Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Сатаны хэв шинжтэй засаглал ба Украин (Урейн) дахь дайн хурцдаж буй байдал

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

 Би дайнд үнэхээр дургүй! Дайн ердөө ч сайн юм биш. Хэзээ ч сайн байна гэж үгүй. Гэхдээ энэ зөвхөн Украин дангаар шийдэх зүйл биш. (Яг тийм, Багш аа. Тийм.) Яагаад гэвэл Орос зогсох шинжгүй байгаа бөгөөд нэг бүс нутгаас нөгөөд шилжиж, тэр бүү хэл хөрш зэргэлдээ Молдав улсын газар нутгийг эзэлж, тасалж авна гэж заналхийлж байна. Тэд бас энэ бүх он жилүүдэд Орос улстай ядаж л энхийн харилцаатай байсан Польш, Финланд болон Шведийг заналхийлсэн. (Яг тийм.) Тэд бүгдийг цөмийн зэвсэг гэх зэрэг бүх зүйлээр л сүрдүүлж байна. Дайныг эхлүүлсэн нь Орос. Украин эхлүүлээгүй. (Тийм. Яг тийм, Багш аа.) Тэгэхээр Украиныг зогс гэж хэлэх нь буруу. Яагаад гэвэл Украин шууд шийдчих боломжгүй. […]

Тэгээд ч Украин Крымээс болж Оростой дайн дэгдээх ямар ч асуудал гаргаж байгаагүй. Тэгтэл Орос цаашид түрэмгийллээ үргэлжлүүлэх, нөлөөллөө нэмэх, илүү асуудал дэгдээхэд энэ түшиц газраа ашиглан Донбас, Луганск зэрэг өөр олон бүс нутгаар дамжуулан дайн дэгдээж байна. […]

(Тэр Өрнөдийг Өрнөдийн империализм болон колоничлолынх нь төлөө буруутгаад Өрнөдийн элитүүдийн дарангуйллын тухай ярьсан. […] Путины Өрнөдийг буруушааж байгааг Та юу гэж бодож байна вэ?) Энэ бүх буруушаалт зөв, гагцхүү тэр үүнийг өөрлүүгээ чиглүүлэх ёстой юм. (Тийм.) Тэр өөрийнхөө болон Кремлийн тухай л яриад байна. (Харин тийм.) […] Путин Өрнөдийг колоничлол болон империализмын, дайны хэнээ туссан гэж буруутгаж байгаа бол угтаа яг тэгээд байгаа нь гагцхүү Кремль л юм шүү дээ. Путин л юм. (Тийм, гарцаагүй тийм.) 21-р зуунд шүү. […]

(Путин бас Өрнөдийг сатаны шашинд хөтлөгдсөн гэж хэлсэн.) […] Оросын шашны тухайд юу билээ? Хамгийн өндөр дээд номлогч нь дайныг үргэлжлүүлэхийг саяхан ч гэсэн сурталчилж байсан. Томоохон номлогч нь хүртэл хүүхэд нялхасыг хүчирхийлсэн. Тэрээр 70 хүүхэд өргөж авчхаад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. (Хөөх.) Оросууд Өрнөдийн шашинтай харьцуулаад байхаар ямар шашинтай болохыг та нар ойлгов уу? Хэл дээ. Аль аль нь сатаных биш гэж үү? (Тийм, Багш аа.) Католикийн Сүм хэмээх нэг л шашны талаар ярьж байгаа юм. Католикийн шашин биш, зөвхөн пап болон Иезуитийн тухай. […]

Иймд Путин, өмнөх Путин, эсвэл Путины дүрд тоглогч аль нь ч байлаа гэсэн зөвхөн өөрийнхөө, өөрсдийнхөө тухай, Кремлийн бодлого болон тогтолцоог л ярьж байгаа хэрэг. (Тийм, яг тийм.) […]

Host: 2022 оны 10-р сарын 5-ны лхагва гарагт бидний Хамгаас Нигүүлсэлт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дэлхийн төлөөх эрчимтэй дияан бясалгал хийж байхдаа цаг гарган Суприм Мастер Телевизийн багийн гишүүд рүү утсаар холбогдон тэдний сайн байгаа эсэхийг асуулаа. Их Багш мөн багийн гишүүдийн Орос-Украины дайны талаар зэрэг сүүлийн үеийн мэдээнүүдтэй холбоотой асуултуудад хариулж, дэлхийн чухал хөгжлийн талаар бодол санаагаа хуваалцсан юм.

(Сайн байна уу, Багш аа? Сайн уу, Багш аа?) Сайн уу, залуус аа? Бүх зүйл давгүй юу? (Тийм ээ, бид сайн байгаа. Та сайн уу, Багш аа?) Би байж л байна даа. (Ай. Ашгүй дээ.) Би та нартай энд, энэ гараг дээр байсаар л байна. (Тийм, Багш аа.) Өнөөг хүртэл байсаар л байгаа. Та нар ч бас. (Тийм ээ.)

Та нарт дулаан хөнжил, халаагуур зэрэг бүх зүйл байгаа юу? (Тийм ээ, Багш аа, байгаа.) Бас та нарт хангалттай жимс, ногоо байгаа юу? Энэ тун чухал. (Байгаа. Дандаа байж байдаг.) Хоолоо сонголттой болгохын тулд өөрчлөөрэй. Болж өгвөл. (За, Багш аа. Баярлалаа.) (Баярлалаа, Багш аа.)

Юутай ч би зүгээр л гэнэтхэн хэдэн зураг, селфи авчихсан юм, (За.) ямар ч бэлтгэлгүйгээр, нүүрээ будалгүй, ямар ч сайжруулалтгүй. (Өө, хөөх. Сайхан зураг байна.) Та нар намайг таних л байх гэж найдъя. Та нар намайг амьд мэнд, дажгүй байгаа л юм байна гээд надад санаа зовохгүй байг гээд илгээж байгаа юм. Тийм л зорилготой. (Баярлалаа, Багш аа.)

Та нарт хэдэн асуулт байгаа гэсэн. Алив ээ, асуугаарай. (За. Элон Маск энхтайвны төлөвлөгөө гэгчийг санал болгож Твиттерт жиргэжээ. Тэрээр Крым бол 1700-аад оноос хойш Оросын нэг хэсэг байсан гээд Украин улс дайныг хурцатгах хэрэггүй бөгөөд НАТО-д элсэх ч ёсгүй гэж хэллээ. Маск яагаад ингээд байгаа юм бол? Түүний хэлсэн болон төлөвлөсөн нь зөв үү, Багш аа?) Харин ээ. Бүү мэд – тэр гэнэт л өөрчлөгдчихөж. (Хөөх.) Гэхдээ энэ нь буруу.

Би дайнд үнэхээр дургүй. Дайнд би дургүй. Та нар ч мэдэж байгаа. Бас надад энэ дайн нөлөөлж, олигтой унтаж, идэж ч чадахгүй, гадна болон дотооддоо ч дэндүү их ажиллахад хүрч байна. (Тийм, Багш аа. Тийм. Ойлгож байна.) Бид бас зарим дүрвэгсдэд санхүүгийн ч юм уу, өөр өөр байдлаар тусалж дэмжих ёстой болж байна. Их биш ч чадах бүхнээ л өгч байна. Мөн олон ч шавь маань тэнд ажиллаж өөрсдийн ажил үүрэг, гэр бүлээ хойш тавьж байгаа. Миний эрүүл мэнд, санхүүд жаахан нөлөөлснөөр зогсохгүй надад болон бидний ажилд эрсдэл учирч байна. Хэдийнээ учирчихсан. Хэдийн учирчихсан. Бид ажлаа хамгаалахын тулд арга хэмжээ авах ёстой болсон. Үр дүн нь үлдэцтэй байх болтугай. (Тийм ээ.)

Би дайнд үнэхээр дургүй! Дайн ердөө ч сайн юм биш. Хэзээ ч сайн байна гэж үгүй. Гэхдээ энэ зөвхөн Украин дангаар шийдэх зүйл биш. (Яг тийм, Багш аа. Тийм.) Яагаад гэвэл Орос зогсох шинжгүй байгаа бөгөөд нэг бүс нутгаас нөгөөд шилжиж, тэр бүү хэл хөрш зэргэлдээ Молдав улсын газар нутгийг эзэлж, тасалж авна гэж заналхийлж байна. Тэд бас энэ бүх он жилүүдэд Орос улстай ядаж л энхийн харилцаатай байсан Польш, Финланд болон Шведийг заналхийлсэн. (Яг тийм.) Тэд бүгдийг цөмийн зэвсэг гэх зэрэг бүх зүйлээр л сүрдүүлж байна. Дайныг эхлүүлсэн нь Орос. Украин эхлүүлээгүй. (Тийм. Яг тийм, Багш аа.) Тэгэхээр Украиныг зогс гэж хэлэх нь буруу. Яагаад гэвэл Украин шууд шийдчих боломжгүй. (Тийм, Багш аа.)

Мөн мэдээж хэрэг Украины Крым зэрэг зарим хэсэг Оросын мэдэлд байсан. Орос Украинд байсхийгээд л түрэмгийлж довтолсоор ирсэн. (Тийм, тэр үнэн.) (Тийм, Багш аа.) Сталины үед ч мөн адил. Тэгээд үр дүн нь юу байв? Сая сая хүн өлсгөлөнгөөр, мөн мэдээж дайн тулааны хөлд үрэгдсэн. (Тийм.)

Иймээс ноён Маск сүүлийн үед юу хийгээд байгааг мэдэхгүй юм. Дэлхийн 3-р дайн үнэхээр болох вий гэж тэр эмээсэн байх. Яагаад гэвэл Путин цөмийн зэвсгээр байнга сүрдүүлж байгаа бөгөөд өрнөдийнхөн дорвитой зүйл юу ч хийхгүй байна. Тэр гэнэт л хандлагаа өөрчилж. Тэр Путины юм уу, эсвэл чөтгөрийн түвшний энергийн нөлөөнд автсан байх. (Аан. Хөөх.)

Энэ тухай ярих юм бол Энэтхэг ч гэсэн Английнх байсан, өөр олон арлууд, улс орнууд мөн л Английнх байсан ч одоо тэд бүгд эрх чөлөөтэй. (Тийм. Яг үнэн. Тийм.) Эсвэл Канад, Австрали улсууд шиг сайн дураар харьяанд нь үлдсэн. Тэдгээр том улсууд Англиас айсандаа биш, тогтвортой байдлын төлөө л тийнхүү үлдсэн хэрэг. (Тийм. Яг үнэн.) Яагаад гэвэл Англитай хамт үлдэх нь тэр орнуудад сайн учраас тэр. Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг томоохон улс орнуудын удирдагчид маш ухаалаг бөгөөд тэд ард түмнийхээ сайн сайхныг гэсэн чин сэтгэлтэй хүмүүс юм. Тэгээд л тэд Англитай үлдсэн хэрэг. Юу гэж байгааг минь ойлгов уу? (Тийм, Багш аа.) Түүнээс бус тэд Англиас айгаагүй. (Тийм, Багш аа. Яг тийм.)

Тэгэхээр Крым Оросынх байсан удаатай гэлээ гэсэн ч Украины харьяат байсан. (Тийм, Багш аа. Тийм, тэр үнэн, Багш аа.) Орос улс Крымыг гэнэтхэн, эсвэл овжин аргаар авчихлаа ч гэсэн Украин нэг их сүйд болоогүй. Тэд үлдсэн нутаг дэвсгэртээ даруухан, чимээгүйхэн хөгжихийг хичээж байлаа. (Тийм, Багш аа.) Аль 2014 оноос л эхэлсэн. Хэдэн жил болоо вэ? Найман жил. (Тийм.) Найман жил орчим юм. Тэгээд ч Украин Крымээс болж Оростой дайн дэгдээх ямар ч асуудал гаргаж байгаагүй. Тэгтэл Орос цаашид түрэмгийллээ үргэлжлүүлэх, нөлөөллөө нэмэх, илүү асуудал дэгдээхэд энэ түшиц газраа ашиглан Донбас, Луганск зэрэг өөр олон бүс нутгаар дамжуулан дайн дэгдээж байна.

Одоо ойлгож байна уу? (Тийм, Багш аа. Ойлгож байна.) Иймд би ноён Маскийн юу гээд байгааг мэдэх юм алга. Би түүнийг ойлгохгүй байна. (Тийм.) Яагаад гэж надаас асууж байгаа бол би мэдэхгүй. Би ч бас та нарын адил мэдэхгүй. Энэ дэлхий дээр хаа сайгүй, шашныхны дунд ч яг л чөтгөр аятай аашилж байгаа хүмүүсийн явдлыг ёстой ойлгох юм алга. (Тийм)

Маскийг ингэж гэнэт өөрчлөгдөхөд хүргэсэн нь Путины үг байж магадгүй юм. Дайнд дуртай хүн гэж үгүй. Гэхдээ энд Украиныг дайныг хурцатгалаа гэж буруутгах нь 100 хувь туйлын худал, буруу зүйл. (Тийм, Багш аа.) Донбасыг Орост өглөө ч гэсэн Орос тэгээд зогсоно гэж би бодохгүй байна. (Тийм, тэр үнэн. Тийм.) Яагаад гэвэл Кремль Украины газар тариалангийн бүх бүтээгдэхүүнийг залгиад Оросыг тэргүүлэгч орон болгохыг хүсэж байгаа. (Тийм. Тийм ээ, Багш аа.)

“Media Report by AP and FRONTLINE PBS – Oct. 3, 2022 Reporter (f): Украин дахь Оросын дайн эхэлсэн цагаас хойш Орос олон зуун сая долларын үнэ бүхий үр тариаг Украинаас хулгайлж Ойрх Дорнод руу бүхний мэддэг хүнсний бүтээгдэхүүн болгоход зориулан тээвэрлэсэн. Оросууд ямар ч үр тариа хулгайлаагүй гэж байгаа хэдий ч Ассошиэтэд Прэсс болон Фронтлайн Оросын хууль бус наймааны сүлжээ урьд өмнөхөөсөө хамаагүй том, ашигтай болсныг баримтжуулсан.”

Украины бүтээгдэхүүнүүд дэлхийн бараг өнцөг булан бүрд асар олон хүнийг тэжээж байгаа. Иймээс оросууд энэ нөлөөллийг гартаа авч Украиныг бүхэлд нь залгихыг хүсэж байна. Урьд нь ч гэсэн тэд ингэх гэж оролдож байсан боловч бүтээгүй. (Тийм ээ, Багш аа.)

Тийм болохоор түүнийг сөрөг энергид автсан байх гэхээс өөрөөр та нарын асуултад юу гэж хариулахаа мэдэхгүй байна. (Аан. За, тийм дээ. За. Яг тийм.) Тийм ээ, мэдээж хэрэг. Гэхдээ та нар зөвхөн түүнийг буруутгах хэрэггүй. Олон хүн ингээд автчихдаг. Учир нь тэд энэ талаар төдийлөн мэдэхгүй. Энэ талаар, Украин, Оросын түүхийг судлаагүй ч байж магадгүй.

Орос олон ч удаа Украин руу халдаж, буцаж гарч байсан. (Тийм, яг тийм. Тийм, Багш аа.) Зөвхөн 1700-аад оноор тогтохгүй. (Тэр үнэн.) Одоо ч халдсаар л байна. (Тийм.) Энэ үед ч Украин руу дахин халдлаа. Харин үр дүн нь яг адилхан. Хүмүүс үхэж, шархтаж, гэр бүлүүд хагацан зовж, сая сая дүрвэгсэд бий болж байна. Украины дүрвэгсдийн хүрч очсон бусад олон улс оронд ч мөн нөлөөллөө. Тэдэнд дэд бүтцийн асуудал, санхүүгийн асуудал, амар тайван байдал гээд олон талаар нөлөөлнө. (Тийм, Багш аа.) Тэгэхээр яадаг ч байлаа гэсэн Орос л хурцатгаж байна. Украин биш. (Тийм, тэр үнэн.)

Украин улс цаг ямагт өөрсдийн хийх ёстойгоо хийж, өөрсдийн ажил хэрэгт анхааран дэлхийг хүнсээр хангаж цаг үргэлж амар тайван байсаар ирсэн. (Тийм.) Тэдний хийсэн зүйл ердөө тэр. (Тийм, тэр үнэн, Багш аа.) Эхэндээ Украин НАТО-д элсчихье ч гэж шийдээгүй байсан. (Тийм.) Харин одоо бол Орос саяхнаас заналхийлж, Крымыг эзэлснээс болоод хамгаалал хүсэхийн эрхэнд НАТО-д элсэхийг хүсэх болсон. (Тийм.)

Ямартай ч НАТО татгалзсан. Хулчгар. Хулчгарууд үхдэг. Ау Лак (Вьетнам)-т ийм үг байдаг юм. (Аан за.) Эсвэл магадгүй Украин тэдэнд төлж дийлэхээр хангалттай баян биш учраас тэр биз. (Өө. Тийм. Ойлгож байна.) Хоёр буруу шалтгаанаар гэсэн үг. Одоо ч гэсэн Столтенберг Украиныг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлэхдээ “Өө, Украиныг НАТО-д элсүүлэхэд хүрвэл ийм ч, тийм ч зүйлийг харгалзан үзэх ёстой” гэсэн. (Тийм, Багш аа.)

Тэгэхээр бүх зүйл Оросоос л болсон. (Тийм ээ, Багш аа.) Түүх ахин дахин давтагдсаар байна. Орос цаг ямагт Украиныг залгихыг хүссээр ирсэн. Үүнийг үгүйсгэх аргагүй. (Тийм.)

(Саяхан Путин эзэлж авсан дөрвөн мужийг нэгтгэх тухай илтгэлдээ өөрийн хийсэн зүйлсдээ өөрийгөө буруутгахын оронд Өрнөдийг буруутгаж байсан. Тухайлбал тэр Өрнөдийг Өрнөдийн империализм болон колоничлолынх нь төлөө буруутгаад Өрнөдийн элитүүдийн дарангуйллын тухай ярьсан. Умард урсгалын байгалийн хийн хоолойг сүйтгэсэнд ч Өрнөд буруутай гэсэн. Гэхдээ Багш аа, тэр өөрийн хийж буй зүйлсдээ Өрнөдийг буруушааж байх шиг санагдах юм.)

“Media Report from World News – Oct. 1, 2022 Putin (m): Өнөөдөр бид энэ сонголтыг хийж байна. Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын оршин суугчид, Запорожье, Херсон мужуудын оршин суугчид энэ сонголтыг хийлээ. Тэд ард түмнийхээ хамт, Эх оронтойгоо хамт байж, хувь заяагаа даган хамтдаа ялах сонголтыг хийлээ.

Reporter (f): Дэлхийн II дайнаас хойших Европ дахь хамгийн том санал хураалт болох Украины 15%-д Орос улс ноёрхлоо зарласныг Өрнөдийн орнууд, тэр бүү хэл Оросын ойрын холбоотон ч эрс няцааж байна. Киев болон Өрнөдийн засгийн газрууд хууль бус, албадлагын арга хэмжээ гэж буруушаасан уг санал асуулгыг явуулсны дараа оросууд тус бүс нутгуудыг нэгтгэхээр хөдөллөө. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Америкийн эсрэг хэлсэн Путины хамгийн хатуу үгсийн нэг нь Өрнөдийн орнуудыг шинэ үеийн колоничлогчид, сатанистууд хэмээсэн явдал юм.

Putin (m): Хүний ёсыг бүхэлд нь үгүйсгэж байна. Итгэл үнэмшлийг, уламжлалт үнэ цэнийг үгүйсгэж байна. Эрх чөлөөг дарангуйлах нь гажуудсан шашин, шууд сатанизм гэдэг нь харагддаг.”

(Путины Өрнөдийг буруушааж байгааг Та юу гэж бодож байна вэ?) Энэ бүх буруушаалт зөв, гагцхүү тэр үүнийг өөрлүүгээ чиглүүлэх ёстой юм. (Тийм.) Тэр өөрийнхөө болон Кремлийн тухай л яриад байна. (Харин тийм.)

Аль дээр цагт, хэдэн зууны өмнө Өрнөдийн зарим улс бусад улс орнуудыг колоничилж байсан. Гэхдээ одоо тэгэхээ больсон. Тэд одоо больсон. (Яг тийм, Багш аа.) Тэд одоо олон улс оронд цэргийн баазтай ч гэлээ тухайн улс орнууд энхийг сахиулахыг хүсэж зөвшөөрсөн учраас л тэр. (Тэр үнэн. Тийм, Багш аа.) Азаар Өрнөдийн орнууд ийм зүйл хийдэг. Гэхдээ, бидэнд золоор ганцхан Путин байна. (Тийм.) Эс бөгөөс хаа сайгүй илүү олон “Путин” байх байсан байж мэднэ. Тэгсэн хэдий ч, Кремль Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг болох хүч, давуу эрхээ олон газар оронд нөлөөллөө тогтооход буруугаар ашиглаж байна. Ялангуяа Африкт хаа сайгүй баазаа байрлуулсан байгаа.

Өөр бусад оронд ч гэсэн. (Тийм, Багш аа.) Тэгэхээр хаа сайгүй эзлэх тухай ярих юм бол Кремль л тийм болохоос биш өрнөдийнхөн биш. Одоо ч гэсэн Крымыг Орос 1700 оноос хойш эзэлсэн талаар ярьж байна.

Гэтэл олон улс орон өөр бусад улсуудын эзэмшилд орж л байсан. Тухайлбал Исланд Данийнх байсан. (Тийм.) Харин Данийн Хаан аль дээр үед тэднийг хэдийнээ тусгаар тогтносон улс болгочихсон. Энэ мэтчилэн. (Тийм, тэр үнэн.) Англи ч гэсэн Хамтын Нөхөрлөлийн олон улс орныг хүссэнийх нь дагуу тусгаар улс болгосон. (Тийм, тэр үнэн.) Тэгээд л одоо ердөө 14 орон Хамтын Нөхөрлөлд үлдээд байна. (Харьяанд) Урьд нь 30 гаруй байсан. (Тийм, Багш аа.) Ялангуяа Энэтхэгийг Англи улс колоничилсоор байхыг үхэн хатан хүссэн бол Энэтхэг л тэдний авч үлдэх ганц улс байх байсан биз. Яагаад гэвэл их том улс. Тэдний хүн нэг бүр нь Англиас ганц ганц ариун цэврийн цаас авлаа гэхэд л тэд тун их баяжихаар байсан. (Тийм, Багш аа.)

Тэгэхээр өрнөдийнхөн энэ бүх хугацаанд колоничлох болон ипериалист байх тал дээр юу ч хийсэнгүй. (Тийм, Багш аа. Тийм.) Путин Өрнөдийг колоничлол болон империализмын, дайны хэнээ туссан гэж буруутгаж байгаа бол угтаа яг тэгээд байгаа нь гагцхүү Кремль л юм шүү дээ. Путин л юм. (Тийм, гарцаагүй тийм.) 21-р зуунд шүү. (Тийм, Багш аа.)

“Media Report from ITV News – Sept. 30, 2022 Reporter (m): Үзгээр хэдэн зураас татаад л Европын газрын зургийг шинээр зурсан боловч энэ хананы цаана гэхэд тэр хилийг хэн ч мэдэхгүй. Мөн Москва дахь сүр дуулианыг гар утасны хэзээ ч хариулахгүй дуудлагаар л эвдэгдэх Украины үхмэл нам гүм байдалтай зүйрлээд үз дээ. Энд, энгийн иргэдийг бөөгнүүлэх үеэр амь үрэгдсэн хорин хэдэн хүний дунд нэг нэгний ах, хүү, хэн нэгний ээж, эсвэл охин нь үрэгдсэн байгаа. Аймшигт дайнд бүр ч олон гэмгүй хүний цус урссан. ”

Тэр яагаад бүгдийг дахиад эхлээд байна вэ? Тэгээд бүр илтгэлдээ Өрнөдийг өөрийн хийж байгаа бүхэнд хүртэл буруутгаж байдаг. (Тийм, яг үнэн. Бурхан минь. Тийм.) Тэр бас шашныг сатаны шинжтэй байна хэмээн буруутгасан. Энэ тухайд би санал нэг байна. Яагаад гэвэл пап хэлэхдээ Люсифер бол Католик Сүмийн бурхан гэсэн. Тэр өөрөө тэгж хэлсэн. Тэр бол Иезуит номлогч бөгөөд тэдний итгэл үнэмшилдээ үнэнч байхыг тангараглаж байгаа нь маш их цуст, заналхийлсэн, террорист шинжтэй байдаг. (Тийм.)

“Жэсүтийн Танилцуулах Жинхэнэ Тангарагт “Би ийнхүү тангараглан зарлан тунхаглаж байна. Би бээр, боломж гарах бүрд, нууцаар болон илээр бүхий л буруу номтнууд, Протестантууд, бас Либералуудыг эсрэг надад өгсөн даалгаврын дагуу тэдэнтэй аймшиггүйгээр дайтаж тэднийг дэлхийн хөрснөөс арчиж хаяхдаа би нас, хүйс эсвэл нөхцөл байдал харгалзан үзэхгүйгээр би тэднийг дүүжилнэ, шатаана, тэр алдарт буруу номтнуудыг золигт гаргана, чанана, зулмална, боож ална, тэднийг амьдаар нь булшлах болно, нүгэлт төрөлтнийг зайлуулахын тулд эмэгтэйчүүдийн өндгөвч хэвлийг урж тасдан хүүхдийг нь толгойгоор нь хана руу шиднэ. Энэ бүгдийг ил хийж болохгүй тийм цаг үед би хордуулсан сав, боомилох утсыг нууцаар ашиглана, хутганы төмрийг эсвэл, нууц дуугүй зэвсэг ашиглаж алдар нэр, албан тушаал, эрх мэдэлтнүүд, хүндэтгэл харгалзалгүй тэдний амьдралын нөхцөл ямар гэдгийг харгалзахгүй, төрийн эсвэл хувийн ч бай, ямар ч цаг үед надад өгсөн даалгаврыг гүйцэтгэн Папын төлөөлөгчийн хэлсэн ёсоор эсвэл Есүсийн нийгэмлэгийн Ариун Эцгийн дээд нэгний тушаалаар хийх болно.””

Иезуит гэгч хуульд харьяалагддаг хүмүүсийн өргөдөг тангараг. Энэ нь олон хүнийг төөрөгдүүлсэн. Учир нь тэд Иезуитийг бас Евангелистууд болон Долоо дахь өдрийн адвентистууд ба дахин төрсөн Христэд итгэгчдийн нэгэн адил Есүсийн зарлигуудын нэгэнд харьяалагдаж Есүсийг шүтдэг гэж бодсон. (Тийм, Багш аа.) Иймд олон хүн “Иезуит” гэдэг нэрээс болж төөрөлдөн тэднийг дагасан. (Өө. Тийм байх нь.) Гэхдээ тэр хууль гэгчид үнэнч байх тангараг нь маш их цуст, ихэд сатаны шинжтэй, маш аймшигтай. Тэд яг л алан хядагчид шиг. (Тийм. Тийм, Багш аа.)

Гэхдээ, Католик пап ямар нэг байдлаар хүмүүсийн Католик Сүмд хойшид итгэхгүй болох зүйлийг хийсэн. Олон хүн Сүмд итгэхгүй болж, олон сүм сүүлийн үед эзгүйрсэн. Мөн тэд хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүд, хөвгүүд, охидыг, тэр бүү хэл нялхсыг хүртэл хүчиндэн садист үйл хийж байна. Тэд бол сатаных гэж би бас хэлж байгаа юм. Католикийн итгэл бишрэл нь сатаных биш, харин энэ хүмүүс, энэ номлогчид бол сатаных. (Тийм, Багш аа.)

“Media Report from PBS NewsHour – Dec. 27, 2018 Becky (f): Шинээр томилогдсон санваартан Уильям Рейнеке манай сүмд ирж, манай гэр бүлийг нэг ёсондоо өргөж авсан юм. Тэгээд тэр манай гэрт Цуглаан болно гээд манайд оройн хоол иднэ. Гурав дөрвөн удаа тэр бидэнтэй амралтаар явсан. Тэр надад ихэд таалагдаж, түүний анхаарлыг татахыг хүсэж байлаа. Сэтгэлийг минь өлгөж аваад тэр намайг найман настайгаас минь хүчирхийлж эхэлсэн. Энэ бүхэн гурав дөрвөн жил үргэлжилсэн байх. Тэр намайг зоорины давхарт шууд хүчирхийлчхээд дараа нь дээш гарч ирж аав ээжтэй минь оройн хоол иднэ. Тэгээд ням гараг бүр цуглаан дээр намайг хүчирхийлсэн гараараа тэр ариун хундагыг барьж байгааг би хардаг байлаа.”

Ямартай ч би та нарын санааг амраах нэг юм хэлье. Ватикан одоо итгэгчдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг шийтгэж байна. (Хөөх!) Шийтгэж байгаа. (Эцэст нь нэг юм.) Одоогоор ядаж нэгийг нь. Нэг билүү, хоёрыг ил тодоор.

Харин цагдаагийн баривчилгаанд амиа алдсан охины тухайд гэвэл. (Аан, тийм. Тийм.) Ираны шашны тэргүүн Хаменей гарч ирж нэг зүйл хэлсэн. Гэхдээ эсэргүүцлийн тэмцлийг өдөөн хатгасан гэж Өрнөдийг буруутгасан. (Өө.) Энэ бол эсэргүүцлийн тухай биш, харин шударга бусаар амиа алдсан залуу, гэмгүй, үзэсгэлэнт охины тухай. Үүнээс болж эцэг эх нь, хамаатан садан нь, анд найзууд нь асар их гашуудан, бүхэл үндэстэн даяараа өдөөгдөхөд хүрсэн. Энэ нь дэлхийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэлээ. (Тийм. Тэглээ, Багш аа.)

“Media Report from DW News – Oct. 4, 2022 Ben (m): Ираны үнэмлэхүй удирдагч Аяатолла Али Хаменей Махса Аминигийн үхлээс болж орон даяар газар авсан эсэргүүцлийн тэмцэлд АНУ болон Израилыг ард нь байгаа гэж буруутгалаа. Тэр өнгөрсөн сард Ираны ёс суртахууны цагдаа нарт тус улсын хувцаслалтын хатуу дэгийг зөрчсөн гэх үндэслэлээр баривчлагдаад амиа алдсан. Тэмцэгчдийн хэлж байгаагаар засгийн газар жагсагчдыг дарах үеэр багадаа 52 хүн амиа алджээ.

Reporter (f): Ираны үнэмлэхүй удирдагч Аяатолла Хаменей эсэргүүцлийн талаар чимээгүй болж харин Исламын шашинт орнуудыг донсолгох боллоо. Тэрээр энэ жагсаалыг органикаар, аясаараа гарч ирсэн хөдөлгөөн биш гээд аюулаас хамгаалах хүчнийг бүрэн дэмжиж байна.

Supreme Leader Ayatollah Ali Khamenei (m): Эсэргүүцлийг хэн төлөвлөсөн бэ? Үүнийг хуурмаг сионист дэглэм болон түүнийг дагагчид, Америк төлөвлөж байгаа гэдгийг би тов тодорхой хэлье.

Reporter (f): Хүчирхийллийг ч үл харгалзан эсэргүүцэгчид дарагдахгүй байна. Олон хотод сурагчид гудамжинд гарч жагсаж байна гэсэн мэдээ байна. Энэ бичлэг дээр аюулаас хамгаалах хүчнийхэн Тегераны их сургуулийн гадна цугласан олныг тараах буй үеийнх. Энэхүү жагсаал мөн дэлхийн өөр олон газар, тухайлбал Туркийн Истанбулд цагаачилсан олон тооны иранчууд бүхий жагсаал болж байна. Иранд жагсагчид олон шаардлага бүхий засгийн газрыг эрс эсэргүүцэж, 40 гаруй жил ноёрхсон Исламын засаглалыг зогсоохыг шаардаж байна.”

Тиймээс бидний ярих ёстой зүйл эсэргүүцэл биш юм. (Тийм.) Хүмүүс хаа ч байсан, аливаа шударга бус явдлыг эсэргүүцэх эрхтэй. Өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж тэднийг дарамталж, нулимс асгаруулагч хэрэглэж, эсвэл буудах юмуу хөнөөдөг ямар ч төр засаг Сатаныг дагагчид мөн. (Тийм, Багш аа. Тэр үнэн.)

“Media Report from CBS News – Oct. 4, 2022 Reporter (f): Ням гарагт аюулаас хамгаалах хүчнийхэн оюутнууд нь тайвнаар жагсаж байсан Тегераны элитийн Шариф их сургуулийг бүсэллээ. Зэвсэглэсэн энгийн хувцастай ажилтнууд оюутнуудыг зогсоол дээр хөөж, хэд хэдийг нь хэрцгийгээр баривчилсан хэмээн оюутны холбооноос мэдэгдэв. Нүдээр үзсэн гэрчийн хэлснээр газар цусаар будагдсан байжээ.

Roxana (f): Аюулаас хамгаалах хүчнийхэн нулимс асгаруулагч, даралтат ус, металл сум, заримдаа жинхэнэ сум ашиглаж байсныг харсан. Тэмцэгчдийг зодож байгаа бичлэгийг бид үзсэн. Цардмал зам дээр нэг эмэгтэйг нөгөөдөө туслах гэж байхад нь толгойг нь цохиж байсан. Жагсаалын үеэр буудуулсан, алагдсан жагсагчдын зургууд. Ираны улсын ТВ-ээр хэлэхдээ 9-р сарын дундуур эхэлсэн мөргөлдөөнөөр багаар бодоход 41 хүн амиа алдсан гэсэн бол Осло дахь Ираны хүний эрхийн бүлэг дор хаяж 133 иран хүн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн цагаас хойш эрх баригчдад алгадсан гэж мэдэгджээ. Үүнд өнгөрсөн баасан гарагт Кахеданы зүүн өмнөд хотод алагдсан 40 хүн багтсан байна.”

Би хэнийг ч гомдоохоос харамсахгүй. Энэ бол үнэн баримт бид хэлэх л ёстой. (Тийм.) Та нарт Есүсийн сургаалыг, Буддагийн сургаалыг, өөр бусад Гэгээнтнүүдийн, Бурханы хүмүүсийн сургаалыг, Номлогч Мухамедын (Тэрээр Амгалан Оршиг) сургаал зэргийг уншиж өгөөд сууж байх цаг завтай ч болоосой. Гэтэл би үнэт цагаа энэ бүх буруу ойлголтыг залруулах гэж дияан хийхэд зарцуулаад байж байна. (Тийм, Багш аа.) Би үүнд их шаналж байна.

Миний насыг бодсон ч, надад тийм ч их цаг үлдээгүй шиг, гэтэл дэлхий дээрх энэ бүх үймээн самуунд сэтгэл их шаналж байна. Надад үнэхээрийн бага богино хугацаа үлдсэн шиг байна. Гэгээнтнүүдийн сургаалаас илүүхэн байлгая гэж бодовч одоо би энд суугаад Иранд өнгөрсөн тэр охины төлөө уйлаад байж байна. Түүний өмнө бүхэл бүтэн амьдрал нь байсан. (Тийм, Багш аа.) Тэр бүр гэрлээ ч үгүй байсан. Тэр... Ёстой аймшигтай…

Бас Ираны тэр оюун санааны удирдагч олны өмнө гарч ирээд аядуулах үг хэлэлгүй, өөрсдийн тогтолцоог шүүмжлэхийн оронд, бусад хүмүүсийг буруутгаж, бусад хүмүүсийг шүүмжилж байна. Үүнийг ч бас ойлгохгүй байна. (Тийм, Багш аа.)

Элон Маскийн ярьсан утгагүй зүйлийг би ойлгохгүй байгаа ч гэсэн түүнийг буруутгахгүй. Тэр бол угаас оюун санааны хүн биш шүү дээ. Тэр ердийн бизнесийн хүн. Муу зүйл байж мэдэх байлаа ч тэр бодсоноо л хэлнэ. Өөр бусад зарим хүн ч гэсэн түүний хэлсэн шиг хэлэх гэснээ л хэлдэг байх. Яагаад гэвэл тэд үйлийн үрийн талаар нэг их зүйл мэдэхгүй, шударга бус дайны талаар ч нэг их бодоод байхгүй. Тэд яадаг ч байсан хүмүүс нэмж үхэхгүй л байх ёстой гэж бодно.

Гэтэл Путины удирдлага доорх Кремль энхийн гэрээ хийлээ ч огт зогсохгүй. Тэд зогсохгүй. Тэд ганц Украинаар зогсохгүй бүр дэлхий даяар тархаж (Тийм.) цөмийн зэвсгээр заналхийлнэ. Энэ нь Украинтай сүлбэлдэж туслахаас хүн бүгдийг айлгана. Тэгээд энэ бүхэн улам даамжирч дэндүү оройтсон байна. Хэрэв тэд Украиныг эзэлсэн бол Европ болон бусад газар хаа ч бай дараагийн ээлж нь байх болно.

Тэд Америкийн Нэгдсэн Улсын Аляск хүртэл томоохон туннел хийхээр төлөвлөж байгаа. (Тийм, Багш аа.) Тэгвэл тэр туннелээр Америк руу довтлох хялбар болно. Яагаад гэвэл үүнийгээ тэд зэр зэвсэг, цэрэг гээд юу л байна бүгдийг тээвэрлэх боломжтой томоор хийхийн тулд олон тэрбумыг зарцуулна. Чөтгөрүүд хүн төрөлхтнийг ямар нэг байдлаар устгаж л байвал тэдэнд яах нь хамаагүй. (Тийм, Багш аа.)

Гэхдээ Элон Маск болон бусад нь ердөө л энгийн мунхаг хүмүүс. Харин Аяатолла Хаменей бол Ираны оюун санааны удирдагч, олон дагагчтай хүндлэл хүлээсэн хүн. Тэр хүн Өрнөдийн эсрэг тийм зүйл ярих ёсгүй. Өрнөдийнхөн яагаа ч үгүй. Өрнөдийнхөн эсэргүүцэл хийлгэж яах юм бэ? Тэгээгүй. Энэ тал дээр Өрнөд ямар ч хамаагүй гэж л хэлэх байна.

Тэр эсэргүүцэгчид өөрсдийнх нь ард түмэн бөгөөд тэр охиныг нас бармагц даруй гарч ирсэн. (Тэгсэн, Багш аа.) Тэр охин цагдаад баригдаад түүнийг зодсоор байж хөнөөлөө гэсэн мэдээ тархсан даруйд л гарч ирцгээсэн. Гэтэл зүрхний шигдээс байсан гээд худлаа ярьж байдаг. Тэр урьд нь зүрхний ямар ч асуудалтай байгаагүй. Дэндүү залуухан, 22-хон настай байсан. Тэгээд л үхчихнэ гэж байхгүй. (Тийм, Багш аа.) Цэл залуухан, эрүүл чийрэг, бас ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Нэг алчуур л зүүсэн, эсвэл зүүгээгүй байна гэдэг гэмт хэрэг биш. Хэнд ч хор хүргэхгүй. Хэнийг ч хохироохгүй. Хохирооно гэж үү? (Үгүй, Багш аа.)

Ёстой ойлгохоо ч болилоо. Эхлээд Католик Сүмийн оюун санааны удирдагч гэгддэг пап нь Люсиферийг бурхан гэсэн. Тэгээд хүүхдүүдийг, тэр бүү хэл нялхсыг хүчирхийлсэн тэр бүх номлогчдыг мэдээгүй царайлсан. Гэтэл одоо Ираны оюун санааны удирдагчид нь ямар ч буруу зүйл хийлгүй, утгагүй зүйлийн төлөө амиа алдсан охиныг өрөвдөх сэтгэл алга. (Тийм.)

Номлогч хэзээ ч, хэнийг ч нэг алчуур зүүсэнгүй гээд шийтгэх юм уу, түүнийг бусдаар шийтгүүлж байгаагүй. Ийм зүйл би хаана ч харж байсангүй. Та нар харсан уу? (Үгүй, Багш аа. Үгүй.) Номлогч Мухамед, Тэрээр Амгалан Оршиг, үргэлж амар амгалан ба хайрыг сурталчлан эмэгтэйчүүдийг үнэнхүү дээдээр хүндэтгэдэг байсан. Та нар хэдийн мэдэж байгаа. Бид эмэгтэйчүүдийг хүндэтгэх талаар Номлогчийн сургаалаас, Кораны сургаалаас Суприм Мастер Телевизээр хэдийнээ олонтаа гаргасан даа. (Тийм, Багш аа.) Номлогч Мухамедын Тэрээр Амгалан Оршиг, сургаал тэр аяараа хайр энэрлийн тухай болон эмэгтэйчүүдийг туйлаас хүндэтгэх тухай юм гэдгийг бид хүмүүст сануулан дахин цацаж болох юм. Тийм ч учраас дэлхий даяар олон хүн Түүнийг дагадаг.

Энэ бол алчуур зүүх тухай ч юм уу, алчуур зүүгээгүйгээс болж үхэх тухай биш. Харин Ираны оюун санааны удирдагч хүн хөөрхий тэр охинд болон гэр бүлд нь хайрлах, өрөвдөх сэтгэл гаргахын оронд Номлогчийн сургаалын эсрэг байж цагдаагийн талд орсон учрыг би ойлгохгүй байна. Түүний охин юм уу, эхнэрт ингэж хандсан бол гэж төсөөлөөд үз. (Тийм.) Тэгвэл тэр энэ бүх хугацаанд ингээд дуугүй байх уу? (Үгүй, Багш аа.)

Ватикан ч бас одоо бэлгийн хүчирхийлэгч номлогчдыг шийтгэж байна. Эсвэл ядаж тэгж төлөвлөж байна. (Тийм, Багш аа.) Мөн пап Канадад очиж дээр үед Католикийн удирдлагуудын гараар хөнөөгдсөн бяцхан хүүхдүүдийнх нь төлөө нутгийн иргэдээс уучлалт гуйсан. (Тэгсэн, Багш аа.) Оргүйгээс дээр. Бас одоо тэрээр Оросыг энэ хүчирхийллээ зогсоо гэж, Путинд зогс гэж хэлж байна. Тэр бүү хэл Путинээс энэ эргэж буцсан хүчирхийллээ зогсоохыг гуйлаа.

(Путин бас Өрнөдийг сатаны шашинд хөтлөгдсөн гэж хэлсэн.) Гэтэл тэндэх шашин ямар билээ? Тэргүүн хамба нь бусдын гэмгүй ард иргэдийг, өөрийн иргэдээ ч алж хөнөөх дайныг дэмждэг.

Гэтэл одоо Путины хамсаатан хүртэл өсвөр насны хөвгүүдээ Украинд тэргүүн эгнээнд үх гээд илгээж байна. (Хөөх.) Хамгийн залуу нь дөнгөж 14 настай. (Хөөх. Өө, Бурхан минь. Хөөх.) Эцэг нь хүүхдүүдээ ингэж байна гээд бод доо? (Хөөх.) Сайн дураараа. (Ээ, Бурхан минь.) Байр сууриа л хадгалахын тулд Путинд, Кремльд үнэнч гэдгээ харуулж байгаа нь тэр. Чеченийн ерөнхийлөгч. (Тийм.) Чеченийн удирдагч тэр хүн өөрийн өсвөр насны хөвгүүдээ тэргүүн шугам руу илгээж байна. (Ай!)

Хэдэн арван мянгаараа Оросын туршлагатай цэргүүд тэнд хэдийнээ амь эрсэдчихээд байхад. Бүгд олноороо амь үрэгдсэн. Гэтэл одоо тэр өөрийн өсвөр насны хөвгүүдээ явуулж байдаг. Яах гэж тэр вэ? Тэднийг тэгж үхүүлэхээр хөнөөлт зам руу илгээж байна. Ямар гээч эцэг вэ? Одоо та нар тэднийг яагаад украинчуудын эсрэг дайтаад байгааг ойлгосон байх. Учир нь тэд хүн биш. (Тийм байна. Тийм, Багш аа.)

14 настай өсвөрийн хүүхдийг байлдуулахаар фронт руу илгээж байна. Ийм эцэг хүнийг төсөөлж байна уу? (Хөөх. Аймшигтай.) Тэр дөнгөж 14 настай юу мэдэх юм бэ? (Тийм, юу ч мэдэхгүй.) Тэгээд ч бэлтгэлгүй. Байлдах ямар ч бэлтгэлгүй. Бурхан минь. Одоо та нар мэдэж авлаа. Тэд бол чөтгөр гэвэл та нар шууд л ойлгоно. Надад итгэнэ, тийм үү? (Тэгнэ, Багш аа. Тэгнэ, тэгэлгүй яах вэ.) Тэдний хийж байгаа зүйлээс л чөтгөр юм байна гээд мэдчихнэ. Учир нь хүмүүс тэгдэггүй юм. (Тийм. Тийм ээ, Багш аа.)

Ээ, Бурхан минь. Оросын шашны тухайд юу билээ? Хамгийн өндөр дээд номлогч нь дайныг үргэлжлүүлэхийг саяхан ч гэсэн сурталчилж байсан. Томоохон номлогч нь хүртэл хүүхэд нялхасыг хүчирхийлсэн. Тэрээр 70 хүүхэд өргөж авчхаад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. (Хөөх.) Оросууд Өрнөдийн шашинтай харьцуулаад байхаар ямар шашинтай болохыг та нар ойлгов уу? Хэл дээ. Аль аль нь сатаных биш гэж үү? (Тийм, Багш аа.) Католикийн Сүм хэмээх нэг л шашны талаар ярьж байгаа юм. Католикийн шашин биш, зөвхөн пап болон Иезуитийн тухай. Энэ байгуулал тэр бүү хэл нялхсыг золигт гаргаж Сатанд зориулан хөнөөдөг. Тийм болохоороо л тэд Католик тогтолцооных нь номлогч нялх хүүхдийг хүчиндэхийг юман чинээ санадаггүй.

“Courtesy of freedomcentral.info, Interviewed in Zwolle, the Netherlands - May 7, 2013 Toos Nijenhuis (f): Намайг дөрвөн настай байхад... Би бүхэл гэр бүлээсээ хамгийн ахмад нь. Тэгээд энэ бол Библид гардаг анхны төрөлтийг Бурханд өргөх ёстой гэх Сүмийн зан үйл юм. Тэгээд тэд намайг дөрөвтэй байхад намайг ингэсэн хэрэг. Тэд намайг Германы өмнөд хэсэгт аваачсан. Тэнд хааны зарлигийн хоёр шилтгээн бий. Байерн [Бавари]-ы хааны. Хохеншвангау бол тэдний нэг. Тэнд тус улсын энд тэндээс ирсэн номлогчид байдаг байлаа.

Interviewer 2 (m): Тэд яадаг байсан бэ?

Toos Nijenhuis (f): Тэд намайг дахиад тамласан. Бүгд намайг хүчиндсэн. Яагаа ч үгүй хүн байгаагүй. Бүгд тэгсэн.

Interviewer (f): Бүгд таныг тамласан юм уу?

Toos Nijenhuis (f): Тийм. Чи тэдний хувьд хэн ч биш байх болно. Ердөө нэг тоглоом бөгөөд тэд чамайг зовохыг харах дуртай байна. Зовох тусам тэдэнд сайхан.”

Тэд тоодог ч үгүй. (Тийм. ээ, Бурхан минь.) Тэдний хийдэг зүйл учраас л тэр. Тэдний итгэдэг зүйл тэр. Тэд Оройн Дээд Бурханы оронд Сатанд итгэдэг. (Тийм, Багш аа.) Иймд Путин, Путины дүрээр байгаа, эсвэл Путины дүрд тоглогч аль нь ч байлаа гэсэн зөвхөн өөрийнхөө, өөрсдийнхөө тухай, Кремлийн бодлого болон тогтолцоог л ярьж байгаа хэрэг. (Тийм, яг тийм.)

Ойлгож ядах юм байхгүй. (За.) Тэд яагаад ийм юм хэлж байгааг мэдэхэд амархан гэж хэлэх гэсэн юм. (За.) Тэгэхээр, та нар Путины хэлсэн бүхэнд бүрэн итгэхгүй байж болно. Энэ бүхэн чөтгөрийнх учраас огт учир зүйгүй, утгагүй зүйл. Өөрийнх нь цэргүүд гэгчид нь хүн тамлаж-Украинчуудыг хэдэн настай ч хамаагүй хүчиндэж, тэр байтугай дайны олзлогсдыг ч тамлан, яс арьс болтол нь өлсгөн тарчилгаж байна. Тэднийг тамлан алж, тэр бүү хэл тэднийг засаж, эрхтнийг нь тастан хаяж, энгийн номхон иргэдийг хядаж байна.

“Media Report from BBC – Sept. 16, 2022 Reporter (f): Тэдний нээсэн хамгийн эхний булшинд хүзүүнд нь олс зүүсэн хүний цогцос байв. Жирийн иргэд гэх энд амиа алдсан хүмүүсийн дунд эмэгтэйчүүд хүүхдүүд байсан юм. Хэргийн газар байсан хүмүүст энэ дүр зургийг авах хүнд байсан.”

“Media Report from Human Rights Watch – May 18, 2022 Giorgi (m): Халаагуурын энэ жижиг өрөөнд Оросын цэргүүд хэсэг хугацаанд жирийн иргэдийг хорьж байсан бөгөөд тэнд 20 хүн байжээ. 66 настай нэг эрээс ярилцлага авлаа. Тэрээр энэ байшингийн нэгэн жижиг нүхэнд хоригдож байж. Түүнийг суллагдахад (хоригдож байсан) хүмүүсийн хоёр нь үхсэн байхтай таарсан бөгөөд оршуулгын газар толгойг нь бяцалсан байжээ.

Ihor (m): Хүмүүс шал, хивс, матрасс дээр хэвтэж байсан. Тэд бол цахилгаан цохиулагчаар тамлуулсан хүмүүс гэдгийг мэдэж байна. Тэднийг их аймшигтай зодсон.”

“Media Report from Sky News – June 3, 2022 Reporter (m): Тэр өвдөг рүүгээ хадаас хадуулснаас болж биеийн тамирын хувцасныхаа цус болсныг харуулж байна. Түүний нүүрэн дээрх сорви тамхиар түлснээс болж үлджээ. “Нэг цэрэг миний хоёр гарыг ширээн дээр тавьж байгаад автомат бууны бөгсөөр гурван удаа цохисон. Гар маань маш хүнд хугарсан” гэж Александр бидэнд ярилаа. Мөн “Тэд толгойг маань маш чанга цохиход ямар нэг юм шажигнахыг сонссон. Шалан дээр маш их цус асгарч, нэг цэрэг түүн дээр халтирсан. Хамар маань хугарсан, тэгээд тэд шөрмөсийг минь тасалж ална гэж сүрдүүлсэн” гэв.”

“Media Report from Associated Press – Oct. 2, 2022 Mykola (m): Толгойд маань уут угласан байлаа. Энд тэд биднийг тогонд цохиулсан. Энд тэд биднийг зодсон. Нүүрийг маань алчуураар бүтээж байгаад дээр нь данхтай ус асгасан. Тэд “бүжиглэ” гэхэд нь би бүжиглээгүй учраас хөл рүү буудсан.

Reporter (f): Мосякин буудуулаад, зодуулаад амьд үлдсэн боловч Людмила Шабелникийн хүү амьд үлдсэнгүй.

Ludmila (f): Тэд түүн шиг хүмүүсийг юунд устгана вэ? Ойлгохгүй байна. Манай оронд яагаад ийм зүйл тохиолдчихов оо? Түүний хоёр гарыг буудсан. Хавирганууд нь хугархай байсан. Нүүр нь танихын аргагүй байсан.

Reporter (f): Эгч нь түүнийг үйлдвэрийнх нь дүрэмт хувцсаар нь л таньсан гэв.

Olha (f): Хоморголсон устгал гэдэг нэг л үг хэлнэ. Тэд жирийн иргэдийг дээрэмчид шиг л дураараа тамласан.

Oleksandr (m): Өдөр бүр л хамаатан садан хүрч ирээд тэдний найз нөхөд, гэр бүлийг орос цэргүүд тамласан тухай ярьдаг.”

Ийм армид нэгдэх хүсэл хүнд байх уу? Та нар ийм үйлдлийг өөгшүүлэх байсан уу? Тэгээд бусдыг сатаных гэнэ ээ. Өөрийгөө л тэгж нэрлэвэл илүү таарна.

Тэр бас Өрнөдийг бусад улс орныг колоничиллоо гэнэ. Өөрөө адилхан зүйл хийж байж. Тэр Өрнөдийн шашныг мөн буруушааж ...Өрнөдийн шашин гэж бид ярьж болохгүй байх, зөвхөн католик пап, түүний өнөөгийн систем л сатаных. (Тийм) Тэр харин цэргүүдээ Украинд ямар ч хэрэггүй илгээж, тэдгээр нь хэн хамаагүй хүнийг хөнөөж, хүмүүсийг хүчиндэж байна. Хоёр настай хүүхэд, нялхсыг ч хүчиндэж байгаа бус уу. (Тийм, бүр түүнээс ч дор.) Гэтэл энэ явдал ч бас сатаных биш үү? Энэ ч бас сатаных шүү дээ. (Яг тийм, тийм.)

Тэр өөрийнхөө л тухай, өөрийн тогтолцооны тухай ярьж байна орос хүмүүсийн тухай биш. (Тийм шүү, Багш аа.) Бид орос хүмүүсийг буруутгаж болохгүй. Кремлийг, Путин болон түүнийг дэмжигчдийг л буруушааж болно. (За, Багш аа.) Учир нь оросууд маш сайхан хүмүүс.

Оросууд хэчнээн сайхан хүмүүс болох тухай олон түүх би та нарт хэдийн ярьж өгсөн дөө. (Тэгсэн.) Орос орон ердийн тогтолцоотой болж, ЗХУ болоод коммунист тогтолцоо ямар нэг хэмжээнд байхаа больсон байсан тэр үед би ч хүртэл Орост очиж үг хэлж байсан (Тийм.) Ямар ч хаалт боолт байгаагүй. Зочид буудлын ажилтнууд надад “Автобусаар явчих аа. Зочид буудлын яг урд бий. Хямдхан. Такси авах хэрэггүй” гэсэн. Тэд миний мөнгийг хэмнэхийг хичээж билээ. Би автобусаар явж, бүр ямар ч мөнгө төлөөгүй. Жолооч нь ч надад бас юм хэлээгүй. Би мартчихсан. Би тэднээс хэдхэн рубль завших гээгүй л дээ. Тэгж бодоогүй юм. Мөнгөтэй байсан. Ухаан санаа минь автобусан дээр байсангүй (За.)

Би үргэлж таксигаар явж байсан. Эсвэл хүмүүс намайг ирж аваад лекц болох газар руу хүргэж өгч байсан юм л даа. Тиймээс мөнгө төлөх хэрэггүй байсан. (Тийм байх нь.) Мэдээж, мөнгөө манай шугамаар төлж байсан. Нягтлан маань миний шавь нартайгаа хамт хийсэн зарлагын баримтуудыг аваад, хүмүүст эргүүлэн төлдөг. (Тийм, Багш аа.) Гэхдээ тэр биечлэн төлдөг хүн нь би биш. Би тэдэнд дандаа л “Нягтланд авчраад өгчхөөрэй. Бид тэндээс төлчихнө” гэдэг. Би цаг үргэлж мөнгөнд санаа тавьж явж чадахгүй шүү дээ. Би өөрөө мөнгөтэй явж байвал заримдаа би шууд төлдөг хэт хол улсад би өөрөө төлнө. Түвэг чирэгдэл багатай.

Гэхдээ тэр үед би мартсан байсан. Автобусаар яваагүй олон арван жил болсон байсан л даа. Би мартчихсан! Мөнгө төлөхөө мартчихсан. Дараа нь би таксинд хавьгүй их гар цайлгах мөнгө төлөөд, өөртөө болон Диваажинд бүгд л угаасаа Орост орж байгаа. Мөнгө хэнд очсон ч Орост л байх юм. Тэгэхээр, автобусны мөнгөө төлөөгүй ч гэлээ таксины жолоочид илүү мөнгө төлж байна. Адилхан Орос оронд зориулсан Орост үлдэх юм гэсэн. (Тийм.)

Гэхдээ би та нарт хэлж байсан, тэд маш сайхан хүмүүс. Тэд зүгээр л ард түмэн. Ердөө л дэлхийн иргэд. Бүгдээрээ сайн сайхан. Удирдагч нарт л учир бий. Ямарваа дайн, шударга бус явдал, ямар нэг тогтолцоо- энэ бол удирдагчид, засаг төрийн хийж буй зүйл, энгийн ард биш.

Тэгсэн хэр нь ард түмнийг гарч эсэргүүцлээ илэрхийлэхийг хориглож байна. (Тийм шүү.) Ард түмэн тэднийг сонгосон. Энгийн ард, татвар төлөгчид санал бодлоо бас илэрхийлж болно. Татвар төлөгчид гарч ирж эсэргүүцэж ч болдоггүй. Учир нь зүгээр тайвнаар санал бодлоо илэрхийлэх гээд гарах л юм бол тэдэнтэй гэмт хэрэгтэн шиг харьцаж байна, хаа сайгүй. (Тийм.) Ганцхан Иранд ч биш. Би шударга байх ёстой. Хаа сайгүй. Ихэвчлэн, улс болгонд эсэргүүцлийг хүчээр дардаг, эсэргүүцэгч нь үзэл бодолтой байх эрхтэй, мөн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байсан ч хүчээр дардаг. Засаглал үүний төлөө л байдаг учраас тэр.

Тэд улам таргалж, улам мөнгөжиж, улам их эрх мэдэлтэй албан тушаалд гарч, бусад хүн бүхний үнэ цэнээр, тэр бүү хэл Украин зэрэг гадаад улс орны иргэдийг зольж өөрсдийн байр суурийг бэхжүүлэх гэсэн -өөрсдийн “би” гэх үзэл болон сатан хандлага, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөх биш тэд ард түмнийхээ дуу хоолойг сонсох ёстой. (Тийм ээ, Багш аа.) За, за. Ингээд боллоо. (Тийм ээ, Путин чөтгөр гэдэг нь илт байна!)

Өөр асуулт байгаа юу? (Байхгүй, Багш аа.) Сайн байна. Өөр зүйл байхгүй бол та нарт сайн сайхныг хүсье. (Баярлалаа, Багш аа.) Та нарт улам илүү гэгээрч, эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе. (Баярлалаа, Багш аа.) Бурхан та нарт хайртай. Бурхан та нарт хайртай, Би ч бас хайртай. (Бид ч бас Тандаа хайртай шүү, Багш аа)

Host: Бид Хамгаас Нигүүлсэнгүй Их Багшдаа нөхцөл болзолгүй Хайр, Өрөвч сэтгэлээ зовж зүдэрсэн Дэлхийн төлөө зориулж байгаад нь чин сэтгэлийн талархлаа даруухнаар өргөж байна. Энэ хэцүү цаг үед хүн төрөлхтний төлөө өдөр шөнөгүй зориулж буй золиослол Тань чин сэтгэлээ бүрэн зориулахуйн, аминч бус үзлийн үлгэр жишээ болон үүрд дурсагдсаар байх болно. Бид бүхий л дарлагдсан, шударга бусын дор амьдарч байгаа бүхнийг Бурхан хамгаалж, бид бүгд нандигнаж байг хэмээн чин сэтгэлээсээ залбиръя. Диваажингууд бүхий л удирдагчдад, тэдний засаглалд энэрэнгүй нинжин чанарыг авчрахад туслах болтугай. Эрдэнэт Их Багш маань энх тунх, амар амгалан байж, бүхий л Бурхад хийгээд Тэнгэрийн Орны Цаглашгүй Дэмжлэгийг аваг гэж ерөөе.

Энэхүү конференцийг бүрэн эхээр илүү олон хадмал орчуулгатайгаар Багш шавийн шүтэлцээ хөтөлбөрөөр хожмын өдөр хүлээн авч үзнэ үү.

Мөн дэлгэрүүлж үзэхийг хүсвэл өмнөх холбогдох Шуурхай мэдээнүүд/ Багш шавийн шүтэлцээ хөтөлбөрүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Сэрж сэхээрэн, зөвийг буруугаас ялгаж сурахыг хүмүүст Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай уриалав

Багш шавийн шүтэлцээ:

Украин дахь тулгамдсан нөхцөл байдлын талаарх Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бодол санаа

Дэлхий дахин Украины тулаанд ганцааранг нь орхилоо

Дэлхий дахины төр засгууд Украины талд зогсох ёстой

Хүчирхэг улсууд зоримог байж Украинд туслах ёстой

Гэх мэт... 

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд