Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Украин (Урейн)-ыг дэмжих тал дээр дэлхийд гарч буй эерэг өөрчлөлт

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хөтлөгч: 2022 оны 5-р сарын 2-ны даваа гарагт бидний Хамгаас Өгөөмөр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дияан бясалгалынхаа үнэт цагаас зарцуулан Суприм Мастер Телевизийн ажлын багийнхантай конференц хийлээ. Утсаар холбогдсон хугацаанд Украины байдалтай холбоотой зарим мэдээг ажлын багийнхан хуваалцсан бөгөөд үүнд Их Багш өөрийн бодлыг айлдсан юм. Их Багш мөн хамтын бясалгалын чухлыг, үүний асар их адислалын хүчтэйг сануулсан билээ.

Хамтдаа бясалгах үед эрчим нь маш их хүчтэй байдаг. (Тийм, Багш аа.) Есүс хүртэл миний нэр дээр хоёр болон түүнээс ч олон хүн суувал би хамт байх болно гэсэн. (Тийм.) […]

Намайг бодож байгаа шигээ өөрийн биесээ бодоорой. Учир нь би бол та нар. (За.) Бид хамтдаа. Та нар нэг бүрчлэн хэрэв сайн бясалгавал, буянтай байвал тус бүрдээ нэг Их Багштай хамт байна. Өөрийгөө хэр чухал гэдгийг бодоод үз. (Хөөх.) Иймд та нар хамтдаа бясалгавал маш олон Их Багш, маш их эрчим нэгдэн нийлж та нарыг дэвшүүлж, оюун санаа бие махбод аль аль талаар хүчтэй, эрүүл саруул байлгана. (За, Багш аа.) […]

Их бясалгах тусам та нарын гэрлэн бие аура улам гэрэлтэнэ. (За, Багш аа.) Улам олон хамгаалах давхаргатай болно. Зарим шавь нар... зарим, цөөн шавь нар КОВИД туссан нь тэдний хамгаалалтын давхарга нимгэн юм уу бүр байхгүй байснаас болж халдан орсон. Тэд бясалгадаггүйгээс тэр. (Хөөх.) Хангалттай бясалгаагүй. (За, Багш аа.) […]

Яагаад гэвэл сайн бясалгах юм бол аура чинь томрон адислал нэмэгддэг. (За, Багш аа.) Тэгээд эргэн тойрныхоо том хүрээллийг адислаж чадна. Тэгээд хүрээлэн буй орчин чинь илүү тайван болдог. Бас өөрөө ч ийм орчинд амьдарч, юуны түрүүнд өөртөө ашиг тустай байх болно. (Тийм ээ.) Бас их цар хүрээгээр ярьвал орчин тойрондоо ач тустай. Том цар хүрээнд авч үзвэл дэлхийд тустай. (Тийм, Багш аа.) Тэр түвшинд та нар арай хүрээгүй байж болно. Хүрнэ гэж найдъя. Гэхдээ ядаж ямар нэг зүйл, хэн нэгэн хүн, ялангуяа гэр бүл, найз нөхөд, тав, зургаа, долоо, есөн үеийнхэн чинь ач тусыг нь хүртэнэ. (За, Багш аа.) […]

Би хэлж байсан даа. Аливаа улс магадгүй жижиг улс, эсвэл жижиг мужид арван хүн хичээнгүйлэн, буян санаж, оюун санааны бясалгал хийдэг байхад тэр газар нутаг хэзээ ч сүйдэхгүй. Тэд ямар нэг зүйл хийгээд байгаа юм биш. Энэ бол тэдний аура бөгөөд зорилго нь тэр юм. (Ойлголоо.) Хүмүүс юу ч хараагүй байсан ч энэ нь тустай. Иймээс та нар өсөж дэвшихийг, өөртөө, гэр бүлдээ, дэлхийдээ дорвитойхон туслахыг хүсэж байгаа бол сүнслэг бясалгалаа хичээнгүйлэн үргэлжлүүлэх ёстой. (За, Багш аа.) […] Яагаад гэвэл хамтдаа бясалгаж байхад эрчим нь маш хүчтэй. Иймд хүсэн залбирсан болгон чинь биелэх болно. (За, Багш аа.) […]

(Багш аа, 4-р сарын 30-нд Оросын цэргүүдэд хандсан дүрс бичлэгтээ эрхэмсэг Володимир Зеленский, “Украинд амиа алдсанаас Оростоо амьд байсан нь дээр” гэсэн.) Тийм. (Түүний хэлснээр Оросын хүчин Донбасын дорнод нутагт шинээр халдлага хийхээр бэлтгэхдээ “томоохон хохирол амсахад бэлтгэж” байна. Орос довтолж эхэлснээсээ хойш хэдийн 23,000 гаруй цэргээ) Тэгсэн. (алдчихаад байгаа бөгөөд Оросын тал 1,000 гаруй танк, бараг 200 онгоц, явган цэргийн байлдааны 2,500 техник хэрэгслийн хохирол амссан гэж тэр мэдэгдсэн юм.)

Зурагтаар дайны талбарт хаягдсан танкны асар олон сэгийг харуулж байсан. Үнэхээр шүү, ганц ч биш. (Тийм, Багш аа.) Тэдгээр зурагнууд байгаа нь сайн хэрэг. Яаж авдгийг нь мэдэхгүй юм. Гэхдээ сайн хэрэг. Оросууд зарим хот болон газар нутгаас гарахдаа энэ бүх шатсан “сүйрсэн” танк, техник хэрэгслээ аваад явж чадаагүй болохоор тэд зураг авч чадсан байх. (Тийм байх.) Зарим нь засаж болохоор учир тэд засаж хэрэглэдэг. (Тийм.)

Бурхан минь. Ямар гээч хорвоод бид амьдарч байна даа. Томоохон улс орнууд нь өөр хоорондоо улам илүү үхлийн аюултай зэр зэвсэг хийн өрсөлдөж энэ талаараа интернэтээр сайрхацгааж байдаг. (Тийм ээ.) Орос шинэ пуужин туршиж, эсвэл Америк улам илүү аюултай бөмбөгтэй боллоо гэх мэт. (Тийм, Багш аа.) Ямар гээч дэлхий вэ энэ? Эдийн засгийн хөгжил, хүмүүсийн эрүүл мэнд, ёс суртахууны илүү өндөр хэм хэмжээгээрээ бахархахын оронд зөвхөн үхэл, аллага, амь хороох тухай сайрхана. Түүн дээрээ бүр цэцэглэдэг. Ямар гээч дэлхий вэ? Энэ бидэнд аюултай биш үү? (Аюултай, Багш аа. Тийм, Багш аа.)

Аймшигтай дэлхийд амьдарч байна. Тэр үл үзэгдэгч тэнүүл сүнсний талаар ярих ч юм биш. Тэд ингэх тусам улам л олон тэнүүл сүнс бий болно. Ямар ч адис ерөөлгүйгээр гэнэт үхсэн хүн юу болоод байгааг мэдээгүй байснаасаа болж тэнүүл сүнс болчихдог. (За, Багш аа. Хөөх, тэгэх байх.) Тэд тэгж үхсэн болохоор зарим үйлийн үр нь арилаад там руу явдаггүй байж мэдэх юм. Зарим үйлийн үр нь арилдаг. Гэхдээ тэд тэгээд л гайхсан тэнүүл сүнснүүд болчихдог. Тэд үзэн ядалтаасаа болж дэлхийд мөн илүү их түвэг учруулдаг. (Хөөх.)

Тэгээд энэ тойрог тасралтгүйгээр үргэлжилнэ. (Ойлголоо, Багш аа.) Хожим нь эргээд хүн болж төрөөд дайснуудаа эрж олоод тэднийг бөмбөгдөнө. Дахин, дахин ингэнэ. Энэ л хүрд ийн үргэлжилдэг. (За, Багш аа.) Өнөөдөр та нар намайг бөмбөгдвөл би маргааш та нарыг бөмбөгдөнө энэ тэр гээд л. Маргааш нь, дараа жил нь, дараа төрөлдөө.

Өөр зүйл байна уу? (Байгаа, Багш аа. “Украины ерөнхийлөгч Мариуполь хотын өмнөд хэсэгт орших Азовстал гангийн үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжид 100 хүнийг гаргасан талаар жиргэжээ. Тэрээр тэднийг маргааш Запорожье хотод ирэх болно гэж хэлсэн.”)

Тэгсэн. Гэхдээ л олон хүн үлдсэн байгаа. (Тэгсэн. Тийм ээ.) Бөмбөгдөж байгаагаас болоод үргэлжлүүлэхэд хүнд байгаа. (Тийм.) Хуучин мэдээ байж магадгүй л дээ. Зарим шинэ мэдээнд өгүүлснээр Оросын тал “За, тэднийг явуул” гэсэн хэр нь тэднийг бөмбөгдөж байгаагаас нүүлгэн шилжүүлэхийг зогсоосон байна. (Өө. Ойлголоо. Тийм.) Тэгээд хэн ч гарч ирж зүрхлэхгүй байгаа. (Тийм, Багш аа.) Тэд “Гарахыг хориглоно” гэхгүй ч тэднийг бөмбөгдөх болно. (Хөөх.) Иймд хүмүүс больцгоосон. Гарч ирж зүрхлэхгүй байгаа. Тэд хэрэв тэр нуувчирхуу газраа байдаг юм аа гэхэд хоол ундгүй, нялхас нь сүүгүй байгаа. (Тэгнэ, Багш аа.) Энэ бүгд бол хүн төрөлхтний эсрэг аймшигтай гэмт хэрэг. Өөр юу болохыг би мэдэхгүй. Үүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэхгүй юм бол юу гэх юм? (Яг үнэн, Багш аа. Тийм.) […]

Дэлхий даяараа Украинд улам их тусалж байгааг харж байгаа байх. (Яг тийм. Тийм, Багш аа.) Урьд нь тэд хайхрахгүй байсан. Тэд Украиныг Орос болон эрх чөлөөт орнууд хоорондын жийрэг, завсрын бүс маягаар байлгаж байсан. Байгалийн хий, газрын тос гэх мэт зүйлсээ авч чадаж л байвал хамаагүй байв (Тийм, Багш аа.)

Харин одоо Герман хүртэл Оросын газрын тос болон байгалийн хийд тавьсан хоригийг хэдийнээ зөвшөөрөөд байна. (Тийм.) Урьд нь тэд хамгийн их худалдан авдаг байсан. (Яг тийм. Тийм ээ.) Дайн эхэлснээс хойш тэд өрнөдийн аль ч орноос илүү их газрын тос, хий авсан. (Тэгсэн, Багш аа.) Герман. (Тийм.) Одоо тэд татгалзахыг зөвшөөрсөн. (Хөөх. Аан.) Европ бүхэлдээ тэдэнд дарамт үзүүлсэн учраас тэд хоригийг хүлээн зөвшөөрөөд байна. (Сайн хэрэг.) Мэдэхгүй юм даа. Бүгд л газрын тос, байгалийн хийг авахаа болихыг хүсэж байхад тэд өмнөхөөсөө ихээр авсан.

Орос дайн эхэлснээс хойш экспортоос 60 гаруй тэрбумын орлого (Өө. Хөөх. Тийм, Багш аа.) олчхоод байна. (Тийм, Багш аа.) Тэгэхээр энэ бүхнээ зогсоохгүй юм бол дайныг тэтгэсээр үүрд үргэлжилсээр л байх болно. Путин өөрөө л аюулгүй байж байвал ард түмэн нь дайнд үрэгдэх эсэхийг хайхрах ч үгүй. Гэхдээ дайн үргэлжилсээр Орос руу чиглэх юм бол эрт, орой хэзээ нэг цагт аюулгүй байдал нь үгүй болно. (Тэгнэ, Багш аа.)

Орос цөмийн зэвсэг хэрэглэхээр зоригловол тэгээд дуусна. Орос улс сүйрнэ гэж бодож байна. Улс даяар нь цөмийн зэвсгээр бөмбөгдөх болно. Зөвхөн Орост байдаг юм биш, бүгд л цөмийн зэвсэгтэй. Тэд үүгээрээ яагаад Европ болон Барууныхныг сүрдүүлээд байгааг ойлгохгүй юм. (Тийм ээ, Багш аа.) Аргаа барсан л байх. (Тийм.) Бүгд цөмийн зэвсэгтэйг тэр мэднэ. Илүү биш юм гэхэд ядаж л Оросынхтой ижил байгаа. (Тийм, Багш аа.) Орос ямар ч их зэр зэвсэгтэй байлаа гэсэн НАТО-гийн бүх хүчийг нийлүүлсэнтэй зүйрлэх аргагүй. (Тийм. Яг үнэн.) Тэд Оросыг тэр чигт нь сүйрүүлж үнэхээр чадна. Тэгэхээр бодож үзэх л хэрэгтэй. (Тийм.)

Гэхдээ тэд сүүлийн үед жаахан айж байгаа. Гадаад хэргийн сайд Лавров нь (Тийм.) хэлэхдээ, “Өө, энэ Украины л тухайд юм. Бидэнд НАТО-той сөргөлдөх ямар нэг зүйл байхгүй гэсэн”. Та нарт гэж хэлэхэд энэ бас сайн мэдээ. (Тийм.) Тэд үнэхээр тэгж байгаа, сүүлд НАТО руу халдаж галзуурахгүй байх гэж найдъя. Учир нь тэд бүхэл Орос даяараа сөнөх болно. (Тийм, Багш аа.) [...]

Тэд бас бүгд Киевт ирцгээсэн. (Тэгсэн.) Бүр Европын тэргүүн, хатагтай Урсула фон дер Лейен. Тэр бүр Киев хүртэл галт тэргээр явсан. (Тэгсэн.) Тэгэхээр бусдыг нь бодвол түүний талаар хэлэх сайн зүйл байгаа л юм байна. (Тийм, Багш аа.) Эхлээд Европын гурван гишүүн ирсэн. (Тэгсэн, Багш аа.) Томоохон гишүүд ирсний дараа Борис Жонсон ирсэн. (Тийм, Багш аа. Тэгсэн.) Тэгээд бусад нь ч гэсэн аажмаар ирцгээсэн. (Тийм. Яг тэгсэн.) Блинкен зэрэг бүр Байдены томоохон албан тушаалтнууд ч ирсэн. (Тийм.) Бас бусад нь, Байденаас бусад хамгийн том нь. Байден зөвхөн Польшид очсон. Дэргэд нь л. Ямар ч ичмээр юм.

(НҮБ-ын тэргүүн бас, Багш аа. Антониу (Гутерриш).) Аан, тийм. Тэр бас ирсэн. (Тийм ээ.) Харин Орос тэр үеэр тэднийг бөмбөгдсөн. Гайхуулах гэж. (Тийм.) Зүгээр л “Хэн ирэх нь хамаагүй. Бид та нарыг хүссэн үедээ бөмбөгдөнө. Холоос ч бөмбөгдөж чадна” гэж байна. (Тийм, Багш аа.) Ээ, Бурхан минь. Ямар ч их зантай юм. Одоо харин НҮБ-ын тэргүүн ядаж л байр байдлыг жаахан мэдэж авлаа. (Тийм. Яг үнэн.) Тэгээд одоо үүнийг бузар зүйл гэж байна. “Энэ дайн бол бузар” гэсэн. Хөөх, анх удаа л би энэ сүрхий үгийг сонслоо.

“BBC-ийн мэдээ 2022.4.28 Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес (m): 21-р зуунд болж буй энэ дайн ямар ч утгагүй. Дайн асар их хортой.”

Пентагоны чухал нөхөр, хэвлэлийн төлөөлөгч нь билүү дээ тэр хүртэл тэгж хэлсэн. Тэр бараг уйлах шахан, “Путины Украины эсрэг хийсэн бүхэн ичгүүр сонжуургүй. Ийм ичгүүргүй зүйл харсангүй. Ямар ч эрүүл саруул удирдагч ийм зүйл хийхгүй” гэж хэлсэн. (Яг тийм. Тэгсэн, Багш аа.)

“WION-ийн мэдээ 2022.5.1 Жон Кирби (m): Түүний Украинд хийж байгаа, түүний хүчний Украинд хийж байгаа зүйлийг харахад ямар ч ёс зүйтэй, ёс суртахуунтай хүн үүнийг зөвтгөх аргагүй. Нүд халтирам... уучлаарай. Зарим зургийг харахад ямар ч толгой сайтай, нухацтай, төлөвшсөн удирдагч тийм зүйл хийж байна гэж төсөөлөхөд хэцүү. Би түүний сэтгэлзүйн талаар ярьж чадахгүй ч түүний завхралын талаар ярьж болно гэж бодож байна.”

Өөр юу байна? Хэлэх үү? (Харьков дахь цэргийн удирдлагын тэргүүн Олег Синегубов ВВС-д хэлэхдээ Оросын эзлээд байсан дөрвөн дүүргийг чөлөөлсөн гэжээ. “Кутузовкад хүүхэд, хөгшид голдуу, 100 орчим хүн суурийн хүйтэн давхарт хоёр сар тог, хий, хүнсний хангамжгүй амьдарсан” гэж Синегубов хэлсэн. (Бурхан минь.) “Өнөөдөр манай хамгаалагчдыг нулимс дүүрэн угтлаа” гэсэн юм.)

Гайхалтай. Гайхалтай. Бурханы аврал. Диваажин ивээг. Гэхдээ дайн дуусах яагаа ч үгүй байна. (Тийм, Багш аа.) Удахгүй гэж найдаж байгаа ч би ямар нэг юм хэлж зүрхлэхгүй нь.

Өөр зүйл байна уу? (Тийм, Багш аа. Газарт булсан тэсрэх бөмбөгийг арилгах чадвартай мэргэжилтэн шаардагдаж байгаа тул Украин эмэгтэйчүүд суралцаж байна. 20 настай хатагтай Анастасия Минчукова болон өөр таван бүсгүй Косовод очиж газарт булсан тэсрэх бөмбөг арилгах болон тулаан өндөрлөсөн газар нутагт нь үлдсэн байж болох аюулыг арилгах дадлага сургуулилтад хамрагдаж байна. (Тийм, тийм.) Хатагтай Минчукова хэлэхдээ, “Дайн удахгүй дуусах учраас тэсрэх бөмбөг аюулгүй болгож чаддаг хүмүүс маш их эрэлт хэрэгцээтэй байгаа” гэсэн.)

Өө, сайн хэрэг. Маш сайн. (Тийм.) Тэд тун их зоригтой юм. (Тийм.) Гайхалтай. Сайн мэдээ байна. Сайн мэдээ байна. […]

Би баяртай байна. Хэлээрэй. (За, Багш аа. Данийн OLFI хэвлэлд нийтэлснээр Дани улс Украин руу 25 Пирана III хуягт тээвэрлэгч, 50 М113 хуягт тээвэрлэгч болон М10 их бууг олон мянган сумны хамтаар илгээхээр болжээ.)

Би үүнд тэгтэл баярлахгүй байгаа ч гэсэн тэд ядаж л чадах зүйлээрээ тусалж байна. (Тийм, Багш аа.) Украин үгүй болбол тэд удахгүй үгүй болох учраас тэд өөрсдийгөө л хамгаалж байгаа хэрэг.

“Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Суприм Мастер Телевизийн багийн гишүүдтэй хийсэн конференцийн хэсгээс 2022.4.25 Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: Украины ганц л хэсэг ялагдлаа гэхэд тэр нь Оросын хорон, эзэрхий схем үргэлжлэх бас нэгэн гишгүүр чулуу л болно. (Тэгнэ, Багш аа.) Эсвэл тухайн улсыг бүхлээр нь залгиж чадахгүй бол тэр улсын хэсэг бүхэн тэдний хувьд холбох цэг болж тэр улс руу хэзээ л бол хэзээ халдан довтолж Украин шиг сүйрэлд хүргэх шалтаг болдог.”

Украин ялагдаагүй байгаа ч гэсэн Молдавыг хэдийнээ дараагийн бай болгоод байгаа. (Тийм, Багш аа.) Приднестровт тэд (оросууд)-нийг ирээч гэж хүссэн гэж хүртэл хэлсэн. Үргэлж тэгж хүсдэг. (Тийм, Багш аа.) Путин үргэлж ийм арга хэрэглэдэг. “Крым түүнийг ирээч гэж гуйсан” гэдэг шиг. Донбас, Луганск өөр юу билээ? (Донецк ба Луганск.) Луганск муж “тэднийг ирээч гэж хүссэн” гэсэн. Тэд яагаад Украин улс бүхэлдээ “тэднийг ирээч гэж хүссэн” гээгүй юм бол? Яагаад гэвэл тэд Украиныг бүхэлд нь эзлэх гэж ирээ биз дээ? (Яг тийм, Багш аа.) Тэгсэн, тийм үү? (Тийм. Яг үнэн.) Иймд хэн нэгэн тэгж хүссэн байх ёстой биз дээ, тийм үү?

Эсвэл ерөнхийлөгч Зеленский хүссэн байх ёстой.. Тэрээр магад Путинд хандан цэрэг илгээн улс орныг маань “авраач, чөлөөлөөч” хэмээн захидал бичсэн байх байсан. Путин хэлээгүй юм гэхэд Зеленский хүссэн байх ёстой байсан. “Хүрч ирээд улсыг маань бүхэлд нь эзэл. Тавтай морил. Бид бол нацист, фашистууд бөгөөд ирээд биднийг чөлөөлөхийг хүлээж байгаа шүү” гэх байсан. Тэд хүмүүсийг чөлөөлөхөөр ирсэн нь үнэн. Тэд хүмүүсийг газар нутгаас нь, орон гэрээс нь, эмнэлгээс, хүүхдийн цэцэрлэгээс, хандивын зүйлийн дэлгүүр зэрэг газруудаас нь “чөлөөлж” байна. Тэднийг мөнгөнөөс нь, амьдралаас нь, энхтайвнаас нь, эрх чөлөөнөөс нь зэрэг бүх зүйлээс нь Путин “чөлөөлөхийг” хүсэж байна. Одоо тэдэнд юу ч байхгүй. (Тийм, Багш аа. Тийм.) Оросын “чөлөөлөлт”-ийн дараа тэд дүрвэгсэд болсон. Хагас зарим хэсэгт ч гэлээ тэд хэдийнээ чөлөөлөгдчихсөн. (Тийм, Багш аа.) Иймд одоо тэд мөнгөгүй, орон гэргүй, эх оронгүй, юу ч үгүй. Чөлөөлөлт гэдэг Путины хувьд ийм л зүйл. (Тийм.)

Мөн тэр өөрийн олон арван мянган цэргийг “чөлөөлчихлөө.” (Тийм.) Тэр тэднийг залуухан, итгэл найдвар, урам зориг дүүрэн амьдралаас нь чөлөөлсөн. Тэд тэсгэм хүйтэн дайны талбарт амиа тийнхүү зүгээр л алдлаа. Энэ бол Путин- маягийн “чөлөөлөлт.” (Тийм.) Хүмүүс амьдралгүй, юу ч үгүй; өөрсдийн болон үр хүүхдийнх нь амьдрал, гэр бүл нь үгүй болсон, юу ч үгүй болсон.

Хэлээрэй, өөр зүйл байна уу? […] (АНУ-ын дипломат албаныхан дайралт эхэлснээс хойш анх удаа Украинд түр хугацаагаар эргэн ирээд байгаа. АНУ-ын Төрийн департментийн мэдэгдсэнээр Украин дахь АНУ-ын Элчин сайдын яамны багийн олон гишүүн Львов хотноо Украины албаны хүмүүстэй уулзжээ. Тэгээд тэд, “Өнөөдрийн айлчлал бол эхний алхам бөгөөд ойрын ирээдүйд олонтаа хүрэлцэн ирнэ” гэжээ.)

Тэд Украинд Элчин сайдын яамдыг эргүүлэн нээж байна. (Тийм, Багш аа.) Элчин болон консулууд эргэн ирж байна. Сайн хэрэг. Тэгээд бүр яасан гээч? Пелоси хүртэл Киевт айлчилсан. (Аан, тийм.) Тэгээд ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан. (Тийм. Тэгсэн.) Тэр тэнд юу хийнэ вэ? Тэр яаж чадна гэж? Ердөө л, “Бид энд байна” гэж харуулах гэсэн. За яах вэ, оргүйгээс дээр. (Тийм, Багш аа.) Хүмүүст энэ нь таалагдсан байх.

Пап хүртэл одоо өнгө аяс нь өөрчлөгдөөд байгаа. Тэдэнд бүгдэд нь нэг нуух зүйл хэрэгтэй байх. (Тийм, Багш аа.) Араас нь шахах ямар нэг зүйл. Үүнийг би ямар нэг “нуух” зүйл гэж байгаа юм. Тэдэнд хэрэгтэй байх. Үгүй бол тэд мяраалаг өгзгөө өргөж ямар нэг зүйл хийхгүй. Ядаж л ямар нэг тустай сайн юм хэлж байна . (Тийм, Багш аа.) Пелоси яасан гэв? “Нууц уулзалт” хийсэн гэсэн. Тэр өөрийг нь оросууд бөмбөгдөнө гэж айв уу яав. Инээдтэй юм.

Бүгдээрээ л өнгө аясаа одоо их хурдан өөрчилж байна. Хэдхэн долоо хоногт шүү! (Яг үнэн. Тийм, Багш аа.) Урьд нь хэн ч тийш очихыг хүсэхгүй, тэдэнд юу ч өгөхийг хүсэхгүй, тэр бүү хэл өгөх гэж байсан нэгнээ болиулж байсан. Юу вэ? Яасан юм бол? Хэл дээ. Гэнэт л бүгд 360 хэм эргэж өөрчлөгдчихсөн. Өө, би бас гайхаад байна. Та нар гайхахгүй байна уу? (Гайхаж байна, Багш аа.) Ямартай ч сайн хэрэг, сайн хэрэг. Тэд зохистой аяглаж байна. Энэ бол сайн хэрэг. Заримдаа тэднийг загнах хэрэг гарч би цагаа үрдэг.

Өөр зүйл байна уу? […] (Байгаа, Багш аа. Германы дэд канцлер Роберт Хабек Польшийн Варшавт айлчилж байхдаа улс орон нь Оросын газрын тосноос хамааралгүй болоход “тун их” ойртсон гэж хэлсэн. Оросоос импортолсон газрын тос Германы 2021 оны нийт газрын тосны хэрэглээний 35%-ийг эзэлсэн бөгөөд тэрээр хэлэхдээ, “бид Оросын импортын хараат байдлаас даруй чөлөөлөгдөх ёстой” гэсэн.)

Тийм. Тэд нүүрсийг эргэн хэрэглэж болно. Нүүрсний аж үйлдвэрийг илүү дээрийг олтлоо эргэн ашиглаж болно. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл энэ бол дэлхийн дулаарлын хамгийн муу сурвалж биш. Метан хамгийн муу нь. Амьтан-хүний аж ахуйгаас ихэнх метан ялгарч уур амьсгалыг хамгийн ихээр халааж байна. (Тийм, Багш аа. Яг тийм.) Метаны наян хэдэн хувь нь амьтан-хүний аж ахуйгаас ялгарч байна. (Тийм, Багш аа.) Иймд нүүрс, байгалийн хий, газрын тос зэргийг үргэлжлүүлэх хэрэгтэй. (Тийм.) Тэгвэл тэд хангалттай түлштэй болно. Тэд Оросоос импортлох хэрэггүй болно. (Тийм, Багш аа.)

Жишээлбэл, Ливи хүртэл газрын тос экспортолж байна. Гэхдээ улс төрийн мунхгуудаас болоод зогсоочхоод байгаа. Тэндээс олон улс оронд нийлүүлэхэд хангалттай хүрнэ. Тэд тэрхүү газрын тосны талбарыг авахаар өрсөлддөг. (Тийм.) Хэн нэгэн эрх мэдэлтэн гарч ирвэл, эсвэл нэг жижиг гар том гар болохыг хүсвэл, эсвэл том гар улам томрохыг хүсэх юм бол тэд шинэ засгийн газар байгуулж газрын тосны экспортод асуудал үүсгэцгээдэг. Тэр бүс нутгийн хүмүүс мөн эдийн засгийн муу үр дагаврыг хүртдэг. (Тийм.) Бас тэд өөр улс орон руу экспортолж чадахгүй болдог.

“Al Jazeera English -ийн мэдээ 2018.7.12 Сурвалжлагч (m): Амины, цусан төлөөстэй экспорттой хийсэн сүүлийн тэмцэл нь эдийн засагт нь тэрбум гаруй долларын хохирол учруулсан гэж тооцоолсон. Долоон жилийн өмнө Муаммар Каддафийг үгүй болсноос хойш болсон өмнөх тулаанууд үйлдвэрлэлд хэлбэлзэл гаргасан. Бүрэн гарцыг сэргээх нь гадаадын үйлдвэрлэгчид болон Ливийн үндэсний нефтийн корпорацын эн тэргүүний зорилт юм.”

Эс бөгөөс Ливи ч бас дэлхийн газрын тосны нэгэн том эх сурвалж болох юм. Жишээлбэл ийм байна. (Тийм, Багш аа.) Урьд нь жишээ нь АНУ-д ерөнхийлөгч Трамп илүү дээр зүйл гарч иртэл газрын тос болон нүүрсний аж үйлдвэрт хүмүүсийг ажиллуулсаар байсан. (Тийм, Багш аа.) Байден гарч ирээд энэ бүхэнд хориг тавьсан. Тэр даруй. Америкийн төлөө Трампын бүтээсэн бүхний эсрэгийг тэр хийсэн.

Одоо хаа сайгүй хөл толгойгоо алдаад байна. Дайн хүртэл гарлаа. (Тийм, Багш аа.) 100% итгэлтэйгээр хэлэхэд хэрэв Трамп байсан бол Украинд ийм дайн гарахгүй байх байсан. (Ойлголоо, Багш аа.)

“Sky News Australia-ийн ярилцлага 2022.4.26 Ерөнхийлөгч Трамп (m): Бид дайн эхлүүлээгүй. Оросыг Украинтай дайтуулдаггүй байсан. Хятад өдөр бүр Тайвань (Формоса)-г сүрдүүлдэггүй байсан. Тэд ингэхгүй байх байсан. Орос хэзээ ч Украин руу орохгүй байх байсан. Афганистанаас цэрэг татах ажиллагааг маш чадваргүй хийсэн.

Пиерс Морган (m): Энэ нь Владимр Путины амбицыг Украин руу довтлоход өөгшүүлсэн гэж та бодож байна уу?

Ерөнхийлөгч Трамп (m): Тийм. Шалтгаан нь тэр гэж бодож байна. Тэгээд л тэр ингэсэн гэж бодож байна.”

Тэр юу ч хийхгүй ч байсан хамаагүй. Түүний тэргүүлэгч байр суурь л дэлхийг өөр тийш эргүүлж, Америкийг өөр зүгт чиглүүлэх байсан. (Тийм, Багш аа.) […]

Байден дэлхийг харанхуйгаар хучиж байхад хэн ч олж хардаггүй. Харж чадах хүн олон биш. (Тийм, Багш аа.) Хэдэн зөн билигтэн л харж чаддаг. Бодит амьдрал дээр ч гэсэн Трамп олон улс орны хооронд эв найрамдал тогтоосон. (Тэгсэн. Тийм, Багш аа.) Тэгэхээр энэ бол хангалттай сайн нотолгоо. (Яг үнэн.) Гэтэл тэр тэнд зүгээр байж байхад ч ихийг хийж чадна. (Тийм. Яг үнэн.) Тэрхүү эрх мэдэлтэй байр сууринд байснаараа л дэлхийд илүү их энхтайван авчирна.

(Трамп саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Путины цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн сүрдүүлгээс айх хэрэггүй гэж хэлсэн. Тэр АНУ-д хавьгүй илүү бий гэсэн. Тэгэхээр бид Путинээс айх хэрэггүй.) Мэдээж хэрэггүй. (Тийм.) Би ч бас тэгж хэлээ биз дээ? Аль дээр. (Тэгсэн.)

“Sky News Australia-ийн ярилцлага 2022.4.26 Ерөнхийлөгч Трамп (m): Тэд түүнтэй буруу харилцсан гэж бодож байна. Тэдний ярьж байгаа нь бараг айж байгаа юм шиг санагдаж байна. Мөн тэд бидэнд бүх зүйлийг ганцаараа устгахаар нэгэн зэвсэг байгааг ойлгохгүй байна.”

Тэр өөр олон зүйл хэлснийг нь би мартжээ. Гэхдээ ямартай ч сайн байна. Би та нарт хэдийнээ хэлсэн.

Гэхдээ Украинд Диваажин тусалж байгаа. (За. Ойлголоо, Багш аа.) Эс бөгөөс та нар юу гэж бодов? Барууныхныг ч тэдэнд туслахаас өмнө тэд Оростой хаа сайгүй гар аргаар бэлдсэн зэвсгээр хүртэл ялж байсан. (Тэгсэн, Багш аа.) Мөн тэд Оросын хамгийн чухал байлдааны хөлөг онгоц Москваг нь хүртэл живүүлсэн. Тэнгисийн ёроолд унагасан. (Тийм.) Тэр нь Оросын хувьд нөхөж баршгүй зүйл. Тэд тэгж хэлсэн. (Тийм.) Ай даа, төсөөлж байна уу? Тэд Украиндаа өөрсдөө хийсэн зэвсгээр, Нептун (пуужин)-ээр үүнийг нь живүүлчихсэн. Төсөөлж байна уу? (Хөөх.) Бас тэднийг хөнөөхөөр айсуй явсан Оросын танкнуудыг аянга ниргэн сөнөөснийг санаж байна уу? (Тийм, Багш аа.) […]

“CBN News-ийн мэдээ 2022.3.4 Костяантинь (m): Тэр харанхуй шөнө тэдний байршлыг эзэлсэн байсан бөгөөд ОХУ-ын маш олон танк, техник хэрэгслүүд тэдэн рүү ирж явсан байна. Тэгэхэд тэр утсаа шүүрч аваад аав руугаа залгажээ. Тэр, “Аав аа, та яг одоо залбирах хэрэгтэй байна. Бид хүнд байдалд орчихлоо” гэсэн. Тэгэхэд аав нь сүмийн бусад гишүүд рүү залгаад залбирч эхэлжээ. Харин дараа нь хүү нь залгаад түүнд, “Ямар нэг ид шид тохиолдчихлоо. Нэг сансрын хөлөг шиг зүйл байсан. Сансрын хөлгөөс дайраад байх шиг байсан. Тэнгэрээс аянга шиг гэрлээр галлаж оч гялалзан хаа сайгүй түгж байсан” гэжээ. Харин өглөө нь тэд тэдгээр техник хэрэгслүүд бүгд устсан байхыг харсан байна. Харин бүх цэргүүд үүнийг ямар нэг үл мэдэгдэх зэвсэг байсан гэж бодоцгоожээ. Эсвэл Бурхан л оролцсон байх.”

Олон зүйл бий. Мэдээж энэ бүгд биш л дээ. Хүмүүсийн үйлийн үр бас бий. Бусдаар бол Диваажин үнэхээрийн тусалж байгаа. Та нар бэлхнээ харж болно. (Тийм, Багш аа. Тийм ээ.) Аварга том Оростой жишихэд тийм жижиг улс Украин яаж тэднийг ялж чадах юм бэ? (Яг үнэн. Тийм, Багш аа.) Барууныг хуруугаа ч хөдөлгөөгүй байхад, аль эрт. (Тийм, Багш аа) Харин одоо тэд сэрцгээж, Орос хаяанд нь хэдийн ирснийг харлаа. Тэгээд Украинд туслахаар гүйлдэж эхэллээ. Учир нь Украин бас тэдний ч төлөө тэргүүн эгнээнд тулалдаж байна. (Тийм. Тэр үнэн.) Мөн тэд украинчуудыг маш зоригтой, няцашгүй гэдгийг хараад өөрсдөөсөө ичсэн. Тэдний оронд байсан бол би ч бас ичих л байсан. Би та нарт урьд нь ч хэлж байсан. (Тэгсэн, Багш аа.) Үгүй бол тэд бүгдээрээ гэртээ харьж, идэх ногоогоо өөрсдөө таривал таарна. […]

Украинд байгаа хүмүүс нуувчинд өлсөж эсвэл Украин дахь дайнаас болж европчууд хангалттай хоол хүнсгүй болж, Бразил, Хятад гэх зэрэг улс руу хийх экспорт зогссон зэргээс болж зөвхөн энгийн иргэд л зовж байна. (Тийм.) Тэд зовохгүй байгаа болохоороо том том ярьцгаадаг. (Тийм, Багш аа.) Жишээ нь ичиж гэмшихээ мэддэггүй Меркел байна.

Германы ерөнхийлөгч Киевт айлчлах хүсэлт гаргасан ч тэд хүлээн авахаас татгалзсан. (Тийм, тэгсэн.) Тэд Германы ерөнхийлөгчөөс бусдыг нь хүлээн авахыг зөвшөөрсөн. Яагаад гэвэл тэр хэдийнээ Оросыг дэмжчихсэн. Гэхдээ тэглээ ч гэсэн түүний буруу байсан ч одоо тэр ирэхийг хүснэ гэдэг нь тэр буруугаа хэдийнээ ухаарсан гэсэн үг. (Тийм.) Иймд миний бодлоор Киев түүнийг уучлан хүлээн авах хэрэгтэй. […]

Одоо тэр алдаагаа мартсан эсвэл буруугаа хэдийн мэдсэн болохоороо Киевт айлчлахыг хүссэн гэдэг нь тэр хэдийнээ ухаарсан гэсэн үг. (Тийм, Багш аа.) Эсвэл магадгүй тэр харамссан болохоороо Киевт айлчлан уучлалт гуйх гэсэн байх. (Тийм байх, Багш аа.) Тэгэхээр украинчууд илүү найрсаг байж түүнийг хүлээн авах л хэрэгтэй. Та нарт одоо дайснаас илүүтэй олон анд нөхөд хэрэгтэй. Тэр ядаж л Меркелээс дээр биш гэж үү? (Тийм, Багш аа.) Янз бүрийн нөхцөл байдлаас болоод хүмүүс алдаа гаргаж л байдаг. Гэхдээ дараа нь нөхцөл байдал өөрчлөгдөхөөр тэд алдаа хийснээ ухаарч, өөр маягаар уучлалт гуйдаг учраас бид тэднийг уучлах л хэрэгтэй. (Яг үнэн. Тийм, Багш аа.) Би Киевийн төлөөлөл байсан бол түүнийг уучлаад, бурууг нь хэлээд хүлээж авах л байсан. Тэгээд тэр өөрчлөгдөнө. (Тийм, Багш аа.) Тэгээд ч тэр хэдийнээ өөрчлөгдсөн.

Гэхдээ бол энэ ихээхэн шившиг. (Тийм. Яг үнэн.) Герман бол Европын том улс. (Тийм.) Европын, Европын Холбооны тэргүүлэгч орнуудын нэг шүү дээ. Гэтэл тэдэнд татгалзлаа. Пелоси хүртэл Зеленскийтэй уулзсан байхад Германы ерөнхийлөгч хаалганы гадна, хаалттай хаалга мөргөлөө. Энэ бол чамгүй доромжлол шүү. Гэхдээ тэдэнд татгалзах эрх бий л дээ. (Тийм, Багш аа.) Миний хэлж байгаагийн утга нь оюун санааны амьдралын зарчимд наманчилсан хүнийг бид уучилдаг. (Тийм.) Тийм л учиртай. “Намайг уучлаарай” гэж хэлэх эрчүүдэд амаргүй. Тийм биз? Харин тэр улс оронд чинь та нарыг дэмждэг бусдын хамтаар очихыг хүсвэл энэ нь тэр таныг мөн адил дэмжиж байна л гэсэн үг. (Тийм. Яг үнэн.) Бас харамсаж байна гэсэн үг. (Тийм.) Иймд Киев түүнийг хүлээн авах ёстой байсан. Одоо ч оройтоогүй. Хүлээн авч болохоор байгаа.

Хөтлөгч: Хамгаас Нигүүлсэнгүй Их Багш аа, бид Таныхаа дуусашгүй их Хайр, дэлхийн төлөөх золиослол, цуцашгүй зүтгэл, цаг хугацаа, эрч хүч, эрүүл мэндээ бүгдийг амар амгаланд хүргэхийн төлөө зориулж, мэргэн ухаан, замчлал, сүнслэг адислалын хүчийг хайрлаж буйд Тань бид үүрд талархана. Бид бүхий л хүчирхийлэл, үүний дотор гэмгүй амьтан- хүмүүсийн эсрэг утгагүй дайн үтэр түргэн зогсоосой хэмээн залбирч байна. Бид Дээдийн буяныг дагаж, наманчлан, бие биеэ уучилж, Дэлхий дээрх амьдралын шинэ эхлэлийг цэвэр веган хэв маягаар бүтээх болтугай. Халамжит Их Багш маань ямагт эрүүл саруул байж, бүхий л Өршөөлт Диваажингуудаар сайтар хамгаалагдахыг ерөөе.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бясалгал хэдий чухал болох талаар болон бусад сэдвээр эрдэнэт билиг ухаанаараа хэрхэн айлдсаныг сонсохыг хүсвэл Багш шавийн шүтэлцээгээр хожмын өдөр энэхүү конференцийг бүрэн эхээр хүлээн авч үзнэ үү.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Энх тайвныг сахин бусдын амь насыг нандигна

Зөвхөн Энхтайвныг сахиулагчид л Диваажинд хүрч чадна

Украины эрхэм хүсэл зориг Оросын хүчнээс илүү хүчирхэг

Путин Украинд даруй гал зогсоох тушаал өгөх ёстой

Хүн чанар, сайн сайханд итгэх нь бие биедээ тусалж буй хэрэг юм.

Аливаа орныг байлдан эзлэхийг зөвтгөх шалтаг үгүй

Багш шавийн шүтэлцээ:

Дэлхийн бүх улсын төр засаг Украины талд зогсох ёстой

Хүчирхэг орнууд зоригтой байж Украинд туслах ёстой.

Сайн ба муугийн хооронд болж буй дайнд Диваажин Украинд тусалж байна

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Украины тулгамдсан нөхцөл байдлын талаарх санаа бодол

Дэлхий дахин Украиныг дайнд ганцааранг нь үлдээлээ

Украинд тусалж буй талаар урамтай сайхан мэдээ

Хүчирхэг улсууд Украйнд өгсөн амлалтдаа хүрээгүй

Украины ард түмний нэгдмэл чанар Дэлхийн өмнө гэрэлтэж байна

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд