Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Энх Тайван Веган Хооллолт - Бүхий л Гэгээрсэн Их Багш нарын дунд байдаг Нийтлэг Шинж Чанар, 4 цувралын 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Христосын шашин нь хайр, энэрэл, өршөөл ба энхтайвны талаарх Христийн сургаал юм. Энэ нь амьтан зовоохыг хорьдог. Библийн олон хэсэгт бидэнд ургамалд суурилсан амьдралын хэв маягт орох, мөн бидний анд амьтдыг халамжлахыг зөвлөсөн байдаг. Дараагийн хэсэгт Христийн сургаалын зарим хэсгээс оруулав:

Бурхан хэлэв, “Би та нарт газрын гадарга дээрх үрт ургамал ногоо бүрийг, үрт жимстэй мод бүгдийг өгнө. Тэр бүгд та нарын хоол хүнс болно.” - Эхлэл

“Та зөвхөн үнээнээс асуух ёстой, тэд танд сургана. тэнгэрийн шувуудаас асуу, тэд танд мэдээлэл өгнө. Дэлхийн хэвлээр явагчид танд хичээл заах болно. Далайн загас танд тайлбарыг өгөх болно: Цорын ганц амьд төрөлтөн гэж үгүй, гэхдээ Бурханы мутар ийм маягаар зохицуулдаг гэдгийг мэдэх болно! Түүний мутарт амьд бүхний сүнс болон хүн бүрийн амьсгал байдаг!” - Иов

Эзэн Бурхан Есүс Христ өөрөө цагаан хоолтон байсан ба Тэр мах идэхийг болон амьтнаар тахил өргөхийг хориглодог байв. 2008 оны 12 сард Ирландын чөлөөт сэтгүүлд нийтлэгдсэн сэтгүүлч Андреа Бонние-тай хийсэн сурвалжлагад Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Эзэн Бурхан Есүсийн сургаалын энэрэнгүй хоололтын тухай болон Библи дэх орчуулгын алдаанаас болж үүссэн буруу тайлбарын талаар ярьсан.

Тэр цэвэр цагаан хоолтон байсан. Тэр бол Эсейн уламжлалаа гаралтай ба Эсейнчүүд үргэлжид цагаан хоолтон байдаг. Би ярилцлагадаа үргэлжид Есүс хэзээ ч мах идэж байгаагүй тухай дурсан ярьдаг байсан; Библид тодорхойгоор, олон хэсэгт нь хүн хэзээ ч мах идэж болохгүй тухай өгүүлсэн байдаг. “Мах идэгч болон дарс уугч хүмүүсийн дунд бүү бай.” “Мах нь ходоодонд, ходоод нь маханд, Бурхан мах ба тэднийг хоёуланг нь устгах болно.” “Надад зориулж энэ бүх шар болон хонинуудыг ал гэж та нарт хэн хэлсэн юм бэ? Энэ бүх гэм зэмгүй амьтдыг алахыг зогсоогооч. Гараа угаагаарай. Учир нь тэд цусанд бохирдсон байна. Хэрэв та үүнийг үргэлжлүүлэн хийвэл, таныг залбирахад би буруу харах болно.” Жишээ нь үүнтэй адил.

Оюун санааны сэрэлтийн радиогийн Жеймес Беан-ын бичсэн “Есүс болон уугуул Арамаик Христүүд цагаан хоолтон байсан талаарх нотолгоо” нэртэй номонд өгүүлснээр Есүсийн анхны дагагч нар цагаан хоололтыг чандлан барьдаг байсан. Ебионитийн судраас үлдсэн хамгийн том цуглуулга бол Клементине Хомилиес ба Клементийн хүлээн зөвшөөрөлт бөгөөд эдгээр нь цагаан хоолны зарчмууд ба амьтан золиослох аливаа хэлбэрийг буруушаадаг.

“Бурхан таалагддаг зүйлс нь: Түүнд залбирах, Түүнээс асуух, Тэр бүх зүйлийг өгөгч гэдгийг, Тэр онцгой хуулийн дагуу өгдөг гэдгийг хүлээн зөвшөөрөх; чөтгөрийн ширээнээс хол байх, үхмэл мах амсахгүй байх, цусан хүрэхгүй байх; бүх бохирдлоос угаагдсан байх; мөн үлдсэнийг нь нэг үгээр - Бурханаас эмээдэг Еврейчүүд сонссон, та нар бас сонс, мөн олон биеийн нэг сэтгэл бай; хүн бүрийг хөршдөө өөртөө хүсэж байгаа сайн зүйлийг хийдэг сэтгэхүйтэй болго.” (Клементине Хомилиес) [7.4]

Нэмэж хэлэхэд, цагаан хоол/ веганизмыг хамгаалсан өөр баримтыг энд Александриан Санкт Клемент, Ассисин Санкт Францис болон Христосын уламжлалын бусад агуу төлөөлөгчдийн ярьснаар харуулах болно. “Бүх төрөлтнүүд нь бидэнтэй адил эх үүсвэртэй. Бидэнтэй адил, тэд амьдралыг Бүтээгчийн бодол, хайр ба хүслээс хүртдэг. Өөрсдийн даруу ахан дүүсээ гэмтээхгүй байх гэдэг нь тэдэнд үзүүлэх бидний нэгдүгээр үүрэг юм; Гэхдээ тэндээ зогсоно гэдэг нь халамжын зорилгыг буруу ойлгосон гэсэн үг юм. Бидэнд дээдийн даалгавар байна. Бурхан биднээс тэдэнд хэрэгтэй үед нь туслаж байхыг хүсдэг.” - Ассисин Санкт Францис

“Бүтээгдсэн бүх зүйлүүд нь Эцгийн хүүхдүүд ба иймээс хүний ахан дүүс юм. Бурхан биднээс амьтанд тусламж хэрэгтэй бол тэдэнд туслахыг хүсдэг. Амьтан бүр аюулд учирвал хамгаалуулах адил эрхтэй.” - Ассисин Санкт Францис

“Бурхан минь, бидний дотоодод бүх амьд зүйлтэй нөхөрлөх мэдрэмжийг тэлээч; Ахан дүүс болох амьтадтай нөхөрлөх мэдрэмжийг тэлээч, Та тэдэнд дэлхийг бидэнтэй адил гэр орон болгож өгсөн шүү дээ.” - Агуу Санкт Басил

“Махан хоолны уур сүнсийг харанхуйлдаг. Хүн буянтай байхад хэцүү, хэрэв тэр махан хоол болон баяр цэнгэлийг таашааж байвал. Дэлхий дээрх диваажинд хэн ч амьтнаар өргөл барихгүй, хэн ч мах идэхгүй.” - Агуу Санкт Басил
Дэлгэрэнгүй үзээрэй
Алдартай бичлэгүүд  (3/14)
2
2020-02-14
30999 Үзсэн
8
2019-03-22
8458 Үзсэн
9
2017-11-27
9510 Үзсэн
14
2019-03-30
16223 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд