Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Энэ хүнд бэрх, харгис шийтгэлийн цаг үед амь насаа хэрхэн аврах вэ”, 5 цуврал лекцийн 4-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Та нар бүгдээрээ, бид бүгд нэг л өдөр энэ дэлхийгээ диваажин болоосой гэж хүсдэг. Боломж байсаар л байна. Даанч аврал хүртэх эрхтэй нь л аврагдаж үлдэх бөгөөд гагцхүү хүртэх эрхгүйчүүд нь энэ дэлхийд байхгүй болсон үед л биелнэ. Диваажингийн яг одоо хийж байгаа зүйл энэ бөгөөд олон янзын гамшиг, өвчин, цар тахал гэх мэт бүхий л зүйлсээр хүмүүст анхааруулах гэж хичээж байна. Ийм зүйлс дэлхийд маань одоо үерлэх мэт ихээр тохиолдож байна. Санаанд ч багтамгүй гамшгууд, урьд нь болж байгаагүй хүний ба хүний бус шалтгаантай, эсвэл байгалийн гамшгууд, өвчин, цар тахлууд гээд л, ай даа! Хүн төрөлхтний түүхэнд байгаагүйгээр хүнд байна. […] Бас би чадахаараа хичээж байгаа ч хүмүүс бас өөрсдөдөө туслах ёстой. Эрс өөрчлөгдөх хэрэгтэй. Сөрөг зүгт явахынхаа оронд эрс эргэлт хийж, эерэг зүгт явах хэрэгтэй. Хамгийн энгийн нь веган болж, Бурханд залбиран, Бурханыг алдаршуулах юм.

Хүмүүсийг уруу татаж, сөрөг бодол бодуулж, муу үйл хийлгүүлэхийг ад чөтгөрүүдэд зөвшөөрсөн байдаг тул хүмүүс тэдний боол болох юм уу тамд үүрд зовохоос зугтаж чадахгүй учраас энэ цаг үе маш чухал. Бурхан минь, тэдний хувь заяаг бодохоор би бас зовох юм! Бид өдөр шөнөгүй ажиллаж, Суприм Мастер Телевизээ гаргаж байна. Ядаж дэлхийг тодорхой хэмжээнд тогтвортой, тэнцвэртэй байлгахын тулд юм шүү дээ. Үгүй бол... Ээ дээ, энэ дэлхийг сөрөг муу хүч захирдаг байсан бол ямар байх байсныг төсөөлөх ч аргагүй!!! Гэхдээ хэдэн хүн ингэхийг хүсэх бол? Хэдэн хүн саруул ухаантай байж, үүнийг дагах хангалттай цэлмэг оюунтай байна вэ? Маш энгийн: веган болох, өдөр бүр Бурханыг санах, Бурханыг алдаршуулах. Өдийхнийг ч тэд хийж чаддаггүй.

Тран Тамыг дагадаг олон хүний нэгэн адил. Тэд намайг оршсоор байгааг, хүмүүст зааж сургаж байгааг, Арьяабалын элч нараар юм уу өөрийн биеэр авшиг өгсөөр байгаа гэдгийг мэддэг ч Тран Там руу гүйцгээдэг. Тэд веган юм уу цагаан хоолтон байх албагүй байдаг учраас л тэр юм. Одоо тэднээс олон хүн Тран Тамыг жинхэнэ чөтгөр гэдгийг мэдээд над руу эргэж байна. Даанч бас дэндүү оройтож. Зарим нь дэндүү оройтож. Тэдний зарим нь веган биш хэвээр. Тран Тамыг хэдийнээ удаан хугацаанд дагачихсан, одоо хэр нь веган болоогүй. Тэгэхээр тэд одоо над руу эргэлээ ч тодорхой хугацаанд цэвэрлэгдэх хэрэгтэй болно. Тодорхой хугацаанд веган байж, өөрсдийгөө цэвэрлэх хэрэгтэй. Дор хаяж гурван сар. Тэгэхгүй бол би авшиг өглөө ч хор л болно.

Тран Там тэгж л хорлосон. Тэр нигүүлслийг, амьтан-хүмүүсийг, гараг дэлхийг, ер юуг ч юман чинээ санаагүй. Тиймээс хэн ч орж ирж болох ба олон хүн цугларч, маш их өргөл өгч, мөн мөнгө олохын тулд маш их хэрэггүй зүйл зарсан.

Testimony by a former follower of Ruma Trần Tâm, Aug. 1, 2024: Би Тран Тамыг дагагчдын нэг байсан. Амьжиргааны зардал, хоол унд, дэлгүүр хэсэх гээд дотоод асуудалд минь шууд оролцдог байсан. Тиймээс би түүний зан чанар, амьдралын хэвшлийг бүгдийг нь мэднэ. Бясалгагчдаас мөнгө авах, зарим нь түүний хараалаас айж, байшингаа заран, өргөл өргөх зэрэг олон үйлдэл нь зохисгүй гэдгийг аажмаар ойлгосон. Бүлэгт оролцох үеэр нь бэлгийн дарамт үзүүлсэн тул түүнийг орхиж, мэдээлсэн эрэгтэй бясалгагчид байсан. Ийм байдлаар олон хүн хүчирхийлэлд өртсөн дөө. Тэр бүү хэл ирэхгүй бол гэр бүлээрээ өвдөж, үхнэ гэж сүрдүүлж, хараасан захидал хүртэл бичсэн. Өөрсдийгөө түүний ном хамгаалагч, лам нар хэмээн өргөмжилдөг баруун гарууд нь түүний төлөө бясалгагчдаас мөнгө чөлөөтэй цуглуулж, бүр халаасалдаг байсан. Дияаны үеэр хоол хүнс нь адисын хүчтэй гэж мэдэгдсэн тул бодит өртгөөсөө 20 дахин өндөр үнээр зарагддаг байлаа. Жишээлбэл: Тэр өөрийн тарьж ургуулсан саподилла (жимс)-г 100 ам. доллар, нэг шарвинг 500,000 вьетнам дон (Вьетнам Дон нь - 20 ам. доллар), нэг таваг будааг 1 сая вьетнам дон (40 ам. доллар) гээд бусад ижил төстэй өндөр үнэтэй олон зүйлийг зарсан.

“Рума Трань Там бол олон бясалгагчдыг хууран мэхэлж, төөрөгдүүлдэг тэрс үзэлтэн юм. Эдгээр заль мэхнээс болгоомжил” дүрс бичлэгийн хэсгээс эшлэв 2024.03.05: Рума Трань Там бол бусдыг хорлохын тулд шашныг ашигладаг жигшмээр хууран мэхлэгч. Бид төөрөлдөж буй олон хүнийг аврахын тулд түүнийг илчилж, эсэргүүцэх хэрэгтэй. Тэр өөрийнхөө баримлыг цутгаж, үүнийгээ 5,000 ам. доллар буюу 120 орчим сая вьетнам доноор зарж, өөрийн дагалдагчдыг Будда, Бурхан, өвөг дээдэстээ мөргөхийг хориглосон. Тэр бол үнэхээр хүний дүртэй чөтгөр. Тэр бүр бадрын аягыг 2,500 ам. доллар буюу 60 сая орчим вьетнам доноор зарсан. Тэр өөрийг нь дагасан бясалгагчдад дулаан нөмрөгийг 30 сая вьетнам дон (1,190 ам.доллар)-оор зарж, ашиг олоод Рума үүнийг “үйлийн үрийг уусгагч нөмрөг” гэж нэрлэсэн. Тэрээр зарсан бүх зүйлийг нь худалдан авбал хэр хүнд байхаас үл хамааран үйлийн үрийг нь үгүй хийж чадна гэж хууран мэхэлж, хүмүүсийг уруу татсан. Хамаг мэдрэхүйт төрөлтний бүх үйлийн үрийг үгүй хийх чадвартай гэж хэлж байсан өөрийнх нь үгтэй зөрчилдөж байгааг та нар харж байгаа биз дээ. Гэвч дараа нь тэр хүмүүсийг хууран мэхэлж, өндөр үнээр олон зүйл зарж, харин тэд бүх үйлийн үрээ арилгуулахын тулд эдгээр зүйлийг авах ёстой болсон. Ээ халаг, энэ бол үнэхээр утгагүй зүйл, төөрөгдөл юм. Гэвч яаж ийм олон мунхаг, эмзэг хүн түүнд хууртдаг байна аа? Тэд мөнгөө алдаад зогсохгүй орон гэрээ сүйрүүлж, бас сүнс нь төөрчээ. Сэрж сэхээрнэ үү!

Excerpt from a heartline from Vân Anh in Âu Lạc (Vietnam): Эрхэм хүндэт Багшаа, Өнөөдөр өглөө Би Суприм Мастер Телевизээр "Багш шавийн шүтэлцээ" хөтөлбөрийг үзлээ. Тран Там бол Ау Лак (Вьетнам) дахь Арьяабалын хуурамч элч байсныг Их Багш дахин нотлов. Та мөн "Хэн ч надад энэ нэрийн талаар бүх асуудлуудтай нь ярьж байгаагүй!" гэсэн юм. Иймд би хагас авшигтан байхдаа түүний талаар гэрчлэгдсэн зүйлээ Танд толилуулахаар бичиж байна. Би бүтэн авшиг хүртээд 20 гаруй жил болж байна.

Хуучин холбогч түүнийг 1990-ээд оны үед авшиг хүртэхээр Ау Лак (Вьетнам) руу аваачсан юм. Тэрээр олон удаа даяан зохион байгуулж, авшигтнуудыг түүний зураг болон бусад зүйлсээс адис авахыг урамшуулан дэмжсэн байлаа. Тэрээр Таны сургаалыг аулак (вьетнам) авшигтнуудад нийтэлж, худалдах зорилготой залуу, үнэнч авшигтнуудаас бүрдсэн ажлын багийг бүрдүүлсэн байв. Багш түүнийг зааварласан гэдэгт итгэж, түүнийг хөөгдсөнийг мэдэх хүртлээ бүх үйл ажиллагааг нь дэмжиж байсан юм. Ау Лак (Вьетнам) -д бид шашин шүтлэгийн эрх чөлөөгүй тул түүний үйлдэл нь зарим авшигтныг шоронд хоригдоход хүргэж эмх замбараагүй байдал үүсгэсэн.

Ау Лак (Вьетнам) дахь олон авшигтан, тэр дундаа түүнээс авшгийн заавар авсан манай гэр бүлийн гишүүд Таныг авшиг өглөө гэж бодон Их Багш Таныг хоёронтоо батлан хэлэх хүртэл итгэж байсан. Тэд албан ёсны холбогчоор дамжуулан авшгийн хүсэлт гаргаж, дараа нь тэр холбогч авшиг авах газрууд руу аваачсан. Эдгээр авшигтнууд манай бүлэгт үргэлжлэн байлцаж даяанд бясалгаж тантай уулзсаар ирсэн. Тэднээс нэлээдгүй олонх нь Суприм Мастер ТВ-д хөтлөгчөөр батлагдсан бол зарим нь холбогч хийж, эсвэл Суприм Мастер ТВ-д ажилладаг. Багш аа, Бурхан таныг энэ ертөнцийг аврах номлолыг үргэлжлүүлэхийн тулд эрүүл энх, хүчирхэг хүчээр адислах болтугай. Таны үнэнч шавь, Ау Лак (Вьетнам)-аас Вань Ан

Excerpt from a heartline from Huyền Trâm in Âu Lạc (Vietnam): Багш болон Суприм Мастер Телевизийн хамт олонд хүндэтгэлтэйгээр мэндчилж байна. Хуурамч багшийг дагах нь ямар хор уршиг дагуулдаг талаар өөрийн дотоод ахуй ойлголтоо хуваалцахыг хүсэж байна. Саяхан миний таньдаг нэгэн авшигтан хүнд өвчтэй болсон. Тэр бараг л амьгүй, сул дорой, чиг баримжаагаа алдсан байв. Эмнэлгээс түүнд мэдрэлийн эм бичиж өгсөн бөгөөд тэр эмд донтсон бололтой. Тэрээр бусад эмчилгээг хэрэглэхийн тулд энэ эмийг хэрэглэхээ болих үед тэрээр биеэсээ татагдах, тайван бус байдал, таагүй мэдрэмжийг мэдэрсэн байна.

Арьяабалын Аргаар бясалгаж, залбирч байхдаа би өөрийгөө хамгаалах аура бүхий олон дэлбээтэй бадамлянхуа дээр сууж байхад авшигтан сул, эмзэг ауратай газар сууж байхыг харав. Би болон түүний хооронд шугам холбогдсон; Би түүнд тусалж байсан. Гэсэн ч түүний аурагийн гадна талд хуурамч Их Багш Тран Там болон ногоон, улаан, хүрэн өнгөтэй чөтгөр түүн рүү ширүүн дайрч байв. Тэд түүнд байгаа Гэрлийн энергийг сорж, сэтгэлийг нь сорохыг хүссэн бололтой. Би тэднийг түүнээс холдуулахын тулд тэдэн рүү дайрсан ч надад хангалттай хүч байгаагүй. Би суларч, алдах гэж байхад тэд над руу ойртлоо. Гэнэт миний араас гялалзсан Гэрэл гарч тэднийг хөөв.

Дараа нь би Багшийн асар их Гэрэлд нуугдаж, хамгаалагдсан. Авшигтан бас хамгаалагдсан; түүнийг бясалгал хийхийн тулд том модны ёроолд байх хөндий рүү түлхэж, Гэгээнтэн Good Love гадаа ирж түүнийг хамгаалан суув.

Сэрснийхээ дараа би энэ авшигтан урьд нь сүнслэг хүсэл тэмүүллээрээ хуурамч багш Тран Тамыг дагаж байсныг ойлгосон. Алдаагаа ухаарсны дараа тэрээр сайн дураараа түүнтэй холбоогоо тасалж, наманчилж, Багшаас авшиг хүртсэн юм.

Гэсэн ч хуурамч эзний нөлөөлөл түүнийг дагаж, түүнтэй зууралдаж, тарчлаан зовоож, бие махбод болон сүнслэгээр нь шавхсаар байв.

Биднийг ба бүх хүн төрөлхтнийг хайрлаж, халамжилж, хамгаалж байдаг Багшийн хязгааргүй Хайр, Нигүүлсэлд би гүнээ талархаж байна. Хүн төрөлхтөн удахгүй сэрж, гэгээрэн веган амьдралын хэв маягт шилжиж, Дэлхийн Диваажин энэ сайхан гараг ​​дээр тодорч биелэх болтугай. Багшийг маань үргэлж эрүүл энх, амар амгалан, урт удаан наслуулахын тулд Бурхан болон Диваажингууд хамгаалах болтугай. Таны шавь, Ау Лакийн (Вьетнам) Хуен Трам

Энэ бол зам мөр биш. Бид үнэнч шударга, чин сэтгэлтэй, цэвэр ариун байх учиртай.

Photo Caption: Хамгийн Сайнаа Өргөл Болгоно!

Зураг татаж авах   

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд