Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хонины арьс нөмөрсөн чононууд: Кремлийг дэмжихээс болгоомжил,” 2-ын 1-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Кремлийн ийм аллагын, хүчингийн, дээрмийн тогтолцоог эсэргүүцэхгүй байснаараа, эсвэл түрэмгийгээр ил тод дэмжиж байгаа хэн бүхэн бол яг адилхан сэтгэлгээтэй, ийм шударга бус, адгийн дайны дэмжигчид гэсэн үг. Би та нарын амар амгалангийн төлөө залбиръя. Бурхан та нарыг өршөөг гэж залбиръя. Тамын гал та нарыг өршөөг гэж залбиръя. Амен. Би та нарыг мартсан байж юуны магад гээд сануулж хэлье. Дэлхийн томоохон улс орнуудын удирдагчид урейн (украин)-чуудыг цөмийн зэвсгээсээ татгалзах юм бол бүгдээрээ, тэр дундаа түрэмгий Кремль ч хамгаална хэмээн хуурмаг гэрээнд гарын үсэг зурцгаасан юм.

Европын холбоо улс төрийн авлигал, хээл хахууль, шантаач хийх гэх зэрэг явдлыг халах бодлоготой гэж сайрхдаг. Үнэхээр тийм бол сайн л байна. Гэтэл украинчуудын, миний нэрлэснээр урейнчуудын газар нутгийг Кремлид өгнө гэдэг ямар ч хүний логикт, зүй зохист сэтгэлгээнд багтамгүй, төсөөлшгүй явдал шүү дээ.

Media Report from WION – Aug. 16, 2023, Erik Njoka: НАТО-гийн штабын дарга Стиан Йенссен зарим газар нутгаа Орост өгснийхөө төлөө НАТО-д элсэхэд нь Украинд ашигтай байж магадгүй гэж үзжээ. Энэ нь Украин дахь дайныг дуусгах нэг хүчин зүйл байж магадгүй юм.

Media Report from BBC News – May. 22, 2022, Tim Willcox: Украины засгийн газар хэрэв газар нутгаасаа өгөх ёстой болох юм бол ямар ч энхийн хэлэлцээр, тэр бүү хэл гал зогсоох хэлэлцээрийг ч Москватай хийхгүй гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч Зеленскийн ахлах зөвлөх хэлэхдээ Орос улс ирээдүйд халдлагаа улам даамжруулна гэв. Учир нь ямар ч буулт хийсэн эсрэг үр дүнд хүрнэ гэж үзсэн.

Mykhailo Podolyak: Орос улс дайнаас өөр юу ч арилждаггүй. Зөвхөн тэлэх л сонирхолтой. Өнөөдөр Украин руу халдлаа, маргааш өөр хил залгаа Гүрж, Молдав гэх мэт ямар ч улс руу халдаж мэднэ. Одоо л Оросыг дарж, Украины нөхцөлийн дагуу дайныг дуусгахаас өөр гаргалгаа байхгүй.

Энэ нь Кремль болон Оросыг цаашид бусад аливаа улс оронд түрэмгий хандаж, бүх ард түмнийх нь орон гэрийг сүйтгэж, ургацыг нь хулгайлж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нь хүчиндэж, хөгшин, залуу, хэн хамаагүй алж хөнөөж, тэр бүхнээ үргэлжлүүлсээр бүхэл дэлхийг цөмийн зэвсгээрээ заналхийлж эцэст нь хамаг эд хөрөнгө, эрх мэдлийг гартаа авахыг өөгшүүлж байна гэсэн үг. Браво! Энэ санааг сэдсэн хэн боловч улс төрийн талбарыг бүү хэл энэ гаргийг орхих ёстой.

Нохой-хүнийг зөв сайн хүлээцтэй, дөлгөөн болгож сургахын тулд томоотой сайн байх бүрд нь түүнд; амттанаар урамшуулдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Түрэмгий авирлаж байхад нь шагнадаггүй. Яагаад гэвэл үр хүүхэд, орон гэр, өөрсдөд нь болон тэр нохойд ойртсон хэн бүхэнд аюултай болж мэднэ. Хэрэв нохой-хүнийг түрэмгүй нэгэн болгож, зодолддог, бусдыг гэмтээдэг, нохой зодоон хийдэг гэх зэрэгт сургахыг хүсвэл түрэмгий байх тоолонд нь урамшуулаад байх хэрэгтэй.

Харин НАТО шиг асар том байгууллагын тэргүүн нохой-хүнийг ч яаж сургахаа мэдэхгүй, энэ бүх энгийн хандлагын цаад логик холбоог ч мэдэхгүй байгаад бид гайхшаа бараад байна.Дэлхийн энэ хүмүүст, улс орнуудын, байгууллагуудын удирдагч гэгдэх энэ хүмүүст би өөр юу гэхээ ч мэдэхгүй юм. Ээ, Бурхан минь. Ээ, Бурхан минь, биднийг энэ бүх хонины арьс нөмөрсөн чононуудаас авран хамгаалаач. Бид бүгдээрээ энх тайвныг хүсэж байгаа ч эдгээр удирдагч гэгдэх хүмүүс, түрэмгийлэгчдийн, араатнуудын талд орж, гэм зэмгүй хохирогчид, тэр дундаа бөмбөгдөлтөд өртсөн бяцхан үрсийн талд ордоггүй тэдгээр удирдагч гэгдэгчид энх тайвныг хүсдэггүй. Ээ, Бурхан минь тэр муу ёрын зэвсгээрээ өөрийн ард түмнээ дайны хөнөөлт зам руу илгээснээр өдөр шөнөгүй алж хөнөөж байна. Олон зуун мянган залуухан, үзэсгэлэнтэй оросууд Украин (Урейн)-д болж байгаа энэ дайнд өөрсдийн удирдагчдын адгийн галзуу тушаалаар очиж амь насаа алдаж байна.

Бүхий л удирдагчид энэ дэлхийн хамгаалагчид байх ёстой атал дэлхийн хүчирхэг удирдагчид идэвхгүй байснаар, боломж олгосноороо Кремлийн адгийн түрэмгийлэгчидтэй нэг тал болж байна. Тэднийг хамгаалах илүү хүчтэй арга хэмжээ авахгүй, идэвхгүй байж, урейн (украин)-чуудын төлөө олигтой зүйл хэлэхгүй, түрэмгийлэгч Кремлийг буруушаах зүйл ч хэлэхгүй идэвхгүй байна.

Миний хувьд энэ бүхэнд нь хэлэх ч үг олдохгүй, ухаан санаанд ч багтахгүй байна. Бид энхтайвныг хүсэж байгаа ч ийм маягаар бол биш. Бурхан минь. Урейн (украин)-чууд юу хүсэж байгаагаа өөрсдөө шийдэх ёстой. Энэ бүх аархсан хүчтэй нөхөд оролцоод амьдралыг нь самраад, Кремльд ямар ч буруу өгөхгүй, гэм зэмгүй хүмүүсийг дарамтлахын тулд түрэмгийлэгчдийн талд ороосой##гэсэн юм биш. Дэлхийн дахин үл хайхарч, Кремлийн хаа сайгүй үйлдэх болсон түрэмгийллийг хараагүй юм шиг царайлж байна. Тэд (Кремль) дэлхий дахины олон улс орноос идэж хэмлэсээр байна. Харин Урейн (Украин)-ы хувьд бол боомт улс юм. Европын үүд босго, боомт улс.

Media Report from Office of the President of Ukriane –July 17, 2023, President Zelenskyy: Украины тэнгэрийг хангалттай хамгаалсан цагт л энэ боломжтой! - Украин жинхэнэ эрх чөлөөтэй болж, Оросын терроризмоос бүх Европын аюулгүй байдлыг хангаж чадах юм. Манай тивийн аюулгүй байдал Украин улсын тусгаар тогтнол, хүч чадлаас эхэлнэ.

Хэрэв тэд одоо бууж өгөх юм бол Европ болгоомжлох л хэрэгтэй. Миний хэлэх зүйл энэ л байна.

Media Report from Firstpost – Aug. 17, 2023, Palki Sharma Upadhyay: Би дахин цохон тэмдэглэе: “Энэ бол ардчиллын ялагдлыг зориудаар сонгож, дэлхийн гэмт хэрэгтнийг турхирч, Оросын дэглэмийг хадгалж, олон улсын хуулийг устгаж, дайныг хойч үедээ өвлүүлэн үлдээнэ гэсэн үг.”

Хэрэв та нар Кремль мэтийн түрэмгийлэгчдийг үргэлжлүүлэн дэмжсээр байх юм бол, Урейн (Украин) шиг сул дорой, даруухан улсыг дарлаад байвал яахыг хараарай. Урейн (Украин)-ы газар нутгийг булааж, дээрэмдэж, Кремльд зүгээр л шууд өгчихье гэсэн энэ санааны цаана байгаа хэн ч бай хүн төрөлхтний түүхийн өмнө, бас тамд хариуцлагаа хүлээх ёстой. Тэд үүнийхээ хариуг тамд төлнө. Би ингэж л хэлэх байна.

Би хэн гэдгийг нь мэдэж байгаа ч нэрийг чинь хэлж чадахгүй. Учир нь би итгэж ядаад байна. НАТО-гийн тэргүүний хувиар та ийм хорон үгсийг хэлж болохгүй. Та нар Урейн (Украин)-ыг хамгаалахгүй байгаад зогсохгүй тэдний улс орныг хэсэглэн урж тастан эд баялаг, улс үндэстнээр нь араатан Оросыг тэжээхийг хүсэж байна. Хэн юм бэ та нар? Нэрийг чинь мэддэг байлаа ч би хэлэхээс ой гутаж байна. Тэгээд л би хэлээгүй юм. Гэхдээ дэлхийн бүх хүн намайг хэний тухай яриад байгааг мэднэ. Мөн Украин (Урейн)-ы нутгийг урж тастан, ард түмнийг нь хуваах нь зөвхөн Украин (Урейн)-д төдийгүй Европт, дэлхийд бүхэлд нь аюул учруулах болно.

Саяхан та нар дэлхий дахинд хандан “За, Украин (Урейн) НАТО-д харьяалагдана.” гэсэн дээ.

Media Report from NATO News – Apr. 20, 2023, NATO Secretary General: Би улам тодруулъя. Украин зүй ёсоор Евро- Атлантын бүлэгт харьяалагдана. Украин зүй ёсоор НАТО-гийн гишүүн байх учиртай.

Гэтэл одоо толгой тархи чинь яачихаа вэ? Энэ талаараа украин (урейн)-чуудад , дэлхий дахинд өөрөө хариулаарай. Юу гэх чинь надад хамаагүй. Бас л нэг утгагүй, тэнэг, хүчирхийлэл дэмжсэн зүйл байх биз. Та нарыг хүчирхэг гэдгийг би мэднэ ээ. Доромжиллоо гэж уурлаж байгаа. Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Би бол нэг жижигхэн, дорой, настай эмэгтэй. Би та нарын эсрэг зүйл хэлж яахин зүрхлэх билээ? Дэлхийн ихэнх удирдагчдын тухай, жижигхэн Украин (Урейн)-ы эсрэг том, түрэмгий Оросыг дэмжиж бүлэглэн нэгдсэн дэлхийн хүчирхэг удирдагчдын тухай би ярьж байна. Би оросуудыг хэлээгүй, харин Оросын түрэмгий тэргүүн, Кремлийг хэлж байна. Тэр бүү хэл армийнх нь удирдагчдыг хэлээгүй. Тэд үүнийг хүсээгүй. Тэднийг нүдээ ч цавчилгүйгээр, огтхон ч харамсалгүйгээр, огтхон ч өрөвдөх сэтгэлгүйгээр үй олноор нь үхэл рүү түлхэж байгаа хүмүүс ганц хоёрхон байгаа.

Кремлийн ийм аллагын, хүчингийн, дээрмийн тогтолцоог эсэргүүцэхгүй байснаараа, эсвэл түрэмгийгээр ил тод дэмжиж байгаа хэн бүхэн бол яг адилхан сэтгэлгээтэй, ийм шударга бус, адгийн дайны дэмжигчид гэсэн үг. Би та нарын амар амгалангийн төлөө залбиръя. Бурхан та нарыг өршөөг гэж залбиръя. Тамын гал та нарыг өршөөг гэж залбиръя. Амен. Би та нарыг мартсан байж юуны магад гээд сануулж хэлье. Дэлхийн томоохон улс орнуудын удирдагчид урейн (украин)-чуудыг цөмийн зэвсгээсээ татгалзах юм бол бүгдээрээ, тэр дундаа түрэмгий Кремль ч хамгаална хэмээн хуурмаг гэрээнд гарын үсэг зурцгаасан юм.

Media Report from WION – Feb. 10, 2022, Mohammed Saleh: Нэгэн цагт дэлхийд гуравт орох хэмжээний цөмийн зэвсэгтэй байсан Украин улс ийм байдалд байна. Тэгтэл юу болов? Америк Украиныг зэвсгээ үгүй хийх тал дээр нь идэвхтэй яриа хэлцэл хийснээр Киев Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурахаар шийдсэн. Цөмийн зэвсгээсээ татгалзсаных нь хариуд АНУ Украины тусгаар тогтнолыг хамгаалахаа амласан. Дан ганц АНУ ч биш. Их Британи ч мөн адил амлалт өгсөн. Бүр хачирхалтай нь Орос ч гэсэн тийнхүү амлаж байсан юм.

VO: Нэгэн цагт хүслэн байсан цөмийн зэвсэгтэй байсан улс зэвсгээ хураалгачхаад өнөөдөр орос цэргүүдээр боомилуулаад байж байна. Украиныг ЦЗҮДГ-д нэгдэхэд дэлхийн томоохон гүрнүүд тус улсын тусгаар тогтнолыг хамгаална гэдгээ амласан. АНУ, Их Британи болон Орос энэ Будапештын санамж бичигт гарын үсэг зурцгаасан. Эдгээр цөмийн зэвсэгтэй улс орнууд Украины тусгаар тогтнолыг хамгаална гэж амлаж, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, эдийн засгийн дарамтад оруулахгүй гэсэн. Тэд мөн Украины эсрэг хүч хэрэглэхгүй, заналхийлэхгүй гэж амласан. Орос ердөө 10 жилийн дараа энэ бүх амлалтаа зөрчлөө. Энэ зөрчилдөөн нь олон улсын гэрээний итгэлцлийг алдагдууллаа. Оросын түрэмгийлэл, өрнөдийнхний хариу арга хэмжээ нь аюулгүй байдлын баталгаа алдагдсан зэргийг илтгэнэ.

Гэтэл одоо Кремль яаж орхив? Тэд амлалтаа залгичхаад очиж үр хүүхэд, нялхсыг хүртэл алж талж, хүчиндэж, доромжилж байна. Энэ бүхэн нүдний чинь өмнө болж байна. Гэтэл дэмжсээр байх уу?! Ямар эрс вэ гэдгээ өөрсдөөсөө асуу даа. Толгойд чинь ямар гээч бодол байна даа? Ямар талыг нь сонгочхоод байна вэ? Чөтгөрийг үү, Бурханыг уу? Тамыг уу, Диваажинг уу? Диваажингийн хүмүүс ийм зүйл хийдэггүй. Тэгэхээр та нар тамыг сонгожээ. Мөн тийш явна гэсэн үг. Ийм учир зүйтэй. Ижил нь ижлээ татдаг. Юу дэмжиж байна, тэр чинь зүрх сэтгэлд чинь юу байгааг, бодол санаанд чинь юу байгааг илтгэнэ. Тэгэхээр та нар ийм сэтгэлгээ, ийм энерги, там шиг газар руу л татагдана гэсэн үг. Би өөрийгөө сүрдүүлж байна гэж бодохгүй байна. Та нар бодоод үз. Ижил нь ижлээ татдаг шүү дээ. Ямар үйлийн үртэй байна, тийм л шийтгэл хүртэнэ.

Зураг татаж авах   

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд