхгүй,- веган хоол иддэггүй архи ууж өөрсдийгөө гэмтээдэг хүмүүс гэх мэт гэр бүлийнхэнтэйгээ үзээрэй. Тэдэнд үзүүлээрэй. Зөвхөн миний лекцийг үзүүлэх биш. Тэднийг сэрээ. Бодит байдлыг, амандаа хийдэг зүсэм мах болон харанхуй буланд, нүднээс далд зовж, шаналж, тарчилсан бусад төрөлтнүүдийн хоорондын холбоог тэдэнд үзүүлээрэй. Бүгдийг нь үзүүлээрэй. Та нарын ямар ч бай хувь нэмэрт баярлалаа.

Надад атаархах хэрэггүй, учир нь Их Багш 53%-н гавьяаг авдаг. Би 100% гавьяаг нь авчхаад та нарт бүгдэд тань гайхуулж, “Надад та нар хэрэггүй. Хэрэггүй. Бүгдийг нь би өөр хийчихнэ.” гэж хэлж болох байсан. Магадгүй надад та нар байгаагүй бол, та нар тэнд байгаагүй бол, миний шавь нар биш байсан бол би 100% гавьяаг нь шаардаж болох байсан. Хэн мэдлээ? Гэсэн ч, би нэг дор олон ажил хийх ёстой. Би бүр мөнгө олох шаардлагатай. Хүнд зөвхөн давуу эрх, адислал, ач тус байхаас гадна, үүрэг хариуцлага бас байдаг. Надтай хамт хийж, хамт ажиллаарай, сэтгэл санаа, бие махбодын хувьд намайг дэмжээрэй, мөнгө санхүүгээр бол биш би авдаггүй. Гэхдээ Бурханаас хайрласан санхүүгийн эд хөрөнгөө тараахад, ядууст туслахад, Суприм Мастер Телевизийг сурталчлахад, хүмүүсийг мэдээгээр сэрээхэд, манай нэвтрүүлгүүдээр, манай хөтөлбөрүүдээр сэрээхэд тусалж, мөн тэдэнд үзүүлэх киноны төлбөрийг төлөхөд тусалж болно. Эсвэл тэр киног төлбөрийг нь төлж хуулж аваад тэдэнд илгээгээрэй. Тэд та нар дээр үзэх гэж ирэхгүй байлаа ч, тэдний зочны өрөө рүү илгээгээрэй. Компьютер рүү нь илгээгээрэй, тэгснээр тэд сонирхоод үзэж мэднэ. Амьтны бүтээгдэхүүний, архины, хар тамхины, тамхины гээд энэ гараг дээр бидний ах эгч нарыг нэрвээд байгаа төрөл бүрийн зүйлсийн хор уршгийг илгээгээрэй. Та нар тэдэнд туслах үүрэгтэй. Хэн туслахыг хүсэж байгаад би ганцаараа биш. Та нар бас туслахыг хүсдэг. Үгүй юу? (Тийм туслахыг хүсдэг!) Тийм, мэдээж! Тэгвэл хийгээрэй! Хийгээрэй! Илүү хий. Илүү хий. Мэдээж, бясалгал хийх тань чухал. Мөн та нар дээр ирсэн хэн бүхэнд веган хоол хийж өгөх нь чухал. Гэхдээ тэдэнд мал аж ахуйн бодит байдлыг, харгис хэрцгий, хорон муу үйлдвэрлэлийг үзүүлээрэй. Би үгээ зөөллөн хэлэхээ больсон. Би тойруулан ярихаа больсон. Бид үгсээ цаашид зөөллөж, тойруулах шаардлагагүй. Үйлдлээ ч үргэлж зөөллөх шаардлагагүй. Яг одоо шууд гаргах хэрэгтэй. Цаг нь болсон. Илүү зоригтой, зоригтойгоор хийх хэрэгтэй, учир нь одоо цаг хугацаа маш бага болсон. Их Багшийн Хүч, Диваажингийн хүч гараг дэлхийг хэсэг хугацаанд л оршоон байлгаж чадна. Цаг хугацаа хожихын тулд шүү дээ. Гэвч бид одоо хөдлөх хэрэгтэй. Дэлхийн бүх засгийн газрууд ямар нэг арга хэмжээ авахгүй бол бид бүгд үгүй болно. Гараг дэлхий сөнөхгүй байлаа ч яг л шатаж буй тамын гал мэт болно. Миний бодлоор ямар ч сайн эцэг эх, үр хүүхдүүдээ, үр ачаа тийм тамын галд шатахыг хүсэхгүй. Тиймээс тэд үр хүүхдүүддээ, ач зээдээ, гуч, дөчдөө хайртай бол, ОДОО хөдлөх ёстой! ОДОО веган болох ёстой! Учир нь үүнийг хэдийнээ дэлхийн бүх засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.

Тэд одоо үйлдэл болгоосой гэж би залбирч, найдаж, гуйж байна. Үүнийг хийх маш амархан нэг арга байдаг. Амьд үлдэх их олон арга байдаг. Мах, загас, эсвэл хөдөлдөг юуг ч бай идэх албагүй. Бүх эх сурвалжаас бидэнд маш их уураг авах боломжтой. Орчин үед, хүмүүс бүр агаараас уураг гаргаж авах гэж байна, санаж байна уу? Тийм! Хөөх. (Тийм, Багш аа.) Дэлхий цаг үргэлж дээрдсээр байна. Харин дэлхийн хүмүүс үүнийг гүйцэх ёстой, тэгвэл энэ нь цаг үргэлж, улам бүр дээрдсээр байх болно. Та нар эхлээд нэг шатан дээр алхах ёстой ба дараа нь улам бүр дээшлэх боломжтой. Энэ бол хийх утга логиктой зүйл. Тэгэхээр хэрвээ тэд веган болбол, бидний амьдрал илүү тав тухтай болно. Бид улам бүр илүү гайхалтай өндөр технологитой болно. Өвчин багасах юм уу бүр ор мөргүй болно. Хамаатан садан, найз нөхөд, хайртай нэгнээ эрт нас барлаа гэж шаналах хэрэггүй болно. Бид аз жаргалтай, эрүүл, урт удаан насалж, бүр Бурхантай ч холбогдсон байна, учир нь Диваажин бидэнд хайраа илэрхийлэх, бидэнтэй холбоотойгоо илэрхийлэх тод дохио үзүүлэх боломжтой байна.

Яг одоо, хүмүүс, олон, эсвэл ихэнх нь, эсвэл багадаа тэн хагас нь Агуу “Би” гээ мэдэхгүй, Оройн дээд хүч, бүхий л Диваажинг мэдэхгүй хэлгүй, сохор, дүлий хэвээр байна. Үүний шалтгаан нь зөвхөн бусад төрөлтний махыг идэж, бие махбодод бүх талаараа хор хөнөөлтэй, хорт бодисуудыг хэрэглэж өөрсдийгөө сүйтгэж, биеэ буруугаар хохироож буйгаас юм. Зөвхөн бие махбод өвчлөөд зогсохгүй, сэтгэц үймж самуурч, сэтгэл санааны хувьд сүйдэж, оюун ухаан ч гэмтээж, сэтгэц нь үймж, мөн сүнслэг байдлаар муу нөлөөтэй. Мах, дарс, архи, хар тамхи гэх мэтийг идэж хэрэглэснээр хүмүүс биедээ ямар их хор хөнөөл учруулж байдгийг надад тайлбарлах хангалттай үгсийн сан алга.

Ямар нэг асуулт байвал надаас асуугаарай, мөн календарь минь магадгүй жаахан сунгах байх. Анхаарал хандуулсанд баярлалаа. (Баярлалаа, Багш аа.) Мөн урам зоригтой алга ташилтад тань баярлалаа. Миний “би” үзэлд сайн. Сайн, үргэлжлүүлээрэй. Энэ нь сайн юм, тэгснээр бодол тархи маань надад ажлаа цаашид хийхийг зөвшөөрч, гомдоллохгүй. Асуултууд? Эсвэл бүгд аль хэдийн гэгээрчихсэн үү?

( Багш аа, би өнөөдөр Танд нэг тайлан илтгэх гэсэн юм. Гурван сэдэвтэй, буюу энд тайланд гурван ололт байгаа гэсэн үг. Тайланг илтгэхээсээ өмнө, би Танд энэ удаад Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Өдрөөр болсон ахуй ойлголтоо хуваалцахыг хүсэж байна. ) За тэгээрэй. ( бөб Тантай конференц хийж байхад надад гүн сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол Та бясалгал бол яг л амьсгалж байгаа мэт гэсэн, тийм учраас өнгөрсөн хоёр өдөр, би бясалгамагцаа шууд самадид орж чадсан. Үнэхээр сайхан байсан. ) Сайн байна. Та шийдчихсэн, бясалгахад бүрэн бэлэн байж. ( Тийм, тийм. Мөн баярын үзүүлбэрийн үеэр би Багшийн гэрлэн бие гарч ирэхийг үзсэн. Сэтгэл минь ихэд хөдөлсөн. ) Сайн байна. Шийдмэг л байвал та сайн үр дүнд хүрнэ. ( За. ) Гол санаа нь бүгд энд байна. Тууштай, шийдэмгий байх хэрэгтэй, маш шийдмэг.

( Энэ удаагийн үзүүлбэрийн үеэр маш хүчтэй хэлбэлзлүүд байсан. Би байнга л алгаа ташиж байсан. Үнэхээр гайхалтай. Харин одоо, гурван ололтыг тайлагнахыг зөвшөөрнө үү. Эхнийх нь гэвэл: Хотын дарга намайг хөдөө аж ахуйн үзэсгэлэн гардаг том байшинд зохион байгуулсан, Тайвань (Формоса) болон Хятадын хоорондын хөдөө аж ахуйн үзэсгэлэнд ирэхийг урьсан. Зорилго нь хөдөө аж ахуйн салбарт гарсан шинжлэх ухааны ололтыг харуулах байсан ба тэнд уригдан ирсэн илтгэгч мөн байсан. Би гарч ярьсан анхны хүн байсан ба үүний дараа нь маш их хүн надад хандсан. Маш олон фермийн эзэд хөрсний сайжруулалтын талаар тусламж хүсэж над дээр ирсэн. Мөн намайг тэнд урьсан хотын дарга, “Таны сая хэлсэн зүйл бол үнэхээр хэрэгжүүлж болохуйц. Би үүнийг анх удаа сонсож байна.” гэж хэлсэн. Тэгээд тэр үүнийг хэрэгжүүлэхийг хүссэн. Тэр, “Би дараа нь аль ч хотын дарга болсон байсан, таны хэлсэн бүхнийг хэрэгжүүлнэ.” гэж хэлсэн. Үнэндээ би Таны “Хямралаас Энх Тайванд” номд байдаг гол чиглэл, зааварчилгааг л ишлэн ярьсан юм. Гэтэл түүнд их гүн сэтгэгдэл төрүүлсэн байсан. ) Баяр хүргэе.

( Миний мэдээлэхийг хүссэн хоёр дахь зүйл бол, Үндэсний Зөвлөлийн Хороонд манай мэргэжлийн багийн гаргаж өгсөн санал санаачилгын гол хэсэг нь “Хямралаас Энх Тайванд” номд суурилсан. Энэ нь байгальд ээлтэй дүүргүүд барих тухай юм. Бид Үндэсний Зөвлөлийн Хорооны удирдагчдыг эмнэлэгтээ, цагаан хоолтой эмнэлэгтээ авчраад, тэдэнд нарийвчилсан судалгааг өгсөн. Тэдний сэтгэл үнэхээр хөдөлсөн, учир нь манай эмнэлэгт, ямар ч амьтны орц байдаггүй. Мөн бидний эмчилгээ сайн үйлчилж ирсэн. Маш олон өвчтөнүүдийн хүнд өвчин эдгэрсэн. Манай эмнэлгийн бүх хүмүүс цагаан хоолтой, ажилтнууд, өвчтөнүүд бүгд. Цагаан хоолтой хүмүүс тийм эрүүл байж болдгийг мэдээд үнэхээр гайхаж биширсэн. Бид тэднийг эмнэлэгтээ байдаг зоогийн газраа өдрийн хоол идэхийг урихад тэд, “Цагаан хоол амттай бас эрүүл мэндэд сайн юм.” гэж хэлсэн. Гол санаа нь гэвэл, би бас тэднийг Хятадын өөр өөр тосгонд байдаг туршилтын станцууд дээрээ аваачиж, олон үзүүлэн сургалт хийсэн. Бидний шаардлага бол уг тосгонд ямар ч шавж устгах бодис, химийн бордоо, гербицид ашиглахгүй байх. Тосгон бүр хогоо ангилах ёстой. Бүх ургамлын үлдэгдлийг тариалангийн газарт буцаан аваачиж, биологийн шилжилтэд оруулж, хогийг үнэ цэнтэй нөөц болгох ёстой байдаг ба энэ нь байгальд үнэхээр сайн. Бүх ургамал ногооны ургацыг манай Хөдөө аж ахуйн хэлтсээс томилсон албан тушаалтан шалгаж, шинжилгээ хийж, тэр ургацад тавин төрлийн шавж устгах бодис, хүнд металл байхгүй гэдгийг бататгадаг. Тийм учраас тэд манай туршилтын станцад очоод ногоог зүгээр л зулгаагаад газар дээр нь идсэн. Би, “Зүгээр ээ. Эдгээр ногоонд ямар ч бохирдол байхгүй. Дээрээс нь хөрсөнд B12 байгаа нь та бүхний өдөр тутмын хүнсний нэмэлт тэжээл болж болно.” гэсэн. ) Гайхалтай. Та гайхалтай ажил хийж. ( Тэдэнд үнэхээр таатай байсан. ) Хотын дарга таныг урих хэмжээнд та юу хийсэн юм бэ? ( Би био-инженерин буюу хөрс сайжруулах чиглэлээр ажилладаг. ) Гайхалтай. Харж байна уу, ямар ч хотын захирагч намайг урьж байгаагүй. ( Би бүлгийнхээ төлөөлөгч болон очсон юм. Үнэхээр амжилттай болсон. ) Баяр хүргэе. Сайн байна, сайн. ( Баярлалаа, Багш аа. ) Баяр хүргэе. Сайн байна.

( Тийм. Харин гурав дахь ололт нь гэвэл: би тэдэнд үйлдвэржсэн иргэншлийг хэрхэн экологийн иргэншил болгох тухай, уламжлалт газар тариалангаа сэргээх тухай, мөн цэцэрлэгт байхаас нь “гурвалсан цэвэршилт” боловсролыг хэрхэн дэлгэрүүлэх тухай гэх мэт олон саналыг тэдэнд дэвшүүлсэн. Мөн бид тосгоны бүх өвчтөнийг анагаана. Эхлээд, би эмнэлэгтээ тэдэнд бүрэн үзлэг хийсэн. Бүх тосгоныхон манай эмнэлэгт үзлэгт орохоор ирсэн. Өвчтэй нь мэдэгдсэн хүмүүс манай эмнэлгээс эмчилгээ бараг л үнэ төлбөргүй авсан. ) Хөөх! За. ( Тэд бүгд үнэхээр баярласан. ) Сайн байна! Сайн байна! ( Баярлалаа, Багш аа. Олон хүмүүс хэцүү эсвэл үл мэдэх өвчинтэй байсан. Зарим нь тариалангийн газартаа ажилдаа орж чадахгүй байсан юм. Энэ жил, манай эмнэлгийн тусламжийг хүртээд нэг тариаланч ажилдаа эргэн орж, талбайдаа туулайн бөөр ургуулж хураасан байсан. Тэр үнэхээр баяртай байсан. ) За. Сайн байна! ( Баярлалаа, Багш аа. Гурав дахь ололт байгаа. Манай баг хэдэн байгальд ээлтэй дүүрэг барих гэж байгаа. Био технологийн аж үйлдвэрийн хүрээлэн үнэхээр том ба би тэндхийн удирдагчтай ярилцсан. Тэд миний “Хямралаас Энх Тайванд” номын зааварчилгаанаас иш татан хэлснийг хэрэгжүүлэхэд бэлэн байсан, үнэхээр гайхалтай. Баярлалаа, Багш аа. ) Сайн байна. ( Ингээд тайлан маань боллоо. ) За, баярлалаа. Би бүх зүйлийг нь сонслоо. Тайлан тань гүйцлээ. Бүгдийг нь сонслоо. Баярлалаа.

За. Сайн байна. За. Бид хэр удаан хамт байгаа вэ? Магадгүй бараг л хоёр цаг, тийм үү? (Тийм.) Хангалттай. Хэт олон сайн зүйлсийг та нар шингээж чадахгүй учраас дараа болъё. Би үнэхээр явах хэрэгтэй. (Баярлалаа, Багш аа.) Би үнэхээр явж нохдоо харж хандах хэрэгтэй, зарим яаралтай бичиг цаасыг зохицуулж, бүх дэлхийн төлөө бясалгах шаардлагатай. Боломжтой бол дараа уулзъя. б Бурхан адислаг. ( Баярлалаа, Багш аа. ) Бурхан та бүхнийг харж хандаг. Мөн би та нарт хайртай. ( Бид Танд хайртай, Багш аа. ) Би ч мөн адил. Би бас Багшид тань хайртай. ( Хайртай шүү, Багш аа! ) Хайртай шүү. (Хайртай шүү, Багш аа!) Баяртай. (Баярлалаа!) ( Хайртай шүү, Багш аа. ) Хайртай шүү. (Бид танд хайртай.) Биеэ бодоорой. Биеэ бодож, бусдад туслаарай, За юу? (За!) Бясалгаж, бусдад туслаарай. (Баярлалаа!) Баяртай! (Баярлалаа, Багш аа!) Хайртай шүү.

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд