Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Sharing the Beautiful Experience of Approaching Feathered Friends: Enjoying Peaceful Atmosphere and Regaining Energy

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сайн байцгаана уу, Эрхэм Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Суприм Мастер ТВ-ийн хамт олоон,  Би шувуу-хүмүүсийг-ажиглах сонирхолтой хүн. Саяхан үзсэн танай хоёр нэвтрүүлэг надад маш их сэтгэгдэл төрүүлсэн. “Жигүүртэн шувууд: Биднийг байгальтай холбох нь” “Шувуудын өд сөдөн гоёлын амьд өнгө хослолын нууц.” нэвтрүүлгүүд маш их таалагдсан

Би хөтөлбөрүүдээс шувуу-хүмүүсийн талаар тун их мэдлэг олж авсан. Тэд хэрхэн, яагаад үзэсгэлэнтэй, өнгөлөг өдтэй байдгийг мэдэх нь намайг Бүтээгчийн агуу Хүчийг биширдэг болгож байна. Би бас зэрлэг шувуу-хүмүүст ойртох үед анхаарах ёстой зүйлсийг мэдэж авсан бөгөөд шувуу-хүмүүсийг ажиглах нь бухимдал, сэтгэлийн хямралыг бууруулахад тусалдаг гэдэгтэй тун их санал нийлж байна.

Би ой мод эсвэл өндөр ууланд өдөт найзуудаа дагаж, тэдний өхөөрдөм төрхийг нь буулгах дуртай. Өндөр ууланд олон цагаар нэг газарт шувуу-хүмүүс гарч ирэхийг би байнга хүлээдэг байсан. Хүлээж байхдаа шувуу- хүмүүс ба шавжийн чимээ, модны орой дээрх зөөлөн салхины чимээг сонсоход би өөрөө байгальд умбадаг байсан. Ургамлын анхилуун үнэрээр дүүрсэн цэвэр агаараар амьсгалж, ийм тайван орчинд байх нь үнэхээр таатай байсан.

Зэрлэг шувуу-хүмүүс миний алган дээрээс ус ууж, камерын тавиур дээр тухлан, бүр надаас нэг метр хүрэхгүй зайд үсэрч байгаа нь надтай мэндчилж байгаа бололтой! Бидний өдөт найзуудтайгаа хийсэн энэ бүх гайхалтай уулзалтууд намайг үргэлж гайхшируулж байсан ба уул, ой модонд санаанд оромгүй байдлаар дахин уулзахыг тэсэн ядан хүлээдэг байв. Манай өдөт найзууд надад маш их таалагддаг. Тэднийг хайрлах миний хайр бүх амьтан-хүмүүст тэлсэн бөгөөд энэ нь намайг веган болохын нэг шалтгаан болсон.

Энэ сайхан, эерэг телевизийг үүсгэн байгуулсан Их Багш Тандаа маш их баярлалаа. Веганизмыг сурталчлах, супер нэвтрүүлгүүдээ толилуулахад бүхнээ зориулж, хичээл зүтгэл гаргаж буй Суприм Мастер ТВ-ийн хамт олондоо баярлалаа. Энэ хорвоогийн хүн төрөлхтөн, амьтан-хүмүүс бол бидний хоол биш, бидний найз гэдгийг даруй ухаарна гэж найдаж байна. Өдөр бүр санал болгож буй Веган Дэлхийн цагийн туршид би та бүхэнтэй хамт веган дэлхий цогцлохын төлөө, Газар Дэлхийн бүх оршихуй хамтдаа амар амгалан амьдрахын төлөө залбирдаг.

Эцэст нь би чин сэтгэлийнхээ талархлын илэрхийлэл болгон өөрийн авсан гэрэл зураг, видео бичлэгээ Их Багшдаа болон Суприм Мастер ТВ-ийн хамт олонд хуваалцахыг хүсэж байна. Бидний энэ сайхан өдөт найзууд та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт, аюулгүй байдал, амар амгалан, аз жаргал, эрүүл энхийг ерөөе. Хүндэтгэсэн, Ю-Сиан Тайвань (Формоса)-аас 

Тэвчээртэй Ю-Сиан, Шувуу-хүмүүсийн тухай зугаатай нэвтрүүлгүүдийг олж үзсэнд тань бид тун их баяртай байна. Таны шувуу-найзуудын сайхан гэрэл зураг, видео бичлэгт тань баярлалаа! Ууланд тэднийг гарч ирэхийг хүлээж өнгөрөөсөн цаг хугацаа тань хүн төрөлхтөн байгалийн орчиндоо умбах нь ямар их нөхөн сэргээх чадвартай байдгийн гайхалтай жишээ юм. Хамгийн ховор, өнгөлөг шувуу-хүмүүсийг харах их азтай байхыг танд хүсэн ерөөе! Байгалийн гоо үзэсгэлэн танд болон танай цэвэр ариун сэтгэлт Тайвань (Формосан) иргэдэд ямагт урам зориг өгөх болтугай, Суприм Мастер ТВ-ийн баг

Жич. Их Багш таны захидалд хариуллаа: "Байгальд-дуртай Ю-Сиан, ямар гоё юм бэ, манай зэрэгцэн амьдрагч өдөт хүмүүсийн үнэхээр сайхан зураг, бичлэгүүд байна! Тэдгээрийг бидэнтэй хуваалцсанд баярлалаа. Онгон байгальд нам гүмхэн сууж, шувуу-хүмүүсийн дуу, шавжийн чимээг чагнан урсгал ус, намуухан сэвшээ салхитай ​​ зэрэгцэн сонсох нь хүний оюун санааг өөдрөг болгодог. Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн зарим нь Газар Дэлхийн сүр жавхланг бишрэн ганцаараа сууж байхад олдсон. Таны шувуу-найзууд амар амгалан чанарыг тань мэдэрч, тантай ойртох нь аюулгүй гэдгийг мэддэг. Тэд тантай болон Тайвань (Формоса)-тай хамт энэ дэлхий дээр амар тайван, аюулгүй байдлыг олох болтугай."
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд