Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тим Ко Тү-гийн Хайр ялах болно, 9 хэсэгт лекцийн 7-р хэсэг, 2020 оны 06-р сарын 10

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Түвшин бүрийн дунд, зөөллөвч бүс байдаг, маш өргөн, том, хүрэх боломжгүй. Хэрэв тэнд ямар ч хүнгүйгээр очвол төөрөх болно. Та нар хэзээ ч гарах гарцаа олохгүй. (Хөөх.) Тиймээс, Тавдугаар Түвшинд очихыг хүсвэл, жишээлбэл, та нарт Дөрөвдүгээр Түвшнөөр авч гарах Их Багш хэрэгтэй.

Тийм учраас би хийж чадахгүй бол... Одоо би өөрөө гэрээ цэвэрлэдэг. Цахилгаанчаасаа ирээд надад машин угсраад өг гэж асуухыг хүсээгүй учраас хувцсаа өөрөө гараараа угаадаг. (Өө, Багш аа.) Нэгдүгээрт би асуух дургүй. Хоёрдугаарт, одоо даяан хийж байгаа тул хэн нэгэн ирж энергийг минь үймүүлэхийг хүсэхгүй байна. Хүмүүс хоол авчирлаа ч, ихэвчлэн хаалганы гадна, хол тавих ёстой болдог, гэх мэт. Зарим онцгой тохиолдолд тэд ойрхон авчирдаг. Гэвч ихэвчлэн хол тавих ёстой болдог. Урьд нь, Бурхад намайг хэн нэгнээс есөн метр зайтай байхыг сануулсан (Өө, хөөх.) Ямар ч ажилтан, өөрийнхөө ажилтнаас 9 метр зайтай байхыг сануулсан. Та нараас ч мөн адил. (За, Багш аа.) Гомдоосон бол уучлаарай. Бурхад хүртэл надад үүнийг сануулсан. (За, Багш аа.) Би мэдэж байсан ч, яагаад гэдгийг асуусан. Мэдэж байсан ч........ мэдэж байсан учраас нарийн зүйл рүү нь ордоггүй. Ийм зүйлсийг та нар мэдэх учиртай. Яагаад гэдгийг мэдэх гэж судалгаа хийх ч шаардлагагүй.

Өөр энерги, өөр соронзон талбай үймүүлдэг. Тэгээд ахиад эхлэх ёстой болдог, эргэн тойрныхоо энергийг намжаах гэж багадаа хэдэн өдөр болдог. (Өө.) Гэвч заримдаа тэд буруу ойлгосноос болоод ч юм уу ирдэг, намайг гайхшируулж, улмаар бүх зүйлс дорддог. (Өө, үгүй ээ.) Ахин төвлөрөхөд үнэхээр хэцүү байдаг ба төрөл бүрийн зүйл байдаг. Могой ирнэ, мөн шоргоолж өмнөх шигээ цөөн биш маш олноор ирдэг. Шавжууд гүйж, хазаж, төрөл бүрийн зүйлс болдог. Эсвэл тэр хагарч, энэ хагардаг. (Өө, Багш аа.) Тэгээд ахиад л цэвэрлэж эхлэх ёстой болдог. Тийм учраас би хувцсаа гараараа угаахыг илүү үздэг юм. Бүхнийг би өөрөө хийдэг, өрөөгөө өөрөө цэвэрлэдэг.

Гэхдээ одоо би нэг жижиг хэсэгт байгаа, урьд нь байсан агуулах байшингаас ч жижиг. Хавьгүй жижиг учраас шоргоолж байсан ч зохицуулахад амархан. (Өө, Багш аа.) Би юмсыг өөрөө хийдэг учраас жижиг зүйл, жижиг байшинд дуртай. Өдөр бүр, өдөржин цэвэрлэж, шүүрдэхийг хүсэхгүй байгаа учраас том өрөөтэй байхыг хүсдэггүй. Дотроо бүх зүйлстэй нэг л өрөө. Дотор нь хооллож, унтдаг, тэндээ буйдан тавьж, зурагт тавьсан, ба жижигхэн шүршүүр болон нойлтой. Тийм байхад л хэдийнээ төгс. Францад, хэдийгээр надад байшин байсан ч би тийм зүйл дотор л амьдардаг байсан. (За.) Бас агуйд амьдарч байсан, эсвэл жижиг агуулахын өрөөнд, эндхээс ч жижигт амьдарч байсан. Та нар харсан байх. (Тийм, Багш аа.) Францад, Гэгээн Мартин Төвд, ГМТ-н ард, жижиг агуулахын өрөөнд. Нэг метрийг харьцах нь нэг метр хагас. Нэг метр эсвэл хоёрыг харьцах хоёр. Тиймэрхүү хэмжээтэй. Надад хангалттай. Би жижигхэн. Өндөр байлаа ч, хэвтээд унтах учиргүй тул ямар асуудал байх вэ?

Би шалан дээр бясалгадаггүй буйдантай байдгийн шалтгаан нь шоргоолжноос болдог. Ядаж л тэд буйдан дээр тийм ч олноороо явдаггүй. Зохицуулахад хялбар. Хэрэв шалан дээр суувал, тэд над дээгүүр хаа сайгүй явж, эсвэл би тэднийг гэмтээнэ. (За, Багш аа.) Бясалгаж байхдаа би шүүрдэх боломжгүй. Бясалгаагүй үедээ л би шүүрддэг. (За, Багш аа.) Мөн буйдан байсны ачаар тэр агуулахын өрөөнд миний амийг нэг удаа аварч байсан. Би буйдан дээр суугаагүй бол могой хэдийнээ намайг хазах байсан. (Өө!) Учир нь тэр миний буйдан дор, суудлын доод хэсэгт байсан. (Өө!) Миний боссон шалтгаан гэвэл ямар нэг зүйл бичихийг хүссэн учраас юм, би буланд байсан ширээн дээрээс бал авах гэж очсон. Гар утасныхаа гэрлийг асуугаад, өрөөний гэрлээ асаах гэж унтраалга руу явсан. Тэр хооронд би “Гэрлээ бүү асаа. Буйдангаас хол бай.” гэхийг сонссон. (Өө.) Аалзны надад хэлсэн үг бол яг энэ. Өө, тэр тун том! Яг л миний гар дэлгээтэй байгаа шиг. (Хөөх!) Тун ховор тохиолдолд би тийм том аалз харж байсан.

Бусад шууданч жижигхэн. Энэ бол тэдний ажил. Тэд мессеж дамжуулахын тулд хаа харагдсан газраа байж байдаг учраас заримдаа сэтгэл уяраам байдаг. Гэвч ихэнх хүмүүс дүлийн учраас юу ч сонсож чадахгүй. Телепати бол одоо зүгээр л мөрөөдөл. Хэт холдсон. Тэгэхээр тэд бол шууданч. (За.) Тэд хүн төрөлхтөнд туслах гэж мессеж хүргэдэг. Гэвч хүмүүс, тэднийг харвал зүгээр л няцалдаг. (Өө.) Би тийм зүйл хийдэггүй. (Үгүй.) Урьд нь би аалзнуудыг шууданч гэж мэдээгүй. (Хөөх.) Саяхныг хүртэл. Урьд нь жижиг өрөөнийхөө гадна талд аалз хооллохдоо, тэднийг шууданч гэж мэдээгүй. (Хөөх.) Тэдэнтэй харилцах шалтгаан байгаагүй. Тэдэнд анхаарал хандуулахдаа л тэднийг сонсдог. Зөвхөн тэр яаралтай мөчид тэр үнэхээр чангаар хэлсэн ба, тийм том аалз л анхаарлыг минь татаж сэрээсэн. (Хөөх.)

Тэгээд түүнээс хойш, тэднийг ирэхэд нь сонсдог болсон ба одоо тэд надад юмс хэлэхээр олон ирдэг болсон. Заримдаа сайн зүйлс, заримдаа анхаарал юмс хандуулах гэдэг. “Бүү гар. Могой Таныг хазахаар хүлээж байна.” Би, “Үнэхээр үү? Тэр намайг хазвал юу болох вэ?” гэхэд тэр “Та үхэх болно.” гэсэн. (Өө!) Хэрвээ хортой бол магадгүй надад хариу үзүүлэх хугацаа гарахгүй. Нэг цагийн дотор хэн ч эмнэлэгт хүргэхгүй бол үхнэ. (Өө.) Хортой могой тийм байдаг. Мөн надад үргэлж хэн нэгнийг залгаж дуудах утас биед минь байдаггүй, нэгдүгээрт тэр. Хоёрдугаарт, магадгүй бадайруулж мэднэ, хөдлөх боломжгүй болгож мэднэ. Хаана хазахаас хамаарна. (За.) Тэгвэл хэнийг ч дуудах боломж гарахгүй. Тэгээд л чимээгүйхэн үхнэ. Шөнөөр, та нар ийш тийш хэт их бүү яваарай, за юу? (За, Багш аа.) Таашгүй шүү дээ. Тэд та нараас бүгдээс тань айх учиртай, гэхдээ эрсдэл гаргамааргүй байна. (За, Багш аа.)

Бүх могой намайг хазахыг хүсдэггүй. Би хоёр могой харахад надаас маш хурдан зугтаасан. Гэвч надад тэднийг гэх муу санаа байдаггүй. Тэд үнэхээр хайр татам. Үнэхээр хөөрхөн яг л гэр бүлийн гишүүд шиг минь санагддаг. (За, Багш аа.) Яг л ноход шиг минь санагддаг. Хэрэв ойрхон байвал тэднийг элмээр, эсвэл тэд надаар элүүлэхийг хүсдэг мэт. Тийм л мэдрэмжтэй байдаг. (За, Багш аа.) Тэгэхээр, би огт анхаардаггүй.

Урьд нь олон могой аварч байсан. Тэд намайг огт гэмтээхийг хүсээгүй. (Хөөх.) Заримдаа тэд надад, “Бид тэгэхийг хүсээгүй. Уучлаарай, уучлаарай. Бид Таныг айлгахыг ч хүсээгүй.” гэж хэлдэг. Худалдагдсан чөтгөрүүд үгүй болсны дараа надад, “Уучлаарай, уучлаарай.” гэж хэлсэн. Тэр нэг. Тэгэхээр ямартай ч, би түүнийг гаргахад, тэр “Уучлаарай, уучлаарай.” гэсэн. Намайг хазах дөхсөн могой. Тэр нэгийг бол шувуу алах хүртэл би хараагүй. Бүхэлдээ алга болж, үгүй болсон. Могойн үлдсэн хэсгийг бусад шавжууд зохицуулсан. Дэргэдүүр нь өнгөрөх бүрд надад харагддаггүй. Урьд нь жаахан хэсгийг нь харсан ч одоо харагдахаа больсон. Байхгүй болсон. Магадгүй бороо урсгаад аваад явсан байж мэднэ, эсвэл бусад шавжууд хуваасан байж мэднэ.

Би тэр буйдан дээр суугаагүй бол би үгүй болох байсан, учир нь тэр буйдангийн доор, яг миний суудаг хэсэгт байсан. Мөн толгой нь хэдийнээ өндийж байсан. Би харсан. Гэрлээ асаахдаа би харсан. Тэгээд би аалз яагаад надад “Битгий гэрлээ унтраа” гэснийг ойлгосон. Тэр, “Гэрлээ бүү унтраа” гэж хэлээгүй. “Битгий гэрлээ унтраа. Буйданг орхи.” гэж хэлсэн. Учир нь би эргэж буйдан дээрээ очоод өдрийн тэмдэглэлээ бичих гэж байсан юм. (За.) Уг нь бол би өдрийн тэмдэглэлдээ бал зүүдэг. (За, Багш аа.) Гэвч тэр өдөр, тэр нь хаа нэгтэй унасан байсан учраас би босож бал авахаар ширээ руу явах гэж байсан юм. Тэгж л би гэрлээ асаасан ба азаар тэгсэн байсан. Хэрэв зүгээр тэндээ хэдэн секунд илүү суусан бол, могой толгойгоо өндийлгөөд намайг дуусгах байсан, (Өө, Бурхан минь!) тайван амгалан дуусгах байсан. (Аалзанд талархъя.) Тийм. Аалз, тэр үнэхээр том байсан, тэгээд бас! Нүд нь яг л хоёр жижиг гар чийдэн шиг. (Хөөх!) Яг л хоёр гэрэл тусаж байгаа мэт. Ийм төрлийн гар чийдэн зардаг хүмүүс байдаг ч тэр нь нэг л чигт тусдаг. (Өө, тийм. Лазер чиглүүлэгч.)

Нэг удаа тэр лазер чиглүүлэгч бас амийг минь аварсан. Францад өөр нэг удаад байшингийн минь гадаа нэг хүн нуугдаж байсан. Би буу ч юм уу хутга ч юм уу ямар нэг зүйл гэрэлтэж байхыг олж харсан. (Өө, Бурхан минь.) Сарыг ойлгож байсан. Тиймээс би ... ашигласан. Хэн нэгэн надад ямар ч билээ шалтгаанаар өгсөн байсан юм. Аа, ноходтойгоо тоглоорой гээд өгсөн байсан. (Аан, за.) Учир нь Гүүди, сүүдэр энэ тэр гээд хөдөлдөг юутай ч бай тоглох дуртай байсныг санаж байна уу? (Тийм.) Тиймээс би түүнтэй заримдаа тоглох гэж ашигладаг байсан.

Тэр шөнө, бараг л шөнө дунд болсон байсан учраас тэр гэрлийг ашиглан ямар нэг зүйл гэрэлтэн, гялалзаад байгаа хэсэг рүү чиглүүлэн тусгасан. Мөн гэрлээ асаагаагүй машин байсан. Тиймээс би чиглүүлэгч гэрлээ тийш нь тусгахад, тэр машин шууд л мотороо асаагаад зугтаасан. (Бурхан минь.) Сайн хүмүүс байсан бол тэгдэггүй. (Тийм.) Тийм үү? (Тийм. Тийм.) Магадгүй тэр хүн намайг лазер буутай байна гэж бодсон байх. Тийм лазер гэрлэн чиглүүлэгчтэй буу байдаг уу? (Тийм, байдаг.) Агуйн эмэгтэй хувьд би бууны талаар юу ч мэдэхгүй. Магадгүй тийм, учир нь машин нэн даруй хөдөлгүүрээ асаагаад хурдхан зугтаасан. Сайн хүн байгаагүй байх. Тэр яах гэж тэнд ганцаараа байсан байх вэ? (Тийм.) Харанхуйд байшингийн минь гадаа, цэцэрлэгт, тийм харанхуй буланд. Тэгээд хурдан зугтсан. (За.) Маш хурдан зугтсан. (Хөөх.)

Би хэдэн ном бичих боломжтой. (За, Багш аа.) Холливүүд надаас худалдан авна. Адал явдалт гэдэг билүү, кино хийх гэж авна. (Тийм Багш аа.) Юу гэдэг билээ? (Онц сонирхолтой кино.) Онц сонирхолтой, тийм! Онц сонирхолтой эсвэл адал явдалт. Тийм, би их мөнгө олно байх. (Тийм.) Энэ зүйлийг бичих мөнгө байвал. Эсвэл магадгүй та нар тэдгээрийг нийлүүлээд миний өмнөөс бичиж болно, тэгвэл мөнгөө хувааж болно. (За, Багш аа.) Та нартай хуваана гэдгээ амлая. Бүгдийг нь авахгүй. Бидэнд хэдэн схем бий. Охид бид мөнгөнд дуртай. Тийм үү? Тийм учраас та нар ажлаасаа гарч энд хоолны төлөө ажиллаж байгаа. Тийм учраас би өөрийнхөө ажлын зардлыг болон бусад зүйлсийг төлдөг. (Өө, тийм.) Өөрийнхөө телевизийн мөнгийг төлж, юу ч олдоггүй. Бид бизнес хийж чадахгүй, алдах болно. Бизнест гарцаагүй алдана.

За. Та нар өөр юу хүсэж байгаагаа одоо хэлээрэй. Учир нь би ярьж болно. Өнөөдөр та нар жаргалтай байна. Урам хайрлам учраас би их ярьж байна. (Бидэнд урам хайрласанд баярлалаа, Багш аа.) Та нар илүү асуулт байна уу, үгүй юу? (Өө, байгаа, Багш аа. За.) Тийм, мэдээж. Хэлээрэй.

( Багш 63 гаруй сая жилийн өмнө Тим Ко Түгийн Шинэ Сүнслэг Газрыг бүтээсэн. Багш Дөрөв, Тавдугаар Түвшнийг хэзээ бүтээсэн юм бэ? Шинэ Газрыг бүтээхээсээ өмнө үү? )

Дөрөв, Тавдугаар Түвшин байсан юм. Тэд урьд нь Аравдугаар Зөвлөлийн Түвшний хүчнээс дусалж буусан. (Өө, тийм.) Унгарт хэлж байсныг минь санаж байна уу? (Тийм, Багш аа.) 60 гаран жилийн өмнө, Шинэ Оршихуй бүтээгдсэн. Гэвч Дөрөв, Тавдугаар Түвшин бол биш. Тэдгээр нь хэдийнээ байсан юм. Дөрөв ба Тавдугаар Түвшнүүд бусад Түвшний адилаар угаас тэнд байсан. Тэд аль эрт, бүтээгдсэн, хэзээ гэдгийг хэн ч санамгүй эрт бүтээгдсэн; мэдээж Шинэ Оршихуйгаас өмнө. Тийм учраас түүнийг Шинэ Оршихуй гэдэг. Бусад нь хуучин Оршихуй. Гэвч тэр үед та нарт Унгарт хэлэхдээ би Тим Ко Тү болон өөрийн Шинэ Газраа ч санаж мэдээгүй байсан. (Хөөх.) Тэр үед хараахан тэнд хүрээгүй байсан юм. Очсон түвшин бүрдээ тийм л зүйл мэддэг байсан. (За, Багш аа.) Тиймээс хэрэв та нар надаас хэдэн жилийн өмнө, “Та Тим Ко Тү-г мэдэх үү? Тантай хамааралтай юу?” гэж асуусан бол би, “Үгүй. Үгүй. Сонсоогүй юм байна. Үнэхээр танихгүй!” гэж хэлэх байсан.

( Багш аа, бас Шинэ Сүнслэг Газрын бүтээлтэй холбогдуулан, асуухад, эрдэмтдийн хэлснээр бол үлэг гүрвэлүүд 65 сая гаруй жилийн өмнө устаж үгүй болсон ба төрөл зүйлүүдийн 60% нь устаж үгүй болсон. ) Жаран таван сая жилийн өмнө. ( Та 65 сая жилийн өмнө байсан уу, Багш аа? )

Өөр гараг дээр. Үнэндээ би энэ гараг дээр бас бусад гарагууд дээр байсан. Заримдаа энэ гараг дээр. Заримдаа бусад гарагууд дээр. Ирж буцаад л, ирж буцаж байсан. Нөхцөл байдлаас хамаарч, цаг хугацааны хэрэгцээнээс хамаарч байсан.

( Сонирхолтой юм. Тэр үед Их Багшийг юу Шинэ Сүнслэг Газрыг бүтээлгэхэд хүргэсэн бэ? )

Би зарим төрөлтнүүдийг хэдийн мэддэг байсан юм. Би гараг болон ертөнцийг мөн бусад гарагуудыг хэдийнээ засварлаад эхэлсэн байсан юм. (Хөөх.) Тэдэнд өөр хэн ч байхгүй учраас тэд өөд болбол там руу явах юм уу эсвэл зовсон хүн эсвэл амьтан болоод ахиад л зовох байсан. Тиймээс би тэдэнд туслах ёстой. Тэгээд л бүтээсэн. (Хөөх!) Зөвхөн өөрийнхөө хүмүүст зориулж. Олон Их Багш нар тэгсэн гэдгийг эсвэл тийм зүйл хийнэ гэдгийг мэдэх хэрэгтэй.

Байгуулагдсан ертөнц бүрийн дунд, завсрын хэсэг байдаг. Яг л би та нарт Гурван Ертөнц болон Тавдугаар Түвшний хооронд Дөрөвдүгээр Түвшин гэдэг завсрын хэсэг байдаг гэж хэлсэн шиг. (За, Багш аа.) Түүнийг үнэгүй газар болгож, хэний ч биш газар болгож ашиглах боломжтой. Зарим Будда, зарим Бодисадва нар шавь нартаа, итгэгч нартаа тэнд зарим нэг газрыг бүтээсэн. Мөн түвшин бүрийн дунд завсрын хэсэг байдаг, маш өргөн уудам, аварга том ба хүршгүй. Тэнд хэн ч үгүй очвол төөрөх болно. Гарах замаа хэзээ ч олохгүй. (Хөөх.) Тиймээс Тавдугаар Түвшинд очихыг хүсвэл, жишээ нь Дөрөвдүгээр Түвшнийг гаталгах Их Багш та нарт хэрэгтэй. Аль нэг хэсгийг нь мэдэхийн аргагүй аварга том. Өөрийн тань гэрэл үгүй бол тэр хэсэг харанхуй. (Хөөх.) Тэндхийн бүх төрөлтнүүдийн гэрэл үгүй бол тэр хэсэг харанхуй. Тэр бол зүгээр л дундын хэсэг.

Тэгэхээр яг л Асурын Түвшин болон Хоёрдугаар Түвшин хоёрын дунд завсрын хэсэг байдаг шиг. (Тийм.) Зарим сайн төрөлтнүүд, зарим Их Багш нар тэнд өөрсдийнхөө хүмүүст зориулаад, зарим сайн хүмүүст, тэдгээр Их Багш нарт, сайн төрөлтнүүдэд итгэдэг хүмүүст зориулаад зарим нэг Диваажинг бүтээсэн байдаг. Энэ нь “Астрал Хот” нэртэй киног санагдууллаа. (Тийм. “Астрал хот.”) Тийм, тэр бол үнэн түүх. (Тийм, тийм.) Гэхдээ илүү үзэсгэлэнтэй, илүү гайхамшигтай, сүрлэг, гэрэлтэй, түүнээс ч илүү тод гэрэлтсэн байдаг. Мөн үзэсгэлэнт төрөлтнүүд тэнд байдаг. Ямар ч хөгшин хүнгүй. Тэнд очвол, эргээд залуу болно. (Хөөх.) Эргээд эдгэрдэг, тахир дутуу, эсвэл эдгэшгүй өвчтэй байсан ч, тэнд бол эргээд залуу, эрүүл, аз жаргалтай болдог. Тэр бол зарим Их Багш нарын энэ гарагаас зарим нэг гэтэлгэх боломжтой сүнснүүдийг аврах гэж бүтээсэн бас нэг завсрын бүс. (Хөөх.) Тэгэхээр бүх завсрын хэсгүүд нь өөр өөр хүмүүст өөр өөр Диваажинг бүтээхэд ашиглагддаг, Их Багш нарын бүтээсэн бусад Диваажингаас гадна шүү дээ. Өөр өөр их Багш нарын бүтээсэн Диваажин байдаг. Тэд өөр өөр Диваажин бүтээдэг. Тийм ч өндөр түвшнийх биш бол Тэд доогуур түвшинд бүтээдэг. Гэвч бас барилдлагаас, хэн гэдгээс, аль түвшний төрөлтнийг аврах гэж буйгаас хамаардаг. (За, Багш аа.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (7/9)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд