Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Дэлхийг буцаан сэргээх жижиг тэсрэлт” 3 цуврал лекцийн 1-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хэт их үхэл, сүйрэл гаргалгүйгээр дэлхийг буцаан сэргээх өөр нэг арга бий. Ямартай ч их зүйл шаардаж, маш их ажил болно. […] Ийм учиртай юм: Нэгдүгээрт, юу түрүүнд Их Багш - ийм зүйл хийхийг хүсэж буй Их Багш үхэх ёстой. Гэхдээ энэ Их Багш хангалттай хүчтэй бол Тэр хэсэг хугацааны дараа өөрийгөө буцаан сэргээж, бараг л дахин төрсөн мэт, шинээр төрсөн мэт болгох боломжтой. Тэгээд дараа нь, Тэрээр дэлхийг өөрчлөхийн тулд илүү хүчирхэгжсэн чадлаа ашиглах боломжтой. Гэхдээ яг ч ийм биш л дээ. Бид энэ гарагийн асар их, асар их, хэмжээлшгүй их үйлийн үрийг тооцох ёстой.

Бурханы хамгийн сайхан, хайрт хүүхдүүд минь бүгдээрээ сайн байцгаана уу? Оройн Дээд Бурханаас адис хүсэн залбир! Энэ удаагийн хэлэх үг минь миний урьд нь хэлж байсан ихэнх үгээс илүү хүнд хэцүү байх юм шиг санагдаж байна. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Энэ талаар судлах цаг надад гарсангүй. Би үл мэдэгдэх Ертөнцийг илүү их судалж, үүнд бэлдсэн ч хэлэх гэснээ дуусгаж чадах болтугай гэж найдъя. Цаг их авсан. Гэсэн ч эцсийн мөч хүртэл үүнийг эмх цэгцтэй яриа болгох гэж чармайхад ч төвөгтэй байлаа. Би залбирч даатгалаа. Хичээлээ. Одоо ч хичээсээр байна. Олон дахин бичлэг хийсэн. Багахан бичээд л цаашаа явдаггүй. Тэгээд л арилгадаг байлаа. Би өмнө нь үүнийг задруулахдаа хэсэгтээ эргэлзэж байсных болов уу. Тэгээд дахин дахин хийх хэрэгтэй боллоо. Энэ удаад болно гэж найдъя.

За, урьд нь бид энэ дэлхийг диваажин болгох талаар ярьж байсныг санаж байна уу? Тэгээд аль ч Их Багш үүнийг хийж чадаагүй учраас боломжгүй зүйл гэж би хэлсэн шүү дээ. Гэхдээ саяхан би энэ дэлхийг сэргээх нэг арга бидэнд байгаа гэдгийг саналаа. Өөрөөр хэлбэл шинэчилж, сэргээх буюу одоо байгаагаас өөр болгон, дэлхийг аварч болох юм гэсэн үг. Гэхдээ нэг бэрхшээлтэй тал бий. Харин та нарт хэлэхэд эцэст нь тэрхүү тээгийг гүйцэлдүүлж чадвал... Тэр тийм ч бэрх юм биш л дээ. Хүмүүс өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа учраас л хэцүү байгаа юм. Веган болохыг гуйсан өчүүхэн хүсэлт. Тэгээд л болох нь тэр.

За, тэгэхээр дэлхийг сэргээх нэг арга байгаа ч тэр нь та нарын төсөөлдөг шиг тийм ч хялбар биш. Жишээлбэл: “За за, Их Багш маш их Хүчтэй юм чинь гараараа ганц дохиод юм уу ‘хола хоп’ гээд л хэдэн шившлэг хэлээд болчихно.” гэдэг. Тийм байдаг юм биш л дээ. Гэсэн хэдий ч боломж бий. Тухайлбал: Энэ дэлхийг шинэчлэх хоёр арга байгаа. Эхнийх нь бидний олонх нь мэддэг зүйл: Энэ дэлхий сүйрэх болно. Өөрөөр хэлбэл энэ дэлхийн хүн ам бараг тэр чигтээ устана. Магадгүй хүн амын 5% ч юм уу түүнээс ч бага хувь нь үлдэнэ. Тэгээд тэд чулуун зэвсгийн үеийнх шиг юм уу балар эртний үеийнх шиг бүхнийг шинээр эхэлнэ.

Харин нөгөө арга замаар нь бид тийм их үхэл, сүйрэл үзэлгүйгээр дэлхийг шинэчилж чадах юм. Гэхдээ үүний тулд маш их, асар их хичээл зүтгэл гаргана. Би та нарт чадах чинээгээрээ та нарыг ойлгохын хэрээр тайлбарлая. Тухайлбал: Нэгдүгээрт, юуны түрүүнд, Их Багш байна. Тэгээд тэрхүү Их Багш нь үхэх ёстой болох бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрсөн байх юм. Гэхдээ энэ Их Багш нь хангалттай хүчтэй бол, богино хугацааны дараа Тэрээр дахин бараг шинээр төрөх маягаар шинэчлэгдэж чадах хэрэгтэй. Харин үүний дараа Тэрээр дэлхийг өөрчлөхийн тулд илүү хүчирхэгжсэн хүчээ ашиглах юм. Гэхдээ яг ч тийм биш л дээ. Бид энэ гарагийн асар их, асар их, хэмжээлшгүй их үйлийн үрийг тооцох ёстой. Тэгээд, ээ Бурхан минь, бидний санах ч үгүй тийм өнө эртнээс нааш ямар их үйлийн үр хуримтлагдсан болохыг төсөөлөх ч юм биш. Тийм болохоор л үе үе бидэнд цар тахал, халдварт өвчин, дайн, өлсгөлөн, байгалийн гамшиг, хүний буруугаас үүдсэн гамшиг зэрэг тохиож, энэ гарагийн хүн ам цөөрч байгаа юм шүү дээ. Хүмүүс үхэж, зовж, эрхтэн дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Маш олон хүн асар их зүйл туулж, мэдээж бас үхэцгээж байна. Тэгж байж дэлхийн үйлийн үр жаахан багасдаг. Тийнхүү бид тэсэж үлдээд, үргэлжлүүлэн амьдрах боловч дахин дахин адилхан үйлийн үр тарьсаар л байдаг. Тэр нь овоорч нэмэгдсээр нэг л өдөр байгалийн гамшиг, өвчин, цар тахал, дайн, өлсгөлөн гэх мэт зүйлээр тэсрэх хэмжээнд хүрдэг. Одоогийн байдал маш тулгамдуу, мухардмал байна. Тиймээс Дэлхийн төгсгөл болох гэж буй мэт харагдаж байгаа. Тэгэх ч гэж байна.

Мөн бид ирээдүйг харах чадвартай Нострадамус, Ванга эмээ болон бусад хэчнээн олон зөн билигтнүүдийг харж байсан билээ дээ. Бид тэдний талаар чадахаараа судалж, эмхэтгээд Суприм Мастер Телевизээр гаргаж байсан. Тэд нар яг тухайн үедээ дэлхийг удахгүй сүйрнэ гэж зөгнөсөөр байсан ч одоо хэр нь яагаад сүйрээгүй байгаа юм бэ гэж та нар надаас асууж болох юм. Цаг нь ирэхээр сүйрэх болно.

Учир нь тэдгээр зөн билигтнүүд тухайн үедээ Дээд Диваажинтай холбогдсон байсан учраас тэр юм. Диваажин дахь цаг хугацаа, манай гараг дээрх цаг хугацаа бол өөр өөр зүйл. Тэндэх нэг секунд, нэг минут манай Дэлхийд зуун жил байж болно. Иймээс тэднийг зөв зөгнөөгүй гэж хэлэх хэрэггүй. Харин Оройн Дээд Бурханы Ивээлд; Өршөөлт, Цаглашгүй Дээд Их Багшид болон асар их Буян, Адислалаа дэлхийг маань өдий хүртэл авч үлдэхэд зориулсан бүхий л нигүүлсэнгүй Гэгээнтэн, Мэргэдэд бид талархах учиртай. Тэгээгүй сэн бол бид хэдийнээ үгүй болсон байх байв. Ор мөргүй болсон байх байлаа. Харин ч гайгүй хэмжээний эвдрэл сүйрэл болж, хүмүүс болон амьтан-хүмүүсийн үхэл, бусад сүйрэл харин ч бага байсан шүү дээ. Бид Суприм Мастер ТВ-ээрээ гаргахыг хичээдгийг та нар сайн мэдэж байгаа. Үзээд юу гэсэн үг болохыг нь мэдэж аваарай.

Тэгэхээр дэлхийг аврах энэ аргыг надад сануулсан Оройн Дээд Бурханд талархъя. Энэ аргад Их Багшийн үхэл багтана. Хэрэв бүтэлгүйтвэл бүрмөсөн үхэж,эсвэл хэсэг хугацаанд, түр зуур үхээд дараа нь эргэн сэргэнэ. Их Багш дахин сэргэсний дараа Их Багш улам их хүчтэй болно. Тэгээд Их Багшийн энэ үхэл ямар нэг байдлаар үйлийн үрийн зарим хэсгийг арилгасан тул Тэрээр хүн төрөлхтөн болон дэлхийг аврах арга замаа үргэлжлүүлэхийн тулд дахин залран, улам бүр хүчирхэг болж чадна. Хэлэхэд амархан ч хийхэд амаргүй, хэрэгжүүлэхэд ч амаргүй.

Гэхдээ би үүнийг товчлон, энгийнээр ярья. Бүх Их Багш залраад, дэлхийг дахин сэргээж, аварч чадаагүйн шалтгаан нь тэдний үе одоогийнх шиг ийм “төгсгөлийн үе” байгаагүй учраас тэр юм. Бас Их Багш нар энэ гараг дээр байгаа л бол дэлхийн үйлийн үрээс үүрэлцэх ёстой болдог. Энэ үйлийн үр асар хүнд. Будда айлдахдаа үүнийг тэнгэрийг тэр чигт нь бүрхэм гэсэн.Та нар тэнгэрийг хэр зэрэг уудам бэ гэдгийг мэднэ шүү дээ. Тэгэхээр Их Багш өөд болоход ихэвчлэн дэлхийн үйлийн үр үгүй болдог. Яагаад гэвэл Тэд хүн төрөлхтнийг дэвшүүлэхийн тулд амьд сэрүүндээ үйлийн үрийг Өөртөө шингээж авдаг.

Иймд Их Багшийг өөд болоход тэрхүү үйлийн үр Их Багшийн хамт үгүй болдог. Учир нь дэлхийн үйлийн үрийг агуулсан тэрхүү Их Багшийн бие махбод, оюун ухаан, тархи байхгүй болсон хэрэг юм. Мөн тэр Их Багш өөд болсон гэдэг нь үйлийн үргүй болсон гэсэн үг. Харин Их Багш дахин төрөөд эргэн ирэхэд тэрхүү үйлийн үр хараахан овоороогүй байдаг. Тиймээс тэр Их Багш Оройн Дээд Бурхантай, Цаглашгүй Дээд Их Багштай эргэн холбогдож, Их Багшийн бүхий л Хүчээ дахин дүүргэж чадна. Тэгээд тэрхүү Их Багш дэлхийг шинэчлэхэд тэр Хүчээ ашиглаж чадах юм.

Энэ яриа тун хүнд, их хүнд гэж би хэлсэн дээ. Хэдийгээр би бүгдийг нь мэдэж байгаа ч ярихад, илэрхийлэхэд хэцүү байна. Энэ бол амаргүй сэдэв. Ойлгохыг хичээгээрэй, гуйя. Гэхдээ Их Багш дангаараа биш. Их Багш үйлийн үрийн тогтолцоотой ажиллах ёстой. Гэхдээ нууцаар хийх учиртай. Үйлийн үрийн Хаан хүртэл энэ тухай мэдэж болохгүй. Дэлхийн үйлийн үрийг арилгах гэж байгаа талаар мэдэж чадахгүй. Би товчлоод ярья.

Үйлийн үрийг арилгасныхаа дараа нэг хашаанд цоожилно. Юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна. Энэ бол гараг биш. Энэ бол арын юм уу, эсвэл урд хашаа шиг хашаа биш ч гэлээ “хашаа” гэж нэрлэдэг юм. Үүнийг гараг гэдэггүй. Мөн тэр хашаа энэ гарагаас хэдэн газиллион, газиллион газиллион, газиллион газиллион дахин том хэмжээтэй. Тэр газар энэ дэлхийгээс зиллион зиллион, зиллион, зиллион, зиллион, зиллион гэрлийн жилийн алсад оршдог. Тэр хашаанд бидний хашаанд байдаг шиг мод гэх мэт юу ч байхгүй. Хавтгай. Энэ гараг шиг бөөрөнхий биш. Хүсвэл та нар үүнийг “элст хашаа” гэж нэрлэж болох ч энэ гарагаас хэдэн газиллион,

газиллион газиллион дахин том хэмжээтэй. Мөн тэр хашааг харах юм бол элсээр бүрхэгдсэн. Элс шиг, мөн сувдан өнгөтэй харагддаг. Өөр юу ч байхгүй. Тэр хашаа бусад ямар ч гараг, галактикаас асар хол оршдог. Үүнийг үүрд түгжээтэй байлгах боломжтой. Яах вэ, ядаж л одоохондоо. Бас хэн ч үүнийг нээж чадахгүй. Үнэндээ Үйлийн үрийн эрхэмсэг Хаантан дараах үгийг онцолж хэлсэн: “Хэн ч түлхүүрдэж чадахгүй.” Энэ бол миний үг биш. Үүний түлхүүр, Би та нарт үүний түлхүүр хэнд, хаана байдгийг хэлэхгүй. Түлхүүр хадгалагчийг хороосон ч гэсэн ямар ч ялгаа гарахгүй. Иймд би үүнээс эмээхгүй байна. Зүгээр л үүнийг хэлэхийг зөвшөөрөөгүй юм.

Тэгэхээр үйлийн үрийг арилгаад тэр хашаанд хадгалсны дараа энэ дэлхий түр зуур чөлөөтэй болж, аливаа зүйл улам бүр цэгцрэн, миний өмнө нь хэлсэн тэрхүү тээг, шаардлагад нийцүүлэх боломжтой болно. Яг одоогоор тийм хэмжээнд хараахан хүрээгүй байгаа ч ядаж л бидэнд ирээдүйн төлөө нэг том итгэл найдвар байна.

Зураг татаж авах   

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд