Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бусдад сайн хандвал Бурхан танд сайн хандана

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хөтлөгч: 2022 оны 6-р сарын 3-ны баасан гарагт бидний Хамгаас Эрхэм Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай ойрын үед өрнөж буй үйл явдлын зарим сайн мэдээг хуваалцаж мөн асуултад хариулан, Суприм Мастер Телевизийн багийнхны хуваалцсан сайн мэдээнүүдийн талаар санаа бодлоо хуваалцлаа.

Надад та нарт хэлэх сайхан мэдээ байна. (Хөөх, ашгүй дээ! Бидэнд ярьж өгнө үү, Багш аа.) Бүгд сурталчилгаа ч гэсэн оргүйгээс дээр. Жишээ нь Макрон Украин (Урейн)-ы POW буюу дайны олзлогдогсдыг суллахыг Орост уриалсан. (Өө!) P-O-W. Түүнээс гадна бас нэг ерөнхийлөгч байсныг хэн гэдгийг мартаж. Бас Ангела Меркель билүү? (Тийм, Багш аа.) Германы өмнөх канцлер. […] Энэ олон арван жил чимээгүй байж байснаа Оросын дайныг тэр зэрлэг балмад гэлээ. (Хөөх.)

Мөн п-Францис Оросыг Хар тэнгис дэх боомтыг нээхийг хүссэн. (Тийм байх нь! Хөөх.) Хүмүүсийг хүнсээ тээвэрлэх боломжтой болгохын тулд Оросыг боомтоо нээхийг уриалжээ. (Тийм, Багш аа. Өө, ашгүй.) Тийм, бүх хүн өлсөж байгаа учраас л тэр. Африкт л гэхэд энэ тэр элдэв зүйлээр гачигдаж байна. (Тийм. Үнэн, Багш аа.) Тэд дэлхий дахинаас тусламж хүссээр байна. Дэлхий дахин ч гачигдаж байна. (Тийм, тэр үнэн.)

Учир нь Украин (Урейн) дахь дайн Украин (Урейн) -аар зогсохгүй бүхий л зүйлд нөлөөлж байна. (Яг үнэн. Тийм, Багш аа.) Европт төдийгүй Төв Америк, Африкт ч нөлөөлж байна. (Яг тийм. Тийм, Багш аа.) Надад ч нөлөөллөө. (Тэглээ, Багш аа.) Бас Тайвань (Формоса)-д нөлөөлсөн. Хүмүүс айж байна. Тайвань (Формоса) (Тийм.) Украин(Урейн)-д болсон шиг зүйл өөрсдөд нь болох вий хэмээн санаа зовж байгаа. (Тийм, Багш аа.) Дэлхий дахины энэ айдастай уур амьсгал намайг ч айлгаж, нойр минь хулжиж байна. (Тэглээ.)

Тэгэхээр эдгээр сайн мэдээнүүд ердөө сурталчилгаа гэж би хэлсэн дээ. Гэхдээ эсрэг мэдээ байснаас л дээр юм, тийм үү? (Тийм, Багш аа.) Сөрөг зүйл ярьснаас л дээр юм. (Яг тийм. Үнэн, Багш аа.) Гаднаа ч атугай жаахан хүнлэг зан гаргаж байгаа нь яамай. (Яг тийм. Тийм, Багш аа. Үнэн.) Сурталчилгаа байлаа ч гэсэн.

Яагаад гэдгийг нь хожим мэдэж болно. Хатагтай Фрау Ангела Меркель олны анхаарлын төвд эргэн орохоор төлөвлөж байгааг та нар хэдийн мэдээ байлгүй. (Өө. Хөөх.) Тэгэхээр жаахан хүнлэг юм ярих цаг нь болсон. (Тийм, Багш аа. Ойлголоо.) Сурталчилгаа гэж хэлээ биз. Мөн п.Францис хангалттай их хэмлүүлсэн ч гэлээ одоо бас ямар нэг зүйл хэлж байна. Хэмлүүлсэндээ орилж хашгичихын оронд ямар нэг зүйл хэлж байна. (Хөөх. Тийм.)

Мөн Макрон Орост дайны олзлогдогсдыг суллахыг уриаллаа. Энэ тэгээд бүтчихдэг зүйлс биш. Сайн дүр эсгэж л тэгж байгаа юм. Сайхан л харагдах гэж тэр. Харин Орос дайны олзлогдогсдыг зүгээр л тэгээд суллачихгүй гэдгийг тэр мэдэж байгаа. Азовын бүс нутгаас өмнө нь хоёр мянга гаруйг олзолсон. (Тэгсэн. Тийм, Багш аа.) Тэднийг бүр “алан хядагчид” гэсэн. Тэднийг зүгээр л тэгээд суллачихна гэж яаж бодож чадаж байна? (Яг тийм, Багш аа. Тийм.) Суллаад явууллаа гэхэд тэд ямар нэг төлөөс төлөх болно. (Тийм, Багш аа.) Олзлогдогсод солилцох юм уу ямар нэг нөхцөл тавина. Украин (Урейн) төлөөс төлөх ёстой болно. (Тэгнэ. Тэр үнэн. Тийм.) Сайн зүйл хэлж ярих сайн. (Тийм, гарцаагүй.) Хүмүүс “Хөөх, сайн залуу юм. Сайн хүү” гэнэ. […]

Тэд зүрх сэтгэлээ өөрчилнө гэж найдаж байна. (Тийм ээ, Багш аа.) Зүгээр л сурталчилгааны үг хэлэх биш. Яагаад гэвэл Бурхан харж байгаа. (Яг тийм. Тийм ээ.) Бусдад сайн хандвал Бурхан танд сайн хандана. (Яг тийм. Тийм, Багш аа.)

Би та нарт олон сайн мэдээ өгсөн юм чинь та нар надад эргүүлээд ямар нэг зүйл даруй өгнө гэж найдаж байна шүү. […]

(Украин (Урейн)-ыг боомтод мина тавьсан гэж буруутгаж байгаа тул Оросын тэнгисийн цэрэгт Украин (Урейн) хор учруулахгүй гэж тохирвол Турк улс боомтуудын миныг цэвэрлэж туслан, ачаа тээврийн хөлөг онгоцнуудыг гаргаж болно гэж оросууд зөвшөөрсөн. Иймд Оросын Гадаад хэргийн сайд Туркэд 6-р сарын 8-нд айлчлахаар болж, аюулгүй бүс нээх асуудал, тэр дундаа Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх асуудлыг хэлэлцэх гэж байна.)

Бурхан минь. Тэндхийг минажуулсан гэх мэтээр Украин (Урейн)-ыг тэд буруутгадаг. Украинчууд (Урейнчууд) яаж Оросууд дүүрсэн тэр газрыг давж сэлж очих билээ дээ? (Яг тийм, Багш аа Тийм, тэр үнэн шүү. Тийм) Оросууд тэндэх бүс нутгийг хэдийнээ Крымтэй нийлүүлээд бүхэлд нь эзэлчихсэн байгаа. (Тийм.) Тэдний эзэлсэн хэсэг одоо Украин (Урейн)-ы ойролцоогоор тавны нэгд хүрч бүгд Крымтэй нийлсэн. Та нар тэр бүх тэнгисийн бүс, тэнгисийн боомтуудыг хараа биз? (Тийм.) Оросын хөлөг онгоцнууд орж ирээгүй байлаа ч бүгдээрээ Оросынх, Оросын хамгаалалтад Оросын талд гэдгийг харав уу.

Тэгэхээр Украин (Урейн) яаж тэнд нууцаар очоод минажуулсан байх билээ? Бурхан минь. (Тэр үнэн. Би гайхаад байлаа.) Гайхах юмгүй. Таван настай хүүхдээс асуусан ч хэлээд өгнө. Гэхдээ мэдээж би цэрэг армийн дайчин юм уу, генерал, хурандаа, дэслэгч ч биш. Гэхдээ энэ бүхэнд учир зүй байна. (Тийм, үнэн. Тийм. Тийм, Багш аа.) Газрын зургаас хараарай. Тэр хавь бүхэлдээ улаан байгаа. (Тийм.) Украинчууд (Урейнчууд) яаж бүр Турк хүрч тэнгист ч юм уу хаа ч юм минажуулж чадах вэ дээ? (Тийм. Үнэн.) Тэмээн хяруул-хүмүүс шиг толгойгоо элсэнд булчихдаг ч бие нь бүхэлдээ бусдын нүднээ ил байж байдаг. Элсэн цөлд чихээ таглаад маш чангаар ориллоо гэхэд цөлийн байшингууд чамайг сонсохгүйтэй л адилхан. Яагаад гэвэл чихээ тагласан болохоор өөрийгөө сонсохгүй.

Бурхан минь. Путин үхсэн ч гэлээ одоо энэ Лавров дэлхий даяар явж, Арабын орнуудад очиж бүхий л зүйлд тайлбар хэлж байна. Тэр тэгэх хэрэггүй юм. Тэр Арабын орнуудад очиж украинчууд (урейнчууд) минажуулсан учраас боомтыг нээх боломжгүй гэх зэргийг тайлбарлах хэрэггүй байсан. (Тийм, Багш аа.) Украин (Урейн) тэр хавь руу ойртож ч чадаагүй. (Тийм.) Украин (Урейн)-аас гарлаа л бол Оросын хилд хэдийнээ хүрчихнэ. (Тийм, Багш аа.) Тэнгисийн боомтын бүх хэсэг одоо Оросын хяналтад байгаа.

Украинчууд (Урейнчууд) үл үзэгдэгч нөмрөг хэрэглэж, үл үзэгдэгч тэсрэх бөмбөгнүүд авчирсан гэх нь үү? (Тийм.) Эсвэл үл үзэгдэгч дрон нисгээд үл үзэгдэгч нүхнүүд ухаад, тэндээ үл үзэгдэгч тэсрэх бөмбөгнүүдийг хийчихсэн юм байна л даа. Тэгээд тэр хавийг бүхэлд нь үзэгдэхгүй болгосноос хэн ч харж чадахгүй байгаа байх. Дажгүй хошигнол. Мөн тэнгис дэх тэсрэх бөмбөгнүүд тун хачирхалтай нь бүгдээрээ Орост үйлдвэрлэгдсэн. Тэгсэн хэр нь тэд Украин (Урейн)-ы талыг үүнийг тавьсан гэж байдаг.

Лавров үнэхээр аргаа ядсан харагдаж байгаа биз. (Өө, тийм, тийм харагдаж байна.) Толгой нь эргэлзээ, элдэв юмаар дүүрсэн юм шиг. Дуу хоолойд нь сүрдүүлсэн шинж огт байхгүй, харин бараг л хүлцэл өчин гуйх аястай. Учир нь босс нь явчихсан. Тэр яахаа мэдэхээ байсан.

Өө, Бурхан минь. Та чинь том гүрний хаан шүү дээ. Тэгтэл одоо тэсгэм хүйтэн, хоёр хагас орчим метрийн орон зайд бусдын адил байж байна. (Тийм.) Моргт. (Тийм, Багш аа.) Бусдын л адил. Гудамжны цэвэрлэгч шиг. (Тийм.) Таныг одоо хэн ч тоохгүй. Үхсэн хойноо ч толгойны өвчин болсон асуудлуудаа доод албан тушаалтнууддаа үлдээсэн. Та хутгаж орхисон шүү дээ, Бурхан минь. Тэгэхээр би та нарт гэж хэллээ. Тэд яагаад энэ амьдрал түр зуурынх гэдгийг ердөө ойлгож авдаггүй юм бол? Нөгөө тийш одоход хэн ч, юу ч авч явж чадахгүй. (Тийм, тэр үнэн. Тийм, Багш аа.)

Ээ, Бурхан минь. Өөр зүйл байна уу? (Ерөнхийлөгч Зеленский 50 элчин сайдын яамд Киевт үйл ажиллагаагаа сэргээсэн гээд, “Нийслэл хотод маань эргэн ирж байгаа элчин сайдын алба бүр манай ялалтад итгэл найдвар бий гэдгийг гэрчилж байна” гэсэн.)

За за. Тэд өөрсдөдөө хэт итгэлтэй болж амжаагүй гэж найдаж байна. Учир нь зарим тохиолдолд ялаад байхаараа өөрсдөдөө хэт их итгэлтэй болж ялагдахад хүрдэг. (Тийм, Багш аа.) Итгэлтэй байдлаа бага хэмжээнд үргэлжид хадгалах хэрэгтэй. Үргэлжлүүлэхэд хангалттай байх хэрэгтэй болохоос бус хэтэрхий итгэлтэй байж, биеэ тоох ёсгүй.

Дэлхий дахин эргэж Украин (Урейн)-тай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, дэмжиж байгаад би баяртай байна. Украин (Урейн)-ыг ЕХ болон НАТО-д даруй элсүүлбэл бүр сайн. Эв санааны шилдэг нэгдэл энэ. Эн тэргүүнд. (Тийм.)

Дараагийнх нь? […] (Эхний асуулт бол, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер мөн хоёр улсын хооронд найрамдал тогтоохын тулд зарим газар нутгаа Орост өгөхийг Зеленскийд санал болгосон. Үүнийг зөв гэж бид бодохгүй байна.) Зөв биш, та нарын зөв. (Багш аа, Та юу гэж бодож байна вэ?)

Таны зөв. Энэ бол буруу. Яагаад гэвэл тэд хэзээ ч зогсохгүй. Угаасаа тэд Киевийг эзэлж чадаагүй. Тэд энэ улсыг бүхэлд нь авахыг хүссэн. (Тийм.) Гэхдээ тэд ялагдсан ч тэдэнд Донбас; Луганск, Донецск хоёр бүс нутаг бий. Иймд тэд үүнийг нөөц болгон дөрөөлж байна. (Тийм, Багш аа.) Харин одоо тэд тэнд хоёр бааз нь дэмжлэг болж байгаа учраас илүүтэй ялалт байгуулж байна. (Яг үнэн. Тийм.) Тэд тэнд очиж байрлаад хоол унд иддэг ч юм уу хэсэг зуур (Тийм, Багш аа.) амарч аваад, хүчээ сэргээн зэр зэвсгээ ч нэмж авч болно. (Тийм, Багш аа.) Тэгээд Донбасын илүү их бүсүүд рүү довтолж хоёр гурваар нь халааслан ялсаар байгаа. (Тийм, Багш аа.)

“NBC News-ийн мэдээ- 2022.06.03

Сурвалжлагч (m): Украин (Урейн)-ы хот тосгод Оросын дайралтаар нуран унаж байна. Оросууд дорно хэсэгт хүчтэй цохилт өгч байна. Оросын цэргүүд Сиверск тосгоноос ердөө бээрийн зайтай байна. Любовь энэ дэлгүүрт 20 жил ажиллаж байгаа ажээ.

Любовь (f): Энэ бүхэн хурдан дуусаасай гэж бид маш их хүсэж байна. Яагаад гэвэл одоо бидэнд тохиолдож байгаа бүхэн их муухай бөгөөд яагаад гэдгийг нь бид ойлгохгүй байгаа. Бид хэнд ямар муу зүйл хийгээ вэ? Бид гэр бүл, найз нөхдийнхөө төлөө айж байна. Бид ялалтыг харж чадахгүй байх вий гэхээс айж байгаа бөгөөд ялалтыг аль болох хурдан хармаар байна.”

Украин (Урейн) ч мөн зарим талаар хүч нь суларч байна. Одоогоор тийм байна. Гэхдээ давлагаа удахгүй өөрчлөгдөж магад. Учир нь тэд нэмж өөр, илүү нэмэртэй зэвсгүүдтэй болох болно. (Тийм.) Ай, би энэ бүх дайн тулаан, зэр зэвсэгт хэзээд дургүй.

Гэхдээ энэ Киссинжерийн юу нь болохоо байчихсаныг мэдэх юм алга. Угаасаа түүнд сайн зүйл юу ч байхгүй дээ. Тэр албан тушаалд байх хугацаандаа сайнаасаа илүү их мууг хийсэн. (Өө.) Одоо тэр улам бүр л хөнөөл тарихыг хүссээр. (Өө.) Түүний санаа бодлыг хэн асуусан юм бэ? Тэр 90 гарчихсан. Тийм биз дээ? Хөгширсөн тархинаас нь хэн асуугаа вэ? Украин (Урейн)-ы тэргүүн хатагтай хүртэл түүнийг няцаасан. Эр хүний ч хэрэггүй. Та нар ч ямар нэг зүйл хэлэх хэрэггүй. Эмэгтэй хүн хүртэл илүү дээр мэдэж байна.

Ерөнхийлөгч Зеленский өгмөөр байлаа гэхэд ард түмнээсээ асуух ёстой болно. (Тийм, Багш аа. Тийм, тэр үнэн.) Оросууд хуурамч хурал юм уу санал хураалт явуулж тэндэхийн хүмүүс Оростой үлдэхийг хүсэж байна гэж баталлаа ч гэсэн хүн бүр үүнийг ил шулуун дээрэм гэдгийг мэдэх болно. (Тийм, үнэн. Тийм, Багш аа.) Энэ нь дэлхийд аймшигтай мессежийг хүргэнэ. “За яах вэ, маш их зэр зэвсэгтэй болоод улс орон чинь томрон томорсоор хаа сайгүй хуй салхи шиг очоод эмэгтэйчүүд, хүүхдүүд, гээд хүн бүрийг нь алаад хүмүүсийг нь айлгаад илүү их газар нутагтай болдог юм байж.” (Тийм. Үнэн.) Ингэх нь сайн зүйл гэж үү? (Үгүй, Багш аа.) Дэмжих үү? (Үгүй, Багш аа.) Тийм ээ, зөвхөн тэнэг хүмүүс л дэмжинэ. (Яг тийм. Тийм.)

Өөр аргагүй болбол гэх гэсэн юм. Байдал улам дордвол ийм зүйл болж мэдэх юм. Хэн нэгнийг биеийнхээ аль нэг хэсгийг тасдаж дээрэмчинд өгөөд энхтайван тогтоож болно гэж хэлж болохгүй. (Яг үнэн. Тийм, Багш аа.) Бүх мөнгөө, банкны данс, бүх зүйлээ, зээлийн картаа ч гэсэн түүнд бүгдийг нь өг. Тэгвэл тэр тайван орхих уу? Үгүй, тэр эргээд ирнэ. Яагаад гэвэл дэндүү амархан бүтсэн. (Яг тийм. Тийм.) Тэр хүссэн бүх зүйлээ чамаас авчихсан учраас эргэж ирэхгүй байлаа ч гэлээ тэр хөршүүд рүү чинь, бусад хот, бусад улсуудад яг адилхан зүйлийг хийх болно. Учир нь амжилттай болчихсон шүү дээ. Тэр баян болж, хүн бүр өмнө нь дагжин чичирнэ. (Тийм, тэгнэ. Тийм, Багш аа.)

Юу гэх нь энэ вэ? Тэнэг хүмүүс л ингэж хэлнэ. Та нарт гэж хэлэхэд тэр бол хар цэгүүдийн нэг. (Хөөх.) Тэдний юу гэхийг мэдэх хэрэгтэй гэж би хэлсэн дээ. Та нар тэдний юу гэхийг, юу хийхийг, хэнийг дэмжихийг харах хэрэгтэй. Тэгээд тэднийг хар цэг үү, цагаан цэг үү, хар хэсэг үү, цагаан хэсэг үү гэдгийг мэдэх болно. (Яг үнэн. Тийм.)

Америк улс түүн шиг хүүтэй байгаа нь ичгэвтэр юм. Оросын энэ бүх алан хядлагын дараа, тэд хүүхдүүд, эмэгтэйчүүдийг хүчиндэж хөнөөсний дараа шүү. Хөвгүүдийг хүртэл, 11-хэн настай хүүг хүртэл хүчиндсэн. (Хөөх.) Тэгсэн ч ийм утгагүй зүйл ярьсаар. (Тийм.) Нэмэр болохгүй юм гэхэд амаа хамхих хэрэгтэй. Би олон удаа ингэж хэлсэн дээ. Сэтгэлийн дэм болох сайхан зүйлс хүмүүст хэлэхгүй юм бол амаа хамхиж явах хэрэгтэй. (Тэр үнэн. Яг үнэн. Тийм.) Хэн ч түүний санаа бодлыг асуугаагүй. Тэр хэдийнээ үеэ өнгөрөөсөн. (Тийм, Багш аа.) Үеэ өнгөрөөсөн, бас хөгшин. (Яг тийм.) Аль аль нь ямар нэг зүйл хэлээд яваад байхад тохирохгүй чанарууд. (Тийм.) Дуугай байвал тун сайн. (Тийм, Багш аа.) Намтар түүх нь ч муу шүү дээ. Уншвал дотор чинь муухайрах болохоор би унш гэж хэлэхгүй. Бөөлжинө. Харын нэг. Даогийн бэлэг тэмдгийн доторх цагаан дотор харын үүрэг гүйцэтгэгч нэгэн хар цэг юм. (Тийм.) […]

Ийм хүмүүс цаг үргэлж л маш их амбицтай байдаг. Тэд анхаарлын төвөөс хол байж чадахгүй, бүр муу зүйл яриад ч хамаагүй анхаарал татах гэх юм. (Тийм.) Бүгдийн эсрэг байсан ч гэсэн. Анхаарал татах гэнэ. (Тийм, Багш аа.) Анхаарал татаж л байвал тэдэнд ичих нүүр ч гэж байхгүй. Зарим хүн яг ийм, солиотой байдаг. (Тийм.) Сэтгэцийн өвчтэй. Тэд бол чөтгөр. Тэд бол хар цэг. (Тийм, Багш аа.)

Яагаад гэвэл дэлхий бүхэлдээ Украин (Урейн)-ыг дэмжиж байхад тэр дэмжихгүй байгаа хоёр л хүний нэг болж байна. Тэгээд л бид түүнийг “хар цэг” гээд байна. (Яг үнэн. Тийм.) Түүнийг хар хэсэгт, том хэсэгт хамааруулалгүй хар цэг гэж байгаа юм. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл бүхэл дэлхий одоо түүнтэй харьцуулахад цагаан хэсэг бөгөөд тэр хар цэг юм. (Тийм, Багш аа.)

Өөр асуулт байна уу? (Байгаа, Багш аа.) […] (Унгарын ерөнхий сайд Орбан улсдаа Оросын газрын тос хэрэгтэй гэж хэлсэн. Иймд Европын Холбоо газрын тосны хоригтоо үл хамаарах зүйл нэмэх ёстой болсон.)

“Al Jazeera-ийн мэдээ – 2022.5.30

Жеймс Бэйс: Владимир Путинтэй хамгийн найрсаг харилцаатай байдаг ЕХ-ны тэргүүн эсэргүүцсэний улмаас Оросоос авдаг газрын тосны хориг бараг нэг сар гацсан юм. Саяхан улиран сонгогдсон Унгарын ерөнхий сайд Виктор Орбан тус хурлыг эхнээс нь эсэргүүцээд байх шиг байсан. Ерөнхийлөгч Зеленскийн ажлын албанаас хурлын үеэр түүний хэлсэн үгийн хэсгийг видео бичлэгийн холбоосоор нийтэлжээ.

Зеленский дуу оруулга (m): Эцэст нь Европ дахь бүх маргаан өндөрлөх ёстой. Дотоод маргаан нь Оросыг та бүхэнд, Европ дахинд улам бүр дарамт үзүүлэхэд түлхэц болж байна. Зургаа дахь багц хориг батлагдах ёстой. Энэ нь Орост Украин (Урейн) болон бүхэл Европын эсрэг хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг мэдрэхүйцээр газрын тосыг оролцуулаад үр нөлөөтэй арга байх ёстой.

Жеймс Бэйс: Үүний дараа ахиц гарсан эцсийн хориг арга хэмжээний багцыг баталсан. Гэхдээ тэр нь Европын Комиссын анхлан гаргасан газрын тосны хориг биш байсан. Сулруулчихсан байсан.

Сурвалжлагч (f): Даваа гарагийн орой Европын Холбоо Оросын эсрэг газрын тосны хоригоо хэрэгжүүлэхээ амлалаа. Унгартай тулгарсан мухардлыг шийдвэрлэх зарчмын гэрээ болон Украин (Урейн)-ыг эзлэн түрэмгийлснийх нь төлөө Орост тавьсан хамгийн хатуу хориг болж байна. Одоогийн байдлаар уг гэрээ нь газрын тосны 10 хувийг хоригоос чөлөөлж байгаа бөгөөд ингэснээр Унгар, Словен, Чех зэрэг улсууд Оросын өмнөд хоолойноос авах боломжтой болох юм. Унгар улс хэлэлцээрээс хойш татагч гол орон байсан юм. Энэ гурван улс тус хоолойноос авдаг шатахууныг орлуулахад хэцүү гэж гурвуулаа мэдэгдсэн юм.”

(Гэхдээ энэ нь Европын Холбооны эв нэгдлийн хувьд буруу юм шиг санагдах юм. Багш Та үүн дээр санаа бодлоо айлдаж болох уу?)

Европын Холбоо эцэстээ түүний хүсэлтийг хүлээн авах хэрэгтэй болсон. Тэр бол хар цэг. Би үүнээс илүүг та нарт хэлэх хэрэггүй. (Ойлголоо. За, Багш аа.) Оросын Үнэн алдартны Христийн шашинтнуудын тэргүүн гэгдэх Кирилл мөн адил. Тэр Путиныг 100% дэмждэг. (Өө.) Тэр Путиныг бүр “Бурханаас илгээсэн” гэж магтсан. (Хөөх.) Путин түүнийг л хүссэн. Жишээ нь тэр Бурханыг төлөөлж, эсвэл бүр Бурхан байхыг хүссэн. (Хөөх!) […] Тэр бас нэг хар цэг. (Тийм юм, Багш аа.) Жаахан хар цэг. Тэд хар цэгт дэмжлэг болдог.

Тэр бүү хэл Орбан саад болж байна. Яагаад гэвэл дэлхий дахин түүнийг Путины Украин (Урейн)-д дайн хийж байгаа явдлыг дэмжсэний төлөө түүнд хариуцлага хүлээлгэхийг хүссэн. Тэр оюун санааны удирдагч юм бол юмны учир ойлгодог баймаар юм. (Тийм, Багш аа.) Тэр Путиныг дэмждэг. (Хөөх.) Тэгээд түүнийг “Бурханаас илгээсэн” гэж. Яах гэж тэр вэ? (Хөөх.) […]

Бурхан минь. Тэдэнд ичих нүүр гэж алга уу? Эсвэл ямар ч боловсрол мэдлэггүй байх. Миний бодлоор тэд хэсэг бүлэг дээрэмчид байх. (Тийм.) Харин тэд хамгийн дээр нь заларч. Тэгээд л тэр. (Тийм.) Өө, Бурхан минь. Нэг нь иргэний нийгмийн толгой дээр, нөгөө нь шашны дээд сэнтийд заларчихсан. (Тийм.) Тэгээд нэг баг болчихсон. Бүлэглэлийнх нь бусад нь ч гэсэн. Заримдаа гэмт этгээдүүд азтай байдаг. Заримдаа, зарим улс оронд эрт цагт зарим дээрэмчид хааныг түлхэж унагаад сэнтийд нь өөрийгөө залчихдаг байсан шиг. (Тийм.) Одоо та нар Орбаныг яагаад хар цэгүүдийн нэг гэж хэлснийг ойлгосон байх. (Ойлголоо. Тэглээ, Багш аа.) Бүхэл дэлхийн, Европын Холбооны сайн сайхны эсрэг байна. (Тийм. Яг үнэн.) Дахиад ганц хоёр байгаа гэж би бодож байна. Тэд бүгд хар цэг.

ЕХ тэр шашны тэргүүн гэгчид хариуцлага хүлээлгэхийг хүссэн. Гэтэл Орбан гэнэт гарч ирээд саад болж, энэ тэр асуудал гаргаж ирээд, тэр тэргүүн гэгч нь дэгээнээс мултарчихсан. (Тэгсэн. Хөөх.) Бүгд нэг тал. Тэд нэг баг, нэг бүлэглэл. (Тийм, Багш аа.)

Орбан Европын бусад орнуудын эсрэг байгаа нь анхны тохиолдол ч биш. Сирийн дүрвэгчдийн хямрал нүүрлээд байхад дүрвэгсэд ачаа тээш ч үгүй олон бээр газар үр хүүхдээ дагуулан явган алхаад ирсэнийг би санаж байна. Тэдний Европ дахь маршрутын дайран өнгөрөх нэг зам нь Унгараар дайрах болоод байлаа. (Тийм.) Тэд Унгарт очих ч гээгүй зүгээр л дайраад өнгөрье гэсэн. Гэтэл Орбан цагдаа нарыг дараа нь цэргүүдийг хил дээр аваачиж тэднийг зогсоохын тулд том төмөр тор татсан. (Хөөх.)

Өвөл цаг байсан. Тэдэнд юу ч байгаагүй. Майхан, дэд бүтэц зэрэг юу ч тэдэнд тэнд хил дээр байгаагүй. (Хөөх.) Маш харгис. (Тийм.) Тэгээд Европыг хамгаалж байгаа дүр эсгэсэн. Түүнд хэнийг ч хамгаалах хэрэг байгаагүй. Тэр үед Герман бүх хүнийг оруулж байсан. Нээлттэйгээр. (Яг үнэн. Тийм.) […] Харин Унгар тэднийг тэгээд зогсоочихсон. Тэгэхэд өвөл болж байсныг би санаж байна. […] Маш муухай, ёстой харгис. Одоо та нар түүнийг нэг хар цэг гэсэнд минь итгэж байгаа биз? (Тэгэлгүй яах вэ. Тийм, Багш аа.)

Түүний царайг харвал яг л чулуу шиг хүйтэн. (Тийм.) Яаж ч улсын нэрийн өмнөөс байлаа гэсэн ямар ч утгагүй зүйл. Ямар ч хайр, зүрх сэтгэл байхгүй. (Ай, тэр үнэн.) Тийм л учиртай. Тэр бол хэсэг хар цэгийн нэг. Нэгэн хар цэг. (Тийм, Багш аа.) Одоо та нар мэдэж авлаа.

(Өөр нэг зүйл гэвэл НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг Өрнөдийнхөн Украин (Урейн) дахь урт хугацааны дайнд бэлдэх ёстой гэсэн.)

“Euronews-ийн мэдээ – 2022.4.6 Йенс Столтенберг: Бид нөхцөл байдалд бодитоор хандаж, энэ бүхэн удаан хугацаанд, олон сар, бүр жилээр үргэлжилж магадгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн энэ бол бид бүхэн удаан үргэлжлэх тулаанд бэлэн байх ёстой гэдгийн шалтгаан юм.”

(Энэ бол сөрөг таамаглал. Огт өөдрөг зүйл алга.) Тийм ээ, огт алга. Гэхдээ тэр өөрөө сөрөг. Царайнаас нь л харж болно. (Өө, бас тийм.) Сүнсийг нь харах ч шаардлагагүйгээр царайнаас нь л харж болно. Тэр ч бас хар цэгүүдийн нэг нь.

Санаж байгаа бол тэр эхэндээ Украин (Урейн)-ы төлөө юу ч хийхийг хүсэхгүй байх шиг байсан. (Тийм, яг тэгсэн.) Дараа нь хүмүүс түүнийг шахамдуулсан учраас тэр НАТО-гийн бүх улс орныг түгшүүрийн байдалд оруулсан. (Тийм.) Тэгсэн хэр нь Украин (Урейн)-ы төлөө юу ч хийхгүй л байсаар. Үүнээс тэр огтхон ч туслахыг хүсэхгүй байх шиг харагдаж байсан. (Яг тийм.) Тэр Украин (Урейн)-ыг өөрөө л өөрийгөө аргал гэж байх шиг. Үхнэ үү, байна уу хамаагүй. (Тийм. Яг үнэн.)

Одоо ч тийм хандлагатай байна. (Тийм, гарцаагүй тийм.) Тэр яах гэж гараа бохирдуулдаг юм бол? Түүний улс биш болохоор. (Тийм.) Түүнд аюулгүй. Тэр хэрэгтэй бүхнээ хангуулж, хангалтай цалин авдаг. (Яг тийм.) Хүчирхэг том цэрэг армийн байгууллагын тэргүүн байж тэр хөршөө үхнэ үү, байна уу, хүчиндүүлж, тамлуулж, алуулна уу, байшингууд нь шатаж, 14 сая хүн дүрвэнэ үү хамаагүй гэж үзэж байна. (Тийм, Багш аа.)

Тэр дайныг сунжруулахыг хүсэж байна. Хүмүүсийг тэр зовоосой гэж хүсэж байна. Түүнд яах ийх нь хамаа ч алга. Украйн (Урейн) зовох тусам, улам олон хөрш орнууд элсэхийг хүсэж байна. Финлянд, Шведээр тогтохгүй дахин хэдэн хөрш орон НАТО-д элсэх тухай бодох болж. Финлянд, Швед улсууд хэдийнээ албан ёсны хүсэлтээ гаргасан. (Тийм.) Өөр бусад хөрш орнууд нь ч гэсэн тийм хандлагатай болсон юм шиг байна. Сониноос тэгж уншлаа. (Тийм, Багш аа.) Илүү олон украин (урейн) хүн зовох тусам улам олон хүн айх болно. Олон хүн айх тусам НАТО-д олноороо гишүүнээр элсэж, тэр улам эрх мэдэлтэй, улам хүчирхэг харагдана. (Бурхан минь.)

“CNA-ийн мэдээ – 2022.5.22 Столтенберг: Бүх холбоотнууд НАТО-г өргөжүүлэх ажиллагаа маш амжилттай болсон гэж үзлээ.”

Түүний хандлага, биеийн хэлэмж, нүүр царайг нь харахад л миний дотор муухайрдаг. Тэр ямар ч шалтаг хэллээ гэсэн огт хэрэггүй. (Тийм, Багш аа.) Танд хүч чадал бий. Та олон хүнтэй атал хөрш чинь нүдний чинь өмнө зодуулж байхад юу ч хийлгүй хараад байж байдаг. (Тийм.) Зүгээр л том том яриад, бусад хөршөө өөрөөс нь хамгаалал гуйж ирүүлэхийн тулд нэг хөршөө зовоолгож байдаг (Ай, тун муухай хэрэг.)

Тэр нөхөр бас чөтгөр гэдгийг та нарт гэж хэлье. (За.) Энэ бүх стратеги. Бүгд улс төрийн сэдэлтэй. Дан эрх мэдэл, шунал, харгислал. (Тийм, Багш аа.) Далд харгислал. Дам харгислал. (Тийм. Яг үнэн.) Эхэн үед Байден Украин (Урейн)-ыг бууж өгөхийг хүсэж байсан шиг. (Тийм.) Нэг талаар тэр Путиныг алуурчин гэж хэлсэн ч, нөгөөтэйгүүр тэр хэнийг алах нь түүнд хамаагүй байсан. Путины эсрэг юм шиг харагдаж байгаа ч гэсэн тэд Путины тал юм. Та нар ойлгохгүй байх шиг байна. Ойлгож байна уу? (Ойлгож байна. Тийм ээ.) Тэдний хийж байгаа бүхэн дэмжлэг болж, Путинд давуу тал олгож байна. […]

Бид дэлхий дахинд энэ дайны бүх нотолгоог үзүүлмээр байна. Энэ бол улс төрийн зорилгогүй. Энэ бол үнэхээрийн оюун санааны зорилготой. Учир нь хүмүүс дайны талаар болон үүний үр дагавар, шударга бус байдлыг ойлгох юм бол тэд эерэг тал руу, зөв шударга тал руу чиглэх болно. Тэгэхээр энэ тохиолдолд тэд сөрөг хүчний талд орохын оронд эерэг талд орж, муу муухай байхын оронд сайн хүн байх болно. Тийнхүү тэд эерэг тал руу чиглэх юм бол тэд мэдээж хэрэг эерэг зүгт чиглэх бөгөөд энэ нь өөрсдөд нь ч сайн. (Тийм ээ.)

Хэрэв тэд төөрөлдөн сөрөг хүчийг, Путин болон бүлэглэл зэрэг чөтгөрийн хүчийг дэмжих юм бол тэд сөрөг чиглэл рүү гулсан орох болно. Ингэвэл тэдэнд маш муу. (Ойлголоо, Багш аа.) Тэгэхээр бидний хийж байгаа зүйл бол бидний хийдэг ажлаас гадна маш их оюун санааны шинжтэй ажил юм. Яагаад гэвэл, жишээлбэл бид дэлхийн төлөө, дайны хохирогчдын төлөө маш их харамсаж байгаачлан бас оюун санааны зорилготой. Үүгээр хүмүүст мөн оюун санааны хувьд нөлөө үзүүлэх болно. […]

Тэгэхээр та нар Оросын бүлэглэлийнхнийг, тэр бүү хэл Үнэн алдартны шашны тэргүүнийг хүртэл дэмжээд байгаа хэн бүхэн хар цэг гэдгийг харж болно. (Даанч дээ. Тийм, Багш аа.) Яагаад гэвэл Орос улс, энэ бүх армийг багтаасан тэдний бүлэглэлийнхэн хүмүүсийн дотоожийг хүртэл хулгайлж байна. Бүр 11 настай хүүг, хүүхдүүдийг хүртэл хүчиндэж байна. (Хөөх.)

Путин амьд байлаа ч гэсэн дэлхий Путинтэй юм уу тэр бүлэглэлийнхэнтэй яаж гар барих билээ? (Тийм, тэр үнэн.) Маш бохир, заваан! Бузартана гэж бодно шүү дээ. (Тэгнэ.) Тийм цустай гарыг. Цустай, бохир заваан. Дэлхий дахин яаж ийм хүнийг, түүний Украин (Урейн) дахь үйлдлийг дэмжих вэ дээ? (Тийм, Багш аа.) Үүнтэй эвлэрэх хүн байдаг юм гэхэд, үүнтэй, тийм хүнтэй хамтарсан гэсэн үг бөгөөд тэр бол өөр газарт байгаа нэг л бүлэглэл гэж мэдэж авах хэрэгтэй. Тэгээд л боллоо. (Тийм, Багш аа.)

Ай, яг л гэмт бүлэглэл шиг. Тэдэнд бага гарынхан нь, хамтрагч этгээдүүд нь хаа сайгүй өөр өөр улсуудад байдаг. (Тийм.) Хар тамхи, хүний наймааныхан хаа сайгүй төлөөлөгчтэй байж байж муу зүйлс хийдэг шиг. (Тийм, Багш аа.) Тэгэхээр хэн нэгэн хөрш чинь юм шиг харагдавч хар тамхи худалдаалж байвал түүнийг олон улсын хар тамхины бүлэглэлийн гишүүн гэдгийг мэднэ дээ. (Тэгнэ, Багш аа.) Эсвэл хүүхэд, насанд хүрэгчдийг худалдаалж байвал тэднийг олон улсын хүний наймааны бүлэглэлийнхэн гэж мэднэ. (Тийм, Багш аа.) Би улам их асуудалд орж байгаа гэж бодож байгаа ч гэсэн хамаагүй ээ. Хэлэх ёстойгоо би хэлэх л ёстой. (За, Багш аа.) […]

Украин (Урейн) ялж чадахаар байгаа. Бүх газар нутаг нь тэдэнд эргэн ирэх болно. Тэгэх ч ёстой. (Тийм ээ.)

“Reuters-ийн мэдээ – 2022.6.4 Зеленский орчуулгатай дуу оруулга: Фракцын тэргүүн энд байна. Ерөнхийлөгчийн ажлын албаны ахлагч энэ байна, Украин (Урейн)-ы ерөнхий сайд Шмихал энэ байна, Подоляк (зөвлөх) энэ байна, ерөнхийлөгч энэ байна. Манай баг хамаагүй том. Украин (Урейн)-ы Цэргийн Хүчнийхэн энд байна. Хамгийн чухал нь манай ард түмэн, улсын маань ард түмэн энд байна. Бид Украин (Урейн) орноо 100 хоног хамгаалаад байна. Ялалт биднийх байх болно. Украин (Урейн) алдаршиг! Баатрууд алдаршиг!”

“CNN-ийн мэдээ – 2022.5.30 Ерөнхийлөгч Зеленский (m): Украинчууд (Урейнчууд) газар нутгаа эргүүлэн автлаа тулалдана гэсэн л бол Украинчууд (Урейнчууд) бүх газар нутгаа эргүүлэн автлаа л тулалдана гэсэн үг. Тэгэхээр энэ нь өөр юу гэсэн ч үг биш. Энэ бол бидний бүрэн эрхт байдлын тухай, бидний газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухай, бидний тусгаар тогтнолын тухай асуудал юм.”

Хянаж чадах байж дээрэмчдийг өөгшүүлээд байж болохгүй. […] Дэлхий бүхэлдээ, Европ бүхэлдээ нэгдчихээд байна. НАТО бүхэлдээ, бүх хүн эдгээр бүлэглэлийнхний эсрэг байгаа. Тэгэхээр тэднийг бүх талаар дарах хэрэгтэй. (Тийм, Багш аа.) Эс бөгөөс тэд бусад хөршүүдийг үргэлжлүүлэн хохироох болно. (Яг тийм. Тэгнэ, Багш аа.) Тэд Молдав, Польшийг хэдийнээ сүрдүүлээд байгаа. Түүнээс өмнө тэд мэдээж Финлянд, Швед улсуудыг сүрдүүлж “НАТО-д элсээд үзээрэй” гэсэн. (Тэгсэн, Багш аа.) Тэд Франц болон Нэгдсэн Вант Улс, Их Британийг ч хүртэл сүрдүүлсэн. Сонинд мэдээлээгүй ч гэсэн өөр хаанахыг сүрдүүлсэн юм билээ, жагсаалт маягийн зүйл гаргаж болох юм.

Ай, аймшигтай. Би хэлээд л байгаа. Түүнийг яаж дэмжсээр байдаг байна аа? Тийм сэтгэхүйг, тийм маягийн аллагыг дэмжиж байна гэж үү? (Тийм ээ.) (Тэр үнэн, Багш аа.) Хамгийн адгийн явдал. […] Дэлхий бүхэлдээ ойлгоно гэж найдъя. Өөрөөр хэлбэл Путиныг дэмжсээр байгаа, одоо хэр нь Украин (Урейн)-ы дайны ард юу болоод байгааг мэдэхгүй байгаа хүмүүс ойлгоно гэж найдъя. (Тийм.)

Уг нь Путин “Энэ бол цэргийн тусгай ажиллагаа” гэж байсан. Гэтэл сүүлийн үед мэдээгээр тэр “миний дайнаас болж өнчин хоцорсон бүхэнд хайр дүүрэн шинэ гэр олж өгнө” гэж хэлснийг харсан. Одоо тэр “миний дайн” гэж байна. Мэдээгээр үзсэн. (Хөөх.) Хүмүүсийн үр хүүхдийг хулгайлаад үүнийгээ буяны үйлс шиг харагдуулах гэсэн хэрэг. (Бурхан минь.) Тэр дайн хийгээгүй байсан бол тэдгээр хүүхдүүд юу гэж өнчрөх билээ? (Тийм шүү. Яг үнэн.) Үгүй, Орост ч гэсэн бүгд нас дээр гарч, түүний армийнхан үхэж үрэгдэн, дайтахаас татгалзаж, бууж өгч, зугтаж байна.

“ICTV-ийн мэдээ 2022.3.9

Ярилцлага авагч: Салаанд чинь ёс суртахуун хэр вэ?

Цэрэг (m): Муу. Маш олон хүн зугтсан. Би Путиныг эсэргүүцдэг. Би хэзээ ч түүнд санал өгч байгаагүй.

Ярилцлага авагч: Тэгээд чи яагаад ирсэн юм бэ? Яаж ийгээд зугтаж болоогүй юм уу? Анхааруулга авсан уу?

Цэрэг (m): Тэд асуудлыг хүндрүүлж, шоронд хорино гэж сүрдүүлсэн. Би бусдадаа битгий ир гэж зөвлөнө. Эндэхийг орхиж, өөрсдөө тайван амьдар.

Цэрэг 2 (m): Эрхмүүд ээ! Зэр зэвсэг, энэ бүхнийг агссан эрчүүд ээ, би та нарыг зэвсгээ буулган бүх зэвсэг, техник хэрэгслээ орхиод улсын хил рүү явцгаа гэж уриалж байна. Тэнд хүлээ. Мэдэхгүй юм. Зүгээр тэнд хүлээ, эсвэл бууж өг. Тэгвэл амьд гарах болно.

Сурвалжлагч (f): Эзлэн түрэмгийлэгчдийн дунд гарч буй ёс суртахууны доголдлын бас нэг үр дагавар нь орголт юм. Оргох явдал улам бүр элбэгшиж байна. Зарим нь Украин (Урейн) руу явж байхдаа оргож байна.

Цэрэг 3 (m): Би энэ дайныг, энэ тусгай ажиллагааг дэмжихгүй байгаа. Энэ бүхэн юуны төлөө юм бэ? Маш олон хүн зугтаж байна. Хүмүүс, цэргүүд, бүгд үүний эсрэг байна. Бүгд зугтаж байна.”

Гэтэл тэр одоо шинээр хүүхдүүд авч өсгөөд алуурчид бэлтгэх гэж байдаг. (Тийм, Багш аа) Украин (Урейн)-ыг самарч хаяснаа далдалж энэ мэт сайхан дүр эсгэсэн юм ярьж байна. Дотор муухайрам. Заваан. Ёс суртахуунгүй, ичгүүргүй, ёс журам, зарчим гэж огт мэдэхгүй чөтгөрүүд л ийм зүйл хийнэ. Ердийн хүмүүс ингэхгүй. (Тийм.) Ердөө жирийн хүний тухайд. Буянтай, юм уу, шашны итгэл бишрэлтэй, оюун санааны дадал бясалгал хийдэг хүмүүсийг бүр ярихаа больё. Гадуурх гудамжны цэвэрлэгчид ч юм уу, дэлгүүрийн ажилчид зэрэг жирийн хүмүүс хүртэл тэгэхгүй. Тэд ингэхээс ичнэ, тэд ичнэ гэдгийг мэднэ. (Тийм, Багш аа.) […]

Тиймээс л ерөнхийлөгч Зеленский болон Украин (Урейн) жаахан ч газар нутгаа Орост өгч болохгүй. Яагаад гэвэл юуны төлөө тийм чөтгөрийн дарангуйлагч, цусанд улангассан дайны хэнээтний удирдлага дор амьдрана гэж? (Яг тийм, Багш аа. Тэр үнэн.) […] Хэн ард иргэдээ ийм тогтолцоонд өгч зүрхлэх юм бэ? (Тийм ээ, Багш аа.)

“CBS News-ийн мэдээ 2022.6.3 Сурвалжлагч (m): Түүнийг бугуйнаас нь өргөн стрессийн байрлалд оруулжээ. Олександр Гуз бол Украин (Урейн)-ы цэргийн алба хааж байсан бөгөөд түүнийг орос цэргүүд эрүүдэн шүүжээ. Түүний шарх анилаа ч түүнд тохиолдсон зүйлийн талаарх ой дурсамж арилахгүй. “Тэд миний толгойд уут углаад намайг зодож эхэлсэн. Намайг маш их зодсон учраас би ухаан алдсан” хэмээн тэр ярилаа.

Кремлийн хүчнийхэн Украин (Урейн)-ы өмнөд хэсэг дэх түүний төрөлх Херсон хотыг нь дайралтын эхэн үед эзлэн авсан юм. Түүнээс хойш Москва 300,000 хүн амтай тус хотыг улам чангалж Херсон одоо эрүүдэн шүүх, сураггүй алга болох явдал газар авсан дарангуйллын дистопия гэгдэх болжээ. “Цаг үргэлж оросууд ирээд аваад явах вий гэсэн айдас дор байдаг. Энэ хотод байсан хэдэн сайн дурын ажилтныг оросууд хэдийнээ аваад явсан бөгөөд бид тэдэнд юу тохиолдсоныг мэдэхгүй” гэж тэр хэллээ. Украин (Урейн)-ы Херсон хотын иргэд Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн талаарх бичлэг байнга гарч ирдэг ч хүчирхийлэлтэй л тулгардаг.”

Энэ бол жаахан газар нутгийн тухай асуудал биш юм. (Тийм, үнэн.) Тэгээд л магадгүй Путин болон тэр бүлэглэл үүнийг мэдэж байгаа байх. Тэгээд л тэд хаа сайгүй бөмбөгдөж, аль болох олноор нь бүх украинчууд (урейнчууд)-ыг хөнөөж, эсвэл айлгаж явуулаад газар нутгийг нь авч зөвхөн Оросыг дэмжигчдийг үлдээх гээд байгаа хэрэг. (Өө, Бурхан минь. Дотор муухайрмаар.) Тэгээд тэд тухайн газрыг Европын бусад улс орнууд руу үүнийгээ үргэлжлүүлэх бааз болгоно. […]

Эхэндээ хүмүүс түүнээс айж байсан. Санаж байна уу? (Тийм.) Түүнээс, түүний бүлэглэлээс айгаад яаж ч чадахгүй байсан. Газрын тос, байгалийн хийгээр амаа таглуулж, зүрх сэтгэл, ёс журмаа, ёс суртахуунаа, зарчмаа хаалгачихсан. Одоо эцэст нь тэд ойлгож. Бүгд ойлгож, Оросоос Европ руу газрын тос импортлохыг хориглосон.

“BBC News-ийн мэдээ 2022.6.1

Сурвалжлагч (f): ЕХ-ны удирдагчид Оросын эсрэг тавьсан зарим хамгийн чанга хоригт ногоон гэрэл асаагаад байна. Тэд Оросоос газрын тос авахаа бараг бүрмөсөн хориглохыг зөвшөөрлөө.

Урсула фон дер Лейен: Энэ бол маш чухал. Үүний ачаар Зөвлөл одоо Оросын газрын тосны бүх импортын бараг 90 хувьд оны эцэс гэхэд хориг тавих шийдвэрийг эцэслэх боломжтой боллоо.”

Жишээ нь Унгарын Орбаныг эс тооцвол ихэнх улсууд хориг тогтоосон. Гэхдээ Европчууд нэгэн сайн зүйл хийснийг би дурдах ёстой. Энэ бол тэдний хувьд маш том золиос юм. (Тийм, Багш аа.) Гэнэт л тэд тав тухгүй; хямд байгалийн хийгүй амьдрах хэрэгтэй болсон. Тэд одоогоор хэрхэхээ хараахан шийдээгүй ч байж магадгүй. Бас газрын тосны хоригийг Орбан болон өөр хоёр ч хүнээс бусад нь зөвшөөрсөн. (Тийм.)

Тэгэхээр Европын ихэнх улсууд Оросоос газрын тос импортлохыг хэдийн хориглосон. Энэ бол том тус. (Яг тийм. Тийм, Багш аа.) Яагаад гэвэл хангалттай мөнгө байхгүй бол Оросууд амбицаа зогсоох юм уу хязгаарлах хэрэгтэй болно. Би тэгж найдаж байна. (Тийм. Тийм, Багш аа.) Хүмүүс ч гэсэн Оросын Украин (Урейн) дахь балмад дайныг улам бүр ойлгох болно. Тэгэхээр тэд үүнийг дэмжихгүй болж, мөн хүн бүр ямар нэг байдлаар Оросын нөлөө, нөхөрсөг харилцааг багасгаж магадгүй. […]

Европыг маш зоримог байж, ёс суртахууны хувьд зарим тал дээр ч атугай, Оросыг эсэргүүцэн газрын тосоо хүртэл багасгаж, Украин (Урейн) дахь галыг хүртэл унтрааж байгааг нь би сайшаах ёстой. Тэд чадах бүхнээ хийж байна. (Тийм, Багш аа.) Тэгэхээр шилдэг арга зам бол Украин (Урейн)-ыг НАТО-д гишүүнээр элсэхийг даруй зөвшөөрөх явдал. (Тийм, Багш аа. Тийм ээ.) Заавал байлдах гэж биш л дээ. Хэрэв тэд НАТО-д элсчихвэл байлдах ч хэрэггүй болно. (Тийм.) Яагаад гэвэл могой могойгоо мэднэ шүү дээ. (Яг тийм.) Тэд хэн хэндээ хүрэхийг хүсэхгүй.

Гэхдээ тэд үүнийг хүсэхгүй байгаа. Би яагаад гэдгийг ч мэдэхгүй. Юу тэднийг болиулаад байгааг би мэдэхгүй. Украин (Урейн)-ыг ЕХ болон НАТО-д элсэхэд нь юу (тэднийг) удаашруулаад байгааг мэдэхгүй. Тэгээд тэд дараагийн шилдэг аргаа хэрэглэн энэ тэр хоригийг тавьж байна. Хоригийг үргэлжлүүлэх нь магадгүй нэмэр болох байх. Яагаад гэвэл Оросын эдийн засаг нурж байгааг шинжээчид хэлж байна. […]

Тэд худалдаа хийж болно. Тэдэнд ч бас давуу тал бий. Тэд цэргүүд болон хоригуудын төлөө газар нутгийг худалдаалж болно. Яагаад гэвэл одоо Орост ар араас нь үргэлжлүүлэн хориг тавьсаар байна. Шинэ хоригуудыг хүртэл. […]

Хоригуудад газар нутгаа худалдаалах гэдэг маань Орос хэрэв Украин (Урейн)-д газар нутгийг нь буцаан өгөхийг хүсэхгүй бол үүнийг хэрэглэж болохыг хэлж байгаа юм. Жишээ нь хэрэв тэд Украин (Урейн)-д газар нутгийг нь бүхэлд нь эргүүлэн өгөхийг хүсвэл Өрнөдийнхөн Оросын эсрэг хоригуудаа цуцална. (Тийм, ойлгож байна. Тийм, Багш аа.) Ийм замаар солилцоо хийж болно. Тэгэхээр Украин (Урейн)-д хөшүүрэг байгаа гэсэн үг. (Яг тийм, Багш аа. Тийм.) Иймд тэд Оростой хэлэлцэж болно. Тэд солилцоо хийж болно. (Тийм, Багш аа.) Украин (Урейн)-д ямар ч хөшүүрэг байхгүй юм биш, тийм биз? (Яг тийм. Тэр үнэн.) Тэгэхээр Украин (Урейн)-д сайныг ерөөе. Дайн дуусаж, нэг ч хүн алагдаж, үхэж үрэгдэх юмуу шархтахгүй байх болтугай гэж бид хүсдэг.

Оросын 40,000 цэрэг шархтсан. Маш их тоо биш гэж үү? (Тийм, маш их тоо.) Командлагчид нь шууд буудсанд гайхах ч юм алга. Тэд тэднийг техник хэрэгслийн хамт тээвэрлээд явж чадахгүй. Сонгох ёстой болоход тэд шархтсан цэргүүдээсээ техник хэрэгслээ л илүүд үзнэ. (Өө, хөөх.) Гол нь тэр. Коммунизмд ингэж зааж сургадаг бөгөөд хүний амь нас, сэтгэл хөдлөлийг үл тоомсорлож, төгсгөл нь аргаа зөвтгөдөг. Өө, Бурхан минь. Ямар арга гэж үү? Бүхий л чөтгөрийн арга. (Тийм.) […]

Мөн тэд НАТО-той байгуулсан суурь баримт бичгийг зөрчсөн. Учир нь 1990 онд билүү, тэд Европт хэн нь ч цэргийн хүчнийг байгуулах ёсгүй гэж заасан гэрээнд гарын үсэг зурцгаасан юм. (Тийм.) Гэхдээ Орос улс дангаараа ингээд байна. (Тийм.) Тэр бүгдийг, бүхий л гэрээг, бүх зарчмыг, бүх хэлцлүүдийг зөрчсөн. Олон улсын бүх дүрэм журмыг, дайны хуулиудыг хүртэл зөрчсөн байхад ердийнхийг бүр ярих ч юм биш. (Яг тийм, Багш аа. Тийм.) Тэд таарсан бүхнээ хөнөөдөг.

“CNN-ийн мэдээ 2022.5.22 Мелисса (f): Энэ бол шинэхэн бор шороо бөгөөд бидний өмнө харсан зураг дээр байсан бульдозеруудаар эдгээр суваг шуудууг аажмаар ухаж байна. Мариуполь хотын ойр орчимд гурван том нийтийн булш бий. 5,000, түүнээс ч олон хүний цогцос булахад бэлэн гэж бодож байна.”

“Euronews-ийн мэдээ 2022.4.27 Ирина (f): Бид харгислалын нотолгоог харж байна. Үй олноор булшлах газрыг ухаад бид жирийн иргэдийг харсан. Тэднийг буудчихсан байсан. Тэдний гарыг ард нь биетэй нь хүлчихсэн байв. Жирийн иргэдийн эсрэг үйлдсэн бэлгийн хүчирхийллийн баримт бидэнд бий. Эмэгтэйчүүдээр тогтохгүй эрчүүд, хүүхдүүд, өндөр настнууд хүртэл өртсөн.”

“Euronews-ийн мэдээ 2022.5.25

Тетиана: Тэр ээжийг минь хоёр нүдний нь хооронд буудсан.

Олга (f): Тэд тамлан зовоож, аймшигтай зүйлс үйлдсэн. Бурхан минь!

Олександер (m): Тэд биднийг энд яг ингэж өвдөглүүлсэн. Биднийг тайчсан. Тэд шоронгийн маягийн шивээс хийлгэсэн хүн бүрийг шууд буудсан.

Сурвалжлагч (f): Оросуудын эзлэлтийн дараа энгийн иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн шарх хаа сайгүй аниагүй хэвээрээ харагдаж байна.

Микола (m): Тэд бол араатан. Арми биш! Армийнхан хэзээ ч хүүхдүүд, эмээ нар руу халддаггүй! Харин тэд халдсан.

Олександер (m): Энэ бол Оросын ахан дүүс маань бидэнд авчирсан зүйл. Сүйрэл.

Сурвалжлагч (f): Үндэсний цагдаагийн багууд энд жирийн иргэдийн эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн баримт цуглуулахаар иржээ.

Андрей (m): Энэ бол Оросын Холбооныхны үйлдсэн дайны гэмт хэргийн бас нэгэн жишээ юм. Эдгээр хүмүүс цэргийнхэн юм уу, хил хамгааллынхан байгаагүй. Тэдэнд ямар ч зэвсэг байгаагүй. Тэд жирийн иргэд байсан бөгөөд гудамжинд буудуулсан. Энэ бол энгийн иргэдийн эсрэг ийм үйлдэл гаргахыг хориглосон олон улсын бүх конвенц, хуулиудыг зөрчсөн хэрэг юм.”

Тэд бүгдийг зөрчсөн. Иймд Орос улс бол дэлхийн хувьд жинхэнэ гэмт хэрэгтэн улс. Даогийн бэлгэ тэмдгийн жинхэнэ хар тал нь. (Тийм, Багш аа.) Үүний бүхэл хар тал нь.

Иймд би НАТО болон Европ юу хүлээгээд байгааг мэдэхгүй байна. Ядаж өөрийн ард түмнээ хамгаал. Украин (Урейн) шиг. Украин (Урейн) та нарынх. (Тийм.) Тэд бол бид, тэд бол тэднийх. Тэд европчууд. Тэд НАТО-гийнхны нэгэн адил. (Тийм, Багш аа.) Тэгэхээр тэд өөрсдийнх нь хүмүүс. Ядаж тэднийг хамгаал. (Яг зөв.) Түрэмгийлэгчидтэй тооцоо бод. (Тэгвэл таарна. Тийм.) Гэвч тэд тэгсэн ч үгүй. (Тийм.) Одоо болтол, хэдийнээ гурван сар өнгөрлөө. Хэдэн ч хүн амиа алдаж, хэдэн ч хүн хэмжээлшгүй ихээр зовж шаналаад байна вэ? […]

НАТО хэрэв зөвхөн өөрсдөд нь төлдөг, өөрсдийг нь дэмждэг гишүүн орнууддаа л туслаад, яг нүдэн дээр нь тусламж хэрэг болсон зовогсдод туслахгүй гэвэл энэ нь бизнесээс ч дор болно. Энэ бол бизнес байгаад зогсохгүй үүнээс ч дор юм. Ийм байгууллага, ийм хандлага, ийм үйлдэлд Диваажины нүдэнд өртөх жаахан ч гэсэн буян байхгүй.

Хэрэв тэд энэрэнгүй бус зарчмаар ажиллаж байгаа бол, зөвхөн бизнес гэж бодож ажиллаж байгаа бол бизнесээс дор зүйл юм. НАТО болон хүмүүсийн бизнесийг сүрдүүлж, сул дорой хүмүүсийг сүрдүүлж мөнгийг нь салгаж байгаа зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн хооронд ямар ялгаа байгаа гэж. Хэрэв тэдэнд мөнгө л өгөхгүй бол тэд юм уу, бусад гэмт бүлэглэл тэднийг хохироох болно. Тэгэхээр НАТО болон тэдгээр зохион байгуулалттай гэмт бүлэглэл хооронд ямар ялгаа байна?

Ай, энэ дэлхий гэж. Та нарт гэж хэлэхэд эндэх там биш юм бол өөр юу гэж? Диваажинд бол шударга шүүлт байдаг. (Тийм, Багш аа.) Гэхдээ Диваажинд яг шүүлт гэж байхгүй л дээ, байх хэрэг ч байхгүй. Энэ дэлхийд харин шүүлт, шударга ёс хэрэгтэй хэдий ч алга даа. […]

Хөтлөгч: Бид Энэрэлт Их Багшийнхаа хүн төрөлхтний төлөө гэсэн үүрдийн Халамж, Нигүүлслийг Тань бид үүрд бишрэх болно. Та энэ гарагийн маань болон бидний сүнсний аврагч болон заларчээ. Эерэг хүч бүх хүнээр дамжин дэлхий дээр оршигч бүх төрөлтөн, тэр дундаа гэм зэмгүй амьтан-хүмүүсийг зовлонгоос авран хамгаалах арга замаа олох болтугай. Биднийг буруу зам руу хөтөлж болзошгүй хүмүүсийн эсрэг жинхэнэ эрхэм ариун удирдлагыг бид ямагт мэддэг байж тэгснээр Дэлхий дээр үүрдийн амар амгалан нийгэм тогтох болтугай. Хайрт Их Багш маань бүхий л Сүр Жавхлант Бурхадын хайрын Хамгаалалд эрүүл энх байж, зүрх сэтгэл нь амар тайван орших болтугай.

Сүүлийн үеийн дэлхий дахины зарим үйл явдалтай уялдаатай үлгэрийг Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн айлдсанаар сонсон, дэлхийн удирдагчдын талаарх Түүний бодол санааг, мөн шинээр тархаж буй хачин жигтэй халдварт өвчнүүд жимснээс хүртэл илэрч байгаа талаар сонсохыг хүсвэл Багш шавийн шүтэлцээгээр хожмын өдөр энэхүү конференцыг бүрэн эхээр үзнэ үү.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Энх тайвныг сахин бусдын амь насыг нандигна

Зөвхөн энхтайвныг сахиулагчид л Диваажинд хүрч чадна

Аливаа орныг байлдан эзлэхийг зөвтгөх шалтаг үгүй

Украин (Урейн)-ыг дэмжих тал дээр дэлхийд гарч буй эерэг өөрчлөлт

Эерэг хүчний төлөөлөгчид хүн төрөлхтөнд тустай

Нийгэмд том байр суурь эзэлдэг байх тусмаа илүү даруу байх ёстой

Уучлах нь өс хонзонг цайруулж, энх амгалан дэлхийг авчирдаг

Дэлхийн удирдагчид эрх чөлөө, ардчиллыг үйлдлээрээ хамгаалах ёстой

Эерэг болон сөрөг талын харилцан хамаарал

Багш шавийн шүтэлцээ:

Дэлхийн бүх улсын төр засаг Украин (Урейн)-ы талд зогсох ёстой

Хүчирхэг орнууд зоригтой байж Украин (Урейн)-д туслах ёстой

Сайн ба муугийн хооронд болж буй дайнд Диваажин Украин (Урейн)-д тусалж байна

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Украин (Урейн)-ы тулгамдсан нөхцөл байдлын талаарх санаа бодол

Дэлхий дахин Украин (Урейн)-ыг дайнд ганцааранг нь үлдээлээ

Украин (Урейн)-д тусалж буй талаар урамтай сайхан мэдээ

Хүчирхэг улсууд Украйн (Урейн)-д өгсөн амлалтдаа хүрээгүй

Украин (Урейн)-ы ард түмний нэгдмэл чанар Дэлхийн өмнө гэрэлтэж байна

Украин (Урейн)-ы эрхэм зорилго Оросын хүчнээс илүү хүчирхэг

Хоёр найз

Бие биедээ туслах нь хүн чанар, сайн сайханд итгэж буй хэрэг юм

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд