Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Веган дэлхийн төлөө зоригтой алхам хий! 5 хэсэгт лекцийн 3-р хэсэг, 2019 оны 10-р сарын 29

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Ноход тань, муур, тэжээвэр амьтад, шувуу тань та нарыг чадах чинээгээрээ тодорхой хэмжээнд хамгаалж байдаг. Үнэндээ, хэрэв нохой тань та нарын төлөө юу хийдгийг мэдсэн бол, та нар тэнд өвдөг сөгдөөд, түүнийг үүрд тэврээд, хайр талархалтайгаар уйлах байсан.

Олон хүмүүс, эсвэл олон шавь нар, мэдээж, хичээнгүй байж, тийм зүйлийг хүсээгүй. Гэвч хүмүүс ийм хоёрдмол мөн чанартай. Бид дотооддоо сайн мөн чанартай ч бас муу тал бий. Үнэхээр сайн дадуулан бясалгахгүй бол, хүссэн шигээ, нөхцөл байдлаас болоод, эгэл ертөнцийн үүрэг хариуцлагаас болоод, тухайн үеийн сэтгэл санааны асуудал, гэр бүлийн бэрхшээл гээд юу ч бай, эсвэл дэлхийн бусад сатаарлаас болоод сайн бясалгахгүй бол... Жишээ нь Суприм Мастер Телевизийн боловсрол олгохуйц нэвтрүүлгүүдийг үзэж, илүү адислал хүртэж, бясалгаж дэвших үл үзэгдэх дэмжлэг авахыг оронд кино үзэх юм уу, тоглоом тоглохыг илүүд үзлээ гэе. Дадал зуршлаараа, өөр ямар нэг зүйл хийхийг илүүд үзэж, маяагийн хүчинд, сөрөг хүчинд татагдаж тэгэхийг илүүд үздэг. Тэгээд бид Ариун “Би”-гээ мартдаг. Улмаар бид улам бүр ариун бус болно. Бидний бурханлаг байдал бага гэж хэлэх гээгүй юм шүү. Бурханлаг чанараа бид бага санадаг. Хүчирхэг бурханлаг “Би”-тэйгээ бид бага холбогдож улмаар асуудалд ордог. Зан чанарынхаа нөгөө талыг, өвлөж авсан ДНХ, тогтсон үйлийн үрийн хүч бидний татахыг зөвшөөрдөг.

Тэгээд хэн нэгэнд бид уурлахад тэр бие гэмтдэг. Тэр хүнийг хамгаалсан нохой хүртэл, асрагчаа хамгаалбал тэр нохой түүнийг нь авч, бүрэн цохиулдаг. Тэгээд тэр ууртай болж, өөрийгөө цахирч чадахгүй болж, зодолдож эхэлдэг. Уг нь ийм зүйл хэзээ ч болдоггүй. Учир нь охин нь ээжийгээ хазсан. Энэ бол төсөөлөхийн аргагүй, гэтэл энэ удаад тийм зүйл болсон. Тэгээд мэдээж, бид түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж, харж хандаж, эм өгч, тэр нь илүү цаг авч, хүч хөдөлмөр шаардаж, надад илүү саад болдог. Тиймээс би даяан хийх шаардлагатай болж, хойшлуулж болохгүй зарим чухал бичиг баримтыг зохицуулж, мөн нохдоо зохицуулсан. Мэдээж, зарим хэсгийг зохицуулдаг туслахууд надад байдаг ч, би зарим хэсгийг нь зохицуулах шаардлагатай, учир нь миний нохдод, эсвэл ямар ч нохдод, ямар ч тэжээвэр амьтдад эм, хоол хүнснээс гадна сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байдаг. Баяр хөөртэй, сэтгэл хангалуун байхад нь хайрын илэрхийлэл, биеэр хамт байх хэрэгтэй. Та нар үүнийг сайн мэднэ.

Миний ноход миний хувьд их үнэ цэнтэй, алт, алмаз,бадмаараг гээд юунаас ч илүү үнэ цэнтэй. Учир нь тэд бас намайг өөрсдийнхөө амиар хамгаалдаг. Үнэхээр тийм. Ийм зүйл ахиад болж, би үнэхээр дургүйцсэн ч, яаж ч чадаагүй. Би юу ч хийж чадаагүй байхад тэд зүгээр л тэгчихсэн. Гэвч азаар, тэдний хувьд ноцтой байгаагүй. Харин... Хар салхи, дамжин өнгөрч байгаа хар салхи зарим нэг хохирол учруулж чадах ч, яг тэр газрыг нэргэдэг шиг бүтэн хүчтэй байхгүй, гэвч ойролцоох газруудад нь зарим нэг хохирол гарсан байдаг. Тайвань (Формоса)-д бид үүнийг илүү сайн ойлгох учиртай, учир нь энд их олон хар салхи болдог. Урьдынхаас хүч нь саарсан л даа. Хар салхи нь хүмүүст, байшинд, эдлэн газарт, амь насанд, ургацад маш, маш их хор хөнөөлтэй байх боломжтой ба, тун их гуй гашуу тарих боломжтой.

Ноход тань, муур, тэжээвэр амьтад, шувуу тань та нарыг чадах чинээгээрээ тодорхой хэмжээнд хамгаалж байдаг. Үнэндээ, хэрэв нохой тань та нарын төлөө юу хийдгийг мэдсэн бол, та нар тэнд өвдөг сөгдөөд, түүнийг үүрд тэврээд, хайр талархалтайгаар уйлах байсан. Тэд та нарын мэдэх ч үгүй зүйлсийг хийдэг. Өөрсдийнхөө хүчээр хамгаалж байдаг, өөрсдөдөө байгаа зүйлсээрээ, бүх зүйлсээрээ хамгаалж байдаг. Асуудалд орсон бол тэд өөрсдөдөө байгаа бүхнээ өгдөг. Та нарыг үхүүлэхгүй гэж эсвэл бүр ч дордуулахгүй гэж, боломжтой бол эдгэрэх хэмжээнд хүргэх гэж өвчнийг тань авдаг. Гэвч үнэхээр цаг тань болсон бол, тэд зөвхөн зөөлрүүлэх л боломжтой, гэвч тэд Сүүдрийн Ертөнцийн хуулийн эсрэг явж чадахгүй. Та нарын явах цаг болсон байхад явах ёстой. Гэвч тэдэнд чадах зүйл байвал юу ч хийхэд бэлэн байдаг. Тэд та нарын төлөө юу хийж чадахыг, эсвэл юу хийхийг мэдэж байсан бол та нар нохойд ахин хэзээ ч урьдынх шигээ хандахгүй. Яг л Бурханд ханддаг шигээ тэдэнд хандах байсан. Тийм их. Учир нь Бурхныг та нар хардаггүй. Ихэнх хүмүүс, Бурханыг хардаггүй. Гэвч тэд өөрсдийнхөө нохдыг харах боломжтой. Энэ дэлхий дээрх хайрын биелэл.

Мөн тэр нохой зөвхөн таныг хайрлаад зогсохгүй, олон зүйлээс хамгаалж, өөрийнхөө амь насаар та нарыг хамгаалдаг. Ямар ч үед, асуугаагүй байхад, мэдээгүй байхад, талархал ч хүртэлгүй амь насаа өгөхөд бэлэн байдаг. Миний ноход тэгснийг би мэднэ. Хэрэв та нарт зарим нэг телепат чадвар тань байсаар байвал тэдний хэлж байгаа зүйлийг сонсох болно; ямар зүйл бүү хий гэж анхааруулж байгааг; аюул тулгарах учраас хаашаа бүү яв гэдгийг, хэзээ бүү яв гэдгийг хэлж байдаг, гэвч ихэнх хүмүүс телепат чадвараа алдсан байдаг. Ноход энэ бүхнээр туслах боломжтой. Гэвч та нар тэднийг сонсож чадахгүй учраас тэд амь насаараа, биеэрээ хамгаалах ёстой болдог. Тийм учраас л тэд гэнэт өвчин тусаж, гэнэт аваарт ороход, та нар үүнийг санаандгүй явдал гэж боддог. Үгүй, тийм биш. Нохой тань гэнэт өвдөх юм уу, гэнэт үхэх нь, эсвэл аваарт орох юм уу, гэнэт гадагшаа хаа нэгтэй гүйгээд гарах нь санаандгүй зүйл биш. Тэд өөдөөс тань ирж байгаа сөрөг энергийг, та нарт хүрэхээс өмнө, ойртож ирэхээс өмнө зогсоохыг хүсдэг. Мөн тэд юу нь юу вэ гэдгийг, хор хөнөөлтэй хэнээс болгоомжлоорой гэдгийг, өөрт тань сайнгүй, сайн аз авчрахгүй, эрүүл мэндэд тань тусгүй, аз жаргал авчрахгүй хэнтэй бүү хутгалд гэдгийг хэлдэг. Тэд та нарт юу ч байсан хэлдэг. Тэд үнэхээр бүхнийг мэдэж байдаг. Гэвч бүх ноход мэдээж адил хүч чадалтай байдаггүй. Тэд зөвхөн чадах зүйлсээ л хийдэг. Хэд хэдэн нохойтой бол нэг, хоёр нь бусдаасаа илүү хүчтэй байдаг. Мөн ихэвчлэн тэд сүргийн ахлагчид байдаг. Тэд илүү хүчтэй, илүү иддэг, маш, маш эрүүл, бусдаасаа том байдаг. Том биш байлаа ч үргэлж илүү хүчтэй харагддаг. Мөн тэд захиргаадсан, хамгаалсан аура ялгаруулдаг.

Хүмүүс бид үнэхээр өрөвдөлтэй бүлэг. Бид юу ч мэддэггүй, юу ч хардаггүй, юу ч сонсдоггүй. Заримдаа, би ажилдаа дэндүү завгүй үедээ зарим зүйлийг ч анзаардаггүй ба ноход маань надад хэлдэг; нэг нь юм уу хэд хэдээрээ надад баттай сонсгох гэж хэлдэг. Тэгээд би сонсохгүй бол тэд байшингийн яг голд нь шээж, баадаг ба, тэгэхэд нь би мэддэг. “За, одоо яасан?” Тэгээд тэд хэт оройтохоос нь өмнө надад хэлдэг. Гэхдээ би азтай, энэ сард би ноцтой аваараас багадаа хоёр удаа зайлсхийсэн, зөвхөн нохдынхоо ачаар бус, Бурхад, сахиусан тэнгэрүүд намайг хамгаалснаас болж сөрөг энерги зүгээр л надаас холдоод явсан, яг сүүлчийн мөчид нь тийм зүйл болсон, хоёр ч удаа.

Би та нарт хэдийнээ хэлсэн, манай бүлгийн 64 хувь нь үнэхээр үнэхээр сайн, ядаж л дундаж. Зөвхөн 36% нь тийм ч сайн биш. Зарим нь үнэхээр тамаас ирсэн, эсвэл дөнгөж тамаас гарсан байдаг учраас тэд үнэхээр намайг маш их доош нь татдаг. Гэвч би бүгдэд авшиг хүртээнэ гэж амласан, хэнийг ч хориглохгүй гэж амласан. Тиймээс би энэ цөөнхөөс болж маш их зовлонг тэсэх ёстой байдаг. Гэвч ихэнх нь сайн байгаад би баяртай байна. Олонх нь муу харин цөөнх нь сайн байснаас энэ нь дээр тийм үү? (Тийм.) Тийм. Олон шавь нар Дөрөв, Тавдугаар Түвшин рүү хэдийнээ дэвшсэн, ба үүнд би үнэхээр баяртай байгаа. Надад үнэхээр таатай байгаа. Надад гэм хор учруулдаг хүмүүс ч, эсвэл ямар нэг зүйл хийхдээ өөр нэг зүйлийг гэмтээж байдаг шавь нарыг ч бас би бүлгийн нийтийн, бас дэлхийн үйлийн үр гэж хүлээн авдаг. Тиймээс хэдийгээр би тэднийг загналаа ч, үзэн ядалттай биш; хайраар юм, хүлээн зөвшөөрсөн сэтгэлээр юм. Зүгээр л тэднийг сайжраг гэж, хийж байгаа зүйлдээ илүү анхаарч, сохроор, хоосон оюунаар эсрэг хүчний, сөрөг хүчний багаж бүү болоосой гэсэндээ, биднийг гэмтээдэг, Их Багшийг нь гэмтээдэг, өөрсдийгөө гэмтээдэг, бий болгосон үйлийн үрээрээ хамаатан садан, найз нөхдөө гэмтээх сөрөг хүчний багаж бүү болоосой гэж тэгдэг.

Та нар намайг Буддагийн талаар, өндөр түвшний талаар ярихыг сонсох гэж ирсэн байтал би ноход ажилчид, үйлийн үрийн талаар л ярилаа. Зүгээ рүү? (Зүгээр ээ!) Зүгээр? Хүлцэл, болон ойлгож хандаж байгаад тань баярлалаа. Би та нартай хамт суух, мөн та нарт намайг харах шалтаг гаргах гэж л бид зүгээр л ярилцаж байна. Хэчнээн удаан байсан ч хамаагүй, хэр их, хаана гэдэг нь хамаагүй та нар надтай уулзахыг хүсдэг. Энэ бол оргүйгээс дээр, тийм үү? (Тийм.) Би яг энд байна.

Хэдийгээ та нар Тайвань (Формоса)-д байгаа ч, цаг агаар нь сэрүүн, дулаан байгаарай. Та нар гайхах болно, Тайвань (Формоса) гайхамшигтай арал. Яг одоо сууж байгаа газраасаа хэдхэн цаг машинаар явахад цаг агаар нь халуун хэсэгт хүрнэ. Яг одоо бол мэдээж халуун биш байна. Тэнд одоо үнэхээр тухтай байна. Дулаан, үнэхээр дулаан. Та нарын байгаа газар шиг биш. Мөн хэрэв бага зэрэг хойд зүгт явбал илүү сэрүүцнэ. Мөн хэрэв онцгой ууланд жаахан яваад очвол, бусад зарим уулан дээр нь очвол даарна, бүр цастай. Алишан гэдэг нэртэй уул байдаг. Заримдаа тэнд цастай байдаг, тийм үү? (Тийм.) Тийм, бүр цастай. Заримдаа цас ордог уу эсвэл өвөл байнга уу? (Заримдаа.) Заримдаа. Би хэдэн зураг харж байсан.

Энэ бол гайхамшигт арал, гэдгийг хэлье. Тийм жижиг арал дээр яаж цас ордог байна? Бүр далайн голд шүү. Далайн ус дотоод газрын уур амьсгалаа илүү зохицуулдаг. Үүнийг та нар мэднэ, тийм үү? Тиймээс хэт халуун, эсвэл хэт хүйтэн байх боломжгүй._ Тиймээс Тайвань (Формоса) бол гайхамшгийн орон. Бүр та нарт цас үзүүлэх гэж, өндөр уултай байдаг, тэнд бол хүйтэн. Өвөлд тэнд очвол, (веган) үслэг хүрэм өмсөх ёстой, хиймэл үслэг эдлэл, яг одоо миний өмсөж байгаа шиг веган үслэг эдлэл, эсвэл зузаан хүрэм гэх мэт зүйл өмсөх хэрэгтэй. Төсөөл дөө! Тайвань (Формоса), гайхамшгийн арал. Би тэнд очиж байгаагүй. Магадгүй нэг өдөр очно оо. Ойролцоо очиход л даарна. Нэг удаа, олон жилийн өмнө, би арлын хойд хэсэгт, Ян Мин Шан гэдэг уулан дээр байснаа санаж байна. S? Х биш үү? Ян Мин Шан, за, баярлалаа. Зураглаач надад Хятадаар хэрхэн ярихыг сануулдаг. Би яагаад Хятад хэлийг мартдагаа мэдэхгүй юм. Магадгүй би нохойн хэлээр хэт их ярьдаг болохоор байх. Ноход хүртэл Англиар ярьж, мөн би нохойн хэлээр ярьдаг. Төсөөлж байна уу? Миний ноход Англиар ярьж, би нохдын хэлээр ярьдаг. Би тэдэнд дуулж өгч, асуудал, өвчин зовуурьтай үед нь тайтгаруулдаг. Тэднийг гараараа тайвшруулж, бас хэсэгчлэн анагаадаг, зөвхөн эм тангаар биш, учир нь зарим төрлийн үйлийн үрийг тэд тэсвэл дан ганц эмээр анагаар боломжгүй.

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд