Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Sharing the Productive Partnership of Poltava State Agrarian University in Ukraine (Ureign) with Our Association Members on Vegan Initiatives

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Украин (Урейн)-аас др. Олег Горбийн ирүүлсэн захиаг хамтдаа уншъя:

Гэгээнтэн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай! Полтавагийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн захиргаа Гараг Дэлхийн хүмүүсийн байгальд ээлтэй амьдрал эрүүл, хүнсийг дэмжиж байгаа таны үйл хэрэгт гүн хүндэтгэл үзүүлэн чин сэтгэлээс талархаж байна. Таны мэдэж байгаагаар Украин болон бидний ард түмэн дайны хүнд цаг үеийг туулан өнгөрүүлж байна. Гэхдээ Орчлон ертөнц, Өршөөлт Дарь эх Гуань Инь Бодисатвагийн ивээлээр манай их сургуульд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэгийн сайн дурын ажилчид зочлон, манай оюутнууд, ажилтнуудад “Ургамал суурьтай хүнс- эрүүл, байгаль орчинд ээлтэй амьдралын зам мөр” хэмээх уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтыг Үндэсний Хөгжлийн Сангийн захирал Александр Кулаков нээж үг хэлэн, түүний санаачилгаар танай нийгэмлэгийн төлөөлөгчид ийнхүү манай их сургууль дээр зочлох боломж гарсан юм.

Семинар-уулзалтын үеэр Таны гэгээрсэн мэргэжилтнүүд оролцогчдод ургамлын гаралтай хүнс хүний эрүүл мэндэд болон байгаль орчинд ашиг тустай болохыг танилцуулсан. Тэр мөн веганизмын зарчмуудын тухай ярьж, манай оюутнууд факултетын ажилтнуудад хэрхэн амттай эрүүл веган хүнс бэлдэх тухай заасан. Семинарын төгсгөлд бид веган суши, бурито, бас гадил жимсний амттанаар дайлууллаа. Семинар-уулзалтын дараа хэсэг оюутнууд, факултетын ажилтнууд сонирхлын групп байгуулж, нийгэмд веганизмын философийг судлах санаачилга гаргалаа. Танай Нийгэмлэгийн төлөөлөгчид Ватсапп програмд групп үүсгэж, манай оюутнууд, багш нарын урин тэд веганизм, уур амьсгалын өөрчлөлтийн тухай янз бүрийн мэдээлэл солилцсон.

Манай сургуулийн санаачилга гаргасан бүлгийг илүү сайн таньж мэдэхийн тулд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэгийн сайн дурын ажилтнууд манай сургууль дээр дахин зочилж ирсэн. Энэ удаагийн уулзалтаар Ворскла голын эрэг дээрх манай оюутнуудын хуаранд тэд манай их сургуулийн захиргааны төлөөллүүд, санаачилгын багийг хээрийн веган шорлогоор дайлсан.

Манай их сургуулийн ректор профессор Олександр Халич веган санаачилгыг бүрэн дэмжиж, Киевийн Ловинг Хат кафе ажиллуулдаг хүмүүсийг есдүгээр сард урихыг зөвшөөрч, хэдэн долоо хоногийн турш манай их сургуулийн кафед веган хоол бэлдэхэд туслан манай оюутнууд, ажилтнуудад олон төрлийн веган хоол хийж харуулахаар болсон. Уулзалтын үр дүнг хааж хэлсэн үгэндээ профессор Олександр Халич Танай Нийгэмлэг манай сургуулийн байранд Ловинг Хат кафе нээж ажиллуулах боломжийг судлаарай гэж хэлсэн.

Энэ боломжийг ашиглан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Танд болон Танай нийгэмлэгийн бүх төлөөлөгчдөд манай их сургуулийн оюутнууд, ажилтнуудын төлөө хийсэн сайн үйлст талархлаа илэрхийлж Полтавагийн Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Олон Улсын Нийгэмлэгийн хооронд үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна. Украинаас Олег Горб

Эелдэг Др Горб, Таны захидлыг хүлээн авч уншаад бид сэтгэл ихэд хөдлөн, танай их сургууль болон манай нийгэмлэгийн гишүүдийн хооронд с веган анаачилгын бүтээлч түншлэл эхэлснийг сонсох таатай байна.

Их Багш танд эелдэг үгсээ илгээлээ: “Алсын хараатай Др Горб, таны тэмдэглэлийг хүлээн авах нэр төрийн хэрэг, баяр хөөр байлаа. Энэ гайхалтай мэдээг бидэнтэй хуваалцсанд баярлалаа. Диваажингийн Өршөөл, Ивээлд Украин (хайраар, аз хүсэн Урейн гэж нэрлэдэг) үндэстэн тань бидний урьд нь мэддэг байсан Гоо үзэсгэлэн, Амар амгалангаа дахин олох болтугай! Хэдийгээр улс орон энэ шударга бус, сүйтгэгч дайн дунд байгаа ч гэсэн танай их сургууль веган үнэт зүйлсийг хүлээн авч оюутнууд, профессорууд ажилтнууд дундаа сурталчилж байгаа нь үнэхээр сайн хэрэг юм. Энэ цаг үед их сургууль дээр хэрэгжүүлэх үүнээс өөр сайн зүйл гэж үгүй, Бидний гараг дэлхийд болох аймшгийн үр дагавраас сэргийлэхийн тулд хүн төрөлтөн энэ шилжилтийг хийх нь хамгийн нэн тэргүүний чухал зүйл болж байна. Бусад бүх их сургуулиуд та бүхний энэ эрхэм санаачилгыг даган дуурайж, оюутнууд болон их сургуулийн гишүүддээ веган амьдралын хэв маягийн тухай заавал тун гайхалтай байх сан. Бид та бүхний гайхалтай санааг гишүүддээ дуулгаж, танай их сургууль, хойч үе болсон гэгээлэг оюутнуудад үйлчлэхийн тулд Украинд хайр, хүндэтгэлээ өгч, очих шийдвэр гаргах азтай хүн хэн байхыг харах болно. Та болон гэм зэмгүй, Бурхан шүтдэг Украин (Урейн)-чууд Бурханы хайрын Тэвэрт мөнхөд орших болтугай.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд