Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

ЭНХ ТАЙВАН: Нийтэд үйлчлэхийг илүү том дүр зургаар хар, 10 хэсэгт лекцийн 4-р хэсэг, 2020 оны 09-р сарын 16

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Би, Бурхан бидэнд юу ч өгсөн, өгч байгаа бай хамаагүй өөр хоорондоо аливаа шалтгаанаар тэмцэлдэхийн оронд энэ дэлхий илүү сайхан болж, бүгдээрээ энэ гараг дээр илүү сайхан амьдарч болохоор болоосой, амьдралын энэ жаахан тойрогтоо таатай байгаасай гэж үнэнхүү залбирдаг. Тэмцэл хэзээ ч сайн байхгүй. Үүнд аль нэг тал нь ямар нэг хэмжээгээр хохирдог. Энэ хэзээ ч сайн байхгүй.

Гэвч та нар гадагш гарахгүй байж, цагдаа нарын эсрэг бослого гаргахгүй, дээрэм тонуул хийхгүй байх нь сайн. Яг ч бүх босогчид тийм зүйл хийдэггүй. Бослого гаргаснаас л болж зарим нэг муу элементүүд холилдохыг хичээж, боломжийг ашиглан, хүмүүст асуудал тарьж байна. (За.) Д ээрээс нь та нар баривчлагдах гэх мэт зүйл болж юуны магад, та нар хийгээгүй ч хэлмэгдэн баригдаж мэднэ. Амар тайван байдлаар хийж байв ч, бүлэгт тань амар тайван бус байдлаар хийж байгаа олон хүмүүс байдаг. Эсвэл гаднаас хаа нэгтэйгээс нэгдэж, танай бүлэгт байдаг мэт дүр эсгэн, муу зүйлс хийж, дээрэм тонуул хийн, хүмүүсийн байшинг, бизнес гэх мэтийг шатааж байна. Эдгээр нь гэм буруугүй. (За, Багш аа.) Тэд ямар ч буруу зүйл хийгээгүй. Бүр цагдаа нар ч биш шүү дээ. Бурууг зөв болгох зөв үйлдэл энэ биш. (За.) Заримдаа хэлмэгдэн гэмтэж, амь үрэгддэг нь зөвхөн ард иргэд биш. Цагдаа нар бас үе үе дээрэлхүүлж, эсвэл гэмтэж, отолтод орж, цөөнгүй нь ажлаа хийж байгаад буруугаар амь үрэгддэг. Та нар гудамжинд гарч бослого гаргах учиргүй. Өөрсдөд тань аюултай. Зовоож, тамладаг энэ аймшигтай өвчнийг тусаж мэднэ шүү дээ. КОВИД-19-с болж амь үргэдэж ч мэднэ. Мөн, үүн шиг том бүлэгт, олон зүйлс болох боломжтой. Бас үхэж үрэгдэж мэднэ. Зүгээр л гэртээ байж байх нь өөрсдийн тань төлөө юм, хэрхэн дараагийн ажилдаа орох тухай, эсвэл шинэ ажилд өргөдөл өгөх тухай, эсвэл гэр бүлээ болон өөрийгөө хэрхэн харж хандах тухай бодох учиртай. Дэлхий даяар, хаа сайгүй хүмүүс үхэж байхад, мөн улс орон КОВИД-19 цар тахал гэх мэт нүсэр асуудлыг шийдвэрлэхэд тусгайлан тайван, амар амгалан байх нэн чухал шаардлага байхад бид нэмж асуудал тарих учиргүй.

Бидэнд цагдаа нар хэрэгтэй хэвээр. Цагдаа нар бас олон хар арьст хүмүүсийг аварсан, Хар арьс гэр бүлүүд, хар арьс хүүхдүүдийг. Интернэтээр гүйлгээд харвал, миний мэдэхээс илүүг харах болно. (За, Багш аа.) Ямартай ч, энэ бол миний даруухан бодол, зарим хүмүүс үүнийг сонсож, илүү амар тайван амьдрахыг хичээнэ байх гэж найдаж байна. Бүх зүйлс ямар нэг шалтгааны улмаас болдог. (За, Багш аа.) Мөн цагдаа нар, зөвхөн ажлаа л хийж байна. Цагдаа нар урьд нь, заримдаа тэд байшинг маань хаа нэгтэй нэгждэг ч, байсан ч би огт эсэргүүцэх юм уу тэдэнд бүдүүлэг хандаж байгаагүй. Тухайн үед нэг номын ах тань, хөмсгөө зангидсан царайтай, цагдаатай таагүй харьцаж байсан. Тэр, “Та нар яах гэж ийм зүйл хийж байгаа юм? Бид гэмгүй буруугүй! Ямар ч зүйл хийгээгүй! Бидэнд буу энэ тэр байхгүй!” гэж хэлсэн. Их биш байсан ч, түүний зөв байсан ч, би зэмлэсэн. Би, “Үгүй, үгүй, үгүй. Тэд ажлаа л хийж байна. Тэгж бүү ярь.” гэсэн. (За, Багш аа.) Тэд юу хийх вэ? Дарга нь тэднийг яваад манай байшинг нэгж гэсэн учраас тэд тэгэх л ёстой, тийм үү? (За.) Тэгээд мэдээж, та нарт буу байж болзошгүй учраас тэд буутай байх ёстой. Таашгүй шүү дээ. Тэд өөрийг тань ямар нэг зүйл хийж магадгүй гээд буугаа тулгах ёстой болдог байх. (За.) Бүхнийг шалгаж дуусаад, чөлөөлдөг, сулладаг. Тэгээд шаардлагагүй. Зүгээр ажлыг нь хийлгэ. Тэгэхээр цагдаа нар зөвхөн хар арьст хүмүүсийг дээрэлхэх юм уу, хар арьстай хүмүүсийг нэгжиж эсвэл зогсоогоогүй. Намайг зам дээр, хурдны зам дээр олон удаа зогсоож байсан. (За, Багш аа.) Тэгэхээр энэ нийгэм үймээн самуунтай байгаа ба бид үүнийг нь хүлээн зөвшөөрч, аль болох зохицож амьдрахыг хичээх учиртай. Үгүй бол, бүр ч дордож магадгүй. Цагдаа нар ажлаа хийдэг ч, тэднийг эсэргүүцвэл, тэдэнд сайнаар хандахгүй бол, бүр ч дордож мэднэ. (За, Багш аа.) Тэдэнд таагүй сэтгэгдэл төрнө. Улмаар нь энэ нь бүр ч нэмэгдэж, магадгүй та нар шууд шоронд орно (Тийм ээ.) эсвэл бүр буудуулаад үхэж мэднэ.

Уучлаарай. Энэ бол хүнд сэдэв. Сэтгэл минь энэ бүх хугацаанд өвдөж байлаа. Цагдаа нар ихэвчлэн сайн. Тэд зөвхөн муу зүйлсээс гадна бас сайн зүйлсийг хийхэд сургагдсан байдаг. (За.) Та нар өөрсдийгөө цагдаа байна гэж төсөөлөөд, гэмт хэрэгтэнтэй эсвэл магадгүй сэжигтэнтэй нүүр тулсан байна гээд төсөөл, тэр өөрт тань юу хийхийг таахын аргагүй. (Тийм.) Нүүр тулсан. (За.) Бүх хагас метр. (За.) Их бага хэмжээгээр хагас метр, эсвэл хэдхэн метр. Хамгаалалтгүй. (Тийм.) Тэр сэжигтнийг үнэхээр гэмт хэрэгтэн үү эсвэл зүгээр л сайн хүн эсэхийг мэдэх ч үгүй. Мэдэхгүй. Цагдаа мэдэхгүй. Тиймээс магадгүй тэд ямар нэг буруу зүйл хийсэн бол өөрсдийнхөө болон хамтрагчийнхаа амь насыг эрсдүүлэхээс эмээсэндээ юм. (За, Багш аа.) Учир нь цагдаа, хэрэгтнүүдийн гарт амь үрэгдээд, тэд зугтаачихсан тохиолдол урьд нь гарч байсан. Тиймээс бүх зүйлсэд зоосны хоёр тал байдаг. Тэгэхээр хүмүүс тунгааж, гарч юмсыг сүйтгэж, цагдаа нарыг үхүүлэх гэх мэт зүйлс хүсэж байхын оронд илүүтэй бодоосой гэж хүсэж байна. Энэ сайхан зүйл биш. Учир нь бусад хүмүүс бас цагдааг алдаг. (Тийм.) Гэтэл хэн ч цагдааг өрөвддөггүй. Цагдаа буруугаар амь эрсэдвэл хэн ч гудамжинд гарч цагдаагийн төлөө бослого гаргадаггүй. (Тийм.) Энэ бол зоосны хоёр тал биш. За. Болсон уу? Тийм, баярлалаа, Багш аа. Үүнийг хуваалцсанд баярлалаа. Миний даруухан бодлоор хүмүүс тунгаан бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол нийгмийн асуудал, хүмүүс нь далд ухамсартаа эсвэл ухамсартаа, эсвэл сүнслэгээр, илүү дээд стандартад өөрсдийгөө бүрэн дэвшүүлээгүй нийгмийн асуудал. Тийм учраас дэлхий маань зарим газраа үймээн самуунтай, мөн өөр өөр улс оронд гэмт хэрэг, асуудлууд гарсаар байгаа юм. Иймээс л бидэнд нийгэмдээ жаахан эмх цэгц тогтоохын тулд цагдаа нар хэрэгтэй. Энэ нь мөн үйлийн үрийн боловсорсон үр дүн юм. Энэ бүх асуудал, шударга бус байдлаас зайлсхийх тун хэцүү, шударга бус гэгдэх зүйлээс, тийм зүйлээс зайлсхийх хэцүү. Бид өөрсдөө илүү сайн нийгэмтэй болгож, илүү энэрэнгүй, нигүүлсэнгүй, бусдыг, мөн мэдээж амьтдыг бодолцдог болохгүй бол энэ бүхнээс зайлсхийх амаргүй. Би ойр ойрхон эсвэл хангалттай тодорхойлж чадахгүй. Бодолцоод үзээрэй. Өөрсдийгөө дахин бүү эрсдүүлээрэй. Гэр бүлдээ та нар хэрэгтэй. Найз нөхдөдөө хэрэгтэй. Эхнэр, хүүхдэдээ хэрэгтэй. Өөрсдийгөө амьд, эрүүл саруул байлгаж, өөрийнхөө болон гэр бүл, улс орон мөн дэлхийнхээ төлөө хийх учиртай зүйлсээ хийж чадахаар байлгахын төлөө зөв зүйлийг хийгээрэй. Олон улс орны засгийн газрууд бас цэрэг дайнд мөнгө зарцуулахаа багасгаж, энэ мөнгөө өнгөт арьстай хүмүүс гэх мэт нийгмийн цөөнх бүлэгт санхүүгийн тусламж үзүүлэхэд нэмэлт болгон ашиглахад хадгалах хэрэгтэй. Тэгвэл магадгүй манай нийгэм илүү амар амгалан болж, өвчин, зовлон багатай болж, гэмт хэрэг багасаж, цагдаа нарын асуудал бас багасна. Манай дэлхий улам бүр дээрдсээр, дээрдсээр байж, энэ гараг дээр бүгд амьдрах тэрхүү богино хугацаандаа, Бурханаас хайрласан, эсвэл бидэнд заяагдсан тэр хугацаандаа баяр жаргалтай байх учиртай, ямар ч хамаагүй шалтгаанаар өөр хоорондоо тулалдах биш. Тэмцэлдэх хэзээ ч сайнгүй. Үргэлж л аль нэг тал нь хохирол амсдаг. Хэзээ ч сайн биш. Санаа бодол минь тус болно гэж найдъя. Баярлалаа.

Дараагийн асуулт. ( Саяхны Шуурхай мэдээгээр, Багш хүмүүсийг, бас шавь нарыг өөрсдийгөө корона вирусээс жишээ нь хамгаалах хангалттай хайргүй бас буянгүй байна гэсэн. Багш аа, дотоодын хайраа бид яаж ихэсгэх вэ? )

Энэ нь тийм ч хялбар биш бас тийм ч хэцүү зүйл биш. Өнгөрсөн төрлөөсөө та нар өөрт өгөгдсөн буянаа мэндэлсэн өдрөөсөө аваад ирсэн. Хэрэв өнгөрсөн төрөлд тань байгаагүй бол энэ төрөлд тань байхгүй. Энэ бүх хайр, буяныг хураах тун хэцүү. Онцгой үйлдэл юм уу, эсвэл олон төрөлдөө хуримтлуулсан байх ёстой байдаг. Ихэнх хүмүүс үхэж төрөхийн хүрдэнд зүгээр л эргэлдэж, амьсгалах, өөрсдийгөө шинэчлэх, өөрсдөдөө тунгаан бодох цаг гараагүй. Хөхнөөсөө, эхийн сүүнээсээ гараад удаагүй байхад л тэд ам руу тань, системд тань хэдийнээ мах, загас, өндөг, үйлийн үр чихээд эхэлдэг. (Тийм.) Улмаар та нар халхлагддаг. Өсөж томрох тусмаа өөрсдөө ч мэдэлгүй маш их үйлийн үр хуримтлуулдаг. (За, Багш аа.) Тэгээд том болоод сургуульд орох ёстой болдог. Дөрөв, таван настайгаасаа л сургуульд явах ёстой болдог. Завгүй, завгүй байж, сургуульд явж, эргэж ирээд, гэрийн даалгавраа хийх гэх мэт зүйл болдог. Тэгээд том болоход гормон гэх мэт зүйлс ийш тийш чангааж, мунхаг зүйлс, заримдаа ичмээр зүйл хийхэд хүргэж, эсвэл ядаж л бодох учиргүй зүйлсээ боддог ч энэ нь зүгээр л та нарыг хүчилдэг. Тэгээд, энэ хооронд, суралцах ёстой хэвээр, гэрийн даалгавартаа төвлөрөх хэрэгтэй, эцэг эхдээ туслах хэрэгтэй гэх мэт. Тун... завгүй, тийм үү? (Тийм.)

Үүнээс болж би хүмүүсийг маш их өрөвддөг. Миний үргэлжлүүлэн тусалсаар байгаа шалтгаан энэ. (Баярлалаа, Багш аа.) Учир нь тэд бүгд хохирогчид гэдгийг би мэднэ. Хохирогч, хохирогч, А-Я хүртлээ хохирогчид. Мөн эцэг эх нь сайн байвал тэдэнд сайн байхыг заадаг. Бусад олон хүн шиг мунхаг байвал тэдэнд мунхаг зүйлсийг заадаг. (Тийм.) Мөн сургуульд, зөвхөн уншиж, бичиж, сайн ажилд орохын тулд мэдэх учиртай зүйлсийг л заадаг. Тэгээд сайн ажилд ордог ба дараа нь сайн эхнэртэй болж, сайн гэр бүлтэй болох ёстой болдог. Энэ бүхний төлөө л байдаг. (Тийм.) Тиймээс тэдэнд яаж хайраа, эсвэл билиг ухаанаа эсвэл ямар нэг зүйлээ хөгжүүлэх цаг гарах вэ? Би хүртэл, би үнэнийг хэлж байна. Ганцаараа даяан хийдэг байснаас бусад өдөр. Сүүлийн үед би даяан хийдэг ч, ажиллах ёстой байдаг. (За) Мөн заримдаа, та нар хүртэл заримдаа надаас асуухад, хариулахад хэдэн өдөр болдог. (Тийм.) Эхлээд би илүү чухал асуултад нь хариулдаг бөгөөд эхлээд илүү чухал ажлыг хийдэг. (За, Багш аа.) Суприм Мастер ТВ-г хүртэл би өдөр бүр шалгадаг, тийм ч яаралтай зүйл байхгүй бол эхлээд би бусад зүйлсийг хийдэг. (За.) Надад өөр зүйлс байвал, илүү чухал, хийх илүү яаралтай байвал хийдэг. Тэгээд суугаад, Суприм Мастер ТВ-н ажлаа хийдэг. Заримдаа би зарим нэг зүйлийг олж мэдэж, судалгаа хийхийг хүсдэг, дотооддоо үл үзэгдэх байдлаар. Би бүр мартсан байна. Эсвэл хагас хийгээд, дараа нь мартаж, явж Суприм Мастер ТВ-н ажлаа хийх ёстой болох юм уу гэрээ цэвэрлэх ёстой болдог. Азаар, байшин маань ердөө л хэдэн метр кв. Гайхалтай. Би том байшинд байж чадахгүй болсон учраас сонгосон юм, илүү тухтай ч, тэнд байж чадахгүй, учир нь хэт их ажил болно, хэт их цэвэрлэгээ хийх ёстой болно. (За, Багш аа.) Би залхуу биш. Цэвэрлэх дуртай, нэг төрлийн дасгал болдог ч надад цаг зав байдаггүй. (За.) Дотоод ажлаа хүртэл би заримдаа орхигдуулдаг ч надад үнэхээр таагүй, таагүй, энэ нь тун таагүй байдаг. Олон асуултуудыг би шийдэх ёстой. (За, Багш аа.) Би зүгээр л энд суучхаад өдөржин гаднах ажил хийж болохгүй, тэгээд та нарыг асуулт асуух бүрд, эсвэл бусдад ажлын асуултууд гарах бүрд би зүгээр л ингээд шийдэж чадна. Үгүй, үгүй, үгүй. Хугацаа хэрэгтэй. (Ойлголоо, Багш аа.) Суприм Мастер ТВ-н ажилд хүртэл би асуултад тань хариулахад эсвэл зарим нэвтрүүлгийг засахад аль нь дээр болохыг бодоход хугацаа хэрэгтэй байдаг. (За.) Заримдаа би хэдийнээ засаад, дараа нэмж засвар илгээдгийн учир нь бясалгаад суусны дараа би илүү тунгаан бодож, илүү дээр аргыг бодож олдог юм. (За.) Тийм учраас, заримдаа та нар засварыг хэд хэдэн удаа хүлээн авдаг. Мэдэж байгаа, тийм үү? (Тийм.) Ядаж л, редакторууд мэдэж байгаа. (Тийм, Багш аа.) Редакторууд уучлаарай, гэхдээ би та нараар бахархаж байгаа. (Баярлалаа, Багш аа.) Бүгдээр тань бахархаж байгаа. (Баярлалаа, Багш аа.) Учир нь та нар сайхан санаа төрж, сайн ажил хийдэг, одоо үргэлж л дээрдэж байна. (Баярлалаа, Багш аа.) Би үнэхээр баяртай байгаа. Харин илүү хянамгай байгаарай. Одоо бидний амьдрал энэ. Уучлаарай, залуусаа. Бусдын амьдралын талаар мөрөөддөг бол зүгээр л зогсоо. Энэ бол бидний амьдрал. Зүгээр л хүлээн зөвшөөрөөд, үргэлжлүүл. (За, Багш аа.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (4/10)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд