Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Энэ дэлхий доторх урхи занганы ертөнцүүд” 2 цуврал лекцийн 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Их Багш нарын тухайд бас нэг зүйл: Энэ дэлхийд заларч ирсэн ихэнх Их Багш нар Өөрсдийгөө золиослох ёстой болдог учраас зөвхөн биеийн төдийгүй сүнслэг зовлонг маш ихээр туулдаг. Тэгээд л Тэд зовдог. Тэд алуулж, хөнөөлгөж, цовдлуулж, үгүй юм гэхэд маш олон аймшигтай гэмтэл авдаг юм. […] Их Багш хэдий чинээ олон шавьтай байна, шавь нарынхаа Их Багшийн Хамгаалалд орохоос өмнө тарьсан бүх цусан өр төлөөс, бүх буруу үйлийнх нь үр дагаврыг төлж барагдуулахын тулд төдий чинээгээр илүү их зовох ёстой болно. […]

Үйл бүхэн, хариу үйлдэл бүхэн үйлийн үр үүсгэдэг. Тиймээс л гарахад хэцүү байгаа юм. Энэ нь үр дагавартай. Үйлдэл тань ямагт сайн, муу үр дагавартай байдаг. […] Аллагын ертөнцөд амьтан-хүний мах идэх явдал багтдаг. Энэ нь бусад төрөлтний амийг хөнөөсөнтэй холбоотой учраас тэр юм. Зарим хүн аллагын үйлийн үрээс зайлж болох юм. Учир нь тэд урьд төрлүүддээ асар их буян хураасан байдаг тул түүгээрээ төлдөг. Гэтэл ихэнх хүн аллагын ертөнцөд унаад гарч чаддаггүй. Тэгээд үр дагаврыг нь төлөх ёстой болно. Тухайлбал идсэн амьтан-хүнийхээ төрөлд эргэн төрөх ёстой болдог. Тэгээд энэ нь төрлөөс төрөлд асар олон удаа давтагдаж, асар ихээр зовоход хүргэнэ. Яагаад гэвэл нэг төрөлдөө хүн байж байгаад өөр маш олон амьтан-хүний махыг идчихсэн байдаг. Тиймээс тэд маш олон төрөл дамжин өөрсдийнхөө идсэн өөр өөр амьтан-хүний төрлийг авах ёстой болдог юм. Тэгээд маш их, асар ихээр зовно.

Эсвэл тамд тэд махаа огтлуулж, шатаж, буцалж, тогоо дүүрэн тосонд шарагдах ёстой болдог. Ийм байдлаар амьд байхдаа идсэн амьтан-хүмүүсийнхээ өр төлөөсийг барагдуулдаг юм. Энэ бүх зовлонг яриад байвал эцэс төгсгөл үгүй. Амьтан-хүмүүст тавьсан цусан өр төлөөсийг тамд хэрхэн зовж төлдөг талаар бүрэн тайлбарлахын аргагүй.

Төрлөөс төрөлдөө амьтан-хүмүүсийн махыг маш их иддэг байсан бол бүр ч дор, тэгвэл тэдэн дээр дайн ирнэ. Дайн бол бас нэг урхи занга, бас нэг үйлийн үрийн ертөнц. Хэрэв урьд нь хэн нэгнийг хөнөөсөн бол, үй олноор нь, нэг хоёроор нь ч бай хүний амь хөнөөсөн бол дайн самуун дэгдсэн, зовж зүдэрсэн, алуулж, эсвэл зугтаж дүрвэсэн тийм газар, тийм улс оронд төрөх болно. Гол асуудал нь энэ. Аллагын ертөнцөд унасан л бол гарахад хэцүү.

Тиймээс бүх цаг үеийн номч Гэгээнтэн, Мэргэд, Их Багш нар цаг үргэлж бидэнд энэ бүх урхи занганд битгий унаарай гэж хэлж, зөвлөж, бүр гуйдаг. Харин хамгийн хүнд урхи нь аллагын урхи занга юм. Бүх ертөнцийн хамгийн адаг нь аллагын ертөнц. Ийм олон ертөнц, дэд ертөнц бүхий ээдрээтэй хорвоод хүн болж мэндлээд бид тэр бүхнээс зайлсхийх гэхээр том хүндрэлүүдтэй нүүр тулдаг. Гэхдээ бид чадна аа. Болохгүй юм гэж үгүй. Тоохгүй байх л хэрэгтэй. Өөр замыг л сонгочиход болно. Бусдыг дагалгүй, ийм урхи руу түлхэж байгаа бодол санааг дагахгүй л байх хэрэгтэй. Тэгвэл бид орохыг хүсэж байсан тийм өөр төрлийн ертөнцдөө ороод ирнэ. Нэг төрөлдөө маш олон урхи занганд унах аваас нэг хүний амьдралаар амьдарч байгаа хэр нь ихэвчлэн сөрөг, маш олон өөр ертөнцүүдэд оршиж, энэ бүхэн биднийг маш их зовоож, эсвэл үхүүлж, эсвэл эрэмдэглэж, үгүй бол өөр өөр байдлаар амьдралыг маань сүйтгэн, бусадтай тайван амгалан, хайр мэдэрч, эв зохиролтой амьдрах аргагүй болгочихдог.

Тийм л учраас бид Арван Хуулийг, Таван Сахилыг сахин, Эзэн Есүс, Будда, Гүрү Нанак, Махавира Бурхан, Номлогч Мухамед Тэрээр Амгалан Оршиг зэрэг агуу Их Багш нарын Сургаалуудыг, Бахайн шашны сургаал зэргийг дагаж байх учиртай. Хэцүү ч гэлээ бид чадна. Бид зарчмуудаа ягштал баримтлах ёстой. Ёс суртахуунтай байх ёстой. Буяны сэтгэлтэй байх хэрэгтэй. Эс бөгөөс бидэнд хэн ч, Бүхнийг Чадагч Бурхан ч тусалж чадахгүй. Яагаад гэвэл бид юу л бол юуг чөлөөтэй сонгох эрхтэй байдаг. Гэхдээ тэр эрх чөлөөг асар том хариуцлага дагаж явдаг. Муу үр дагаврыг нь үүрэхгүй байхуйцаар тийм зөв сонголт хийж байгаа эсэхээ нягталж байгаарай. Бид эдгээр урхинд орохгүйн тулд, биднийг байнга хүрээлж байдаг эдгээр өөр өөр ертөнцөд орохгүйн тулд анхаарч үзэх олон зүйл бий. Бид тэдэнтэй харилцаагаа бүрэн таслах ёстой. Бүрмөсөн татгалзах хэрэгтэй. Яг эсрэг зүг рүү нь явах ёстой юм.

Бүх Их Багш нарын, эртний Их Багш нарын Сургаалыг дага. Шүтэхээр сонгосон Будда нарынхаа нэрсийг уншаарай. Эзэн Есүсийн нэрийг унш. Махавира Бурхан, Гүрү Нанак зэрэг нэрсийг унш. Өөр сонголт байхгүй бол залбираад, Арун Нэрсийг уншаарай. Бурханыг алдаршуул. Бурханы Хуулиудыг дагаж, гагцхүү Бурханыг л хайрлан, үргэлж туслахыг гуйж, өөрийгөө хамгаалахаар өөрт тань, сүнслэг эрмэлзэлд тань таагүй байх тэдгээр ертөнцүүдээс зайлсхийхийн тулд цаг ямагт Бурханыг санаарай. Бүгдийг тань сайн сайхан байгаасай гэж би хүсдэг. Бүгдийг тань сүнслэг бясалгалдаа дэвшээсэй гэж хүсдэг. Би та нарыг Бурханыг ямагт санаж, дэвшихийн төлөө Бурханы Ивээлээр аль чадахаа хийгээсэй гэж хүсдэг шүү. Амен.

За тэр, намайг та нартай ярилцах зуур миний байгаа газрын эргэн тойронд хэдэн саад учирлаа. Би тийм ч тайван биш байна. Гэхдээ тэгсэн ч та нартай ярьж чадсандаа баяртай байна. Их Багш нарын тухайд бас нэг зүйл: Энэ дэлхийд заларч ирсэн ихэнх Их Багш нар Өөрсдийгөө золиослох ёстой болдог учраас зөвхөн биеийн төдийгүй сүнслэг зовлонг маш ихээр туулдаг. Тэгээд л Тэд зовдог. Тэд алуулж, хөнөөлгөж, цовдлуулж, үгүй юм гэхэд маш олон аймшигтай гэмтэл авдаг юм. Үүнийг бүрэн тайлбарлах аргагүй. Учир нь Тэд шавь нарынхаа орооцолдсон үйлийн үрийн ертөнцүүдийг цэвэрлэх ёстой болдог. Энэ бол асар их, маш их ажил. Их Багш хэдий чинээ олон шавьтай байна, шавь нарынхаа Их Багшийн Хамгаалалд орохоос өмнө тарьсан бүх цусан өр төлөөс, бүх буруу үйлийнх нь үр дагаврыг төлж барагдуулахын тулд төдий чинээгээр илүү их зовох ёстой болно.

Шавь нарынх нь ихэнх нь бусдын л адил өөр өөр ертөнцөд ахин дахин унаж, янз бүрийн ертөнцөд, тэдгээр ертөнцөд, энэ дэлхийн доторх буюу энэ дэлхий дээрх ертөнцүүдэд амьдардаг төрөлтнүүдтэй маш их холбогдсон байдаг. Тиймээс л тэд өөрсдөө чөлөөлөгдөж чаддаггүй юм. Их Багш нэг шавиа чөлөөлөхийн тулд Бурханы Ивээл, Бурханы Хайраар төрлөөс төрөлд хураасан сүнслэг буяны Бүх Хүчээ ашиглах ёстой болдог. Тухайн Их Багш хэдий олон шавьтай байна, мэдээж хэрэг төдий чинээ асар их, маш их ажилтай гэсэн үг. Ганц хүний үйлийн үр л гэхэд тэнгэрийг бүхэлд нь бүрхэнэ гэж Будда хэлсэн байдаг. Тэгвэл нэг шавийг чөлөөлөхийн тулд Их Багш ямар их зовлон амсах ёстой болдгийг төсөөлж байгаа биз. Бүр олон шавьтай байх аваас ярих ч юм биш. Тийм учраас л Их Багш нь, бүх Их Багш нар хүн төрөлхтний тэдэнд оноосон янз бүрийн харгис хэрцгий үйлүүдээс болж зовдог юм.

Гэр бүл нэг хүүхэдтэй байлаа гэхэд түүнийг өсөж томроод бие даан амьдардаг болох хүртэл маш их хөдөлмөрлөдөг шүү дээ. Харин олон хүүхэдтэй бол бүр их ажиллаж, яг л эцэс төгсгөлгүй мэт зүтгэх болдог. Хүүхдүүд тань өсөж том болоод өөрсдөө хүүхдүүдтэй болсон ч тэдний төлөө болон үр хүүхдэд нь хүндрэл гарах үед санаа тавьсаар л байх ёстой болдог. Үүний нэгэн адил Их Багш олон шавьтай байх тусам төдий чинээ, маш их, цаг үргэлж, зогсолтгүй, амрах ч завгүй, ганц ч өдрийн амралтгүйгээр ажиллах ёстой болдог юм. Тэгэхээр одоо та нар Эзэн Есүс аниргүйхнээр адисалсан тэр хүмүүсийнхээ гарт яагаад тийм хэрцгийгээр цовдлуулсан шалтгааныг мэдэж авлаа. Бусад Их Багш нар ч мөн адил. Ээ дээ, энэ тухай бодохоор уйлах ч тэнхэлгүй болох юм. Тэд маш олон зүйлийг туулах ёстой болдог.

Миний чин сэтгэлээсээ хэлсэн эгэл үгс та нарын заримыг сэрж сэхээрэхэд тусалж, Бурханы Ивээлээр надаар дамжуулан авшиг хүртэгсэд сүнслэг бясалгалдаа илүү хичээж, илүү чин сэтгэлээсээ бясалган, Бурханы Ивээлээр Бурхантай холбогдон, өөрсдийгөө аврахыг нь сануулж чадна гэж найдаж байна. Бас цаг ямагт Бурханыг санаарай. Тэгвэл адислал, буян нь эргэн тойрныг нь адисалж, бусад сүнсийг тодорхой түвшинд дэвшихэд туслах юм. Бүхнийг Чадагч Бурхан, Оройн Дээд, Цаглашгүй Агуу, Бурханы Хүү, Цаглашгүй Дээд Их Багш болон бүх цаг үеийн, зүг бүрийн Их Багш нарт туйлын ихээр талархъя.

Мөн ямагт миний ойр байж, боломжтой бүх талаар надад тусалдаг гурван Их Багшид би талархаж байна. Миний шавь гэгдэх хүмүүсийн үйлийн үр болон миний туслахыг хүссэн ертөнцөөс болоод ч тэр үү, Тэдэнд нэг их туслахыг зөвшөөрдөггүй. Би бас Лоовд, Хамгаалагчдаа, Ахлах Хамгаалагчдаа талархаж байна. Энэ болон тоолшгүй олон ертөнцийг Гэрлээрээ гийгүүлж байдаг, хэдийгээр олон хүн мунхаг, бардам сэтгэлдээ автаад тэрхүү Гэрлийг хүлээн авч чаддаггүй ч гэлээ Гэрлээрээ гийгүүлсээр байдаг Авид Бурханд мөнхүү талархъя. Бас Бурханы Тааллаар оршин байдаг, бусдыг дэвшихэд нь тусалдаг аливаа эрхэм ариун төрөлтнүүдэд талархаж байна. Та бүхэн бүгд Бурханы Хайраар адислагдах болтугай. Амен.

Photo Caption: Тэнгэрт загаснууд байна уу даа?? Тэгэхээр, Дэлхий дээр олон сонин хачин зүйл бий!!

Зураг татаж авах   

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд