Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Авшиг хүртээхэд Их Багшийн Хүч хэрэгтэй, 14 цуврал лекцийн 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Тэгэхээр энэ бол арга биш. Түр зуур л эгэл ертөнцийн хэллэгээр бид “Арьяабалын Арга” арга гэж нэрлэдэг ч гэгээрүүлэх хүчтэй нь арга биш Их Багшийн Хүч юм. Диваажингийн тэр бүх хүчийг энэ махан биедээ тэсэхийн тулд Их Багш маш өндөр түвшнийх байх ёстой.(За.) Тэгснээр тэр уламжилж, авшиг хүртээсэн хүмүүсээ аврах боломжтой.

(Мял Богдын үүнтэй холбоотой, Арьяабалын Аргын тухайд Багш аа, хэрвээ хүн Арьяабалын Аргад авшигийн зааварчилгаа өгөх нь Их Багшаар зөвшөөрөгдөөгүй бол түүнд юу болох вэ?)

Юу ч болохгүй. Үгүй, тэр хүн санаатайгаар хийгээгүй. Тиймээс зүгээр. (За.) Дараа нь, Их Багш нь мэдсэн. (За.) Тэгээд мэдээж Тэр Ээжийг, Ариун Эхийг буруутгасан. (За.) Гэвч болчихсон. (За.) Тэгээд Мял Богд хэсэг хугацаанд үргэлжлүүлэн зовсны эцэст Их Багш нь авшиг хүртээхэд бэлэн болдог. (За.) Энэ нь Түүний зорилго байгаагүй. Ойлгов уу? (Тийм, ялгааг нь ойлгож байна, Багш аа.) (Тийм ээ.)

Мял Богдын хувьд Их Багш нь тэр хүнийг авшиг хүртээж болно гэж хэдийнээ зөвшөөрсөн. (Аан, за.) Тиймээс тэр Их Багшийнхаа араар нууцаар хийсэн юм биш. Ойлгов уу? (Тийм ээ.) Энэ нь өөр учраас, түүнд юу ч болоогүй. Түүнд Ээж зааварчилгаа өгсөн учраас тэр хүндэтгэн хэрэгжүүлсэн. (Тийм ээ.) Гэвч ер нь бол хэн авшиг хүртэх гэж байгаа тухай, төрсөн өдөр гэх мэтийг нь хэлдэг. (Тийм, за.) Тэгээд уг нь бол тэд тэднийг удаан хугацааны турш шалгаж байгаад дараа нь Багшдаа мэдээлдэг.

Орчин үед бид хүмүүсийг гурван сар веган байж, мөн зарим нэг лекцийг уншихыг шаарддаг, тэгснээр тэд яагаад авшиг авах гэж буйгаа ойлгоно, тийм л юм. (За.) Эрт дээр үе шиг тийм хэцүү биш. (За.) Миний хувьд тийм биш, гэвч бусад зарим Их Багш хатуурхана.

Хэн нэгэн дураараа ингэсэн бол ай, тэр хүн маш аймшигтай хүнд үйл үүрэх болно. Их Багшийн зөвшөөрөлгүйгээр, ерөөсөө авшиг өгч болохгүй. Авшиг өгөх үед бид хүмүүст үүнийг зөвхөн өөртөө хадгалаарай гэж хэлдэг. (Тийм ээ. Үнэн.) Гэхдээ та ямар нэгэн байдлаар үүнийг сонсохгүй, өөрийн би үзлээс болж, доогуур дэстэйгээсээ болоод бусад хүмүүст авшиг өгөх юм бол та өөрийгөө төдийгүй авшиг өгсөн тэр хүнээ бас давхар хорлох болно. Таны дэс дэс маш доогуур учраас юм. (Тийм ээ. Үнэн.) Өөрийгөө Их Багш болсон гэж зарлана, гэтэл биш байдаг. (Тийм ээ.)

Авшиг өгөхийн тулд Их Багш болсон байх ёстой, (За, Багш аа.) Бурханаас томилогдсон, Бурханаас заавар авсан эсвэл сахиусан тэнгэрүүд хэлсэн байх ёстой. (За, Багш аа.) Заавал ийм байх ёстой. Эсвэл Их Багшийн зөвшөөрснөөр Их Багшийн хүчинд түшиглэн, зааврынх нь дагуу хийж болно, Яагаад гэвэл маш хол байгаа хүмүүст ингэж өгөх нь илүү тохиромжтой.

Эрт дээр үед ийм байгаагүй. Тийм хялбар байгаагүй. Дээр үед санаж байвал Зургаадугаар Тэргүүн Хамба Хүйнэн, Их Багшаа эрж олохын тулд Ау Лакаас (Вьетнам) Хятад хүртэл явах ёстой болсон. (Тийм.) Одоогийнх шиг Их Багш тийш нь авшиг хүртээлгэхээр хэн нэгнийг илгээгээгүй. (За, Багш аа.) Гэвч дээр үед Их Багш тийм ч өгөөмрөөр олон нийтэд ингэж хүртээдэггүй байсан, яагаад гэвэл энэ нь Их Багшийг хэт их зовооно. Тийм учраас тэд хаа хамаагүй өгөхийг хүсдэггүй байв. (За, Багш аа.)

Түүнээс гадна Хүйнэний Их Багш түүнд шууд хүртээгээгүй. Сүмийн арагш явуулж, будаа бутлуулж, мод түлээ түүлгэж, бүгдэд зориулж хоол гэх мэт хийлгэдэг байсан. Нэлээд хэсэг хугацаагаар. Тэгээд дараа нь хэн Түүний нөмрөгийг хүлээн авч залгамжлах боломжтойг шалгахад хожим нь зөвхөн Хүйнэн хүртдэг. Тэр гэгээрчихсэн, илүү өндөр түвшинд байсан учраас ойлгосон байсан. (За, Багш аа.) Бусад хүмүүс зөвхөн гаднах, яриа ярьж, хэлснийг давтаж, юу зөв тухай ярьж байсан ч дотоод мэдлэгээсээ биш байсан.

Яг л Исламд байдаг шиг, Зөнч, Тэрээр амгалан байг, Лалын шашинтнууд мэдлэгийг эрж хайх учиртай гэж хэлсэн. Гэвч энэ зөвхөн эгэл ертөнцийн мэдлэгийг хэлээгүй, учир нь Хадит-д, “Мэдлэгтэй хүний өмнө сахиусан тэнгэрүүд ч далавчаа бөхийлгөдөг” гэж дурдсан байдаг. Энэ нь эгэл ертөнцийн мэдлэгийг хэлээгүй, (За, Багш аа.) учир нь сахиусан тэнгэрүүд инженерт ч юм уу, эмчид ч юм уу, эсвэл их сургуулийн профессорт мэдлэгтэй гээд бөхийхгүй. (Тийм, Багш аа.) Энэ бүхнийг ойлгохын тулд гэгээрсэн байх ёстой. Бусдаар бол зүгээр л үсгүүдийг уншлаа гээд юм олж мэдэхгүй. Яг л энгийн хүн шиг орчуулах болно. (За.)

Их Багшийг ойлгох үнэхээр хэцүү, өөрөө л тийм биш бол. (За.) Хараахан Их Багш болоогүй ч өндөр түвшнийх бол тодорхой зарим зүйлсийг ойлгодог, (За, бага зэрэг.) энгийн гэгээрэлгүй хүмүүсээс илүү ойлгодог. (За.) Тэгээд Их Багшаас суралцсаар, оюун ухаанаараа илүүг мэддэг ч, өөрийн туршлагаар мэддэггүй. Энэ ялгаа нь. (За. Ойлголоо.)

Тэгэхээр Их Багш гэдэг бол үүнийг дотооддоо хэдийнээ ойлгосон нэгэн. (За.) Тиймээс Түүний хэлсэн бүхэн нь Түүний өөрийнх нь гэгээрлийн ахуй ойлголтоос болон мэдлэг, билиг ухаанаас ирдэг. (За) Номоос биш. Учир нь ном нь яг л эгэл ертөнцийн мэдлэг шиг зүгээр л орчуулдаг.

Эгэл ертөнцийн мэдлэг сахиусан тэнгэрүүдийг далавчаа бөхийлгөх хэмжээнд сэтгэлийг нь хөдөлгөдөггүй. (За.) Тэгвэл ямар ч логикгүй, тийм үү? (Тийм.) Бүх профессоруудын өмнө, мөн Энштейний өмнө сахиусан тэнгэр далавчаа бөхийлгөнө гэж бодож байна уу? (Үгүй.) Энштейн гэгээрээгүй л бол үгүй. (За.) Тэр гэгээрсэн байсан. (Өө, за.) Тодорхой хэмжээнд. Тэр нэг төрлийн бясалгал, иогоор хичээллэдэг байсан ч мэдээж хүмүүст хэлээгүй. Учир нь тэр үед тэр яах гэж хүмүүст хэлэх вэ? (Тийм. Үнэн.) Түүнд бүр л их асуудал тарина. (Тийм ээ, Багш аа.) Үгүй байсан бол тэр яагаад цагаан хоолтон болсон байх вэ? (Тийм ээ, ойлгож байна.) Мөн тэр яагаад хүмүүс амьтад-хүмүүсийг алж болохгүй гэж онцолсон байх вэ? Энэ нь тэр дотооддоо ойлгож байсан гэсэн үг. Тэр мэддэг. Зөвхөн эрүүл мэндийн шалтгаантай бус. Тэр үед цагаан болон веган хоолтой байсан хүмүүс өөрсдийнхөө дотоод ухаарлаас ярьдаг байсан, (За, Багш аа.) эрүүл мэндэд тустай болохоор биш. Тэдний ярьж байгаа байдлаас илт байдаг. (Тийм.) Тэд, “Хүмүүс амьтдыг алсаар байгаа цагт, өөр хоорондоо дайтсаар байх болно,” гэх мэт зүйлс хэлсэн байдаг. (Тийм ээ.) Тэгэхээр энэ нь эрүүл мэндийн шалтгаангүй, жинхэнэ гэгээрэл юм. (За.) Тэгэхээр би яагаад ийм хол байна вэ? За.

Хэн нэгэн өөрийн дураар яваад Их Багшийн араар авшиг өгсөн гэж төсөөлөөд үзье. (За.) Тэгвэл тэр хүн өөрөө тамд унана. (Өө, хөөх.) Яагаад гэвэл тэр Их Багшийн дэсэд хүрээгүй учраас, өөрийн дураар бие даан хийсэн, бас зөвшөөрөл аваагүй. (Тийм байх нь. За, Багш аа.) Энэ ертөнцөд хуулиуд их чанд хатуу. (Тийм ээ.) Тийм учраас Их Багш энд бууж ирээд хүмүүст даруухнаар хэлж, дахин дахин тэвчээртэйгээр тайлбарлан даруу байх ёстой болохоос биш, үүгээр түүгээр явж “Би, Диваажингийн өндөр дэстэй” гэх зэргээр бардамнаж болдоггүй. Магадгүй яг Есүс шиг зарлан хэлж болох юм “Би Бурханы Хүү” гэж. Гэхдээ тэр ямар ч бардамнах сэтгэлээр хэлээгүй. Юу хэлэхдээ биш харин яаж хэлэхдээ учир байдаг. Өөрийнхөө тухай юу хэлж байгаадаа гол нь биш харин өөрийгөө хэн болохыг мэддэг, бардамнахгүйгээр тэр үнэнийг хэлж байгаа хэрэг. (За, Тийм ээ.)

Ийм зүйл тохиолдож байсан. Энэ миний амьдралд бас тохиолдож байсан, зүгээр л зааврыг хэлээд (Тийм.) Их Багштай адил нааш цааш алхаад л хүмүүсийн толгойд гараа хүргээд л болдог зүйл гэж бодсон нэг хүн байсан. Үүний цаана түүний сураагүй хэмжээлшгүй үнэт эрдэнэ бий. (За.) Зөвхөн энэ биш. Их Багшаас авшгийн зааврыг дамжуулах үүргийг авсан тэр хүн хүртэл энэ бүгдийг мэдэхгүй. (Тийм байх нь.) Тийм учраас тэр Их Багшийн хүчинд л найдаж, Их Багшийн Хүчтэй холбогдон Их Багш түүнд илүү ихийг зааж өгдөг. (Тийм.)

Тийм учраас ямар ч Их Багш алсаас үл үзэгдэх хүчээр авшиг хүртээхэд тэр хүн нь ирсэн... дээр. Жишээ нь Их Багш Шихү-д байдаг бол (За.) тэр, “Би амьдралдаа нэг удаа ч болтугай Шихү-д очно.” гэх ёстой. Зөнч Мухаммад, Тэрээр амгалан байг төлөөлөгч нартаа тэдэнд ингэж хэлээрэй гэж зааварчилдаг байсан. Энэ нь холбоосыг хүчирхэгжүүлэхийн төлөө юм. (За.)

Учир нь тухайн үед Их Багшийг төлөөлсөн хүнд ганц л удаа, тэр өдөр л авшиг хүртээлгэхээр өгсөн байдаг. Түүнд Их Багшид байдаг бүх хүч байхгүй. (Тийм ээ, мэдээж.) Тэр тэвчихгүй. (Тийм.) Түүнд хэт их ачаалал болно. Тэр тэсэхгүй. (Ойлголоо.) (За, Багш аа.) Түүнд хор хөнөөлтэй байх болно. Яг л жижигхэн цахилгааны утсанд өндөр хүчдэл холбовол дэлбэрч (Тийм.) гэр орныг бүхэлд нь бусниулж, цахилгаан хэрэгслүүдийг эвдэлнэ. (Тийм.) Мөн богино холбоосноос болж түймэр гарна.

Тиймээс аргадаа биш. Зүгээр түр зуур, дэлхийн хэлээр бид “Арьяабалын Арга” гэж хэлээд байгаа юм. Гэхдээ энэ бол арга биш энэ бол гэгээрлийн хүч юм. Энэ бол Их Багшийн Хүч. Их Багш маш өндөр дэстэй байж Диваажингуудаас ирж байгаа бүхий л хүчийг физик биедээ хүлээн авч чаддаг. (За.) Тэгээд уламжлах боломжтой ба авшиг хүртээсэн хүмүүсээ аварч чадна. Бусад хүмүүс чадахгүй. (За, Багш аа.) Магадгүй Их Багшийн жаахан үлдэгдэл хүчээр, тэр хүн Их Багшаас авшиг хүртсэн учраас гадагш гарч бусдад авшиг хүртээвэл магадгүй бага зэрэг (дотоод Диваажингийн) Гэрэл харах юм уу (дотоод Диваажингийн) Аялгуу хааяа нэг сонсох ч тэгээд л болоо, маш доод түвшнийх байх болно. (За.) Бүр дээшлэхгүй. (За, Багш аа.) Мөн дээшээ явахгүй бөгөөд тэндээ л үлдэнэ, үзэж харвал шүү дээ.

Ихэвчлэн маяа тэднийг урхиддаг. Гэвч үүнийг үйлдсэн хэн ч бай, Их Багшийн зөвшөөрөлгүйгээр гарч авшиг хүртээж, юу ч мэдэхгүй байж өөрийгөө Их Багш гэж зарласан хэн ч бай – Их Багшийн сургаалыг хуулбарлаж, үг яриаг нь хуулбарлаж, Их Багшийн гаднах үйлдлийг хуулбарлаж, Их Багшийн лекцийг дуурайж, өөрийнхөө гэж хэлбэл – энэ хүн супер “би” үзэлтэй байна гэсэн үг, (За.) ийм төрлийн “би” үзэл маяаг татна. (За.) Энэ нь нэг төрлийн цоорхой учраас маяа холбогдож, эсвэл оршихуйд нь нэвтрэх боломжтой. (За, ойлголоо.) Улмаар ямар ч хамгаалалтгүй болж, бүр Их Багшаас тусгаарлагдана, учир нь “би” үзэл нь өөрийг нь хүрээлээд хана босгочихдог. (За.)

Бас энэ бол үнэнч байх тухай ч биш юм. (За.) Их Багш гэж өөрөө зарлаж байгаа ч тийм биш. Түүнд ямар ч хүч байхгүй. Түүний өөрийн үйлийн үр өөр дээр нь ирнэ. Авшиг өгөх үедээ бусад хүмүүсийн үйлийн үрийг авч, тэгээд бүгд хамтдаа тамд унана. Ямар ч туслах арга байхгүй. (За.) Холбоос тасарна. (За, Багш аа.) Яг л цахилгааны залгуур салгасан мэт. Мөн заримдаа яг л компьютер шиг жаахан цэнэг үлдсэн байдаг, тийм үү? (Тийм.) Тогноос салгаад хэсэг хугацаанд ажилладаг. (Тийм.) Гэвч интернэтгүйгээр хэнтэй ч холбогдох боломжгүй. (Тийм.) Салчихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа компьютер унтарна. Ямар ч цэнэггүй болно. (Тийм, Багш аа.) Үүнтэй адилхан.

Хэрэв салчихвал хэн ч биш болно, маяагийн дайралтад эмзэг болно. (За, Багш аа.) Ингэвэл тэдний багаж болж доод түвшний хэмжээнд ярина, (За.) Асурын Түвшний хэмжээнд. Зөвхөн хүмүүсийн сэтгэл хөдлөлөөр л ярина. Гэгээрсэн хүн шиг ярихгүй. Ярилаа ч, Их Багшийн лекцийг хуулбарласнаас болдог. (За, Багш аа.) Том ялгаатай. Олон зүйлс бий.

Тийм учраас эртний Их Багш нар, хэдий төлөөлж авшиг хүртээж байгаа нь Их Багшийн сайн шавь байлаа ч ядаж нэг удаа явж Их Багшийн газрыг, гэрийг очиж хар гэдэг. Их Багштай уулз гэдэг. Тийм учраас Лалын шашинтай хүмүүс Мекка руу амьдралдаа ядаж нэг удаа очдог. (Аан, за.) Гэвч Их Багш тэнд байхаа больсон. Мэдээж эртний Их Багш, Зөнч Мухаммадад, Тэрээр амгалан байг, хүндлэл үзүүлэхээр тийш явж болно, эсвэл Есүс Иерусалимд байсан учраас тэнд хүндлэл үзүүлэхээр очиж болно. Гэвч Их Багш тэнд байхгүй болсон. (Тийм.) Энэ бол авшгийн зорилго биш. (За, Багш аа.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (3/14)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд