Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн (веган) ‘Гэрт тань Хүргэж Өгөхөөр Би Ирлээ’ номоос, Гэрэлийг Олохуй, 2-ын 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тэгвэл гэгээрснийхээ дараа буюу авшиг хүртсэнийхээ дараа та Эзэн Бурхан таны талаар санаа тавьж халамжилж байдгийг өдөр болгон мэдрэх болно. Аль ч тал дээр, ямар ч нөхцөлд, өчүүхэн жижиг зүйл болон үлэмжийн том зүйл дээр ч адил. Эзэн Бурхан үнэхээр бидэнд санаа тавьж, хайрлан энэрч, зам мөрийг маань тэгшлэн засч байдаг. Тэр бидэнд осол аюул, өвчин зовлонгийн үед ч тусалдаг. Бидэнд хүнд үе тохиолдох болгонд Эзэн Бурхан тусалдаг юм, Тэр бүхий л арга замаар тусалдаг.Тэр үед та Эзэн Бурхан үнэхээр оршиж байдгийг мэднэ. Таныг хайрлаж, хамгаалж байгаа гайхалтай хайр энэрлийн хүчийг та мэдэрнэ. Энэ бол Эзэн Бурхан. Тийм учраас хүмүүс Эзэн Бурхан бол хайр гэж ярьдаг юм."

Бид Бүхнийг чадагч Эзэн Бурханыхаа дэргэд байхын тулд зөвхөн өөдөө, тэрхүү дээдийн тансаг сайхан ертөнц тийш явах хэрэгтэй. Аврал, нигүүлслийн далай энэ бол бидний Эзэн Бурхан гэж нэрлэдэг тэр зүйл. Түүнтэй ойр дотно гэдгээ мэдрэг гэж, Түүнд хүрч, Түүнтэй харилцаг гэж Тэр заримдаа биелж болох хэдий ч Тэр бол биет оршнол биш. Түүнээс биш Тэр бол ердөөл хайр, өршөөл, адислал, нигүүлслийн далай юм. Сайн сайхан, баяр жаргалтай бүхэн бол Эзэн Бурхан.

Өөрсдөө одоогоор авшиг хүртээгүй байлаа ч, төрөлх билиг ухаан, угаас заяасан бурханлаг хүчээ мэдэхгүй байлаа ч ялгаагүй бид Эзэн Бурхан мөн билээ. Хөршүүд, үр хүүхэд, найз нөхөд, садан төрөлдөө эсвэл ядарч зүдэрсэн хэнд ч хайр энэрлээ зориулах болгондоо та Бурханыг төлөөлж байдаг юм. Ойлгож байна уу? Тийм учраас ийм энэрэл, нигүүлсэл, өршөөл билиг ухаанаа бид хэдий чинээ их илтгэн гаргана, бид Эзэн Бурханд төдий чинээ ойрхон байдаг. Гэхдээ ийм утгаар Эзэн Бурханыг ойлгох нь дэндүү хязгаарлагдмал хэрэг. Бид удаа бүрт цөөхөн хэдхэн хүнд л тусалж чадна. Төгс утгаараа бол Эзэн Бурхан бүх ертөнцөд тусалж чаддаг юм. Тэгэхээр бидний хүрэхээр тэмүүлж байгаа зорилго энэ юм. Энэ бол Будда, Есүс нарын хүрч чадсан тэр зүйл."

Иймд сайн сайхан эерэг энерги нь сөрөг энергитэй зэрэгцэн оршиж байдаг. Хэрэв сахиулсан тэнгэр, дэлхийн хүмүүс зэрэг аливаа. төрөлтөн сайн сайхан, эвлэрэл зохицол, хайр, нигүүлслийг төрүүлж, хамтран зүтгэж байвал энэ энерги нь сайн буюу Эзэн Бурханы хүч, эерэг хүчний төрөлд багтана. Хэдий чинээ олон төрөлтөн ийм сайн сайхныг үүсгэнэ, манай дэлхийн төлөв байдал төдий чинээ эерэг хүчтэй байх болно. Хэрэв бид, болоод өөр ямарваа нэг амьтан үзэн ядалт, муу санаа, бусад ямар ч хамаагүй сөрөг хандлага, үг хэл, үйл хөдлөл гаргавал дэлхийн төлөв байдалд хуримтлагдсан сөрөг нөөцөнд нэмэр болно. Үүнийг бид хорт муу зүйл гэдэг. Дэлхий дээр ч тэр, өөр бусад ертөнц дээр ийм төрлийн хүмүүс амьдардаг л бол, тэр хүч илүү их үзэн ядалт, дайн байлдаан болон үл зохицлыг авчирдаг.
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд