Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Энх Тайвны мэдээг тэмдэглэлээ

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

2021 оны 5-р сарын 27-нд бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай ертөнцийн төлөөх эрчимтэй дияан бясалгалынхаа үнэт цагаас хугаслан Суприм Мастер Телевизийн багийнхантай ярьж Израйл, Палестины хооронд өрнөөд буй энх тайвны үйл явцын талаар болон үүнээс хойш болсон бусад эерэг үйл явдлын талаар баяр хөөрөө хуваалцлаа. Их Багш мөн Суприм Мастер Телевизийн ажлын багт чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлсэн билээ.

(Сайн байна уу, Багш аа?) Сайн байцгаана уу? (Баярлалаа Танд. Их сайн байгаа, Багш аа!) Маш сайн. Маш сайн. Баярлалаа. Баярлалаа. Та нартай тэмдэглэх гээд залгалаа. (Баярлалаа, Багш аа.) Зайрмаг идсэн үү? (Тийм ээ!) Та нарын тэмдэглэлт баяр шүү. Би та нарт бүгдэд чинь бас энэ тэмдэглэлт баярын төлөө талархаж байна. Та нар ижил санаа бодолтой. Ижил санаа бодолтойн дээр Дэлхийд энх тайван цогцлоохоор нэгэн зүгт харж байна. (Тийм ээ, Багш аа.)

Энэ чинь тус болдог. Бас та нар яаралтай мэдээг маш хурдан бэлтгэсэн. Цаг хугацаа маш үнэ цэнтэй үед бидэнд энэ хэрэгтэй байдаг юм. Мөн, учир нь заримдаа амь нас минутаар хэмжигдэж мэднэ. Минутын дараа олон амь үрэгдэж болно. (За, Багш аа.) Би та нарт талархъя. Мэдээж бид бүгд Бурханд талархана. Та нар миний төлөө бас Бурханд талархсан уу? (Тийм ээ, Багш аа.) Тийм. Яагаад гэвэл Бүхнийг Чадагч Бурхан л, Бурханы Өршөөл л бүхнийг хийсэн юм. (За.)

Израйлын энх тайвнаас гадна олон сайн мэдээ байна. Дэлхий дахин палестинчуудтай илүү их найрамдаж байгаад би их баяртай байгаа. Мэдээ уншсан байх, тийм үү? (Тийм ээ, Багш аа.) Интернэтэд олон сайн мэдээ гарсан байгаа. Европын Холбоо Палестинд санхүүгийн тусламж олгосон гэх зэрэг. Та нарт олж өгөх гээд байна түр хүлээгээрэй. Та нарт уншиж өгмөөр гарчгийг би олж харсан юм. “Израйл-Газын хямрал: АНУ Палестинтай харилцаагаа сэргээх алхам хийж байна.” Сайн хэрэг байгаа биз? (Тийм ээ. Багш аа.) Мөн хаа нэгтэйгээс Европын Холбоо тэдэнд санхүүжилт олгох гэж байгаа тухай уншсан. (Тийм ээ.) Надад байх ёстой доо, гэхдээ... (Ойролцоогоор 42 сая ам. доллар, Багш аа.) Тийм! Маш их баярлалаа. Та нар бас мэдэж байгаад баяртай байна.

Ямартай ч, ийм зүйл урьд нь тохиолдож байгаагүй. Тийм ээ? (Тийм. Тийм ээ, Багш аа.) Бараг үгүй Учир нь Америкт гэхэд л ердөө палестинчуудыг өрөвдсөн үг амнаасаа унагах төдийд л хэдийнээ асуудалд орох болно. (Тийм ээ, Багш аа.) Ор тас үгүй, үгүй гэдэг л зүйл. Мөн палестинчуудын талаар ярьж зүрхлэх хэн ч үгүй гэж бодсон болохоор л би өөрийн толгойгоор дэнчин тавьсан хэрэг. Яадаг ч бай би хэлэх ёстой гэж бодсон. (За, баярлалаа Танд, Багш аа.) Харин би, “Үүнээс бага хайрлан халамжилж чадахгүй" гэж хэлсэн. Үнэнийг хэлж, шударга ёсыг сахиулах ёстой.

Тиймээс л би одоо их баяртай байна. Энх тайвны мэдээ дэлхийд түгснээс хойш би өнөөдрийг хүртэл олон өдөр маш их, баяр жаргалтай байна. Бид ч бас мэдсэн. (Тийм ээ.) Та нарын дундаас нэг ах чинь энх тайвны мэдээ бараг тэр даруй, биднийг Шуурхай мэдээ цацсанаас хэдхэн цагийн дараа болсон гэж надад хэлсэн. (Хөөх. Тийм.) Бид нар баяртай байна. Бид ямар нэг байдлаар нэмэр болсон.

Гэхдээ зүгээр нэг тохиолдол байх боломжгүй. Учир нь бүх хүн өөрчлөгдсөн. (Тийм ээ.) Би та нарт тэр мэдээг сая уншиж өгсөн. Тэд Палестинтай харилцаагаа дахин сэргээх болно. Бас тэгээд Европ мөнгө олгож, бусад улс орон ч гэсэн Палестины талаар ам сайтай байна. (Тийм ээ, Багш аа.)

Та нарын хийсэн ажилд би талархмаар байна. (Баярлалаа, Багш аа.) Тэр бүх илэрхийлэл сайтай гэрэл зураг, дүрс бичлэгүүдийг олж та нар цацсан. Маш өгүүлэмжтэй байж чадсан. Хүүхдийг татаж авч, нялх хүүхдийг нурангиас гаргаж ирэхэд үс нь тэр чигтээ тоос шороо болсон гээд тэр бүхэн. Бас би хэдэн гэрэл зураг, хэдэн мэдээ зэргээр хувь нэмэр оруулсан. Дэлгэцээр энэ бүхнийг бид үзүүлж дэлхий дахинд нөлөөлөөгүй байсан бол төдийлөн нэмэр болохгүй байх байсан. (Тийм ээ, Багш аа.)

Та нар сайн ажилсан, бүгдээрээ. Мөн би та нарт талархахын зэрэгцээ бас өнөөдөр зураггүй байгаадаа уучлал гуйж байна. Гэхдээ би байдаг янзаараа, мөн л хөгшин хэвээрээ. (Үзэсгэлэнтэй хэвээрээ.) Үрчлээ хагас хувиар илүү ч байж магадгүй. Бас ганц хоёр цагаан үс энэ дэлхийн зовлон бэрхшээлээс болоод нэмэгдсэн байж мэднэ. Гэхдээ байдаг янзаараа харагдаж байгаа. Зүрх сэтгэл минь үргэлж хэвээрээ. Үргэлж та нарт, дэлхийд, дэлхийн амьтдад, бүх төрөлтнүүдэд нь, энэ Ертөнцийн бүхий л төрөлтөнд, ялангуяа шударга бусаар зовж шаналж буй бүхэнд хайртай хэвээрээ. Үл тоомсорлож чадахгүй. (За, Багш аа.)

Энэ бол улс төрийн тухай биш; энэ бол хүмүүсийн амьдралын тухай энэ бол амьтдын амьдралын тухай энэ бол модод гэх мэт бүхий л төрөлтнүүдийн амьдралын тухай юм. Моддыг тэд зүгээр л хамаа намаагүйгээр, энэ гараг оршин тогтнохгүй хэмжээнд хүртэл огтолж тайрч байна. (Тийм ээ, Багш аа.) Жил бүр олон тэр бумаар нь гэмгүй амьтдыг алж байна. Миний сонссоноор таван минут тутамд хоёр сая амьтныг нядалж, гэмтээж, зэрэмдэглэх гэх зэргээр, бас... Миний хэлэх гэснийг ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Та нар харсан, энэ бүгдийг харсан. Үнэнийг хэлж өөрийн толгойгоо дэнчин тавьсан гэж би хэлсэн дээ. Тэгсэн ч би харамсаагүй. Би та нарт, бүгдэд чинь, сонссон хэн бүхэнд би үгээ буцаахгүй гэж амласан. Амлалтдаа ч хүрсэн. (Тийм ээ, Багш аа.) Мөн цаашид ч би хэлсэн амандаа хүрнэ. Учир нь бид дандаа л найрсаг зөөлөн байж, цэцэг шиг сайхан үг хэрэглээд, энд тэнд нуугдаад, тойруулж булзааруулаад байж болохгүй. (Тийм ээ, Багш аа. Үнэн.) Бүх төрөлтний, энэ гарагийн, хүүхдүүдийн, ирээдүй хойч үеийн үнэ цэний төлөө юм.

Иймд яадаг ч байсан та нар намайг байхгүй бол үргэлжлүүлэн ажилласаар л байгаарай. (За, Багш аа.) Та нар бүгдээрээ их мундаг байгаа. Зөвхөн хааяа л би зарим зүйлийг засах юм уу жаахан зөвлөх хэрэгтэй болдог. Ерөнхийдөө та нар сайн байгаа. (Баярлалаа, Багш аа.) Би зүгээр л хэтэрхий голомхой, төгс байхыг эрхэмлэгч хүн байх. Гэхдээ л та нар сайн байгаа. Харин би их зүйл засварладаг. Тийм гэж бодож байна уу, үгүй юү? (Тийм ээ, Багш аа.) (Бид хүлээн зөвшөөрнө, Багш аа.) (Тийм ээ.) Хэдхэн тэмдэгт нэмлээ гэхэд илүү зохимжтой болдог. Илүү илэрхийлэлтэй болдог.

Учир нь та нар маш их шаргуу ажиллаж байгаагаас зарим алдаа нарийн ширийнийг анзаардаггүй. Харин бидэнд хадгалах ёстой нэр төр гэж бий. Үгүй гэж үү? (Тийм ээ, Багш аа.) Дэлхийн шилдэг телевиз болохынхоо хувьд. (Тийм ээ.) Алгаа ташъя. Би бас энд алгаа ташъя. Та нар үүнийг харахгүй байлаа ч бид бахархах хэрэгтэй. Ихэмсгээр биш, харин ажлаараа бахархаарай. Үүнийг л би хэлэх гэсэн юм. Бид үнэхээр бахархаж болно.

Би баяртай байна. Бид энэ дэлхийд хэдий хамгийн багаар эерэг нөлөө үзүүлсэн байлаа ч бид баяртай байна. (Тийм.) Асар томуудыг бодвол бид маш багахан бүлэг. Харин бидний зүрх жаахан биш. Учир нь энэ. (Тийм ээ.) Тийм. Бидний зорилго хүчирхэг. Бас бидэнд Бурханы Хүч, Диваажингийн Дэмжлэг бий. Ийм л учраас бид асар их нөлөөтэй байдаг. Би чин сэтгэлээсээ хэлж байна. Магадгүй удахгүй улам нэмэгдэх байх. Учир нь тэд хамтдаа үздэг. Тухайлбал нэг нь үзвэл 10 юм уу, 20-оороо хамтдаа үзнэ. (Тийм ээ, Багш аа.) Бас маш олон орноос үздэг бөгөөд бид бүр тоолох ч аргагүй юм. Зарим оронд эмзэг сэдэв Мөн энэ тоо өссөөр л байгаа. (Хөөх!)

Бид амьдрах хугацаандаа бүхий л зүрх сэтгэл, оюун ухаанаа нэгтгэж нэг баг мэт ажиллавал Дэлхий Эден болж магадгүй. Энх Тайван болно. Ямар ч гэсэн хичээгээд үзье. (За, Багш аа.) Тэгээд та нүдээ аниад, энэ дэлхийд баяртай гэж хэлэх үед таны ухамсар, зүрх сэтгэл амар амгаланд умбаж, энэ маш чухал ажилд зориулсан үнэ цэнтэй амьдралдаа ихэд сэтгэл хангалуун, энх амгалан байх болно. Энэ материаллаг ертөнцөөс явах үедээ та их баяртай инээмсэглэн байх болно. Энэ л хамгийн чухал зүйл. (Тийм ээ, Багш аа.) Бид чадах бүхнээ хамгийн сайнаараа хийсэн, Бурхан ямар шийдвэр гаргана, тэр хүртэл хичээн ажилласаар байх болно. Баярлалаа. (Тийм ээ, Багш аа.) (Баярлалаа, Багш аа.)

Тэд яаж тооцоод байгааг би мэдэхгүй. Гэхдээ яг одоо би та нарт хэлээд өгье, түр хүлээгээрэй, Би яг тодорхой тоог нь хэлээд өгье. Яг энэ мөчид, дотоодоос авсан мэдээллээр надад цагаан, ургамлан хоолтон нийлээд 66% хувь болсон байна. (Хөөх!) Би өдөр бүр тоолдог. Өдөр бүр бясалгал хийж байхдаа чадах хүн бүрийг элсүүлдэг, Тэгээд тоолно, энэ тоо маш хурдан тогтвортой өсөж байна. Бид үргэлжлүүлэн залбирна Бурханы Тусламж, Диваажингийн Хүч үргэлжид дэмжээсэй гэж. Өнөөдрийн мэдээлэл ийм байна.

Та нарт надаас асуух асуулт байхгүй гэж сонссон. Тэгэхээр би өнөөдрийн ганц хоолоо “тэмдэглэн” зооглоё доо. Дараа нь миний цорын ганц хамгийн чухал ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Та нар сайн идэж, унтаж, шаргуу ажиллаарай. (За, Багш аа.) Бид энэ бүгдийг л хийдэг.

Зарим нэг хөтөлбөрийг гаргадаггүй, яагаад гэвэл би тэднийг зөвшөөрөөгүй юм. Учир нь хангалттай сайн чанартай байж чадаагүй. (Тийм.) Гаднаас ирсэн эсвэл бид нар өөрснөө хийсэн ч хангалттай сайн биш бол гаргаагүй нь дээр. (Тийм ээ, Багш аа.) Бид нэр хүндээ хадгалах учиртай, Сайн үзэгчдэдээ чанартай бүтээлээр үйлчлэх хэрэгтэй. Бид хүссэн бүхнээ чанаргүй ч хамаагүй гээд цацаж болохгүй. Хэдийгээр бидний ТВ гэсэн ч тэр. Хамгийн сайн бүтээлийг гаргана. (Тийм ээ, Багш аа.) Миний амьдрах хугацаанд яг л энэ зарчмыг барина. Намайг амьд байхгүй үед ч та нар яг л тэгж хийж байгаарай. (За, Багш аа.) Жишээ нь та нар хамтдаа цуглаад үзэж хянаад хэрвээ Багш байсан бол үүнийг хангалттай сайн гэж үзэхгүй Багш гаргахгүй байсан гэх мэт. Ингэж ажиллаарай Би одоо явах болоогүй. Зүгээр л та нарт хэлэхээ мартаж магадгүй гэж сануулж байна. Чанарын хувьд байж болох хамгийн сайн чанартай байх ёстой.

Би бүгдээрээ биднийг хуулбарладаг болоосой гэж хүсэж байна. Тэгвэл дэлхий дээр эерэг цэгцтэй мэдээлэл явах болно. (Яг үнэн. Тийм ээ.) Тэгвэл дэлхий сайхан болно. “Ханнити” мэдээгээр өчигдөр буюу урьд өдрийн мэдээгээр би харсан юм. Тэр сэтгүүл зүй “үхсэн” “булшлагдсан” гэж хэлсэн. Яагаад гэвэл тэдэнд сайн контент байхгүй болжээ. Яг л сүрэг амьтад шиг хамтдаа гүйлдээд, зөвхөн худал хэлэх эсвэл хүмүүсийг муулж түүнийгээ зарах эсвэл өөрсдийн далд зорилго, өөрсдийн улс төрийн нам, өөрийн хийж байгаа бизнесээ дэмжих гэдэг. (Тийм ээ, Багш аа.)

Эдгээртэй холбоотой ямар нэгэн асуулт та нарт байна уу? (Үгүй, Багш аа.) Ингээд л боллоо. (Танд Баярлалаа, Багш аа.) За, тэгвэл би явж “тэмдэглэлт” хоолоо идлээ. Өглөөний хоол, үдийн хоол бас оройн хоол бүгд нэг дор. (Хоолоо сайхан зооглоорой, Багш аа.) Тэгээд үргэлжлүүлэн ажиллана. Азын дээд, хайрын дээд, хүслийн дээд, Диваажингийн адислалын дээдийг хүсье. (Танд Баярлалаа, Их Багшаа.) За, Хайр аа. Хайртай, Хайртай, Хайртай шүү. (Бид Танд Хайртай, Багш аа) (Танд Баярлалаа, Багш аа.) Бурхан ивээг. (Бурхан ивээг Багш аа)

Бүхнийг Энэрэгч Их Багшдаа, Таны бидний дэлхийг гэх хэзээ ч үл дуусах хайр, Таны энэ олон жилийн туршид үлгэрлэн харуулсан эрхэм ариун, өөрийгөө огоорохуй, энэрэхүй бүрдсэн- Нэгэн замд бат зогсох урам зоригийг бидний зүрх сэтгэл оюунд хайрлаж байдаг юм. Амьтан, хүн төрөлтөн хамтдаа энх тайвнаар цэвэр ариун баяр хөөртэйгөөр талархан зэрэгцэн орших Дэлхий дээрх Эденийг бий болгохын төлөө бид бүгд үргэлжлүүлэн тэмүүлэх болтугай. Хайрт Их Багш минь үргэлжид Диваажингийн Дэмжлэгээр хязгааргүй эрүүл энх, аюулгүй амгалан байг хэмээн залбиръя.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд