Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Хамтдаа бид дэлхийн үйлийн үрийг арилгаж чадна” 3 цуврал лекцийн 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Тэгэхээр та нарт хэлсэн, хэний ч хар ухаанд багтахуйц энэ бүх зүйлийг сонсоорой. Зүгээр л веган болчих. Дахин аллагын үйлийн үр, шинэ үйлийн үр бүү үүсэг. Тэгвэл, хуримтлагдахаараа дайн болж, бидний амьдралд дэндүү хүнд тусах асар том муу муухай аллагын үйлийн үр нэмж тарихгүй болно. Үйлийн үр дэндүү томорч хэтрээд ирэхээрээ хаа нэгтээ задран гарч ирэх л болдог. Иймээс гуйя, ердөө Веган Болж, Энхтайвныг Цоглоон Сайн Үйл Хий. Би хэлсээр л байгаа. Өдөр бүр би үүнийг нэвтрүүлэгт олон уриа болгон бичээд та нарт зориулан Суприм Мастер Телевизээр гаргадаг. Гэхдээ маш ойлгомжтой зүйл л дээ.

Хаа сайгүй хүмүүс залуугаараа үхэж байна. Урьд өмнө зарим өвчнийг залуу хүмүүс тусдаггүй байсан. Жишээ нь одоо залуу хүмүүс хорт хавдар тусах жишээтэй. Олон хачирхалтай өвчин гарчхаад арилахгүй үлдэж байна. Олон хачин вирус гарч ирж байна. Эрт үеийн олон нян, бактери эргэн гарч ирж байна. Олон жигтэй амьтан болон хачин өвчин Дэлхий дээр хаа сайгүй эдүгээ гарч ирж байна.

Ямартай ч гадагш гарахдаа маск зүүгээрэй. Гадуур байхдаа биедээ болон нүүрэндээ битгий хүрээрэй. Урьд нь хэлсэн ч гэсэн дахиад хэлье: ямартай ч өөрсдийгөө хамгаалаарай. Мөн миний уриалгыг санаарай. Би та нарт Их Багшийн хувиар юм уу оюун санааны удирдагч энэ тэрийн хувиар хэлж байгаа юм биш. Хөрш, найзын чинь хувиар, хүн хүндээ ханддаг ёсоор өнөө цагт хаа сайгүй гэтэж байгаа аюулын талаар ярьж байна. Би хамгаалагдсан ч та нарын ихэнх хамгаалагдаагүй байгаа учраас миний санаа зовж, та нарт тун их харамсаж байна. Энэ нь зөвхөн энэ насандаа давж туулах зүйлийн тухай биш юм. Хойд насандаа тамд уначих юм бол эдлэх ёстой зүйлий тухайд юм. Бурхан минь, Бурхан минь… Ээ Бурхан минь, сүнс яаж зовох бол гэхээс нулимс урсах юм. Яагаад гэвэл тамд унах л юм бол астрал бие хэмээх өөр биетэй болдог юм. Энэ бие одоо байгаа физик биеэс чинь илүү шууд мэдэрдэг, илүү эмзэг мэдрэмтгий байдаг юм.

Иймээс энэ бүх үйлийн үр үгүй болоод, үргэлжлүүлэн илүү сайн сайхан үйлийн үртэй байхаар амьдралаа өөрчилбөл урьд өмнө байгаагүйгээр, илүү ихийг хүсэх ч шаардлагагүй мэт аз жаргалтай болно гээд төсөөлөөд үз дээ. Бас илүүтэй гэгээрнэ. Гэнэтхэн л та улам олон зүйлийг ойлгодог болж, илүү их билиг ухаантай болно. Зүрх сэтгэлд чинь зөвхөн хайр байж, та өөрөө, гэр бүл тань, хайртай бүхэн тань, гудамжинд харсан хүн бүхэн аз жаргалтай байх болно. Ар араасаа гарах бүх төрлийн өвчинд шаналж, байгалийн гамшиг юм уу өвчнөөс болж мөнгөө алдаж, ажлаа алдаж, эрүүл мэндээ, байшингаа алдаж орон гэргүй болж, амь насаа алдаад тамд эцэс төгсгөлгүй зовохын оронд шүү дээ.

Иймд гуйя, сайныг нь, эхнийхийг нь сонгоорой: Дэлхий дээрх диваажин мэт нөхцөл байдлыг өөрийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ болон, хүн бүрийн төлөө сонгоорой. Веган Болж, Энхтайвныг Цогцлоон, чадвал Сайн Үйл Хий. Эсвэл зүгээр л хэн нэгэн сайн үйл хийх юм бол баяртай байгаарай. Сайн үйл хийж чадахгүй юм бол баярлаж, тэдэнд урам өг. Олон сайн үйл бий. Нэг хорхойг аваад зүлэг ногоотой газар эргүүлж тавих юм бол тэр аврагдана. Аалзыг аваад хуурай гэрээс чинь илүү дээр, амьд гарч болохоор газар гаргаж тавь. Ямар ч хорхой юм уу жижигхэн дун, шавж цэцэрлэгт чинь, зам дээр чинь байвал битгий гишгэ. Амьтан-хүний цуст махыг хойшид идэхээ боль. Тэдэнд бүгдэд нь эрх чөлөө олго. Амьтан-хүний нядалгааны газар цаашид байлгах хэрэггүй, дахин амьтан-хүмүүсийг үржүүлэх хэрэггүй. Бүхий л төрөлтний махыг л больчих. Веган хоол ид.

Бидэнд идэх зүйл маш их бий. Урьд цагт хүмүүст амьтан-хүмүүсийн мах тийм их байдаггүй байсан. Миний санаж байгаагаар манай тосгонд хүн болгон өдөр бүр амьтан-хүний мах иддэггүй байсан. Зөвхөн баярын үеэр, эсвэл ямар нэг тэмдэглэлт өдрөөр ховорхон иддэг байсан. Тэгсэн ч амьдарсаар ирсэн. Тэд жаргалтай, одоо үеийнхнээс ч илүү жаргалтай байлаа. Та нар миний хэлсэн зүйлийг “Өө үл ялих зүйлс, байдаг л юм, хэн ч ингэж хэлж чадна” гэж бодож мэдэх юм. Гэхдээ энэ бол та нарын санаж явах ёстой, дадуулах ёстой чухал, үнэн зүйл шүү.

Намайг шавь нартайгаа Францад нийтийн бясалгал хийж байтал эмэгтэй шавь нарын маань нэг бүр орос хүн байсан. Тэр гэхдээ Британийнх. Британи хүнтэй гэрлэсэн, британи хүүхдүүдтэй байсан. Тэр над дээр ирээд, “Багш аа, Та юу иддэг вэ?” гэсэн. Тэгэхээр нь би хэллээ, “Өө, би энийг, энийг, тэрийг, надад хийж өгснийг л иддэг.” гэв. Тэр, “Өө Багш аа, би Танд супер хүнс авч өгье. Танд супер хүнс авч өг гэж тэдэнд хэлнэ ээ.” гэлээ. Хэлснээ ч хийлээ. Дараа нь, дараа өдөр нь билүү хэдэн өдрийн дараа ч билүү би кинуа болон чиа үр гэх зэрэг нэмэлт хүнстэй болсноо мэдлээ. Өө! Тэгээд бодлоо, “Өө, супер хүнс нь энэ үү?” Ийм зүйлс л “Супер хүнс юм уу?” гэж. Тэр надад, “Тийм ээ Багш аа, Танд зориулсан маш тэжээллэг супер хүнс.” гэсэн.

Тэгээд тэд жишээ нь чиа үрийг усанд хийж жаахан байлгаад томруулж тунгалаг үр шиг болгож бэлддэг байлаа. Тэгээд агавын сироп зэргээр жаахан амтлаад уудаг. Тэгээд л супер хүнс. Бас салатанд хийгээд л тэр супер хүнс гэгчийг иднэ.

Би тэдэнд юу ч хэлээгүй. Тэдний урмыг хугалахыг хүсээгүй. “Өө баярлалаа, баярлалаа. Би иднэ ээ.” л гэж хэлсэн. Гэхдээ би дотроо, “Ийм хүнсийг Ау Лак (Вьетнам)-ын гудамжинд бага байхдаа цаг үргэлж л иддэг байлаа.” гэж бодсон. Тэр ч байтугай бид чиа үрийг ургуулдаг ургамлыг нь ч иддэг байв. Киноаг, шар будааг ч иддэг байлаа. Супер хүнс гэж нэрлээд байгаа бүхнийг бид дандаа иддэг байсан! Тухайлбал хүмүүс гудамжинд мөстэй жижиг тэргэнд нимбэг, элсэн чихэртэй усанд чиа үр, эсвэл буталсан мөстэй чихэрлэг сироп хийж зардаг байсан. Ай, мөн ч амттай сан. Бид үүнийг сургуульдаа явж байх замд харагдах л юм бол, эсвэл хэзээ ч бай ууна. Үгүй бол гэртээ бас хийж чаддаг байсан.

Би тэднийг багадаа ямар ч онцгой зүйл гэж боддоггүй байсан чинь Францад байхад л тэд нар надад эднийг супер хүнс гэж танилцуулсан юм. Тэгээд интернэтээр харсан чинь бүгдийг нь гайхалтай гэсэн байсан. Ау Лак (Вьетнам)-д бид үүнийг хүүхэд байхаасаа, өсвөр наснаасаа цаг үргэлж уудаг байсан. Яагаад гэвэл маш халуун учраас гудамжин дахь жижиг бүхээгт тэрэг харах бүрдээ аваад уучихна. Бас өөр олон зүйл Ау Лак (Вьетнам)-д бидний амьдралын ердийн, нийтлэг зүйл байдаг. Би үүнийг хэзээ ч нандин, супер хүнс энэ тэр гэж огт талархалтайгаар бодож байсангүй. Харж байгаа биз? Иймд байх ёстой л юм шиг олон нийтлэг зүйл үнэндээ танд маш их ач тустай байдаг.

Тэгэхээр та нарт хэлсэн, хэний ч хар ухаанд багтахуйц энэ бүх зүйлийг сонсоорой. Зүгээр л веган болчих. Дахин аллагын үйлийн үр, шинэ үйлийн үр бүү үүсэг. Тэгвэл, хуримтлагдахаараа дайн болж, бидний амьдралд дэндүү хүнд тусах асар том муу муухай аллагын үйлийн үр нэмж тарихгүй болно. Үйлийн үр дэндүү томорч хэтрээд ирэхээрээ хаа нэгтээ задран гарч ирэх л болдог. Иймээс гуйя, ердөө Веган Болж, Энхтайвныг Цоглоон Сайн Үйл Хий. Би хэлсээр л байгаа. Өдөр бүр би үүнийг нэвтрүүлэгт олон уриа болгон бичээд та нарт зориулан Суприм Мастер Телевизээр гаргадаг. Гэхдээ маш ойлгомжтой зүйл л дээ. Тийм агуу, галактик шиг санагдахгүй ч нэмэртэй шүү. Дэлхий дээр амьдрал өнө удаан, жаргалтай, эрүүл, хангалуун үүрд, диваажингийнх шиг үргэлжлэхийг энэ бататгана.

Мөн нас барах үед бидний бие гэж нэрлэдэг энэ хувцсаа орхиход бид өөр биетэй болно; Энд бид хэр сайн байхаасаа шалтгаалаад илүү сайхан биетэй болно. Бидэнд олон бие байдаг. Материаллаг бие махбод маань тэдгээрийн зөвхөн нэг нь бөгөөд астрал бие, учир шалтгааны бие, Брахман хэлбэрийн бие гэх мэт биес бий. Би шавь нартаа авшгийн үед илүүтэй хэлж өгдөг. Энэ нь хаа хамаагүй ярьж болох энгийн зүйл биш юм.

Би Бурханд, Оройн Дээд Бурханд биднийг амьдралаа өөрчлөхөд хангалттай хүч хайрлаж, хамаг нигүүлсэл Хайраараа үр хүүхэд бидэндээ туслаач хэмээн залбирч байна. Үйлийн үрийг бүгдийг нь устгаж арилгалаа ч гэсэн бид амьдралын сайхан хэв маягаа үргэлжлүүлэх ёстой бөгөөд ингэснээр бидний амьдрал диваажинд байгаа мэт, хэрэгтэй бүх зүйл маань мөрөөдөл биелэх мэт бидэнд ирнэ. Амен. Сонсож байгаад баярлалаа; амьдралаа өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө, энэ гараг дээрх бид бүхний төлөө сайжруулан өөрчилж байгаад баярлалаа. Амен. Бурхан та нарыг хайрлаг; Бурхан та нарыг адислаг; Бурхан та нарыг ивээг; Бурхан та нарт гэтэлж чадахаар улам их гэгээрэл хайрлаг. Тэгээд та нар Бурхан та нарт хайртайг үнэхээр мэдэрч, амьдрал чинь муу зүйлд дэмий үрэгдэж, бодлогогүй амьдралын хэв маягтай байх гэж заяагаагүй, харин Бурханы үрс мэт эрхэм, ариун байхаар заяасныг мэдрэг. Баярлалаа.

Энэ бүхэн та нараас хамаарна гэдгийг ойлгоо биз ээ. Амьдралаа өөрчлөх эсэх, хувь заяагаа өөрчлөх эсэх нь таны хэрэг. Бурханыг, сайн сайхан бүхнийг төлөөлөх илүү дээр төрөлтөн болгож өөрийгөө өөрчил. Энэ ертөнцийг өөртөө болон хайртай хүмүүстээ зориулан хүсдэг шигээ үзэсгэлэнтэй газар болгон өөрчил. Баярлалаа. Би та нарт найдаж байна. Эс бөгөөс бүтээгч, маяа хоёр үргэлжлүүлэн шалтаглаж, та нарыг тамлах арга олох гэж, оюун санааны хөгжил дэвшилд саад болох гэж, диваажин хүрэх замыг чинь хаах гэж оролдсоор байх болно. Надад туслаач гэж гуйя. Тэдний хорон санаанд дахин битгий ялагдаарай. Гуйя, надад туслаач. Бас муу муухай зүйл, хуурмаг там мэт оршихуйд байж, түүнийхээ төлөө та нарыг зовоож буй тэр хүрднээс өөрсдийгөө чөлөөлөхөд нь тэдэнд туслаач. Гуйя, гуйя, гуйя, сүүлийн ганц удаа гуйя. Би та нарт найдаж байна. Би та нараас анд нөхрийн хувиар гуйж байна. Бурхан биднийг ивээг, Бурхан бид бүхнийг хайрлаг, бид бүхнийг өршөөг, биднийг илүү дээр болж өөрчлөгдөхөд туслаг. Амен.

Зураг татаж авах   

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд