Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хайр, Нигүүлслийнхээ хүчийг эргэн олж аваарай, 8 цувралын 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Тэр бол сайн ерөнхийлөгч. Сүүлийн цаг мөчид хүртэл, тэрээр үргэлжлүүлэн ерөнхийлөгч байх эсэхээ мэдэхгүй байсан ч энх тайвны зууч хэвээр байж бусад улс оронд энх тайвныг зуучлахаар хүмүүсээ илгээсээр байсан.

Цөөн хэдэн хүн сэтгэл хөдлөлд автан бусад нь тэднийг дагасан. (За, Багш аа) Ноён ерөнхийлөгч хүртэл дэмжигчдээсээ ямар нэг зүйл хий гэж огт хүсээгүй. Тэрээр үргэлж тэднийг тайван бай гэж байсан. Тэдний урхинд бүү ор. Амар амгалан бай, бид энх тайван байх ёстой.

Тэр гэртээ харь гэсэн. (Тийм, Багш аа) Хариад тайван байж тэдний урхинд бүү ор гэсэн. Бас хэн мэдэх вэ, тэд ерөнхийлөгч Трампын дэмжигчид биш ч байж магадгүй. Магадгүй тэд ерөнхийлөгч Трампыг ямар ч боломжгүй болгож, (За, Багш аа.) түвэг тарих зорилготойгоор холилдсон хүмүүс байж болно. (За.) Ерөнхийлөгч Трампын зарим дэмжигчид нь тэдэнтэй хамт байсан ч, тэд тийм төрлийн хүмүүсээр өдөөн хатгагдсанаас болсон уу? (Тийм, Багш аа.) Тэгээд тэд, “За, таны зөв, гүйцээ, хийцгээе.” гэж хэлсэн. Дараа нь тэд бүгд хамт орцгоосон. (Тийм.) Гэхдээ цөөн хэд л. (Тийм.) Ерөнхийлөгч Трампын бүх дэмжигчид нь биш. Учир нь тэр тэдэнд энх тайван бай гэж хэлсэн. Өдийг хүртэл тэд бас өөрсдөө бослого гаргасаар байсан. Учир нь хоёр тал бослого гаргаж байна. Ардчилсан намынхны талын бослого гарсан ба Ерөнхийлөгч Трампын дэмжигчид бас урьд нь зарим нэг жагсаал хийж байсан. Гэхдээ балбуулж нүдүүлж, отолтод орсон нь тэд юм. (Тийм.) Тэд орой болтол өдөржин тайван амгалан байдлаар жагсаал хийж, ихэнх нь гэртээ харьцгааж, цөөн хэд л үлдсэн байсан. Жагсаалын дараа Ерөнхийлөгч Трампын зарим дэмжигчид зоогийн газарт хоол идэхээр ороход нөгөө тал нь отож байгаад тэднийг зодсон. (Тийм, Багш аа.) Гэхдээ инээдтэй нь тэр үед Ардчилсан намынхнаас хэн ч үүнийг буруушааж байхыг сонсоогүй. Тэд ноён Трампын дэмжигчдийг хэзээд ч буруушаадаг. (Тийм, Багш аа.) Энэ бол шударга бус. Та нарт хэлэхэд үнэхээр аймаар. Улс төр үнэхээр аймшигтай. Үнэндээ, ноён Трампыг би өрөвдөж байна. Тэр үнэндээ амралт авч байгаа нь сайн юм. Түүнд сайн. Гэвч мэдээж Америкт тийм ч сайн биш, тийм л юм. (За, Багш аа.)

Би асуултад тань хариулав уу? Учир нь магадгүй би хэтрүүлсэн байж мэднэ. Бүрэн хариулсан, тийм үү? (Тийм, Багш аа.) Би үнэхээр, үнэхээр... Энэ бүхнийг уншиж, энэ бүхнийг харсны дараа энэ дэлхий надад үнэхээр аймшигтай санагдаж байна.

Хүн бүр ноён Трампыг болон түүний дэмжигчдийг гүтгэж, хэсэгхэн хугацааны өмнө, энэ жилжингээ, сая өнгөрсөн 2020 оны турш хаа сайгүй, ямар ч шалтгаанаар бай бослого гаргаж байсан. Мөн Ардчилсан намынхан, бүр хамгийн том өрсөлдөгчид нь бас огт юу ч хэлээгүй. Тэднийг огт буруутгаагүй. Хэдийгээр хүмүүс амь үрэгдэж, шархдаж зовсон ч, тэд буруутгаагүй. Тэд бүр мөнгө босгоод босогчдыг шоронгоос батлан дааж гаргасан. (Тийм, Багш аа.) Хатагтай Камала. Тэгээд бас тэднийг магтсан. Хөхүүлэн дэмжээгүй юмаа гэхэд, тэднийг баатар мэт магтаж, сүрийг нь бадраасан. Гэтэл бас Ордны төлөөлөгч хатагтай Пелоси яав? Улс орон даяар болж байгаа энэ бүх харгислалын талаарх сэтгэгдлийг нь хүмүүс асуухад тэр мөрөө хавчаад, “Хүмүүс хийдэг зүйлээ л хийдэг.” гэж хэлсэн. Гэтэл одоо, ийм зүйл хийсэн нь Ерөнхийлөгч Трампын дэмжигчид болоход, тэд хаа сайгүй буруушааж, хэдийгээр Ерөнхийлөгч Трамп юу ч хийгээгүй байтал түүнийг татан буулгахыг хүссэн. Тэр тэдэнд юу ч хий гэж хэлээгүй. Үнэндээ, эсрэг зүйлийг хэлсэн. Гэтэл тэд түүнийг хаа сайгүй буруутгаж байна. Бурхан минь! Ай даа! Та нарт хэлэхэд энэ дэлхий үнэхээр аймшигтай, ялангуяа улс төрийн ертөнц.

Шударга бус үйлдэл гаргадаг энэ хүмүүсийн өмнөөс үнэхээр ичиж байна. Яллаа ч, ялагдлаа ч шударга байх ёстой. Шударга ёс зүйтэй байх ёстой. (Тийм, Багш аа.) Ялагдсанаа хүлээж чадахгүй байх нь нэр төрд тань нийцэхгүй. (Тийм.)

Улс орны удирдагч байж, ялагдсанаа хүлээж чадахгүй, гомдоллож өөрийгөө болон, өөрийнхөө талыг шалгахыг оронд эсрэг талаа буруутгах гэж хичээнэ гэдэг бол улс орны удирдагч байх эрхгүй гэсэн үг. (За, Багш аа.) Тэд ичдэггүй. Би үүнийг уншсан, үнэхээр ичиж байна. Энэ дэлхийд ийм хүмүүс яаж байдаг байна? Тэгээд хэн ч юу ч хэлдэггүй. Тэд эрх мэдэлтэй байр сууринд байгаа учраас хэн ч юу ч хэлдэггүй.

Тэгээд бүр тэднийг террорист мэтээр буруутгаж, өөрсдийнхөө үйл хөдлөлийг хардаггүй, өмнөх бусад сонгуулийн үеэрх үйлдлээ, эсвэл ноён Трампыг Ерөнхийлөгч болоод эхэлж байх үеийн үйлдлүүдээ хардаггүй. Тэд бас үүнтэй төстэй олон зүйлс хийсэн. Нийслэлийг өмнө нь эзэлж байсан удаа бий. (За, Багш аа.) Ерөнхийлөгч Трампын дэмжигчид анхных нь биш. (За, Багш аа.) Ардчилсан намынхан бас тэгж байсан. Шалгаад надад хэлээрэй. (За, Багш аа.)

Тэгээд тэдэнд энэ тэр зүйл хийхийг хүсэж, Ерөнхийлөгч Трампыг нэн даруй буулгах гэх мэт зүйлс хүссэн. Үгүй бол ахиад л импийч хийж байна! Түүнийг ахин ерөнхийлөгчөөс нь буулгах гэсэн! Ямар ч үед тэд үргэлж түүнийг буулгахыг хүсдэг. Тэд яагаад өөрсдийгөө татан буулгахгүй байгаа юм. Тэдний хийдэг олон зүйлс нь илүү гэмт хэргийн шинжтэй. Ерөнхийлөгч Трамп тэдний хийсэн шиг ямар ч тийм зүйл хийгээгүй.

Үнэндээ би дотроо буцалж байна, яагаад гэвэл Америкчууд, зөвхөн Америкчууд л гэхэд өдөр бүр, урьд урьдынхаас илүү, хэдэн мянгаараа үхэж байна. Харин тэдэнд үүнийг өөрчлөх эрх мэдэл нь байгаа. Гэтэл тэд бүх эрч хүчээ зөвхөн ноён Трампаас өшөө авах гэж, мөн ээжийг “ээж” гэж дуудаж болохгүй гэх мэт өчүүхэн хуульд төвлөрүүлж байна. Тэгээд ээжийг өөрөөр юу гэх вэ? Жишээлбэл ийм. Ийм төрлийн хүмүүст саналаа өгөх гэж татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрэн таран хийж байна. Ээжийг “ээж” гэж дуудаж болохгүй юм бол энэ эрх чөлөөтэй дэлхийд, энэ “эрх чөлөөтэй гэгдэх оронд” бид өөр юу хийж чадах юм бэ? Үнэхээр инээдтэй, инээдтэй, маш утгагүй! Ямар ч хэрэггүй! Цаг хугацаа, мөнгө дэмий үрж, хүмүүсийг хохироож байна. Тэд Есүсийг хороож, гэмт хэрэгтнийг өршөөсөн тэр үеийг санагдуулчихлаа. Бурхан минь. Хэдийнээ 2000 он гарчхаад байхад бид буцаж ухраад байгаа юм уу? Одоо илүү иргэншсэн байх ёстой шүү дээ. (За, Багш аа.)

Ноён Трампыг би өрөвдөж байна. Тэр амрах нь сайн. За хамаагүй, хамаагүй. Америкийн хүнд үйлийн үр. Тэр хэдийн чадах бүхнээ хийсэн. Бид ч гэсэн түүнд туслах гэж чадах бүхнээ хийсэн. Яагаад гэвэл, та нар хэчнээн хүн гэнэт түүний эсрэг болсныг харж байна. Хэрэгтэй үед, асуудал гарсан үед, хэн найз тань вэ гэдгийг, хэн жинхэнэ найз тань вэ гэдгийг харах болно. (За, Багш аа.) Ау Лакт (Вьетнамд) нэг хэлц үг байдаг, “Зөвхөн холын зам л морины тэсвэр хатуужлыг батална.” гэдэг. Мөн, “Шөнөжин сэрүүн байвал та нар шөнө ямар урт болохыг мэдэх болно.” гэдэг. “Хүнтэй хамт удаан байвал түүнийг үнэнч найзаа мөн эсэхийг мэдэхгүй.” (За, Багш аа.) Одоо, бүх жинхэнэ төрх нь гарч ирсэн. Ерөнхийлөгч Трампын хувьд бас хэдэн сургамж авах нь, муу явдлаас сургамж авах нь сайн. Тэр үнэхээр гэнэн төрлийн хүн. Хэдийгээр нас ахисан ч, бизнест хөлөө олсон ч, хүний зан чанарыг сайн мэддэггүй. Яагаад гэвэл тэр сайн хүн, тэр бол сайн хүн.

Тэр яллаа ч, ялагдлаа ч, бид түүнд ялгаагүй талархана гэдгээ хэлсэн. (Тийм, Багш аа.) Тийм учраас би та нарт түүнийг үнэхээр сайн ерөнхийлөгч байсан гэдгийг хүмүүст мэдүүлэхийн тулд нэвтрүүлэг хий гэж хэлсэн юм. Тэр бол сайн ерөнхийлөгч. Сүүлийн цаг мөчид хүртэл, тэрээр үргэлжлүүлэн ерөнхийлөгч байх эсэхээ мэдэхгүй байсан ч энх тайвны зууч хэвээр байж бусад улс оронд энх тайвныг зуучлахаар хүмүүсээ илгээсээр байсан. (Тийм ээ, Багш аа.) Мөн тэрээр бяцхан охидыг зэрэмдэглэдэг хэрцгий, хүмүүний бус үйлдлийг (Тийм ээ, Багш аа.) зогсоох, охидыг хамгаалах хуулийн төсөлд гарын үсэг зурсан. Америк улс хэдийн иргэншсэн ч, зарим хүмүүс одоо ч ийм үйлдлээ хийсээр байсан учраас тэрээр энэ хуулийн төсөлд гарын үсэг зурсан юм.

Мөн би үүнийг олон улсад нөлөө үзүүлнэ гэж найдаж байна, (За, Багш аа.) тэгснээр удахгүй бид охидод тийм байдлаар халдахаа больж, мөн хөвгүүдийг үүнтэй адилаар хөвчийг нь тастахаа болино. Энэ бол аймшигтай, харгис зүйл. Өөрийгөө гээд төсөөл дөө? Өөрт тань хийгдэж байна гээд төсөөл дөө? Нялх байхад, эсвэл хүүхэд байхдаа яаж ч чадахгүй, юу ч хийж чадахгүй. Тэд зүгээр л та нарт хийдэг. Яг тэгээд л. Та нарыг зовж байна уу, үхэх эсэхийг тоодоггүй. Олон хүүхэд үүнээс болж үхдэг. Өө, энэ тухай ярихад би дотроо буцалж байна. Энэ дэлхий бол там. Тэдэнд үнэхээр удаан сайн ерөнхийлөгч гараагүйд гайхах зүйл алга. (За, Багш аа.) Тийм учраас. Тийм учраас тэр ахин хүлээн зөвшөөрөгдөөгүй. (За, Багш аа.)

За ямартай ч, та нар үүнийг мэднэ. Тэр ерөнхийлөгч болсон үеэс л хүн бүр зөвхөн түүн рүү, ганцхан түүн рүү чичилсэн. Яаж тэгнэ вэ? Олон сая хүмүүс түүн рүү дайрсан. Олон улсын иргэд хүртэл түүнийг шинэ болохоор нь дайрсан. Та нарт хэлж байсанчлан тэр улс төрд төлөвшөөгүй, сургагдаагүй. (За, Багш аа.)

Магадгүй Ерөнхийлөгч Трамп ноён Баяден шиг байх ёстой байх, жишээ нь олон нийтийн цуглаан болж байхад тэр аль нэг өсвөр насны охиныг түлхэх юм уу гараас нь барьж аваад, “Надтай тоглох хэрэггүй шүү, хүүхдээ.” гэж хэлж болно. Эсвэл сэтгүүлчид... “Хийж чадах ганц л зүйлтэй” гэх мэтээр хэлж болно. Тэгвэл магадгүй хүмүүс түүнд ахиад саналаа өгөх байх. Тэгвэл магадгүй хүмүүс түүнийг ахин хүлээн авна. Учир нь энэ нь үйлчилсэн. Ноён Баяденд үйлчилсэн, тийм үү? (Тийм, Багш аа.) Дээрээс нь, Хятадад эсвэл Украйнд нууц бизнес гэх мэт зүйлс хийвэл бүр ч дээр бололтой.

Ерөнхийлөгч Трамп шинэ бөгөөд ямар ч улс төрийн туршлагагүй. Гэвч тэд түүнийг сонгосон. Магадгүй зарим хүмүүс түүнийг сайн хүн гэдгийг нь мэдэрсэн учраас түүнийг дэмжиж, тэр ялсан. Гэтэл заримд нь энэ нь таалагдаагүй, ялангуяа сөрөг хүчинд, түүнийг шинэ болохоор, мөн улс төрийн салбарт хэн ч биш байсан ч тэр бүхнийг маш хурдан хийсэн. Хурдан шийдвэр гаргаж, хийсэн бүх зүйлдээ амжилт олсон. (За, Багш аа.) Тэр Америкийг сайжруулсан. Тиймээс мэдээж атаархал, үзэн ядалт маш их байгаа.

Үүнээс бол тэр сайн хамгаалалттай байгаа гэдэгт надад итгэж болно, тэгээгүй бол тэр дуусах байсан. Та нарт өмнө нь хэлсэн, тийм үү? (Тийм, Багш аа.) Надад итгэх албагүй. Хэрвээ төсөөлж л байвал, миний юу хэлж байгааг ойлгоно. (За, Багш аа.) Энэ бүх муу энерги түүн дээр энэ олон жил, ерөнхийлөгч болсон цагаас нь нүдсэн. Түүнээс ч өмнө нүдсэн. Гэтэл одоо, түүнийг гарах сүүлийн мөч хүртэл, удахгүй гарах гэж байхад ч тэд буруутгасан хэвээр, эсвэл үнэхээр доод цэгт нь тултал түүнийг унагаж байна. Үнэхээр жигшмээр. Зарим хүмүүс үнэхээр жигшүүртэй. Илэрхийлэх үгийг нь мэдэхгүй.

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд