Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Цаглашгүй Дээд Их Багш: Бурханы цорын ганц Хүү” 3 цуврал лекцийн 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Эцэг гэдэг бол энэхүү нэргүй Оройн дээд, Хамгийг Чадагч агаад хаа сайгүй оршигч, бүхнийг гүйцэлдүүлэгч, бүхнийг тольдогч, бүхэнд орших бүхий л зүйлийг төлөөлж буй Бурхан юм. Мэдээж чөтгөрийг биш, Учир нь чөтгөрт мөн чанар, сүнс, зүрх сэтгэл, ер нь юу ч байхгүй. Тиймээс тэд юу ч хамаагүй хийдэг. Учир нь тэд бусдын зовлонг мэдэрдэггүй. Тэд өөрсдөө ч зовлон мэдэрдэггүй. Гэхдээ хүмүүсийн үүсгэж буй нүгэлт муу энерги байхгүй болмогц тэд замхран алга болж, оршин байхаа болино. Тиймээс чөтгөр шүтэгч хэн боловч томоос том алдаа гаргаж, өөрсдөдөө асар их хохирол учруулж байгаа хэрэг юм.

Намайг хорлохыг хүссэн олон чөтгөр бий. Тэд ч бас түүнд үүнийг хийхэд тусалж байсан. Тэр ганцаараа биш. Заримдаа хүн чөтгөрүүд атаархал, бардам зан, би үзлээсээ болоод, хүн, өөр бусад хүн чөтгөр болон хүн бус чөтгөртэй хамтрахгүйгээр ганцаараа - намайг хорлохыг оролдож байсан. Энэ олон жилийн хугацаанд тэдний зарим нь надад юм уу миний шавь гэгдэх хүмүүст нийтийн цугларалт дээр гэм буруугаа хүлээсэн. Олон хүн үүнийг сонссон. Бидэнд эдгээр бичлэг хаа нэгтээ байгаа байх. Эсвэл хэдэн жилийн өмнө цацагдсан ч байж магадгүй.

Тэдний нэг эрэгтэй нь, нэг шидтэн эрэгтэй нь намайг бүр өөрийг нь хорлосон гэж буруутгасан. Чинжаалаар нь намайг биеэ сүлбүүлээгүй гэж тэр. Тэр нь эргээд өөр рүү нь чиглэсэн болохоор энэ аллагын оролдлогоо тэр цуцлах ёстой болсон! Би түүнийг санаатайгаар гэмтээе гэж бодоогүй, аяндаа л болсон зүйл гэж хэлсэн. Заримдаа бол Хамгаалагчид, Сахиусан Тэнгэрүүд хийсэн байдаг. Би “Уучлаарай, гэхдээ гуйя, дахин бүү тэгээрэй. Аллагын үйлийн үр хүнд шүү! Мэднэ биз дээ? Эрт орой хэзээ нэгэн цагт Шүүгчид таныг барьж шийтгэнэ.” гэлээ. Энэ материаллаг ертөнцийн шүүгчид нотлох баримт олохгүй юм уу таныг олж чадахгүй юм гэхэд Диваажингийн Шүүгчид шийтгэнэ гэсэн үг л дээ.

Хаана ч, олон нийтийн өмнө хүмүүст оюун санааны дадал бясалгалын талаар сануулах нь миний хувьд эрсдэлтэй байдаг. Би цаг ямагт инээмсэглээд л, ихэнхдээ бас онигоо яриад л сууж байх нь амархан юм шиг харагддаг байх. Тэгээд хүмүүс “Өө, Түүний хийж байгаа зүйл ядах юмгүй юм байна шүү дээ.” гэж бодоод дуурайх гэж мэднэ. Ердөө энэ биш шүү дээ. Гаднаа л ингэж харагддаг. Дотроо бол бүх зүйл өөр.

Та нар хичээнгүйлэн бясалгалаа дадуулж, ёс суртахууны хэм хэмжээгээ цаг үргэлж шалгаж бай. Мөн Дээдийн Хүч юм уу/эсвэл Оройн Дээд Бурхантай цаг үргэлж холбогдож бай. Амьдрал үхлийн тухай асуудалд санаа зовсондоо бус, ажлаа үргэлжлүүлэхийн тулд Бурханыг алдаршуулж, Түүнийг шүтэж, хамгаалж гэтэлгэж туслаач хэмээн залбирч бай. Нэг насандаа юм уу ядаж тодорхой хугацаанд ажлаа дуусгасан нь дээр шүү дээ. Үгүй бол дахин төрөл аваад хүүхэд болж төрөөд, өсөж томроод насанд хүрсэн хүн болоод дахин шинээр эхлэх нь маш төвөгтэй. Хэн ч үүнийг дахин хийхийг хүсэхгүй. Би л лав хүсэхгүй.

Та нар надаас мэдээж хэрэг яагаад түүнийг (шулмыг) дарах гэж хүчээ ашигладаггүй тухай асуусан. Үгүй ээ, би чадахгүй. Хэрэв би хүчээ ашиглавал, өөрөөр хэлбэл их хүчирхэг хүч чадлаа энэ асуудлыг дор нь шийдэхэд ашиглавал тэр эмэгтэй шууд үхнэ. Түүнд аврагдах, гэмших юм уу уучлалт гуйх, ер нь яах ч завдал гарахгүй. Иймд би тэвчээртэй байж, үүнийг аажмаар шийдвэрлэх цаг гаргах хэрэгтэй болсон хэрэг. Тэгж байж магадгүй тэр гэмшинэ. Мөн магадгүй түүнд туслах жаахан шалтаг ч гарч ирэх болно. Бүхий л Диваажин мэдээж өр зөөлөн. Гэхдээ зарим доод түвшний диваажингууд тийм биш. Нөхцөл байдалд нь тохируулаад тэд маш хатуу ханддаг. Заримдаа харамсалтай нь Есүс ч хөндлөнгөөс оролцож чадаагүй. Хууль нь маш хатуу чанд. Хар эсвэл цагаан. Ердөө л тэр. Энэ гараг дээрхээс ч илүү чанд байдаг.

Тиймээс гуйя, сүнсээ Гэтлээсэй хэмээн залбирсаар байгаарай. Энэ л хамгийн чухал нь шүү. Хэдийгээр энэ гараг бүрэн бүтэн хэвээр байсан ч сүнс тань төөрөөд тамд унавал, тэгээд л... Ээ Бурхан минь. Тэндээс гарах хүртлээ хэчнээн удахыг, хэчнээн их зовж шаналан, гашуудахыг би хэлж мэдэхгүй нь. Зарим хүн бас амьтан-хүний гаралтай бүтээгдэхүүн иддэг ч гэсэн урьд насандаа асар их буян хийсэн бол аврагдаж магадгүй л юм. Тэд диваажинд, доод түвшний диваажинд хүрч магадгүй л юм. Гэхдээ урьд төрлүүддээ хангалттай буян хураасан эсэхээ мэдэх аргагүй шүү дээ. Эсвэл та урьд насандаа хэдийнээ маш их муу зүйлс хийчихсэн байх юм бол, тэгээд та энэ насандаа үргэлжлүүлж байгаа бол хэн ч танд туслах аргагүй.

Тэгэхээр гуйя, өдөр бүр, зөвхөн Оройн Дээд Бурханыг алдаршуулж, Оройн Дээд Бурханыг л шүт. Мөн мэдээж хэрэг Бурханы Хүүд болон Ариун Сүнсний энергийг тээгч бүхий л Гэгээнтэн, Мэргэдэд талархаарай.

Одоо би та нарт энэ талаар нэг зүйл хэлье. Та нар жишээ нь ихэнх шашинд ийм Гурвал байдаг гэдгийг харж байгаа. За, Христийн шашныг авч үзвэл тэд үргэлж Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд, эсвэл Ариун Мөн Чанарт залбирдаг. Би энэ “Ариун Сүнс” гэдэг үгийг ашигламааргүй байна. Гэхдээ тэд зарим эртний сударт ингэж орчуулсан байдаг. Эцэг гэж хэн бэ? Тэр бол бүх төрөлтний Эх сурвалж юм. Мөн “Эхлээд Үг оршин байсан” гэдэг нь (дотоодын Диваажингийн) Аялгууг, Хэлбэлзлийг хэлсэн юм. “Үг Бурхантай хамт байсан. Үг бол Бурхан байсан.” гэсэн байдаг. Тэгэхээр энэ Аялгуу, энэ Хэлбэлзэл бол миний шавь гэгдэх хүмүүстээ уламжилдаг, шууд Бурханаас ирдэг зүйл юм. Хэрэв бид Бурхан руу Гэртээ харихыг хүсвэл энэхүү (дотоод Диваажингийн) Аялгуунд энэ Хэлбэлзэлд орших хэрэгтэй.

Угаасаа бид бүгдийн дотоодод энэ л зүйл байдаг. Хүн шиг харагддаг ч хүн биш, чөтгөр ч юм уу өөр нэг зүйл биш, жинхэнэ хүн л юм бол танд энэ байгаа. Энэ сахиусан тэнгэрүүдэд ч байдаггүй. Зөвхөн хүмүүст л байдаг. Тэрхүү (дотоодын Диваажингийн) Аялгуу, тэрхүү Хэлбэлзлийн энерги маш хүчтэй. (Дотоодын Диваажингийн) Гэрэл бол бас өөр нэг төрлийн Хэлбэлзэл буюу Аялгуу юм. Гэхдээ илүү нарийн. Тэрхүү Гэрэл, (Дотоодын Диваажингийн) Гэрэл асар их хүчтэй. Тэрхүү (Дотоодын Диваажингийн) Аялгуу буюу Бурханы Үгтэй хослуулан, Арьяабалын Арга хэмээн би хүмүүст зааж ирсэн юм шүү дээ.

Гэхдээ та нар дотоод сонсгол, дотоод үзэхүй буюу өөрөөр хэлбэл гуравдагч нүд буюу билгийн мэлмий, гуравдагч чих буюу далд сонсголоо нээж байж гэмээ нь тэрхүү Хэлбэлзлийг, тэрхүү (Дотоодын Диваажингийн) Аялгууг, Бурханы Үгийг сонсож чадна. Мөн түүнчлэн Бурханы илрэл болох (Дотоодын Диваажингийн) Гэрлийг харж чадна. Бурхан бол нэргүй. Бурханыг танья гэвэл Гэрэл болон Хэлбэлзэл буюу Аялгуу л та нарт тусална. Өөр юу ч нэмэргүй, өөр юу ч хэрэггүй. Та нарыг Бурханы Оронд Гэрт тань хүргэж өгөх хамгийн баттай арга, хамгийн баттай зам мөр энэ л юм. Ингэснээр та нар дахин хэзээ ч доогуур төрөл авахгүй, эсвэл тамд цөлөгдөн шийтгүүлж тарчлахгүй. Мэдээжийн хэрэг та нар хүсвэл, шаардлага гарвал, хэн нэгэнд тусалмаар бол энэ дэлхий дээр дахин төрөл авч болно л доо. Гэхдээ тэгэх албагүй. Ингэх нь та нарын үүрэг биш. Учир нь та нар нэгэнт гэгээрч, Бурханы энэхүү шууд илрэл болох (Дотоодын Диваажингийн) Гэрэл, Аялгуутай холбогдсон л бол та нарт чөлөөт сонголт бий.

Би та нарт өөр юу хэлэх гэснээ санах хэрэгтэй байна. Өө, би нэг зүйл саналаа. Тэгэхээр билгийн мэлмий буюу гурав дахь мэлмий, гурав дахь чих тань Бурханы Ивээлээр, Их Багшийн ачаар нээгдэх юм бол дотоодын Гэгээрэл буюу авшиг хүртэх үеийн тань сүнслэг байдал, төлөвөөс хамаарч тодорхой хэмжээгээр Бурханы Хүчтэй дахин холбогдох чадамжтай болно. Зөвхөн авшиг хүртсэнээр л үүнд хүрэх боломжтой. Үүнийгээ хадгалж, мөн Бурхан таныг үүрдийн Гэр рүү тань авч явах хүртэл дээшээ дэвшээрэй. Авшиг хүртээх энэ үйл явц нь бүх үйлийн үрийг чинь арилгадаг учраас Гэртээ харих эрх чөлөөтэй болно. Жаахан л үйлийн үр үлддэг тул энэ ертөнцөд өгч авч, оршин байх боломжтой байгаа юм. Тийм ч учраас Сөрөг хүч цаг үргэлж Их Багш нарыг мөшгөж, Тэднийг яаж ийгээд хороож, эндэх бүх сүнсийг дарангуйлагч хяналтдаа байлгах гэж оролддог!

Бид яагаад Эцэг, Хүү, Ариун Сүнс гэж хэлдэг вэ гэдгийг би одоо та нарт тайлбарлаж өгье. Эцэг гэдэг бол энэхүү нэргүй Оройн дээд, Хамгийг Чадагч агаад хаа сайгүй оршигч, бүхнийг гүйцэлдүүлэгч, бүхнийг тольдогч, бүхэнд орших бүхий л зүйлийг төлөөлж буй Бурхан юм. Мэдээж чөтгөрийг биш, Учир нь чөтгөрт мөн чанар, сүнс, зүрх сэтгэл, ер нь юу ч байхгүй. Тиймээс тэд юу ч хамаагүй хийдэг. Учир нь тэд бусдын зовлонг мэдэрдэггүй. Тэд өөрсдөө ч зовлон мэдэрдэггүй. Гэхдээ хүмүүсийн үүсгэж буй нүгэлт муу энерги байхгүй болмогц тэд замхран алга болж, оршин байхаа болино. Тиймээс чөтгөр шүтэгч хэн боловч томоос том алдаа гаргаж, өөрсдөдөө асар их хохирол учруулж байгаа хэрэг юм.

Чөтгөрүүд тийм хүмүүст яаж ч тусалж чадахгүй төдийгүй там руу доош нь татах болно. Учир нь тэдний үгэнд ороод муу үйлс хийх л юм бол тэд та нарыг там руу чангаасаар тамд аваачих болно. Харин та нар ... дан ганц Оройн Дээд Бурханыг, Түүний Хүүг Ариун Сүнсний харьяат гэгээнтэн, мэргэдийг даган шүтвээс аврагдах болно. Гарцаагүй аврагдана. Үүнээс илүү дээр зүйл гэж огт байхгүй. Ерөөс хэрэв та нар Гэгээнтэн Мэргэн хэн нэгнийг шүтдэг, эсвэл Бурханы Хүүтэй шууд холбоотой бол Ертөнц дахины хамгийн сайн хувь тавилантай төрөлтөн мөн. Учир нь тэд Бурхантай хамт байдаг.

Зураг татаж авах   

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд