Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Дайн ба энх тайвны талаарх дайны Хааны илчлэл” 7-ын 4-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Өө, би банканд дургүй болсон. Банк надад их асуудал тарьдаг. Заримдаа маш их хүнд сурталтай. […] Бусдад мөнгийг минь өгүүлэхгүй, чекээр ч тэр, зээлийн картаар ч тэр. […] Би амьтан-хүмүүсийн асрах төвд хэрэгтэй болохоор нь $40,000 доллар илгээхийг л хүссэн. Тэд надад хориглосон. Тэгэхийг зөвшөөрөхгүй гэсэн. Мөн өмнө мөнгийг маань хадгалдаг байсан хэдэн шавь нарыг миний банк руу илгээчих гэвэл банк надад авахыг зөвшөөрдөггүй. Жишээ нь Сингапураас ирсэн бол тэд Сингапур бол Лалын шашинтай орон гэсэн! Бурхан минь гэж! Ямар гээч мунхаг хүн бэ тэр? […]

Дашрамд нь надад Суприм Мастер Телевизийн ажлын багийнхандаа хэлэх зүйл байна: Хэн нэгнийг юм уу, хэсэг бүлэг хүмүүсийг ямар нэг зүйл сайн хийснийг нь магтах болгонд маргааш нь юм уу дараагийн хэдэн өдөр нь тэд үймээн самуун үүсгэж, эсвэл муу юм хийхийг би анзаарлаа – энэ анхны удаа ч биш, Суприм Мастер Телевизээс өмнө ч тийм байсан. Хэн нэгэнд хор хөнөөлтэй “муу” биш ч сайн чанартай байхаа болих юм уу, үймээн үүсгэж надад асуудал тарьдаг. Тиймээс одооноос эхлэн би ил тодоор ч юм уу далдуур та нарыг магтахаа больж байна. Сайн байвал магадгүй тусад нь. Тэгэхгүй бол эго амаргүй... хүн бүрийн маш том дайсан. Та нарыг магтахад сүнс тань сонсдог юм биш, эсвэл сүнсэнд тань хэрэгтэй байдаггүй, эго, бодол тархи л юм. Бодол тархи ихэвчлэн эгоноос бүтдэг. Тэд миний хэлснийг дотроо хэд дахин томруулна. Ингээд тэд чухал зүйлс, дуусгах ёстой чухал ажлууд дээр илүү хайнга ханддаг. Бид бас

хүмүүсийг магтах шаардлагагүйг та нарт сануулъя. Шаардлагагүй. Тэр бүх зүйл хэрэггүй. Бид юу ч сайн хийсэн, даалгасан ажил, хийх ёстой зүйлсээ төгс хийж гүйцэтгэлээ гээд энэ нь хэвийн л зүйл. Бидэнд магтаал, сайшаал ч юм уу хэрэггүй. Надад ч хэрэггүй. Мөн би тэр бүх сүр бадраасан зүйлсийг би боломжоороо багасгадгийг та нар харж байгаа. Миний төрсөн өдрийг хүртэл бид тэмдэглэхээ байсан. Та нар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өдрийг тэмдэглэдэг, би бол үгүй. Гэхдээ зүгээр. Чин Хайн өдөр нь та нарын өдөр гэдгийг хэлсэн. Та нар гарч бусад хүмүүсийн төлөө ямар нэг сайн зүйл хийхийг өөрсдөдөө сануулж болно. Гэвч бүү бахархаарай, тэгвэл сайн.

Учир нь эго дандаа бүх магтаал, бүх гавьяаг булааж авах гэдэг – үгүй! Бид бүгд Бурханд талархаж, ийм зүйл хийх чадвартай, боломжтой байгаадаа Бурханд талархах ёстой, Бурхан биднийг ийм зүйл хийхийг зөвшөөрсөнд талархах учиртай. Бусад хүмүүс бидний үйлсээр дамжуулан жаргалтай байгаад бид баярлах ёстой. Энэ хэдийнээ хангалттай. Дэлхийд бид заримдаа бусад бүгдийн төлөө тэднийг ажлаа үргэлжлүүлэхийг уриалдаг. Тэгснээр бид шагнал, магтаал, эсвэл талархлын захидал хүлээн авдаг. Гэвч бид цаашид ингэсээр байх эсэхээ бодож байгаа. Бодож байна. Тэгэх учиртай эсэхээ би Диваажингаас асууна аа.

Мэдээж өглөг буяны үйлийг боломжтой үедээ, аль чадлаараа бусад ядарсан нэгэнд үйлдсээр байх хэрэгтэй. Сүүлийн үед манай дэлхий үнэхээр их үймээнтэй боллоо. “Өлсгөлөнгийн дайнаас” үүдэлтэй маш олон дүрвэгчид байна, жинхэнэ зэвсэгт дайныг ярилтгүй. Гэвч өлсгөлөнгийн дайн, харангадалтын дайнд дэлхий даяар, хаа сайгүй, бүр хүчирхэг баян чинээлэг орнуудад хүртэл үнэхээр олон, маш олон ахмадууд, хүүхдүүд амь үрэгдсээр байна. Орон гэргүй, дарангуйлалд өртсөн хүмүүсийг хараад зүрх сэтгэл минь хэзээ ч амар амгалан байж чаддаггүй. Мэдээж би та нарт мэдэгдэлгүй чадах зүйлээ хийдэг. Өмнө нь надад бэлэн мөнгө байвал би гудманд хүмүүст өгчихдөг байлаа. Бэлэн мөнгө байвал дээр. Одоо бол даяан хийж байгаа учраас хэрэггүй, хаашаа ч явж бусдад өгөх боломжгүй.

Өмнө нь бол байнга бэлэн мөнгө авч яваад гудамд байгаа хүмүүст өгдөг байлаа. Эсвэл ядарч зүдэрсэн гэр бүл харвал эсвэл энэ тухай мэдвэл, тэдний гэрт нь очоод яаралтай хэрэгцээнд зориулж жаахан мөнгө өгдөг байлаа, бас ирээдүйд нь зориулж. Мэдээж биедээ бэлэн мөнгө авч явах аюултай, гэвч би үргэлж хүнтэй хамт явдаг бөгөөд бэлэн мөнгөө нуудаг. Зөвхөн шаардлага гарсан үед гаргаж ирдэг. Тэгэх нь аюултай л даа, гэвч зүрх сэтгэлээс минь болдог, халуун асфальтан зам дээр шархалсан хөлтэй алхаж яваа ч юм уу, өвлийн салхинаас хамгаалах олигтой зүйлгүй, ноорхой хувцастай яваа ядарсан хүмүүсийг хараад сэтгэл тавгүйрхдэг. Бусад олон зүйлс бий. Эсвэл хоол тараадаг газар юу ч үгүй болсон байвал би хүнс худалдаж аваад тэдэнд өгдөг. Энэ бүхнийг мэдээж та нар

мэдэхгүй. Даяан хийж байхдаа би өөр нэгэнд тийм зүйл хий гэж хэлдэг ба энэ нь мэдээж нягтлангуудаар дамжина. Гэвч та нарт бүгдийг нь мэдээлдэггүй. Ихэвчлэн би тэдэнд, “Нийтэд битгий хэлээрэй, миний өмнөөс ийм зүйл хийгээд өгөөч,” гэж хэлэхээ санадаг. Хэн нэгнийг мэдэж байвал би залгаад, “Яваад ийм, тийм зүйл худалдаж аваад гэр бүл, найз нөхдөө оролцуулаарай. Өөрийнхөө эргэн тойронд эсвэл өөр газруудад, хүрч чадах газраа хаа боломжтойд нь оч. Танд цаг зав байвал, мөнгө ажил тань болж байвал хоол хандивладаг газруудад өг, эсвэл хүмүүст өг, чимээгүй хийгээрэй.” гэдэг. Тэгэхээр би ганцаараа хий гэдэг юм биш. Би бас та нартай хамт юмсыг хийж байдаг. Та нар бусдад сайн юу л хийж байна, боломжтой бол би бас та нартай хамт байдаг. Бид нэг баг. Намайг ямар нэг зүйл хийж буйг та нар мэдэхгүй байлаа ч би хийж байдаг. Би багийн тань гишүүн. Тиймээс боломжтой бол бусдад туслахаа мартуузай. Өөрт тань шаардлагагүй байхад мөнгөө хаа нэгтээ хураахын хэрэг юу байна? Жишээ нь банканд нь ч юм уу.

Өө, би банканд дургүй болсон. Банк надад их асуудал тарьдаг. Заримдаа маш их хүнд сурталтай. Хэрэв би хаягаа соливол, эсвэл паспортоо соливол тэд маш их төвөг удна. Бусдад мөнгийг минь өгүүлэхгүй, чекээр ч тэр, зээлийн картаар ч тэр. Бүгдийг нь тэд зогсоосон. Би амьтан-хүмүүсийн асрах төвд хэрэгтэй болохоор нь $40,000 доллар илгээхийг л хүссэн. Тэд надад хориглосон. Тэгэхийг зөвшөөрөхгүй гэсэн. Мөн өмнө мөнгийг маань хадгалдаг байсан хэдэн шавь нарыг миний банк руу илгээчих гэвэл банк надад авахыг зөвшөөрдөггүй. Жишээ нь Сингапураас ирсэн бол тэд Сингапур бол Лалын шашинтай орон гэсэн! Бурхан минь гэж! Ямар гээч мунхаг хүн бэ тэр? Яаж Сингапур Лалын шашинтай орон байх вэ? Банкны хүмүүс ямар мунхаг байж чаддаг нь гайхалтай. Миний өөрийн банкны менежер - тэр банкны нэрийг нь хэлмээргүй байна. Хэлэх хэрэгтэй юү? Үгүй. Би өш хонзон авахыг хүсэхгүй.

Надад тохиолдсон бодит явдал болохоор би хэлж байна. Тэд бараг л банканд байсан миний бүх мөнгийг хураан авсан. Тиймээс би юунд ч ашиглах боломжгүй болж, “Энэ мөнгөө би бусад газрууд руу, жишээ нь сүм рүү, хийд рүү, лам нар руу, өөр өөр шашны номлогч нарт илгээж болох уу? Тэгж болох уу, үгүй юу?” гэж асуухад, “Үгүй, болохгүй!” гэсэн. Тэд өөрсдөө л мөнгө олох гэж хадгалахыг хүссэн. Миний мөнгө бусдад туслах боломжтой эсэхийг ч юм уу эсвэл шашны байгууллагад туслах боломжтой эсэхийг тоодоггүй. Үнэхээр тийм. Учир нь би үргэлж банканд мөнгөтэй байх дургүй. Би бас бэлэн мөнгөтэй болмоор байна. Эсвэл ядарсан бүс рүү илгээдэг баймаар байна. Тийм учраас заримдаа би бэлэн мөнгөтэй явахыг илүүд үздэг. Учир нь би Католик шашны, Лалын шашны, эсвэл Хиндү шашны номлогч нарт, лам нарт, Буддын лам нарт ч юм уу ядарсан эсвэл гавьяатай хэнд ч бай өгдөг. Номлогч нар ядууст өгнө гэдгийг мэддэг учраас би номлогч нарт өгдөг. Католик шашны номлогчид, Христийн номлогчид, Буддын лам нар бас хүүхдийн асрамжийн газар нээх юм уу, нохой-хүмүүсийг хийддээ тэжээдэг. Энэ бүхнийг би мэднэ. Тиймээс тэдэнд өгдөг юм.

Тэднийг бас би гутал, өвлийн хувцас хунар гээд өөрсдийн хэрэгцээндээ ашиглаарай гэдэг. Эсвэл заримдаа би худалдаж аваад тэдэн рүү илгээнэ. Эсвэл тэдэнд мөнгө илгээж, “Гутал чинь урагдаж, ноорсон байхыг би харлаа. Гуйя энийг та гутал авахад ашиглаарай, өвлийн хувцас авахад тань зориулж бас ахиад жаахан илүү байгаа, энд их хүйтэн шүү дээ” гэдэг. Жишээ нь зарим лам нар,Тай лам нар, Аулак (Вьетнам) лам нар илүү хүйтэн улсад амьдардаг; эсвэл тэд жижигхэн газар, жижиг өрөөнд амьдарч итгэгчид, сүсэгтнүүдийнхээ ажлыг хийдэг ба тэдэнд хангалттай хувцас байдаггүй, эсвэл мөнгө байдаггүй. Тиймээс би худалдаж аваад тэдэн рүү илгээнэ, эсвэл зарим дагалдагч нараар нь дамжуулж тэдэнд мөнгө илгээдэг. Би, “Яваад түүнд ийм тийм зүйл аваад өгөөрэй, эсвэл тэднээс юу хүсэж байгааг нь асуугаад аваад өгөөрэй.” гэдэг.

Зүгээр л шууд чек явуулах боломжгүй - тэгээд ч биед маань байнга чек явдаггүй. Мөнгө үнэхээр амар. Тиймээс мөнгийг бүү дорд үз. Мөнгө маш чухал, үнэхээр сайн. Хэрэв ашиглахгүй бол их хэмжээгээр илүү байвал банкнаас аваад үнэхээрийн ядарч цөхөрсөн нэгэнд өгөөрэй. Тэдэнд Бурханыг санаж, Бурханд залбирахын тулд ахиад хэсэг амьд байх хугацааг тэдэнд өгөөрэй, тэгээд магадгүй тэд дэвшиж, тэр буянаараа адислагдана, энэ төрөлдөө биш юмаа гэхэд дараа төрөлдөө. Учир нь яг ч тэд бүгд өөрсдийг нь гэтэлгэх Их Багштай учирч чадахгүй. Үгүй, бүгдэд нь тийм аз ерөөл үгүй. Баян байх хувь ерөөлтэй байх нь өөрийг тань гэтэлгэх гэгээрсэн Их Багштай учрахаас илүү хялбар. Үнэхээр ашиглахад амар байдаг учраас би бэлэн мөнгөнд дуртай. Заримдаа би өөр өөр оронд амьдардаг; тэгээд эргэн тойрондоо явж, ямар амьтан-хүмүүсийн асрах төв, хүүхдийн асрамжийн газарт мөнгө хэрэгтэй байгааг хардаг. Би зүгээр өгдөг. Учир нь тэдэнд би нэрээ мэдэгдэхийг хүсдэггүй. Намайг хэн гэдгийг тэд битгий мэдээсэй гэж боддог юм. Тиймээс бэлэн мөнгө надад тун амар, мэдээж даяан хийгээгүй үед шүү дээ.

Гэвч заримдаа банк, ай даа... Би өөр улсад очоод хүртэл банкаа солих гэтэл тэд зөвшөөрөөгүй. Маш их төвөг удсан. Нэг удаа би Канадад очоод тэнд байшин худалдаж авах гэв. Үнэхээр сайхан харагдсан ба би Канадад үлдэхийг хүссэн юм. Гэтэл банк намайг зогсоосон - миний банк. Тухайн үед би Испанид байсан юм. Тэд намайг зогсоосон. Өөр нэг банк бий. Банктай холбоотой их олон муу туршлагууд байгаа. Америкт байдаг нэг банк, Испанийн нэг том банк - олон улсын алдартай банк шүү, энгийн биш. Олон улсын ийм алдартай банкнууд үйлчилгээ сайтай, амьдралд хялбар байх гэж бодож байлаа. Худлаа шүү. Би Герман, Америк, Испани, Францын гээд төрөл бүрийн олон улсын алдартай банкнуудтай харилцаж үзсэн. Тэд үнэхээр их төвөг удаж билээ, үнэхээр хүнд сурталтай.

Photo Caption: Харагдах байдал өөр байлаа гээд нөхөрлөл өөрчлөгдөхгүй

Зураг татаж авах   

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд