Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Украин (Урейн)-ы ард түмний нэгдмэл мөн чанар Дэлхийн өмнө гэрэлтэж байна

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хөтлөгч: 2022 оны 4-р сарын 3-ны ням гарагт бидний хамгаас хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Суприм Мастер Телевизийн багийн гишүүдтэй ярилцан, тэдэнд эрүүл мэндээ тордох талаар халамжтай зөвлөгөө өгөхийн хамт Украин дахь эмгэнэлт дайн, түүний үр дагаврын тухай асуултад хариулав. Тус багийнхан мөн Украинтай холбоотой зарим сайн мэдээ дуулгасан юм.

(Багш аа, Оросын олигархуудын өмчийг хурааж, банкан дахь хөрөнгийг нь царцаах зэрэг хоригийг үргэлжлүүлэх нь сайн бодлого мөн үү? Энэ нэмэртэй болов уу, үгүй болов уу?)

Дайны энэ үед нэмэртэй байж болох л юм. Гэвч тийм ч тохирсон арга биш. (Өө.) Биш. Яагаад гэвэл тэд ямар нэг буруу зүйл хийгээгүй. Орос хүмүүс гэдгээс нь болсон. (Тийм, Багш аа.) Тэнд төрж, өсөж, тэнд бизнес хийсэн. (Тийм.) Орост ирж бизнес эрхэлсэн бүх гадаад хүмүүстэй яг л адилхан шүү дээ. (Тийм ээ, Багш аа.) Тэгээд Оросын тал тэдний бизнест хориг тавиад, Барууныхан оросуудын бизнест хориг тавиад л байх юм.

Тэдний эдийн засаг ингэвэл сүйрэх ч юм билүү, тэгвэл Путин дайныг үргэлжлүүлэх эсэхээ дахин бодож үзэх байх гэж тэд бодсон хэрэг. (Тийм. Тийм байх, Багш аа.) Тэгэхээр энэ нь зарим талаар тустай ч гэсэн миний бодлоор дайны дараа, дайн бүр дуусахаар, ямар нэг байдлаар эдгээр баян хүмүүс буюу бизнес эрхлэгчдэд хөрөнгийг нь буцааж өгөх хэрэгтэй. (Ойлголоо.) Яагаад гэвэл тэд зөвхөн Оросын төдийгүй дэлхийн эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа. (Тийм. Яг үнэн, Багш аа.)

Улс орон бүр бие биеэсээ янз бүрийн талаар хамааралтай. (Яг тийм.) Тийм ч учраас би Украин дахь дайн хүн бүрд бас нөлөөлж байна гэж хэлсэн. (Яг үнэн, тэгсэн.) (Тийм, Багш аа.) Та нар бизнесийн мэдээнээс харж болно. Украины газар тариалан Европыг бүхэлд нь хангадаг. (Тийм, Багш аа.) Африкийн томоохон хэсгийг ч хангадаг.

Орос дахь бизнесүүдээс маш олон нь зогсож, тасалдаж, хаалгаа барихад хүрсэн. (Тийм.) Банкны тогтолцоо ч мөн адил бүх хүнд нөлөөлж байна. АТМ-үүд урт дараалалтай болж, мөнгөгүй болж байна.

Украинд мөн адил. (Тийм. Тэгсэн, Багш аа.) Одоо тэгээд газар тариалан нь тасалдаж байна. Тэдний тариалангийн олон бүтээгдэхүүн тасалдаад байна. Иймд дайнаас болоод тэд эдгээрийг экспортолж чадахгүй болсон. Яагаад гэвэл тээвэр, зохион байгуулалт, дэд бүтэц бүхэлдээ тасалдсанаас болсон хэрэг. (Тийм, Багш аа. Тийм.) Тун гунигтай хэрэг. (Тийм ээ, Багш аа.) Украинд бол дайнаас болсон. Орост энэ нь эдийн засгийн хямралаас болсон. (Яг тийм.) Иймд энэ явдал хэнд ч сайнгүй.

Путинд хүртэл таагүй хэрэг. Тэр чөтгөр биш хүн байлаа гэхэд түүнд бүр л муу. (Аан. За, Багш аа.) Яагаад гэвэл тэр хүнлэг бус. Тэр хүмүүсийг шалтгаангүйгээр шийтгэдэг. (Яг үнэн. Тийм, Багш аа.) Түүний зэрэгцээ дэлхийн эдийн засагт хямрал, уналт авчирч байна. Энэ сайхан юм биш. Шударга бус, сайнгүй. Тэр Орост огтхон ч ээлтэй биш байна. Хэрэв тэр хэлдэг шигээ ард түмэндээ тэгж л хайртай байсан бол олон түмнийхээ ачийг ингэж хариулж, хайраа ингэж илэрхийлэх учиргүй. (Яг тийм, Багш аа. Тийм ээ.) Гэм зэмгүй, түүнд ямар ч буруу зүйл хийгээгүй украинчуудын талаар бүр ярих ч юм биш.

Үнэндээ бол эхлүүлснээрээ ганц буруутан нь тэр өөрөө юм. Крымыг эзэлж, хяналтаа тогтоох гэж төвөгтэй байдал үүсгэж, Домбас дахь салан тусгаарлагч хоёр бүс нутагтай холбогдох зэргийг хийсэн. (Тийм, Багш аа.) Хамаг хэргийн эзэн нь тэр байсан. (Тийм.) Тэгсэн ч Украин түүнийг уучилж, юу ч хийгээгүй. Харин тэр одоо бүр Украиныг бүхлээр нь залгихыг хүсэн үргэлжлүүлж байна. Тэр багтарч үхэх вий. Би хэлж байна шүү. Тэр хэдийнээ үхчихсэн.

Яадаг ч бай тэр ард олондоо хайртай байсан бол идэр залуу, гоё, сайхан залуусаа ямар ч утгагүйгээр ингэж дайнд илгээхгүй л байх байсан. Харин одоо тэд хэдэн арван мянгаараа үхэцгээж байна. Багадаа 15,000 нь үрэгдсэн. (Хөөх.) (Тийм, үнэн, Багш аа.) Одоо хэд болж нэмэгдсэнийг бид мэдэхгүй. (Тийм, Багш аа.) Хэд нь шархтсаныг бүр хэн ч мэдэхгүй. Зөвхөн амь үрэгдсэн тоог мэдээлсэн нь ийм байна. (Тийм, Багш аа. Тийм ээ.) Энэ нь мэдээж бас баттай биш. (Тийм, Багш аа.) Цар тахлаас үүдсэн үхлийн тооны нэгэн адил энэ бас баттай биш тоо. (Яг үнэн. Тийм, Багш аа.) 15,000 ч байсан, 7,000 ч байсан өөр бусад дайнд үрэгдсэнээс хэдийнээ олон цэрэг байна. (Тийм.) Иракийн дайныхаас ч их. (Тийм. Тийм ээ, Багш аа.) Сүүлд Афганистанд тулалдаж байснаас их гэж би бодож байна.

Олон арван жилийн өмнө Орос Афганистан руу хүртэл дайрч тэндээ арван жил байсан. Санаж байна уу? (Тийм ээ, Багш аа.) Эцэстээ тэд ялагдсан байж түүнээсээ сургамж аваагүй л байна. (Яг тийм.) Путин боловсролгүй юм уу хаашаа юм? Тэр өөрийн түүхээсээ, өөрийн орны ялагдлаасаа суралцсан байх учиртай шүү дээ. (Яг үнэн. Тийм.) Мөн коммунизм болон улсынх нь холбоо, Оросын холбооны улс үнэхээр өгөөжтэй, сайхан байсан бол хүмүүс үлдэх л байсан. (Яг үнэн.) Гэтэл тэднийг хүсээгүй байхад нь яагаад эргүүлж авах гээд байна вэ? (Тийм ээ, Багш аа.) Хүмүүс угаасаа хаа сайхан байгаа газраа л үлддэг шүү дээ. (Тийм. Тэр үнэн.) Хүн бүр л амар амгалан, аз жаргалтай, эрх чөлөөтэй улс орныг хүсдэг. (Тийм, Багш аа. Гарцаагүй.) Эсвэл аливаа эрх чөлөөт тогтолцоонд. Оросын хуучин тогтолцооны коммунизмд тэднийг ямар нэг байдлаар хааж боож байсан учир тэд орхисон байгаа. (Тийм, Багш аа.) Гомдолгүй. Хоёр тал хэдийн хүлээн зөвшөөрсөн. (Тийм, Багш аа.) Иймд тэднийг зүгээр орхиж, хүн бүрийг өөрсдийнхөөр нь тайван байлга. (Тийм.)

Путин зүгээр л гэм зэмгүй эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг дайн өдөөлөө. Тэр чөтгөр биш байлаа ч гэсэн тун заваан, муу муухай хүн гэсэн үг. (Тийм, Багш аа. Тийм гэсэн үг.) Хоёр орныг аль алийг нь хохироон, дэлхийн эдийн засгийг бүхэлд нь уналтын эрсдэл, асуудалд оруулж байна. (Тийм, Багш аа.)

Иймд олигархууд ямар ч буруу зүйл хийгээгүй. Тэд Путиныг дэмжсэн байлаа ч, ямар нэг байдлаар Путинд тусалж байлаа ч тэгэх ёстой л байсан. Улс орны иргэн нь юм бол төр засгаа тэвчихээс өөр аргагүй тийм үү, үгүй юү? (Өө, тийм ээ. Тэр үнэн, тэгнэ.) Мөн Путины засаглалд түүнийг эсэргүүцсэн хэн ч бай хоригдож, хордож, эсвэл ажлаас халагддаг гэдгийг мэдэж байгаа. (Тийм. Тийм ээ, Багш аа.)

Үндэсний аюулаас хамгаалахын ажилтнууд дайнд явахаас татгалзсан учраас тэднийг халсан. Тэд Украинд очиж Украины ард түмнийг алахыг хүсээгүй. (За, Багш аа.) Олон цэргүүд одоо ч мэл гайхсаар байгаа. “Тэд яагаад Украинчуудыг алах ёстой болов?” гэж гайхсан хэвээр. (Тийм.) Дотооддоо цэргүүд гомдоллож буй олон зураг бичлэгүүд байсан. (За. Тийм, Багш аа.) Мөн эсэргүүцэж байсан. Бүр дайны талбар дээр. (За.) Жишээ нь, “Бид энд юу хийнэ вэ?” (Тийм.) “Бид яагаад гэмгүй хүмүүсийг алах ёстой гэж?” гэх мэт.

“The Sun-ийн мэдээ 2022.3.31 Оросын шинэ цэргүүд: Бид бол Донбасын армийн гишүүд. Жирийн ажилтнууд. Бид ердөө л хүүхдүүд. Тэд биднийг 18 настайд авсан. Бид энд юу хийнэ вэ? Биднээс олон нь үхсэн. Бид энд юу хийнэ вэ? Оросын Батлан Хамгаалахын Яам бидний талаар, бидний энд юу хийж байгаа талаар мэдэх ч үгүй.”

Тийм ээ, мэдээж Украинчууд Орост ямар ч гэм буруутай зүйл хийж байгаагүй. (Тийм. Үнэн.) Зөвхөн Орос л тэдэнд буруу зүйл үйлдэж, газар нутгийг нь авсан. (Тийм. Яг үнэн.) Гэтэл олон улсынхан хараагүй мэт дүр эсгэсэн. Олигтой юм хийгээгүй. (Тийм, Багш аа.) Энэ бүх хугацаанд шүү. Зөвхөн Украинд ч биш. Гүрж болон бусад бүс нутагт мөн адил. (Тийм.) Аажим аажмаар Путин олон улсынхан ямар хариу үйлдэл гаргах нь уу гэж энд нэг жаахан, тэнд нэг жаахан зүйл туршиж үзсэн. Тэд тийм ч их хариу үзүүлээгүй учраас одоо тэр Украин руу бүрэн хүчээрээ дайрч, ялна гэж бодож байна. (Тийм, үнэн Багш аа.)

Гэвч хөөрхийс, тэд алдсаар, цэргүүд нь үхэж, зугтаж, эсвэл бууж өгөх юм уу дайны талбарт болон гэртээ тулалдахаас татгалзаж байна. (Тийм, Багш аа.) Тэр армийн маш олон удирдах ажилтан, генерал, хурандаа нараа алдаж байна. (Тийм, Багш аа.) Энэ бүхэн цөм зурагтайгаа мэдээгээр гарсан. Зохиомол түүх биш. Тэд амь үрэгдсэн. (Тэгсэн.) Бүх нэрсийг нь зураг мэдээлэлтэй нь жагсаасан байсан. (Тийм, Багш аа.)

Гэсэн ч Путин сэрэхгүй л байна. Тэр хүн байх боломжгүй. (Тийм, Багш аа.) Надад итгэхгүй байлаа ч энэ бүхнийг шалгавал түүнийг хүн биш гэдгийг мэднэ. (За.) […] Хэрэв аль нэг генерал юм уу хурандаа цэргүүдээ ийм олноороо үхэж байгааг харвал, тэднийг үргэлжлүүлэн тулалдуулах юм уу дайнд үхүүлэхээр түлхэх сэтгэл төрөхгүй. (Тийм, Багш аа.) Мөн олон танкнуудыг үй олноор нь устгасан. Нисдэг тэргийг унагаж, онгоцыг устгаж, төрөл бүрийн зүйл болсон. Оросууд зугтаасан учраас онцгой чадамжтай олон нууц зэвсгүүдийг ардаа үлдээсэн. Орос цэргүүд зугтаасан учраас. (Тийм.) Бид Оросын тухай биш, Путины тухай ярьж байна. (Тийм ээ, Багш аа.)

Олигархуудын хувьд, тэд бол ердөө л бизнесменүүд. (За, Багш аа.) Тэд мөнгө олох ажил л хийдэг. (Тийм.) Мөн тэд Орос хүн учраас Орост амьдарч, бизнес эрхэлдэг. Тэд дайн энэ тэрийн талаар хэзээ ч бодоогүй. Дайнд дуртай бизнесмен хүнийг мэдэхгүй юм байна - зэвсэг хийдгээс бусад нь. (Тийм, Багш аа. Тийм.)

Тэд амьдралдаа хайртай. (За, Багш аа.) Тэд тансаг усан онгоц, тансаг нисэх онгоц, нисдэг тэрэг, орон сууц, орон сууцны барилга гэх мэттэй. Яах гэж дайныг хүсэх вэ? (Тийм ээ, үнэн.) Ажил бизнесээ харж хандаад тэд сайхан амьдардаг. (Тийм, Багш аа.) Энэ нь тэдний хувьд хэдийнээ сэтгэл ханамж өгдөг. Хэн ч дайн хүсэхгүй эсвэл хаа нэгтэйн дайныг дэмжихгүй. (Яг тийм.) Яагаад гэвэл энэ нь тэдэнд нөлөөлөхийг мэдэж байгаа. (За, Багш аа. Тийм.)

Тиймээс эдгээр олигархуудад эсвэл баян бизнесүүдэд хориг арга хэмжээ авах нь шударга бус. (За, Багш аа.) Тэд амь зуух ёстой. Тэд Орост амьдардаг учраас засгийн газрынхаа юм уу Путины эсрэг явж чадахгүй, тийм үү? (Үнэхээр үнэн.) Яагаад гэвэл тэд бас үр дагаваруудыг нь мэднэ. (Тийм, Багш аа.) Дотооддоо, зүрх сэтгэлдээ магадгүй тэд үүний эсрэг байлаа ч амаа нээж зүрхэлдэггүй. (За.) Хэрэв тэгвэл тэд бүхнээ алдах болно. Олон саятнууд эсвэл тэрбумтнууд Орост шоронд орох юм уу алга болсон. Та нар мэднэ, тийм үү? (Тийм ээ, бид сонссон.) Мэдээгээр тэгж байсан.

Энэ олигархуудын ихэнх нь өмнө нь ч бай, одоо ч бай Путины тал мөн биш нь хамаагүй, түүнийг ийм хорон, харгис, хэрцгий, чөтгөр гэдгийг төсөөлөх ч үгүй байгаа гэж би бодож байна. Тэд дотооддоо түүний тал биш бөгөөд зөвхөн улсынхаа төлөө л ингээ биз. (За, Багш аа.) Тэдний ихэнх нь Путины дотор оршин буй чөтгөрийн санаа бодол болон ДНХ-г ойлгоно гэж би бодохгүй байна.

Харин одоо хүн бүр миний юу гэснийг, түүний жинхэнэ чөтгөр болохыг, түүний хүмүүсийг хөнөөж, цус идэж ууж байгаа зэргээс нь хараад ойлгож байгаа гэж бодож байна. Түүнд сүнс байхгүй, хайр байхгүй, бүх зүйл нь тэр чигтээ хасах. Хүнд байх ёстой бүх зүйл, тэр байтугай хүний наад захын хэм хэмжээ ч байхгүй. Энэ бол аймаар зүйл. Өө, Бурхан минь.

Тэдний хоёр нь хоорондоо адилгүй боловч түүнийг Европоос дэмжиж байгаа. Буча дахь үй олноор хоморголон устгасан байдлын гэрэл зургийг хараад тэд сэрж сэхээрэн бодлоо өөрчилнө гэж би найдаж байна. Дэлхий дахин тэднийг бас өөр, удаан хариу үйлдэлтэй чөтгөр гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрэв бид эдгээр чөтгөрүүдийг ийм өндөр эрх мэдэлд нь байлгасаар байвал дэлхий даяараа ирээдүйд улам их зовно. Путиныг өөр улс орноос, эсвэл дэргэдээс нь дэмжиж байгаа хэн боловч Путины доторх чөтгөрийн мөн чанарыг мэдэхгүй, эсвэл түүнтэй их, бага хэмжээгээр түүнтэй адилхан нөхөд л гэсэн үг. (За, Багш аа. Ойлголоо.)

Би баян хүмүүст дуртай биш. Би зүгээр л шударга. (За, Багш аа.) Учир нь тэд бас дэлхийн баялагт хувь нэмрээ оруулдаг. (Тийм.) Баялаг ч биш л дээ, дэлхий нийтийн эдийн засгийн урсгалд гэх гэсэн юм. (За, Багш аа.) Бидэнд тэд бас хэрэгтэй. (Тийм, үнэн.) Бид бас тэдний ажлаас ач тусыг нь хүртдэг. (За.) Жишээлбэл тэд баян учраас олон сая, олон зуун сая доллароор том усан онгоц авлаа гэж бодъё, жишээ нь. (За.) Хамаагүй. Энэ нь тэдний тансаглал. Гэвч үүгээр нь хэчнээн хүн цалинжих вэ? (Тийм.) Тэдэнгүйгээр хэн ч тийм усан онгоц барихгүй, эсвэл тийм бизнесийн салбарт мөнгө олохгүй. (Тийм.) Ажилчид, биеийн хүчний хөдөлмөр эрхлэгчид, мөн далайчид, хөлөг онгоцны ахмадууд, тэнд ажилладаг ажилчид бас мөнгө олж байдаг. (Тийм, Багш аа.) Тэд өөр өөр байдлаар нийгэмд бүхэлд нь тусалж байдаг. (За, Багш аа.) Мөн тэдний орон сууцуудад олон үйлчлэгч нар бас ажилладаг. (Тийм.) Зөвхөн өөрсдөө тансаглахаас тэд бас хүмүүст орлого оруулдаг. (За, Багш аа.) Дээрээс нь тэд бас шаргуу хөдөлмөрлөдөг. Дарга байна гэдэг хамгийн хүнд ажил. (За.) Тэд их мөнгө олж, маш их ачаа дарамт, үүрэг хариуцлагатай.

Тиймээс тэдэнд хориг арга хэмжээ авах нь шударга бус. Магадгүй энэ нь түр зуурын тактик байх, (За,) цөхөрсөн үеийн тактик байх. Гэвч тэднийг буруутгах юм уу юмсыг нь үүрд авах нь буруу. Хэрэв дайн хэзээ нэгэн цагт зогсвол тэдний эд хөрөнгө, мөнгө санхүү, дансан дахь мөнгийг нь буцаагаад өгөх хэрэгтэй. (Зөв, Багш аа.) (Тийм, Багш аа.) (Тийм.) Тэднээс хураасан бүхнээ, ядаж л үлдсэн зүйлсийг нь. Магадгүй усан онгоц нь өмнөх шигээ шинэ байхаа больж, эсвэл магадгүй ганц нэг эвдрэл гэмтэл авсан ч эргүүлж өгөх хэрэгтэй. Учир нь энэ нь хууль ёсоор тэднийх. (Тийм, Багш аа.)

Америкт олон олигархууд байлаа гэхэд тэд засгийн газрынхаа эсрэг явж чадахгүй. (Тийм, Багш аа.) Байдентай санал нийлэхгүй байлаа ч тэд хэтрүүлж зүрхлэхгүй. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл тэд Америкийн иргэд, эрх баригч нартай аясаар нь жигд ажиллах ёстой болно. (Тийм.) Ялангуяа Орост засгийн газрынхаа юм уу Путины эсрэг явах боломжгүй. (Тийм, Багш аа. Тийм.) Тэднийг шийтгэх нь шударга бус. (За, Багш аа.) Магадгүй түр зуурдаа.

Гэвч Оросын ард түмэн одоо их зовж байна. Энэ бүх хориг арга хэмжээ болон бизнес зогссоноос болоод тэр. (За.) Төрөл бүрийн зүйлс Оросын ард түмэнд нөлөөлж байна. Тэд олноороо амь үрэгдэж байна, цэрэгт татагдсан тэдгээр залуухан, үзэсгэлэнтэй, хүсэл тэмүүлэл дүүрэн, гэнэн цайлган залуусын өмнөөс би үнэхээр харамсаж байна. Энэ бол огтхон ч тэдний буруу биш. Мэдээж би тэднийг Украинд очиж, Украины ард түмнийг алахыг хүсэхгүй ч тэднийг бас маш их өрөвдөж байна. (За, Багш аа.) Анх л би та нарт хэлж байсан, дайн эхэлж байхад Путин тэднийг үхэл рүү нь илгээсэн гэдгийг. (Тийм ээ, тэгсэн.) Өвөл дуусаагүй тэсгим хүйтэн байна. Гэтэл тэд түр зуурын, болхи орогнох байртай. (Тийм, Багш аа.) Дэндүү их даарч, өлсөж байна, сайн төлөвлөөгүйн улмаас хангалттай хангамж энэ тэр байхгүй. Маш удаан хугацаанд дайтаагүй. (Тийм.) Эсвэл жижиг хэмжээнд энд тэнд дээрэм хийж байсан ч, том хэмжээний дайн хийгээгүй, бас сайн сургагдаагүй. (За.)

Тэд ердөө л хүүхдүүд, Бурхан минь. Хүүхдүүд шүү дээ. Хэн нэгний охид, хөвгүүд, эсвэл нөхөр нь, найз залуу нь. Тэднийг том ирээдүй хүлээж байсан. Харийн нутагт хамаатан садан, хайртай хүмүүсийнхээ нулимс ч үгүй, өөрсдийгөө аятайхан оршуулах хэсэгхэн газар ч үгүй тэгж үхэх учиргүй. (Тийм, Багш аа.) Надад энэ бүхэн таалагдахгүй байна. Энэ Путин аймшигтай. Тэр энэ дайнаа зогсоох ёстой.

Дашрамд хэлэхэд одоогоор Оросын цэргүүд олон төв цэгүүдээс, олон гол цэгээс холдож байгаа. (Тийм.) Үүнд би баярласан. Магадгүй дайн удахгүй дуусах нь гэж бодсон.

Би Диваажингаас “Тэд яагаад ингэв? Үнэхээр юм болов уу, эсвэл зүгээр л заль мэх үү?” гэж асуусан. Учир нь би тэднийг бүх цэргүүд, бүх хүмүүсээ холдуулж байгаад тэдгээр хоосон хотуудыг бөмбөгдөх вий гэж эмээж байлаа. (За. Багш аа.) Хүмүүсээ холдуулж байгаад, цэргээ гаргасан тэр хэсгийг тэд бөмбөгдөх юм уу ямар нэг зүйл хийдэг. (Тийм. Ойлголоо.)

Би санаа зовоод Диваажингаас асуусан юм. Үнэн гэж найдсан. Тэд надад, “Учир нь Путин Таныг Оросын талаар муу зүйл ярихыг зогоохыг хүссэн” гэсэн. (Өө.) Намайг. (Өө, хөөх!)

Би, “Юу? Би Оросыг муу хэлээгүй. Нэгдүгээрт, би муу юм яриагүй. Би баримт л ярьсан. (Тэгсэн.) Хоёрдугаарт, би Оросын эсрэг биш. Зөвхөн Путин болон түүний бүлэглэл чөтгөрүүдийн л эсрэг. Иймд хүмүүсийг хохироохоо тэд зогссон үед л би зогсох болно. Тэд хүмүүсийг тэгж хохироохоо зогсоох юм бол (Тийм. Ойлголоо, Багш аа.) би ч бас даруй зогсоно” гэж би Диваажинд хэлсэн. Ямартай ч ийм үгийг түүнд дамжуулсан. Эсвэл үгүй ч бай хамаагүй. Тэдний хандлага үнэн гэж найдаж байна. Цөмийн болон химийн зэвсэг зэргээс үнэхээр эмээж байлаа. (Тийм, Багш аа. Яг тийм.)

Бурхан минь. Тэд яагаад нислэг үйлдэхийг хориглосон бүс тогтоодоггүй юм бэ, тэгвэл тэд тэгж бөмбөгдөх боломжгүй. (Тийм, үнэн.) Учир нь урт, бартаатай замаар тээвэрлэж авчирснаас агаараас унагах нь илүү хялбар. (Тийм.) Тиймээс би эхэндээ үргэлж тэд агаарыг хаах учиртай гэж хэлж байсан. (Тийм.)

За өөр зүйл байвал асуугаарай. Би асуултад тань хариулсан гэж найдъя. Хэт холдчихлоо. Асуугаарай. (За, Багш аа. Оросын нутаг дээрх газрын тосны агуулахыг бөмбөгдсөн гэж оросууд украинчуудыг буруутгасан. Хэрэв үнэн бол тэд тэгэх нь зүгээр үү? Тэдэнд тэгэх эрх бий юу?)

Айн! Та нар юу гэж бодож байна? Оросууд бас Украины олон газрын тос, байгалийн хийн агуулахыг дэлбэлэхдээ зөвшөөрөл авсан уу? Мөн өөр олон газрыг? Тэд яана гэж бодоо вэ? (Тийм.) Хэрэв украинчууд дэлбэлсэн бол тэд өшөө авч, дайны нэмэлт хангамжийг зогсоохын тулд тэгэх эрхтэй. (Тийм.) (За, Багш аа.)

Оросууд яана гэж бодоо вэ, тэд Украины олон газрын тосны агуулахыг бөмбөгдсөн. (Яг тийм.) Оросууд тэгсэн. (Тийм.) Мөн олон барилгыг бөмбөгдөж, хотуудыг, олон тосгоны ихэнх барилга, дэд бүтцийг Оросууд бөмбөгдөн юу ч үгүй сүйтгэсэн. (Тийм.) Нэг газрын тосны агуулах яасан гэж? Газрын тосны агуулах бол зөвхөн газрын тос, цөөн хүний амь үрэгдэнэ. (За, Багш аа.) Мөн хэрэв оросуудад Украин дахь армиа хангах газрын тос байхгүй бол тодорхой хэмжээнд дайны хүч нь суларна. (Тийм. Үнэн.) Тэгэхээр энэ бол гомдоллох зүйл биш. (Санал нэг байна.)

Хэрэв тэд Украин дахь дайныг эхлүүлээгүй бол хэн ч тэдний газрын тосны агуулахыг бөмбөгдөхгүй байсан. (Яг тийм.) (Үнэн Багш аа.) Гэм буруутан ийм байдаг, өөрийгөө хохирогч хэмээн хашхирч буй дээрэмчин шиг. Би өмнө нь хэлсэн. (Тийм.) Аулак (вьетнам)-аар “Вүа ан күоп, вүа ла лан” гэсэн хэлц байдаг. Дээрэм хийж байж, тусламж гуйн хашхирдаг. Бурхан минь. Зөвхөн тэнэг, бичиг үсэггүй дайны хэнээтнүүд л ийм зүйл бодож хийж, ингэж ханддаг. (Зөв. Тийм, Багш аа.)

Өөр зүйл байна уу? (Багш аа, хэсэг бүлэг Оросын үндэсний гвардынхан Украин руу явж тулалдахаас татгалзсан учраас халагдсан. Тэд Оросын засгийн газрыг шүүхэд өгөхөөр өмгөөлөгч авсан байсан.) Сайн байна. (Тэдний өмгөөлөгч нь бусад цэргүүд болон гвардынхан дайнаас зайлсхийхийн тулд тусламж хүсэн түүнтэй холбоотой байгаа гэсэн. Үүн дээр Багшид ямар нэг сэтгэгдэл байна уу?)

Би өөр юу хэлэх вэ? Мэдээ өөрөө маш тодорхой байна. Мянган үгнээс илүү тодорхой. (Тийм, Багш аа.) Би та нарт хэлсэн, хүмүүс утгагүй, цуст Украины дайнд тулалдахыг хүсэхгүй байгаа. (Тийм.) Цэргүүд бэлтгэл сургуулилтын сахилга бат, ёс суртахуунтай. (Тийм, Багш аа.) Ялангуяа үндэсний гвардынхан. Тэд зөвхөн улс орноо хамгаалах ёстой. (Тийм, үнэн.) Тийм учраас тэднийг “Үндэсний Гвард” гэдэг. (Тийм.) Тэд бусад цэргүүдтэй адилгүй. (Тийм, Багш аа.) Бусад цэргүүд магадгүй тулалдах зориулалттай байх, харин үндэсний гвард нь улс дотроо улсаа хамгаалах зориулалттай. Тэд дайнд явах учиргүй. Улсдаа байх ёстой. Хэрэв өөр улс орон Орост очиж, улс орон руу нь дайрах юм уу асуудал таривал мэдээж үндэсний гвард тэр үед гарч хил дотроо тулалдах боломжтой. (За, Багш аа.) “Үндэсний” хамгаалагчид гэх нэрээсээ ойлгомжтой, тийм үү? (Тийм.)

Мөн саяхан Путин аргаа барсандаа, хэт олон цэргүүд нь тулаанд амь үрэгдсэнээс болж тэр хүчээ сэлбэж, бузар зүйл хийх гэж улс орныхоо бүх сайхан хүчийг шавхахыг хичээж байна. Тийм учраас тийш илгээгдсэн хүмүүс тулалдахыг хүсэхгүй байгаа. (За, Багш аа. Ойлголоо.)

Мөн олон хүн бас Оросоос зугтаж байна. (Тийм.) Тэд Украинд очиж тулалдахгүйн тулд өөр орнууд руу зугтах юм уу, өөр бусад зүйлс хийж байна. Дэмий хоосон зүйлийн төлөө тэд хүн алахыг хүсэхгүй байгаа. (За.) Энэ нь ухамсрынх нь эсрэг зүйл. (Үнэн. Тийм.) Цэргүүд хүчээр сургагдаж дараа нь тулалддаг ч, зөвхөн сайн зорилгын төлөө. (Тийм.) Зөвхөн улс орноо хамгаалах шаардлага гарвал л тулалдана. Тэд бүгд үүнийг мэднэ. Тиймээс дотроо тэд үүнийг ёс зүйгүй гэдгийг мэдэж байгаа. (Тийм, Багш аа.) Ёс зүйн хувьд Украинд болж буй дайн буруу. Украины ард түмэн тэдний дайсан биш. (Яг тийм.) Тэд сайн хөршүүд. (Тийм, Багш аа.) Мөн Орос улс хэдийнээ тэдний газар нутгаас олон хэсгийг авчихсан. Гэтэл одоо ямар ч шалтгаангүй ирээд тэднийг шууд л алж байна. (Үнэн.) Ямар ч шалтгаан нь энэ тохиолдолд шал худлаа. (Тийм, Багш аа.)

Өөр зүйл байна уу? (Тийм, Багш аа. Оростой энх тайвны хэлэлцээр хийхэд бэлтгэн Украины Ерөнхийлөгч Зеленский, засгийн газар нь төвийг сахисан статустай болоход бэлэн гэж хэлсэн – энэ нь тэд бусад холбоотнуудтайгаа цэргээр холбогдохгүй гэсэн үг. Энэ нь мөн НАТО-д элсэхгүй гэсэн үг. Энэ зөв нүүдэл үү?)

Үгүй. Үгүй. Путин амьд байгаа цагт үгүй. (Аан за.) Гэвч тэд сонголтгүй бол, магадгүй илүү дээр сонголттой болох хүртлээ түр тэгж болно. Гэхдээ яагаад? Украин ялж байна. (Тийм, Багш аа.) Хэрэв Путины үүнд бууж өгвөл, тэр дараа нь илүү зүйл хийнэ. (Аан.) Жишээ нь тэд Крымыг өгсний дараа Донбаст болсон явдал шиг. (Ойлголоо. За.) Одоо Путин Украиныг бүхэлд нь авахыг хүсэж байна. (Тийм.) Маш их цус урсгалаа. (Тийм, Багш аа.) Тэгэхээр урт хугацаандаа тэр ахиад тэгнэ. Магадгүй түрдээ сайн байх. Би сайн мэдэхгүй байна.

Эсвэл магадгүй Путин зүгээр хойшлуулах тактик ашиглаж байна, тэгснээр дараа нь Украиныг хэн ч үгүй, бас зэр зэвсэг багатай, бэлтгэгдсэн идэвхтэй армигүй болтол нь хүлээж магад. (За, ойлголоо.) Учир нь төвийг сахисан гэдэг нь Америк болон бусад холбоотнууд, бусад улсууд очиж тэднийг сургах боломжгүй гэсэн үг. (За.) Би тэгж бодож байна. Магадгүй тийм биш байх. Хэнтэй ч цэргээр холбогдох юм уу, дайны ямар нэг үйл ажиллагаа хийж болохгүй гэсэн үг. (За, Багш аа.) Тиймээс тэд төвийг сахидаг болсны дараа бусад улс орнууд орж ирээд, өмнөх шигээ цэрэг армиа сургах боломжтой байх эсэхийг мэдэхгүй байна. (За.) Учир нь энэ бүх сургалтгүйгээр, мөн бусад орнуудын сайн багаж хэрэгсэлгүйгээр, Украин Оросыг дахин тэсэж чадна гэж бодохгүй байна. (Яг тийм.)

Одоогийн байдлаар, тэдэнд ийм эрч хүч байна. (Тийм ээ, Багш аа. Тэр үнэн.) Учир нь тэд гэнэтийн дайралтад балмагдсан байлаа ч, зүрх сэтгэлдээ тэд хэдийн бэлтгэгдсэн байсан. (Тийм.) Иймд тэд бүх чадлаараа тулалдаж байна. Харин дараа нь тайвширсан үедээ “Өө, Орос бидэнд дахин халдахгүй, тэгэхээр бид армиа бэлтгэх шаардлагагүй”, зэр зэвсэг сэлт ч байх хэрэггүй гэж бодтол Орос гэнэт дайрч Украиныг эзэлчихэж магадгүй юм. (Аан. Ойлголоо.) Тэгээд Европ хүнсгүй болно. Украинаас Африкийн томоохон хэсэг хүнс авч чадахгүй. (Тийм.)

Европын Холбоо тариаланчдад илүү их газар олгохоор болсон бөгөөд ингэснээр тэд хүнс үйлдвэрлэх боломжтой болсон тухай би саяхан уншсан. (Сайн хэрэг.) Саяхан шүү дээ. (Гайхалтай. Хөөх.) Одоо Украинд тэдэнд өгөх хангалттай хоол хүнс байхгүй гэсэн үг. Хэрэв дайн үргэлжилсээр байвал Европ өөрөө өөртөө анхаарал тавихгүй бол хохирно. (За, Багш аа.) Иймд энэ бүүр яаралтай болоод байна. (За. Бид ойлголоо.) Зөвхөн Украинд дайн болж буй бус. Энэ бол хаа сайгүй дажин болж байна, дор хаяж л ойр хавьд. (За.) Бас тэгээд алс холын орнууд ч гэсэн Украин дахь дайны улмаас газар тариалангийн асуудалд санаа зовж байна. (Тийм ээ.)

Ингэхэд НАТО-д яагаад өөр шалтаг хэрэгтэй байгааг ойлгохгүй юм. Европын Холбоонд дахиад шалтаг хэрэгтэй байгааг. Орос тэдний амьдралыг сүйтгэж байна. Украинаас экспортлох хүнсний хэмжээг багасгаснаар тэдний оршин тогтноход нь аюул заналхийлж байна. Европ даяар тэдний амар амгаланг хэдийн алдагдуулаад байна. Тиймээс л НАТО ямар нэг шалтаг тоочиж, бүр Европын холбоо хүртэл Украиныг хүлээн зөвшөөрөхгүй шалтаг хайгаад байгааг би ойлгохгүй юм. (Тийм шүү, Багш аа.)

Энэ хамаагүй ээ. Миний бодлоор Украин ганцаар байсан ч алзахгүй. Энэ нь дээр байж магадгүй. Учир нь хэрэв хэн нэгэнд найдаад, тэр хүн та нарт туслахыг хүсэхгүй байвал бүр ч их асуудалд орох болно. (Тийм ээ.) “Ямар нэгэн зүйлийг сайн хиймээр байвал өөрөө хий” гэсэн хэлц үг байдаг даа. (Тийм шүү. Тийм ээ, Багш аа.) Солонгосоос ирсэн нэг хүн надаас яагаад бусад улс Хойд Солонгост тусалдаггүй юм бэ гэж асуусан өнгөрсөн удаагийн явдал шиг. Тэд хоёр Солонгост аль алинд нь энх тайвны болон санхүүгийн гээд бусад зүйлийн улмаас тусалдаггүй. Би “Яагаад? Танай хоёр улс бие биедээ тусалж чадна. Өмнөд, Хойд хоёр. Яагаад заавал бусад улс орнуудад найдаад хориг тавиад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Эсвэл та нарын төлөө тусгаарлаж, эсвэл та нартай санал нийлж, эсвэл та нарт туслана гээд найдах вэ. Зүгээр л өөрсдөдөө тусал.

Дээр үед бидэнд хэн ч хэрэггүй байсан даа. (Тийм шүү, Багш аа.) Хэнд ч зэвсэг юм уу ямар нэг юм байх албагүй. Мөн газар тариаландаа улс орон бүр өөрсдөө санаа тавьдаг. Хуучин цагт одоогийнх шиг тээвэр, тохь тухтай зүйл байгаагүй. Гэсэн ч хүмүүс амьд байсаар л байна. (Тийм шүү. Тийм ээ, Багш аа.) Үүний баталгаа нь бид одоо дэлхий дээр хэтэрхий олуулаа суурьшиж байна. (Яг үнэн, тийм шүү.) Бид үхээгүй. Эрт дээр үеэс бид амьдарч ирсэн. Тиймээс өөр улс орон та нарт туслах эсэх нь хамаагүй, аль болох бие даасан байх хэрэгтэй.

Европ, Америк болон бусад улс орнууд Оросын газрын тос, байгалийн хийнээс хамааралтай. Тийм ч учраас тэд ёс суртахуунаа хүртэл худалдаж байна. (Тийм ээ.) Тэд ёс суртахуунаараа төлдөг. (Тийм ээ, Багш аа.) Тэд Украиныг үхэх сэхэхийг үл хайхран ганцааранг нь орхилоо. Тэд их зүйл хийе гэж эсвэл бодит байдлаар туслая гэж огт амаа нээж чадахгүй байна. Зүгээр л Оросыг айлгахад л болно. Оросуудыг айлгавал буюу Оросын арми, Путиныг айлгавал гэж хэлж байна. Тэднийг зайлуулбал дайн дуусах болно.(Тийм ээ. Тийм шүү) Тэд үүнд бэлтгэх ёстой байсан. (Тийм.) Тэгсэн бол тэдэнд тулалдах шаардлага гарахгүй байсан. Тэр тохиолдолд Украин тийм ч их зовох шаардлагагүй байсан. Оросууд Крымийг булаан авч эхлэхэд л тэд илүү дорвитой зүйл хийх ёстой байсан юм. (Тийм ээ, Багш аа.) (Тийм шүү, Багш аа.) Тэднийг Украины нөгөө хоёр бүс нутагт бүү оруул.

Одоо тэд Украиныг бүхэлд нь өөртөө авах нь. (Тийм ээ.) Мөн Мариуполь болон бусад хотуудаас олон мянган украинчуудыг тэднийг хүсээгүй байхад Орос руу хулгайлж явлаа. Хүүхдүүдийг аваад явна, хүүхэд хулгайлна, сэтгүүлчид алга болно, ална гээд л. (Ээ Бурхан минь. Тийм ээ, Багш аа.)

Газрын тос, байгалийн хийнээс болж шүү дээ. (Хөөх.) Газрын тос, байгалийн хийгээр хүмүүсийн амь насыг солилцож байна. (Аймшигтай.) Тэд хэтэрхий тав тухтай байдаг. Хямд нефть, хямд хий. Тэгээд одоо тэд үүнтэй зууралдлаа. (Тийм ээ, тийм.) (Тийм шүү, Багш аа.)

Путин ч үүнийг мэдэж байгаа, тэр тэднийг үүгээр боомилж чадна. Тэр хэдийн “За, эдгээр найрсаг бус улсууд”, би тэдний 40-ийг хэлж байгаа шүү, “Хэрвээ хий, газрын тос авахыг хүсвэл рублиэр төлөх ёстой” гэж хэлсэн. Тэд хаанаас авах вэ? Тэд рубль хаанаас авах вэ? (Тийм ээ. Тийм шүү.) Хэвлэх үү? Тэд тэдгээрийг хэвлэх ёстой болно, Орос шиг шударга бус байна гэж би тааварлаж байна.

Гэхдээ тэд бас сайн байна, Оросын засгийн газар рублийн ханшийг дайны өмнөх үеийнх шигээ эргүүлж авахад сайн л даа. Гэвч энэ бол маш том хөндлөнгийн оролцоо. Олон банк болон олон бизнесийг систем рүүгээ рубль шахахад хүргэнэ. (Тийм, Багш аа.) Мөн рублийн ханшийг аврахын тулд өнөөг хүртэл бүх гадаад валютыг рубль болгон хөрвүүлж байна. (Тийм ээ.) Гэхдээ тэд дайнаа үргэлжлүүлбэл энэ нь урт хугацааны стандарт байж чадахгүй гэж бодож. (Тийм ээ. Тийм шүү, Багш аа)

Урьд нь хэзээ билээ та нар асуусан билүү дээ. Тэгэхэд би ерөнхийлөгч Зеленский ямар ч тохиролцоо хийх ёсгүй гэж байсан. Украин бүхнээ авч үлдэх ёстой гэж байсан даа. Бас оросууд гэртээ харих ёстой гэсэн. Тэгэх л учиртай. (Тийм, Багш аа.) Чөтгөртэй тохиролцож болохгүй. (Болохгүй, Багш аа.) (Мэдээж болохгүй.) Галзуу нөхөртэй бүү тохиролц. Тэдэнд ямар ч логик, хүнлэг гэх юу ч байхгүй. (Яг тийм. Тэр үнэн, Багш аа.)

Иймд тэдний шаардсан болгонд шууд “үгүй, үгүй, үгүй” гэх ёстой. Тэд зүгээр ч нэг алхаад ирэхгүй, нисэж, машин унаж улсад чинь ирээд газар нутаг, эд хөрөнгийг чинь дээрэмдэж, ард түмнийг чинь алж хядаад тэгээд хүсэлтээ хүлээж ав гэж шаарддаг. Тэд Украинаас юу ч хүсэж шаардах эрхгүй. (Тийм. Ямар ч утгагүй.)

Эрхгүй! Тэдний газар нутаг биш. Тэд Украинтай ямар ч тооцоогүй. Украин түүнийг огтхон ч өдөөн хатгаагүй. Тэд явж очоод л Украиныг эзэмшдэг аятай, хүсэлт тавих эрхтэй аятай аяглах ямар ч эрх байхгүй. Үгүй! Тэдэнд тийм эрх байхгүй. Орост ямар ч эрх байхгүй. (Үгүй. Огт байхгүй.)

Иймд хэрэв би ерөнхийлөгч Зеленский байсан бол юунд ч “за” гэхгүй байх байсан. Тэдний тавьсан ямар ч саналыг хүлээж авахгүй. Бүр огт үгүй! Та нар өөрсдийн тусгаар тогтносон улсад байж хэнд ч, Орост ч ямар ч өргүй. Та нар эрх чөлөөт улс. Ард түмнээ эрх чөлөөтэй байлга. Чөтгөртэй бүү тохиролц. Үй олноор хүйс тэмтрэгчтэй битгий тохиролц. Путин мэтийн ичгүүргүй, сүнсгүй дээрэмчидтэй бүү тохиролц. Гүйцээ.

За. Өөр зүйл байна уу? (За, Багш аа. Байден Путиныг зандалчин, дайны гэмт хэрэгтэн гэсэн. Үүнийг Багш юу гэж бодож байна?)

Эхлээд энэ нөхөр тийм ч муугүй зүйлс хэлж байсан. (Тийм, Багш аа.) Харин нядлагч гэсэн нь бол Путиныг ядмагхан тодорхойлж. Тэр бол чөтгөр. (Тийм.) Тэр бол чөтгөр. Тэр харгис. Түүнийг юу ч гэж нэрлэсэн зөөлдөнө. (Тийм шүү.) Дутуу илэрхийлнэ.

Нядлагч бол шаардлага гарсан үед л алдаг. (Тийм, Багш аа.) Хүмүүс мах авна гэсэн үед тэр нядалж тэднийг тэжээнэ. Хэн ч амьтан-хүний мах авна гэхгүй бол тэр энэ ажлыг хийх шаардлага гарахгүй. (Яг тийм.) Тэр өөр ажил олж хийнэ. (Тэгнэ.) Тэгэхээр энэ дэлхий дээр хүмүүс алуурчдыг, цуврал алуурчдыг, эсвэл үй олноор хоморголон устгагчийг нядлагч гэж нэрлэдэг- болох л доо. Гэвч нядлагчдын хувьд ичгүүртэй байх болно. Нядлагчдын хувьд шударга бус. Тэр ажлаа л хийж байна. Тэр ингэж цалин авдаг. (Яг үнэн. Тийм, Багш аа.) Тэр явж очоод хүмүүсийг мах ав гэж хүчилдэггүй. Хүмүүс хүсээд худалдан авдаг. (Тийм ээ, Багш аа.) Нядлагч хүн ийм л адгийн муу чөтгөр юм бол та нар тэгвэл яах гэж түүний зардаг махнаас авцгаадаг юм бэ? (Тийм, ойлгож байна.)

Энэ дэлхий их инээдтэй. Энэ дэлхийн хүмүүс ёстой утгагүй. Тэд юу ярьж байгаагаа ч мэддэггүй. Гэхдээ ядаж л тэр Путины харгис гэдгийг мэдэж байна. (За, Багш аа.) Эсвэл, магадгүй тэр нийтийн хандлагыг л дагаж тэгж хэлсэн байх. Яг п. Францис шиг. Мэдэхгүй юм. Би энэ хүмүүсийг мэдэх юм алга. Яагаад гэвэл тэд яг ч хүн биш. (Тийм ээ, ойлгож байна.) Яадаг ч байсан хамаа алга.

Бас Путиныг гэмт хэрэгтэн гэж нэрлэх нь мөн оновчтой биш. Гэмт хэрэгтэн шалтгаантайгаар алдаг. (Яг тийм. Тийм ээ, Багш аа.) Мэдээж тэд бие биеэ гэмт бүлэглэлийн өрсөлдөөн гэх зэрэг зүйлээс болж юм уу, эсвэл галзуурч сагасан, муу авир гаргасан үед алдаг. Гэхдээ тэдний харгислал Путин ба түүний хүрээлэгчдийн хийсэн шиг том, үй олныг хамарсан биш. (Яг тийм.)

Бучад тэд яг тийм байдлаар 400 хүнийг хөнөөсөн. Тэднийг гудамжинд л хаячихсан. Тэднийг, эмэгтэйчүүд, хүүхэд хөгшидгүй гарыг нь ард нь хүлсэн байсан. (Өө, Бурхан минь.) Тэд тэнд хэдэн долоон хоног байж байсан хэдий ч Оросын тал үгүйсгэсээр байгаа. Үргэлж л ингэдэг. Тэд үргэлж худлаа хэлж байна.

Худал хэлэхдээ амьсгал авч байгаа юм шиг түвдэхгүй. Бурхан минь, дэлхий дахин Оросын төр засагт итгэхгүй гэж найдъя. (Өө, битгий итгээсэй.) Эс бөгөөс тэд бүгдээрээ, мэдэж ч амжилгүй амиа алдана. (Тийм, Багш аа.) Тэд хүмүүсийг таарсан үед нь үй олноор устгахдаа огтхон ч сэтгэл түвдэхгүй. (Тийм. Аймшигтай.) Тэд их харгис. Мөн тэдний гарт цөмийн зэвсэг, химийн зэвсэг гэх зэрэг үхлийн аюултай бүхий л зэр зэвсэг байгаа. (Тийм, Багш аа.) Гэтэл дахиад л үгүйсгэж байна. Удахгүй. Гарцаагүй. (Тийм.) Тэд Украиныг чөлөөлөхөөр очсон гэдэг. Яах гэж? Тэндэх ард түмэн тайван, эрх чөлөөтэй. Харин одоо л тэднийг Оросоос чөлөөлөх хэрэгтэй байна. Өө, Бурхан минь. Тэд Оросыг яагаа ч үгүй. (Тийм. Мэдээж яагаа ч үгүй.) Тийм! Шууд л явж очоод хүмүүсийг ингээд хөнөөсөн. Ай, Бурхан минь. Иймээс тэднийг мангасууд, гэмт хэрэгтнүүд гэж байна. Үндэслэлгүй үйлдэл. (Яг тийм.) Энэ оновчтой үг биш. Тэдэнд нэрлэчих өөр үг олдоогүй байх л даа.

Би тэднийг чөтгөр шулам л гэнэ. Гүйцээ. Тэд ийм л байна. (Энэ үнэн. Тийм, тэд тийм.) Би та нартай анх Украины талаар ярьж байхад олон хүн намайг хэтрүүлж байна гэж бодсон гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ үнэн л ийм байна. Тэднийг илэрхийлчих өөр үг алга даа. Ердийн хүн, гэмт хэрэгтэн хүртэл ингэхгүй. (Тийм. Огт тэгэхгүй.) Дайны гэмт хэрэгтнүүд хүртэл ийм зүйл хийхгүй. Бусад дарангуйлагчдын нэг нь ч ийм бусармаг зүйл хийхгүй. Магадгүй Гитлерээс бусад нь гэх гэсэн юм. (Тийм, Багш аа.) Гэмших зүйлгүй, сайн бодох ч үгүйгээр хүмүүсийг шууд алчхаж болохгүй. Орос дахь энэ тогтолцоо ихэнх хүмүүсийн тархийг угаачихсан. (Тийм.)

“MSNBC-ийн мэдээ 2022.4.5 Жулиа (f): Тэд үнэнийг хэлж байна гэдэгт үнэхээр итгэж байгаа бөгөөд энэ бол суртал ухуулгын нөлөө. Тэд тэдний оюун ухааныг хордуулж, худал зүйл тараагаад зогсохгүй үзэн ядуулж байна. Сүүлийн үед тэдний улсын өмчит мэдээллийн хэрэгсэлд энэ нь ихэд зонхилж байна. Тэд Украиныг оршин тогтнох ямар ч эрхгүй, украин хэл соёл оршин байх ёсгүй гэж итгүүлж байна. Энэ бүгдийг орвонгоор нь авч хаях хэрэгтэй. Хүмүүсийг үе дамжин лагерт хүмүүжүүлж Украины талаар бүх зүйлийг мартуулах хэрэгтэй. Энэ бол Кремлийн бүрэн хяналтад байдаг Оросын Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй геноцидын үг хэллэг.”

Тийм ч учраас тэд ийм зүйл хийж чадаж байна. (Тийм.) Зүрх сэтгэлдээ үзэн ядаагүй залуучуудыг хүртэл тэд яг л зүлэг тэгшилж байгаа аятай хяддаг. Ээ, Бурхан минь. Тэгээд тэднийг гудамжаар нэг хаячхаад бас үгүйсгээд байна. (Тийм, Багш аа.) Бүгд үргэлж худлаа ярьж байна. Энэ чөтгөрийн бүлэглэл маш гутам. Бурхан минь.

Байденыг эхлээд Путин цаашид эрх мэдэлтэй байж болохгүй гэж хэлэхэд гэртээ байсан олон хүн түүний эсрэг байсанд би одоо ч гайхаж байна. (Тийм.) Тэр анх удаа учирзүйтэй зүйл ярьж байхад нь тэд эсэргүүцэж байдаг. (Тийм, тийм.) Өөрийнх нь намын гишүүд бүгд цуглаад түүний хэлсэн зүйлээс зайлсхийх гэж хичээцгээж байсан. Түүний хэлснийг гуйвуулах гэж, тайлбарлах гэж хичээсэн. (Тийм.) “Өө, бид тэгж хэлэх гээгүй. Тэр тэгж хэлэх гээгүй” энэ тэр гэцгээсэн. Харин тэр болохоор бас буланд шахагдчихсан. Тэгээд тэр, “Өө, зүгээр л ёс суртахууны хувьд тэсрэхэд хүрсэн. Дэглэм өөрчлөх тухай биш” гэсэн. (Тийм, тэгсэн.) Тийм, тийм, тийм. Ай, эд нар бүгд ой гутам хүмүүс. Одоо тэр Бучагаас болоод булзахааргүй болсон. (Тийм.) Буча хот даяар тэгж хаягдсан цогцсуудын тэр зургуудыг харсны дараа тэрээр Путины талаар хэлсэн үгнээсээ буцах юм бол түүнийг хэн ч үзэхгүй болно гэж би бодож байна. Тэгэхээр тэр ямар нэг сайн юм хэлэх хэрэгтэй. (Тийм, гарцаагүй.)

Улс төрчид аливааг үнэн сэтгэлээсээ хэлдэггүй. Үргэлж тийм биш. (Тийм, Багш аа.) Трампаас бусад нь. (Тийм.) Тэгээд л тэд түүнд дургүй. Үнэнийг сонсох хүнд байдаг. (Тийм, Багш аа.) Тэр бодсоноо үргэлж л шууд хэлчихдэг. (Тийм.) Түүний бодлыг ядаж л мэдэж болно. Ядаж л өөрийн байр суурийг мэдэж болно. (Тийм, итгэж болно.) Харин бусад улс төрчдийн хувьд тэдний хэлж байгаад итгэж болохгүй. Тэдний яг үнэнээсээ хэлж байгаа эсэхийг мэдэх аргагүй. Тэд олны хандлагыг дагаж, санал авах гэснээ хэлдэг. Ёстой ой гутмаар. Тэд ёстой жигшмээр.

Бурхан минь, хөөрхий украинчууд. Хөөрхий украинчууд. Дэлхий дахин тэднийг цор ганцаар дайтаг гээд орхисон. Би цохон хэлье. НАТО-гийн гишүүн энэ бүх улс орнууд Украинаас жаахныг ч болов Путинд авахыг зөвшөөрвөл дараа нь тэд зовох болно. (Өө, хөөх.) Мэдээж хэрэг. Тэд нэг шалтаг гаргаад хүрээд ирнэ. Дахиад л. (Тэгнэ.) Түүнд дайны талбарт, гэр орондоо хүмүүс бие биеэ хорооно уу, байна уу, огт хамаагүй. (Тийм ээ, Багш аа.) Тэр бүр, “Бид урвагчдаас ангижрах ёстой” гэх мэтийн зүйл хэлж байсан. (Тийм.) Гэрт нь ч устгана гэсэн үг. (Тийм, үнэн.)

Мэдээж зөвхөн сайн хүмүүс, эерэг хүмүүс л Путины эсрэг тэмцэж байгаа. (Тийм.) Би ч гэсэн түүнийг чөтгөр гэж, бүр ийм чөтгөр гэж хэзээ ч бодож байгаагүй. Одоо тэд түүнийг ISIS-ээс ч дор гэж байна. (Ээ Бурхан минь.) Тэдний устгахыг хүсдэг Мусульман хэт даврагсад биз дээ? (Тийм.) Гэтэл одоо түүнийг дор гэж байна. Үнэхээр дор. Би ч тэгж бодож байна. (Тийм.)

Оросын Ортодоксын Патриарх хүртэл түүнийг дэмжсэн. (Ээ, Бурхан минь.) Тэр Украин дахь дайныг зүй ёсных гэж хэлсэн. Энэ бол сайн тал, чөтгөр хоорондын тулаан. Тэр Оросыг сайн тал гээд Украиныг чөтгөр гэсэн. (Бурхан минь.) Украин яасан гэж? (Тийм ээ.) Өнөөг хүртэл өдөөн хатгаж, галзуурч дайн хийж харгисалсан нь Орос шүү дээ. (Тийм.) Хүмүүсийн орон гэрт очоод тэдний юмсыг авч гэр бүлийг нь алж хөнөөсөн. Энэ бол харгислал, дээрэм болохоос өөр юм биш. (Яг тийм.)

Гэхдээ би энэ патриархыг юу ч мэдэхгүй гэж бодож байна. (Тийм.) Тэр юу ч мэдэхгүй байгаа. Бусад олон оросуудын нэгэн адил юу ч ойлгохгүй байгаа. Төрийн өмчийн телевиз, радио, хэвлэлээр тархиа угаалгачихсан байгаа. (Тийм ээ, харанхуй байгаа.) Тийм ээ, тэднийг харанхуйд байлгаж байгаа. Олон улсын бүх хэвлэл мэдээллийг зогсоочихсон. Эсэргүүцэж Украины дайны талаар ямар нэг зүйл ярьвал шоронд дор хаяж 15 жил хоригдох болно. (Тийм, үнэн.)

Бурхан минь. Тэд одоо хэр нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд байгаа шүү дээ. Итгэх арга алга. НҮБ бас огцрох ёстой гэж бодож байна. (Түүнийг ямар нэг аргаар НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс хасах ёстой.) Тэд тэгэх ёстой, эсвэл тэд өөрсдөө огцрох хэрэгтэй. (Тийм.) Учир нь тэдний хэрэг алга. Тэд гэмгүйчүүдийг хамгаалахгүй байна. (Тийм, Багш аа.) Тэд орон гэртээ сууж байгаа хэрнээ түрэмгийлэгчидтэй тооцоо бодохгүй байна. (Тийм.) Удахгүй өөрсдөө ч бас хохирно. Учир нь энэ гэмт этгээдүүд, түрэмгийлэгчид хяналтыг авч бүхнээс зайлсхийж чадна. (Тийм, тэд улам зоригтой болно.) Улам зориг шулуудаж, эрх мэдэлтэй болно. Юу ч хийхгүй байвал тэд өөгшинө. (Тийм, Багш аа.)

Ай, аймшигтай, ёстой аймшигтай. Нээрээ шүү. Энэ дэлхийнхэн сохор, дүлий, дүйнгэ байна. Ай, бид тийм ч азтай биш юм. Энэ дэлхийд амьдрах аймаар юм. Буддын судар уншиж байхад Будда энэ дэлхийг чөтгөрөөр, өлөн сүнс, хорон хүмүүсээр дүүрэн гэж байсан. Буддаг би аль нэг газрын тухай л ярьж гэж, эсвэл үл үзэгдэх зүйлийн талаар л ярьж гэж бодсон. Гэтэл одоо тэд илтэд байна. (Тийм.) Тэд бүр хамгийн өндөр албан тушаалд, манай дэлхийн байж болох хамгийн өндөр байр суурьт байна. (Тийм, Багш аа, аймшигтай.) Аймшигтай. Энэ бол маш чухал суудал. Хүмүүсийн амьдрал үхэл тэдний гарт байх бөгөөд тэд тэднийг яах ийх нь өөрсдийн дур байдаг.

Яагаад гэвэл Путин олон ч зүйлд итгэл алдсан. Хэдийнээ олон удаа. (Тийм, Багш аа.) Украинаас л гэхэд тэр гурван хэсгийг нь авчихсан. Энэ том дайн дэгдэхээс ч өмнө тэр хэдийнээ гурван хэсгийг нь залгичхаад нэмээд хүссэн. (Тийм, Багш аа.) Залгилах тусам л тэр улам ихийг хүсэж, улам өлсөж байхад дэлхий дахин юу ч хийхгүй байгаад л учир нь байна.

Энэ бол эдийн засгийн, газрын тос, байгалийн хий гэх мэтээс үүдсэн шальдар булдар шалтгаанаас л болсон хэрэг. (Яг үнэн. Тийм, Багш аа.) Учир нь тэд Оросоос газрын тос, байгалийн хий авч чадахаа болиод аж үйлдвэр нь зогсоно гэж санаа зовсон. Зарим талаар энэ үнэн. Гэхдээ тэд үүнийгээ мэдэж байх ёстой. Тэд бие даасан байх ёстой. (Тийм, Багш аа.)

Гэхдээ тэднийг та нар тэгтэл буруутгах аргагүй. Учир нь тэд Путиныг улам бүр шунах ийм чөтгөр гэж төсөөлөө ч үгүй. Гэхдээ л тэд түүнийг эхлэхэд нь л зогсоох ёстой байсан юм. (Тийм. Яг үнэн, Багш аа.) Олон улсыг залгиж үймээн тарих хүртэл нь хүлээх хэрэггүй байсан. Одоо ч юу ч хийхгүй байна. Олигтой юм хийгээгүй. (Тийм. Үнэн.) Яах вэ, одоо тэд арай илүү зүйл хийж байгаа байх гэж бодож байна.

Гэхдээ Европын улс оронд бусад дарангуйлагчид санал луйвардаж, Зеленскийн эсрэг байж Путиныг дэмжих зэрэг үйлдэл гаргаж байна. (Өө, тийм.) Ээ, Бурхан минь. Тэднийг сэрнэ гэж найдъя. Эс бөгөөс тэд дараагийнх нь. Эс бөгөөс тэд Путины өмнө бөхөлзөхөд хүрч түүний анд найз байж, түүний бүхий л цуст хүсэл шунал, хүссэн, хийсэн болгоныг зөвшөөрөхөд хүрнэ. (Тэгнэ, Багш аа.)

Дэлхий аюулд ороод байна. Бурхан минь, төсөөл дөө. Байгалийн гамшиг, цар тахлыг би хэдийн хангалттай гэж бодож байв. Гэтэл одоо бүр дор зүйлс гарлаа. Бүх хүн цөмийн бөмбөгөөс айж байна. (Тийм. 21-р зуунд үүнийг, энэ бүхэн болж байна гэдэгт итгэхэд ч бэрх юм.) Тийм шүү! Биесээ хөнөөхийг хүсдэг хэвээрээ! Гэмгүй нэгнээ алж байна. Итгэмээргүй юм. Тэгэхээр энэ хүмүүс энд байх ёсгүй. Тэд бидний эрин үед, бидний дэлхий дээр байх ёсгүй. Тэд бол тамынх. Одоо та нар ойлгож байгаа. (Тийм, Багш аа.) […]

(Багш аа, бидэнд хуваалцах олон сайхан мэдээ бий.) Асуултууд дуусаж ээ дээ? (Тийм ээ, Багш аа.) Хэл хэл. Сайн мэдээ ямагт сайхан. Мэдэхсэн гэхээс би тэсэн ядаж байна. (За, Багш аа.)

(2022 оны 4-р сарын 2-ны бямба гарагт Украины талын хэлэлцээрийн төлөөлөгч Дэвид Арахамиа орон нутгийн ТВ-д өгсөн ярилцлагадаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон түүний өрсөлдөгч, Владимр Путин нар удахгүй Туркт нүүр тулан уулзаж энхийн хэлэлцээр хийнэ гэжээ. Мөн Оросын хэлэлцэгчид Путин, Зеленский нарын хэлэлцээрийн баримт бичгийн эхийг баталсан хэмээн Арахамиа нэмж хэлсэн байна.)

Үүгээр тэд энх тайван сахиулах байх гэж найдацгаая. (Жаахан ч гэсэн найдвар байна, Багш аа.)

Өөр юу байна? (Украины Батлан хамгаалах дэд сайд Киев мужийг бүхэлд нь тус улс эргүүлэн авлаа, Оросын хүчин гол хотуудаас цэргээ татлаа хэмээн мэдэгдсэн.) Сайн хэрэг.

(Дараагийн сайн мэдээ, Багш аа. Америк Украин руу зөвлөлтийн танкуудыг хүргэхэд тусална гэсэн.) Эцэст нь үү? Эцэст нь нэг юм. Бусдыг бараг цадтал нь идүүлчхээд, цадсан хойно нь “Энд дахиад байна!” гэх юм уу, “Бүр сайн нь айсуй!” гэдэг хүмүүс ийм л инээдтэй шүү дээ. (Яг үнэн.) Бас п Францис Путиныг одоо л шүүмжилж, буруушааж байна. (Хөөх.) Өө, өмнө нь хаана байсан юм бол? (Харин тийм ээ, Багш аа. Яг үнэн.) Тэд бүгд хүн юм аа гэхэд урваж хөрвөсөн хүмүүс юм. Үргэлжлүүлээрэй.

(Нэмж хэлэхэд АНУ анх удаа Укрианд танк хүргэхэд тусалж байгаа бөгөөд) Гайхах зүйл алга. Өө, гэнэтийн юм аа! “Хөөх, ямар гэнэтийн юм бэ!” гэх ёстой байх л даа. (энэ нь Орос Украин руу дайрснаас хойш ерөнхийлөгч Володимир Зеленский Барууныхнаас хүсэх хүсэлтээ шинэчлэн танк болон онгоц илгээгээч гэснээс хойш анх удаа юм. Тэгэхээр тийм л дээ.)

Тэр аль дээр л хүссэн шүү дээ. (Тийм. Тэгсэн, үнэн.) Харин одоо Орос ухарч (Тийм.) олон зэр зэвсэг, танк зэргийг хүртэл үлдээж байна. Эзэлсэн зарим хотуудыг мөн орхиод байгаа. Гэтэл одоо тэд танк сэлттэй ирнэ гэх юм. Тийм. Хөөх, яасан сайн жүжиг вэ! (Тийм. Одоо дэндүү оройтсон.) Ямар сайн нэгдсэн тоглолт вэ. (Тийм.) Баярлалаа.

Дэлхийн энэ бүх удирдагчид, удирдагч гэгдэж буй хүмүүс тун инээдтэй, цэцэрлэгт явбал таарах хэмжээний ухаантай, эсвэл дүлий мунхаг, тэнэг, согогтой гэж би хэлсэн дээ. Тархигүй, эсвэл тархи нугас нь гэмтсэн байх. Өөр зүйл бий юү? (Байгаа.) Хэл дээ.

(Урьд нь Украин өөрсдөө цахилгаан үйлдвэрлэхийн зэрэгцээ Орос болон Беларусаас цахилгаан авдаг байсан. Дайралт эхэлснээр оросууд Украины зарим цахилгаан станцыг эзэлж, мөн Оросоос цахилгаан нийлүүлэхээ зогсоосноор) Тийм ээ. (Зарим газар цахилгаан тасарсан.) Тийм ээ. (Сайхан мэдээ гэвэл Белги дэх ENTSO-E компани Украиныг Европ тивийн ихэнх хэсгийг холбосон цахилгаан сүлжээнд холбож өгчээ.) Хөөх, тэднийг адислаг. (Украиныг ийнхүү цахилгааны бас нэг чухал эх сурвалжтай холбосноор Орос болон Беларусын цахилгаан станцуудаас хараат байдгийг эцэслэж байгаа юм.) Тэд аль эрт ингэх ёстой байсан юм. (Тийм. Яг үнэн.) Тэд улам бие даасан болох хэрэгтэй. За яах вэ. Хоосноос дээр. Хожуу ч гэсэн оргүйгээс л дээр. (Яг үнэн. Тийм ээ, Багш аа.)

(Тэд аль эрт төлөвлөж байсан, Багш аа. Харин дайралт болсноор тэд хурдасгаж одоо гүйцэтгээд байгаа нь энэ.) “Удаан төлөвлөж.” Өө, мэдээж хэрэг. Яг л НАТО Украиныг зөвшөөрөх хэдий ч тэдний журмаар хэзээ гэдэг нь мэдэгдэхгүй шиг. (Тийм, үнэн.) “Удаан төлөвлөж.” ЕХ мөн гишүүнээр элсүүлэх гэж удаж байна. (Тийм.) Тэд удаж байна. Бурхан минь. Оросууд угаалгын өрөөнд нь орж ирэх хүртэл хүлээсний эцэст тэд цаг байхгүй гэж ойлгох нь. (Тэгэх нь, Багш аа.)

Европын Холбоо, Америк болон бусад тэрхүү хүчирхэг гэгчид бүгдээрээ Украины дайнаас үнэхээрийн асар их, маш том сургамж авна гэж би найдаж байна. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл тэд одоо сэрж илүү бие даасан байж сурах болно. АНУ-ын засгийн газар нөөц газрын тосоо гаргаж байх жишээтэй. (Яг тийм.) Гэвч энэ дуусашгүй юм биш. Иймд тэд газрын тос болон байгалийн хийн хангамжид Трампын үеийнх шиг хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. (Тийм ээ, Багш аа.) Эс бөгөөс тэд эргээд л Оростой урьдынх шиг найзархана. Урьдын сайхан харилцааг сэргээнэ.

Өөр хэн нэгнээс юм уу, хэсэг бүлэг хүмүүсээс хэрэгтэй зүйлээ аваад байх нь дандаа үргэлжилнэ гэж үгүй. Цаг ямарт чадах чинээгээрээ өөрсдийгөө болгох хэрэгтэй. Бие даасан бай. “Бурхан хүртэл өөртөө тусалдаг хүнд тусалдаг” гэдэг. (Яг үнэн. За, Багш аа) Бурхан хүртэл шүү! Энэ эгэл ертөнцийн ашиг харсан хэсэг улс төрчдийн талаар ярих ч юм биш. (Тийм ээ.)

Бүгд л мөнгө, ашиг, ая тухын төлөө юм. Тийм болохоор л тэд байлддаг. Тиймээс л тэд улам их газар нутаг, улам их татвар авч амьдралаа тансаг байлгахыг хүсдэг. (Тийм.) Путин л гэхэд маш их өмч хөрөнгөтэй гэдгийг эрэн сурвалжлах сэтгүүлчид олж мэдээлсэн. Түүнд бүр 700 сая долларын дарвуулт онгоц, энд ч хауснууд, тэнд ч амрагийнх нь, хүүхдийнх нь байр гэх зэрэг зүйлс байдаг гэнэ. (Тийм, Багш аа.)

Тийм болохоор л тэр эрх мэдлээ орхиж чаддаггүй. Тэд юу ч биш болно. Тэд нар ядуурна. (Үнэн. Тийм.) Үүнийг тэд тэвчиж чадахгүй. (Тийм, Багш аа.) Тэгээд л тэд үхэн хатан зүтгээд байгаа хэрэг. Өөрсдийн амьдрал үхлээр биш, бусдын амьдрал үхлээр өөрсдийгөө оршин тогтнуулж байна. (Тийм, Багш аа.) Энэ бол туйлын бузар, амиа бодсон, маш хүнээс гажууд явдал. (Тийм.) Өөрийн ая тухын төлөө бусдыг бүгдийг нь золиосолж байна. (Тийм, Багш аа.) Тэд дарвуулт завиа, эд хөрөнгөө, асар их мөнгөтэй банкны дансаа, ер нь байгаа бүх зүйлээ явуулчхаж чадахгүй.

Тэтгэвэртээ гарсны дараа юм уу, эрх мэдэлтэй байхдаа ядуу байсан удирдагч би ер харж байсангүй. (Тийм, үнэн.) Эрх мэдэлтэй байхдаа энд тэнд нууц тохироо, элдэв зүйл хийж сая сая доллартой болчихно. Тэгээд баяжаад тэтгэвэрт гардаг. Яг л Байден, түүний хүү хоёр шиг. (Тийм ээ, Багш аа.) Үргэлж л үгүйсгэдэг. CNN бүр баримттай нь дэлгээд банкан дахь гарын үсэгтэй данс болон зөөврийн компьютер зэргийг гаргаж ирсэн шүү дээ. (Тэгсэн. Тийм ээ, Багш аа.) Гэтэл Байден, “Өө, асуудалгүй ээ” гэсээр. Түүний хүүгийн бизнес зүгээр гэсэн. Одоо харин хэвлэл мэдээлэл “Зүгээр биш” гэж байна. (Одоо тэд хэлж байна.) (Тийм.)

Одоо тэд хэлж байна. Сонгууль дууссан болохоор одоо аюулгүй. (Тийм.) Сонгууль дууссан. (Тийм. Тийм, яг үнэн.) Байден, түүний гэр бүл бүл зэрэг нь хэдийнээ Цагаан Ордонд суурьшчихсан. Одоо тэднийг хэн ч тэндээс зайлуулж чадахгүй гэж бодож байгаа. Одоо Трампыг л мөшгөж байна. Тэд харин Байдены хүүг бас мөшгөх хэрэгтэй шүү дээ. (Тийм ээ, Багш аа.)

Сонгуулиас өмнө тэд энэ бүхнийг дарсан. Тэд энэ талаар санаатайгаар хэвлэн нийтлэхийг огт хүсээгүй нь Трампыг зайлуулахын л төлөө байлаа. (Тийм, яг үнэн.) Тэд ийм ерөнхийлөгчтэй байх гавьяагүй. Тэд ерөнхийлөгч Трамп шиг ерөнхийлөгчтэй байх гавьяагүй гэж би хэлэх байна. (Яг үнэн, Багш аа.) (Тийм ээ, Багш аа.) Хожигдсоноороо тэр хожигдоогүй харин тэд алдсан юм. (Үнэн. Тийм.) Тэдэнд тийм гавьяа байхгүй.

Нэг үгээр хэлбэл би түүнийг эргэж ирээсэй гэж залбирахгүй байгаа. Яадаг ч бай. Тэдний хувь заяа ямар байна, тэдний үйлийн үр ямар байна гэдгийг харуулсан зүйл л болно. (За, Багш аа.) Хэрэв тэд чин сэтгэлээсээ залбирч, түүнийг үнэхээр үгүйлж, түүнийг үнэхээр үнэ цэнтэй гэж мэдэрвэл магадгүй Диваажин түүнийг эргүүлэн илгээх байх. (Өө.) Гэхдээ би одоо итгэлтэй биш байна. Хэтэрхий байна. Дэндүү их тэнэглэл цаг үргэлж зогсолтгүй үргэлжилж байна! (Тийм, Багш аа.) Зогсолтгүйгээр.

Путин Украин НАТО-д элсвэл НАТО-г хананыхаа цаанахан ирсэн гэсэн үг гэж санаа зовж байна гэж байсан шиг. Гэтэл Украиныг гишүүнээр аваагүй. (Аваагүй.) Тэд үүнийгээ шулуухан хэлсэн, нэгдүгээрт. Хоёрдугаарт, тэр бүхэл бүтэн улсыг бөмбөгдөж байхад НАТО ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Энэ нь түүний улсыг НАТО-гийн ямар ч гишүүн сүрдүүлээгүй гэдгийг харуулж байна. (Яг тийм. Тийм ээ.) Гэтэл тэр үргэлжлүүлэн алж хөнөөж байна. Өөрийн цэрэг армийнхнаа болон украинчуудыг алж хөнөөж байна. (Тийм, Багш аа.)

Одоо тэр дайнд ялагдсанаа мэдэж байгаа. Огт утгагүй зүйлийн төлөө маш олон цэрэг нь амиа алдлаа. Тэр үлдсэнийг нь өрөвдөх ёстой. Тэгээгүй! Тэр улам олон цэрэгтэйгээр дайныг үргэлжлүүлсээр байна. (Тийм, Багш аа.) Өө, Бурхан минь. Тэр чөтгөр байсан ч, үгүй байсан ч там хүртэл түүнийг дахин гаргах гэж үүдээ хэзээ ч нээхгүй. (Хөөх.)

Хэрэв тэд үй олноор хөнөөх, үхлийн аюултай зэвсгүүдийг зохион бүтээгээгүй байсан бол дайны хор хөнөөл бага, зовлон бага учруулж, урт хугацааны уршиг бага байх байсныг та нар харж байгаа биз. Хүмүүс эрт дээр үеийнх шиг чулуу, жад сэлтээр байлдаад үхлээ гэхэд ингэж үй олноороо үхэж үрэгдэхгүй байх байсан. (Тийм ээ, Багш аа. Тийм.) Хиймэл дагуулаас авсан зургаас харахад хотын иргэд Орос цэргүүдийн гарт гудамжинд хаа сайгүй, дор хаяж 400 хүн алагдаж тэндээ хэдийнээ олон долоон хоногийн туршид байсан гэдэг нь харагдсан. (Тийм, Багш аа.)

Гэтэл Оросын тал үгүйсгэж тэднийг явсны дараа үхсэн гэж хэлсэн. Энэ худлаа. Учир нь хиймэл дагуулын зурагт үлдэж. Мөн тэндээ хэдэн долоон хоног болсон гэдэг нь тэднийг явсны дараа биш, явахаас нь өмнө үхсэн гэсэн үг. Тэд үүнд украинчуудыг буруутгахыг л хүссэн хэрэг. Хиймэл дагуул зурагт буулгасан болохоор тэгээд нэмэр болохгүй.

Ай, Орос улс. Бурхан минь, итгэх арга алга. (Тийм ээ, Багш аа.) Би Путины энэ дэглэмийн байгаа байдалд итгэж чадахгүй байна. Бүү мэд дээ, Путин юм уу, коммунизм нь залуу цэргүүдийн тархийг угаагаад хэнийг ч хамаагүй алдаг зүрх сэтгэлгүй болгочхож. Тэд бүгд энгийн хувцастай жирийн иргэд, хүүхдүүд хүртэл дунд нь байсан. Мөн заримынх нь гарыг алахаасаа өмнө цаазаар авч байгаа маягтай хүлчихсэн байсан. Бас тэд тамласан байсан.

Санаанд багтамгүй юм. Ямар ч зүрх сэтгэлгүй. Жинхэнэ чөтгөрийн үйл. (Яг тийм. Тийм ээ.) Дэлхий нүдээ нээнэ гэж найдъя. Учир нь тэд Украинд туслахгүй бол тэдэнд яг адилхан зүйл тулгарна, тэдний амь нас, хувь заяанд удахгүй адил зүйл тохиолдоно. (Яг үнэн. Тийм, Багш аа.)

За. Өөр зүйл байвал хэлээрэй. (Өөр нэг мэдээ гэвэл, Литва улс дотоодын хэрэгцээгээ хангахын тулд Оросоос байгалийн хий импортлохоо зогсоосон. Үүгээрээ Оросоос нийлүүлэлт авалгүй бие даасан байдлаа баталгаажуулсан Европын анхны улс болж байгаа юм.) Зөв дөө. Сайн байна. (Мөн Conexus Baltic Grid-ийн гүйцэтгэх захирал Улдис Барисс Латвийн радиод “Дөрөвдүгээр сарын 1-нээс Латви, Эстони, Литви улсууд Оросоос байгалийн хий авахаа зогсооно” гэж хэлсэн.)

Маш сайн. Маш сайн. Харав уу? Заавал шаардлагатай биш байгаа биз дээ. Тэд шаардлагатай л гэж бодсон хэрэг. Зуршил төдий. (Яг үнэн. Тийм, Багш аа.) Зуршил, залхуу байдлаас болсон. Тэд хэтэрхий тав тухад автаж. (Тийм, Багш аа.) Яах гэж түвэг удна гэж? Тэдэнд мөнгө, сайхан байр суурь, тэтгэвэр, гарцаагүй баталгаатай байхад яах гэж ямар нэг зүйлийг өөрчлөн ард түмнийхээ байдлыг сайжруулах билээ? (Яг тийм. Тийм ээ, Багш аа.) Яадаг ч байсан тэд дажгүй л байх болно.

Харин Украинд парламентын зарим гишүүд нь хүртэл буу барин тулалдаж байгаа. Тэдний өмнөх ерөнхийлөгч Порошенко билүү, тэр ч бас адил. Украины өмнөх ерөнхийлөгч нь армийнхантайгаа хамт тулалдахаар явсан. Бас ердийн үед армид зүтгэдэггүй засгийн газрынх нь зарим хүн ч мөн адил байлдахаар явцгаасан. (Тийм.)

Украины дайнд сайн тал гэж байдаг юм гэхэд тэр нь Украины ард түмний нэгдмэл мөн чанарыг дэлхийд илтгэн харуулсан явдал боллоо. (Тийм, тэглээ.) Өөрөөр хэлбэл дэлхий дахинаа илхэн шилдэг жишээ болж чадлаа. (Тэглээ, Багш аа.) Буддагийн сургаалд “Зэвсэг хэрэглэж, алж хөнөөж болохгүй” гэх зэргээр сургадаг хэдий ч эгэл ертөнцийн хувьд тэд шилдэг нь юм. (За, Багш аа.) Тэд тулаанд нэгдэж ард түмнээ хамгаалж байна. Энэ бол маш эрхэм ариун явдал. Өөрийн амь насыг бусдын амь амьдралын төлөө золиосолно гэдэг бол энэ дэлхийд байж болох хамгийн том золиос юм. (Тийм ээ, Багш аа.) Туйлын золиослол. (Тийм.) Гэр бүлийн гишүүд хүртэл бие биеийнхээ төлөө ингэж чадамгүй. (Тийм ээ, Багш аа.)

Тийм учраас би тэднийг магтаж байгаа юм, дайныг хүсэж буйдаа биш. (За.) Би тэдний эрхэм ариун сэтгэлийг магтаж байна. Тэд ердөө эгэл хүмүүс. (Тийм ээ, Багш аа.) Тэгээд ч гэсэн тэд бусдын амь насны төлөө амиа золиосолж байна. (Тийм ээ, Багш аа.) […]

Хэл дээ, өөр юу байна? (Багш аа, Украины сайн дурынхан Украины зүүн өмнөд хэсгийн Запорожье хотод өнгөлөн далдлах тор нэхэж, сум нэвтэрдэггүй хантааз урлаж байгаа. Тус улсын олон сайн дурынхан армийг гар хийцийн хамгаалалтын хэрэгслээр хангахын тулд түр зуурын үйл ажиллагаа явуулж байна.)

Учир нь тэдэнд барууны орнуудаас хангалттай хангамж ирэхгүй байгаа. (Тийм ээ.) Тэдэнд хангалтгүй хэвээр байна. (Тийм ээ. Тийм ээ, Багш аа.) Америкчууд энэ тэрийг амласан ч гэсэн. Заримдаа Украин “Бид та бүхний дэмжлэгт талархан, бидэнд хангамж илгээхийг хүсэж байна. Гэхдээ бидний хүлээн авсан зүйл тэр биш юм” гэдэг. Тэд ажилладаггүй юм уу хэтэрхий хуучирсан зүйл илгээдэг байх л даа. (Тийм ээ.) Ажиллахгүй байна. Тэд өөрсдийгөө хамгаалахад, Оросоос, яг үнэндээ Путинээс чөлөөлөгдөхөөр байлдахад нь Украинд туслахын тулд өөрсдийн гараар хийсэн, зохион бүтээсэн чадах бүх аргаараа л хичээж байна. (Тийм ээ.)

Оросын ард түмэн энэ талаар сайн мэдэхгүй. Тэд дайныг хүсэхгүй байгаа. Хэн ч дайныг хүсэхгүй. Ямар ч хэвийн хүн дайныг хүсэхгүй. (Тийм шүү, Багш аа. Тийм ээ, зөв.) Хүсэхгүй. Яагаад? Юуны төлөө? Хэрэв ширээн дээр чинь хангалттай хоол хүнс байгаад, хүүхдүүд чинь сургуульдаа амар амгалан явах боломжтой бол яагаад дайныг хүсээд байгаа юм бэ? (Тийм ээ, Багш аа. Яг үнэн. Тийм шүү.) Энэ чиний хувьд юу юм бэ? Зөвхөн чи л үхэж, үр хүүхдээ өнчрүүлэн, эхнэрээ бэлэвсэн үлдээж болох юм. (Тийм ээ, Багш аа.) Ямар ч хэвийн хүн үүнд дургүй байх болно. Улс төрийн үзэл бодолгүй, энх тайвныг эрхэмлэдэггүй байсан ч хэзээ ч ингэж бодохгүй. (Тийм ээ.) Дайнд явж, бусдыг ална гэж хэзээ ч бодохгүй. (Тийм ээ, Багш аа.) Үүнийг зүгээр л тэнэг, гайтай удирдагчид хүчээр тулгасан хэрэг. (Тийм ээ.)

Оросын ард түмэн, өөрсдөө, үнэнийг мэддэг хүмүүс Путиныг үзэн яддаг. (Тийм ээ.) Иймд тэр болгоомжтой байх хэрэгтэй. Тэр бүр удахгүй алагдаж ч магадгүй. За, ямар ч байсан хамаагүй, тэр өвчтэй гэсэн мэдээлэл байна. Удаан хугацаанд, олон жилийн турш нууц хорт хавдартай байгаа гэсэн. (Өө, хөөх.) (Бамбай булчирхайн хорт хавдар.) Бамбай булчирхай, энэ чинь хоолойн хэсэгт байдаг биз дээ? (Тийм ээ.) Учир нь тэр маш муу зүйл ярьдаг. Хүмүүсийг гарч алахыг тушаадаг болохоор тэрнээс юу хүлээх билээ дээ. (Яг тийм. Тийм шүү, Багш аа.) Хүмүүсийн газар нутгийг булаан авч, хөнөөж, хоолойг нь огтолж, эд хөрөнгийг нь, эрх чөлөөг нь, амар амгаланг нь булааж байна. Түүнийг одоо хүртэл үхээгүй байгаад би гайхаж байна. (Тийм ээ, Багш аа.) Там дахь үйлийн үр. Энэ нь түүнд ямар ч өршөөл үзүүлэхгүй.

Тэр өвчтэй байх ёстой бөгөөд эмч нар нь голдуу түүний ойр байдаг. (Тийм ээ, Багш аа.) Холоос нисэж очдог. Гэтэл тэр үйлдсэн үйлийн үр, гэм нүглээ гэмшин, залбирахын оронд бүүр нэмээд хохироож байна. Тэр буга-хүмүүсийг эврийнх нь төлөө хохироосон. Тэд эврээс нь цус авч, түүндээ ордог. (Өө!) Түүний ванныг хэчнээн эвэр дүүргэхийг төсөөлөөд үз дээ. (Хөөх) Тэр маш их цангадаг тул цусыг нь уудаг байх. (Өө, Бурхан минь! Өө, хөөх.)

Түүний өвчний тухайд тэр бамбай булчирхайн хорт хавдраасаа болж сэтгэлзүйн эмгэгтэй болсон. Гэтэл тэр хорт хавдраа эдгээх гэж гэм зэмгүй хөөрхий буга-хүнийг хохироож цусаар нь баннаа дүүргэж орсоор л байгаа. Тэр цустай баннд орох тусам улам бүр өвдөх болно. Шударга бусаар хохирсон амьтан-хүний цус, өвдөлт зовлон, үзэн ядалт түүний тархинд нэвчин түүнийг улам өвчлүүлж байгаа. (За, Багш аа.) Хөөрхий амьтан-хүмүүс. Энэ цусанд шунасан мангасыг харж байгаа биз.

Яг л адгийн Францис шиг. Тэр түүхий стейк, тэр бүү хэл “мүү” буюу амьдаар нь, амьд мах идмээр байна гэдэг. Өө, Бурхан минь. Ой гутмаар. Ай, энэ бүх чөтгөр хүн төрөлхтнийг хохироохоо хэзээ больж, там руугаа буцах юм бол? Өө, Бурхан минь. Чөтгөрүүд шинэ цусанд дуртай.

“Canal de las Estrellas-ийн мэдээ Сурвалжлагч (f): Хурлаар орж, Пап болж сонгогдохоосоо хоёр хоногийн өмнө кардинал Бергоглио 30 жил нөхөрлөсөн кардинал Хавиэр Лозано Барраганы гэрт хооллосон юм. Ромд зочлох бүрдээ тэр түүнтэй хамт хооллодог.

Эмэгтэй (f): Түүнийг энэ сандал дээр сууж байхад нь би түүнээс махаа яамаар байгааг асуусан... Тэгтэл тэр над руу хараад, “Би мөөрүүлмээр байна.” гэсэн. Би гайхаад түүн рүү харж, “Мөөрүүлэх ээ?” гэхэд тэр “Тийм ээ. Түүхий!” гэсэн. Би “мөөрүүлнэ” гэдэг нь түүхий биш өөр утгатай гэж бодож байлаа. Тэгээд би дотогш ороод түүнд гаргаж өгөхөд тэр дуртай идсэн.”

Тэр яагаад хээр гарч үхэр-хүнийг иддэггүй юм бэ? Учир нь одоо ч гэсэн “мөөрүүлсэн” хэвээр байна. Үнэхээр муухай, бусармаг. Бүр мах идэх ч хангалтгүй, тэр үүнийг түүхийгээр нь хүсэж байна! (Тийм, Багш аа.) Үнэхээр харгис юм аа. (Тийм ээ.) Чулуун зэвсгийн үе шиг. (Тийм ээ.) Хүмүүс зүгээр л очиж хооллохоор амьтан-хүмүүсийг иддэг байсан Чулуун зэвсгийн өмнөх үе ч гэсэн. Тэд галыг хараахан мэддэггүй байсан. (Тийм ээ, Багш аа.)

Балиар! Одоо та нар түүнийг бузар гэдгийг нь мэдлээ. (Тийм ээ, Багш аа.) Түүний хэн болох талаар ахуй ойлголттой байх албагүй. Үүнийг хараад та нар мэдэх болно. (Яг тийм. Тийм ээ, Багш аа.) Бурханы бүтээл болох өөр амьд төрөлтний махыг, шинэхэн алсан махыг идэж баясдаг ямар гээч хувраг вэ? (Тийм ээ. Тийм шүү.) Библид хүртэл Бурхан “Би малын бүх тэжээлийг бэлдлээ.”, “Би та нарт туслаг гээд амьтдыг бүтээлээ.” гэж хэлсэн байдаг. (Тийм ээ, Багш аа.) Тэр үүнийг цээжээр мэддэг байх ёстой. Үгүй юу? (Тийм ээ. Тийм, Багш аа.)

Ямар гээч адгийн пап вэ? Энэ бол пап биш, баас байх. Уучлаарай. Үгүй ээ, би уучлал гуйхгүй. Тэр бол өтгөнөөс ч дор. Өтгөнийг хүмүүс бордоо болгон хэрэглэж болно. (Тийм ээ, Багш аа.) Энэ нь хэнд ч хор хөнөөл учруулахгүй. Гэхдээ тэр бол дэлхийг сүйтгэж, хүн төрөлхтөнд хор хөнөөл учруулж буй бузар нэгэн. Тэгээд одоо дараа нь нөхцөл байдал таатай, тохиромжтой, ашигтай байх бүрд тэр тухайн үеийн чиг хандлагатай зүйл хэлэх болно. (Тийм ээ, Багш аа.) Украины дайнаас хойш удаан хугацаа өнгөрөөд байхад одоо эцэст нь тэр ямар нэг зүйл хэлж байна. Бас тийм ч их биш ... Тэр зүгээр л нялхсын дайн шиг гэж хэлсэн. Ингээд л боллоо. (Тийм ээ.) Түүнээс илүү юм юу ч хэлээгүй. Нялх хүүхэд. Өршөөж болох хүүхэд шиг. (Тийм ээ, Багш аа.)

Ээ чааваас даа. Ёстой балиар. Тэдний тухай ярих болгондоо би бөөлжмөөр болох юм. Би үнэхээр нулиммаар байна, нээрээ. Үүнийг амандаа оруулмааргүй байна.

“BBC-ийн мэдээ 2022.4.4 Сурвалжлагч (m): Ирина Костенко 3-р сарын 10-ны тухай ярихыг хүсчээ. Тэр өдөр бол Оросууд түүний цорын ганц хүү Олексийг хөнөөсөн өдөр юм. Тэр хоёр энд түүний ажлаас ердөө 500 метрийн зайд амьдардаг байв, тэр гаражид дугуй засдаг байжээ.

Орчуулан дуу оруулав (f): Маш их өвдөж байна.

Сурвалжлагч (m): Ирина ганцаараа Олексийн цогцсыг зам дээрээс авч түрдэг тэргээр авчирсны дараа цэцэрлэгт оршуулжээ. “Би булшийг нохдоос хамгаалахын тулд хөнжлөөр хучсан. Түүнийг авсанд хийж чадаагүй. Би түүнийг хивсэнд ороох хэрэгтэй болсон." Таван долоо хоногийн дайн, гэхдээ нэг гэр бүлийг устгахад нэг хором л хангалттай. Ирина хүүгийнхээ өөр нэг зургийг олсон. "Энэ бол миний хайр", "миний хайрт" гэж тэр хэлэв.

Сурвалжлагч (f): Оросын пуужинд оногдсон жирийн нэгэн айлын урд цэцэрлэг рүү Олег Сварк намайг аваачлаа. Түүний хоёр настай хүү Степан нуранги дор булагдсан байв. “Тэр одтой даавуунд унтахыг хүссэн учраас шинэ даавуутай орондоо унтсан. Эхнэр маань түүний төлөө үүнийг оёж өгсөн юм. Тэр унтсан бөгөөд тэр дахин сэрээгүй. Тэрээр эрч хүчтэй, тоглох дуртай байсан ч сүүлчийн өдрүүдээ газар доор, тэсрэх бөмбөгнөөс нуугдаж өнгөрөөсөн; хайраар тордсон цэцэрлэгт биш." ”

Тэдгээр бүхий л удирдагч гэгдэх хүмүүс үнэхээр хүйтэн цустай юм, баас Францистай адил, энэ бол нялх хүүхдүүдийн дайн гэж хэлж байна. Хэрхэн ийм байж болох вэ? Энэ нь зүгээр л хүүхдийн дэггүй тоглоом шиг сонсогдож байна гэнэ. Энэ чинь тоглоом биш, Бурхан минь. Энэ нь томоогүй хэрэг биш. Энэ бол бүхэл үндэстний сэхэх мөхөх асуудал. (Тийм, Багш аа.) Бас өөр нэг удирдагч хаа нэгтээ ийн хэлсэн байсан: “Бид энэ дэврүү айлган сүрдүүлэлтэд автахгүй.” Магадгүй Ерөнхийлөгч Зеленскийн ард түмнийхээ төлөө тусламж хүссэн чин сэтгэлийн гуйлтад ийн хариу өгсөн байх. (Тийм.)

Бурхан минь! Дотор муухайрмаар юм, та нар мэдэж байна уу? (Тийм.) Дотор муухайрч байна. Тэдний нүдний өмнө хүмүүсийн хүүхдүүд, эмэгтэйчүүд, хүний амь үрэгдэж байна, гэтэл тэд үүнийг хүүхдийн тоглоом, хүүхдийн дэггүйтэл гэж нэрлэсэн. Нялх хүүхдийн тоглоом гэнэ шүү.

Өөр бусад нь “Энэ бол дэврүү айлган сүрдүүлэлт” гэсэн байна. Юун утгагүй зүйл вэ? Ямар гээч чөтгөрийн яриа вэ? (Тийм.) Тэд бүгд. (Тийм, Их Багш аа.) Өө Бурхан минь. Ой гутмаар. Үнэхээр дотор муухайрмаар. Жигшмээр. (Тийм, үнэхээр.)

“Sky News-ийн мэдээ 2022.3.26 Сурвалжлагч (f): Үүнийг олж мэдсэн хүмүүс хар дарсан зүүд мэт бодит байдал байсан тухай ярина. "Тэнд там байна. Энэ бол там" гэж энэ ээж бидэнд хэлж байна. “Хүүхдүүдийн минь загалмайлсан эх одоо ч байгаа. Хамгаалах байрнаас гарах боломжгүй. Хоол, хий, цахилгаан байхгүй. Яг л Мариуполь шиг. Бүгд таслагдсан." Тэд сандарч, айж байна. Үлдсэн хүмүүс амьдрахын төлөө тэмцэж байгаа тул оршуулгын зан үйлүүдийг буудлага дунд бөөнд нь хийж байна. Энд байгаа хүмүүсийн хувьд энэ бол жинхэнэ амьдрал биш юм. Зүгээр л амь зогоож байна.

Жолооч (m): Манай оронд таны тус хэрэгтэй байна. Амжилт хүсье.”

Тэд тэдний толгой дээр тэсрэх бөмбөг нисэж ирээд унахыг, эсвэл орон гэрүүд нь сүйрч, хүүхдүүд нь алуулж, эхнэрүүд нь хүчиндүүлж, хотууд нь бүхэлдээ газартайгаа тэгшлэгдэхийг хүлээж, дараа нь л ийм ёрын зүйлс хэлснээ ухаарч эргэцүүлэх юм гэж үү? Тийм хорон муу санаатай гэж үү? (Үгүй гэж найдаж байна.) Энэ нь тэдэн дээр эргээд ирнэ дээ. Юу тарина, түүнийгээ хураана гэж. (Тийм, Багш аа.) Үнэхээр хүйтэн цустай. (Тийм, үнэхээр.) Хэрэв тэдэнд арай илүү өрөвч сэтгэлээр, итгэл найдвар өгмөөр, тайвшруулмаар үгс байдаггүй юм бол, зүгээр л амаа хамхих нь дээр байсан юм. Хэн ч тэднийг ямар нэг юм хэлээч гэж уриагүй. (Тийм, Багш аа.)

Хэрэв тайвшруулах гээгүй юм бол, үгээрээ хүмүүсийг бүү өвтгө. Учир нь энэ ч бас дайнтай төстэй. Хүмүүсийн сэтгэл нь өвдөж, бие нь өвдөж, шархадсан байтал, тэдний шархан дээр давс цацах ёстой юм гэж үү? (Үнэхээр аймшигтай.) Тиймээс тэд бол дотно гаднагүй аймшигтай. Тэд яг л Путинтэй адил муу хүмүүс, өөр байдлаараа. (Тийм, Багш аа.) Би ийм зүйл хэлж байгаадаа огтхон ч уучлалт гуйхгүй. Би үүнийг дахин дахин хэлнэ, - сая удаа хэлнэ, огтхон ч харамсахгүй. (Тийм, Багш аа.)

Өөр зүйл байна уу? (Тийм, Багш аа. Европын Холбоо руу ирж буй Украины сая сая дүрвэгсдэд зориулан, ЕХ-ноос дүрвэгсдийн эрүүл мэнд, орон сууц, ажил эрхлэлт, боловсрол, нийгмийн оролцоо зэрэгтэй холбоотой зардалд ашиглах боломжтой 3.4 тэрбум еврогийн санхүүжилтийг гишүүн орнууд руу гаргажээ.)

Тийм, тийм. Тэд мөнгөтэй. Энэ нь тийм сүртэй зүйл биш. (Тийм, Багш аа.) Энэ нь сүртэй ажил биш. Тэд Украиныг энэ хувь тавилангаас, гуйлгачин, дүрвэгсэд болохоос нь хамгаалах ёстой байсан юм. Тэд Крымын хэрэг болох үед л аль эрт хамгаалах ёстой байсан юм. (Тийм Багш аа.) Одоо биш. Одоо тэд зүгээр л өрөө төлж байна, ичгүүргүй байсныхаа төлөө, хүнлэг бус хандлагынхаа төлөө, хөрш улсынхаа зовлонг үл тоосныхоо төлөө. (Тийм, Багш аа.)

Би тэднийг магтахгүй, огтхон ч. Тэд үүнээс илүү хийсэн байх ёстой байсан, аль эрт, эрт дээр үед, Крымыг булаан авах үед, эсвэл Оросууд булаан авна гэж сүрдүүлж байх үед. (Тийм, Багш аа.) Тэд юу ч хийгээгүй. Ийм зүйл болохыг зөвшөөрсөн. Донбасст хэрэг гарахыг, Украин орныг бүхэлд нь зовоохыг зөвшөөрсөн. (Тийм, Багш аа.)

Тэгээд одоо маш буяны төрлийн систем шиг тараах материалууд өгөөд л. Дэлхийг удирдагчид гэгдэгч тэдгээр бүх хүмүүсийг бодохоор миний дотор муухайрч байна. Тэд бүгд огцорвол таарна, тэд явах ёстой, гэртээ харьж өөрсдөө ногоо тарьж идэх хэрэгтэй. Учир нь одоо Украин ногоогоор хангаж чадахгүй болсон. Багассан. (Тийм, Багш аа. Үнэн шүү.) Ингэх нь тэдэнд маш амар. Тэд зүгээр л тариаланчдад газар өгөөд тариа тариулдаг. Тэд өөрсдөө үүнийг хийдэггүй, тиймээс тэд энэ нь ямар хэцүү ажил гэдгийг мэддэггүй, хөршүүд нь тэднийг тэжээх, үр хүүхдүүдийг нь тэжээх, өөрсдийгөө тэжээх ямар үнэ цэнтэй ажил хийдгийг тэд мэддэггүй. (Тийм, Багш аа.)

Ау Лак (Вьетнам)-т, бид “Ăn trái nhớ kẻ trồng cây. Nhờ ai vung xới cho máy được ăn.” гэж хэлдэг. Энэ нь “Хэрэв та жимс идвэл, үүнийг тарьж ургуулсан хүмүүст мөн модыг нь арчилж танд идэх жимс ургуулсанд талархах ёстой” гэсэн утгатай. (Тийм, Багш аа.) Европт хэн ч Украинд талархдаггүй бололтой. Одоо тэд зүгээр л жаахан юм тарааж байна. Мэдээж тэд маш их мөнгөтэй. Зүгээр мөнгө өгөх нь амар байгаа. (Тийм, Багш аа.) Тэд магадгүй Украины дүрвэгсдэд тусалж байгаадаа бахархаж байгаа даа.

Бурхан минь, Диваажин бүхнийг харж байгаа. Тэдгээр хүмүүс ийм сул дорой гэдгийг – зүгээр л ашиг хонжоо, нэр хүндийн төлөө дээр суучихсан. Тэднээс сайн зүйл юу ч гарахгүй юм. (Тийм, Багш аа.) Үүнийг телевизээрээ илэн далангүй хэлэх зориг надад байна. Би хэнийг ч араар нь муулж ярьдаггүй. (Тийм.)

Хэрэв тэд өөрсдийгөө засаж сайжруулахгүй юм бол, тэтгэвэртээ суух хэрэгтэй. Тэд огцрох хэрэгтэй. Тэд гэртээ харих ёстой. Хэн нэгний тусламжгүйгээр өөрсдийгөө тэжээж чадах эсэхээ харахын тулд өөрсдөө өөрсдийнхөө жимс ногоог тарьцгаана биз, (Тийм, Багш аа.) тэгвэл тэд өмнө нь байсан зүйлдээ илүү их талархаж, тэдний тав тух, давуу байдлын төлөө, мөн дэлхий дээрх тэдний сүр жавхлант суудлын төлөө өдөр шөнөгүй шаргуу хөдөлмөрлөсөн хүмүүст талархаж чадна. (Тийм, Багш аа.) Ичгүүргүй. […]

Украины тэдгээр дүрвэгсдийн тухайд гэвэл, бид тэднийг өөрсдийн эх нутагтаа буцаж очно гэж найдаж байна. (Тийм, Багш аа.) Учир нь гэр орноос илүү сайхан газар гэж үгүй. (Зөв, Үнэхээр тийм шүү.) Тэд дассан байдаг. Тэд уур амьсгал, хүрээлэн буй орчин, хөрш айлууддаа, болон хажуудаа өөрсдийн гараар орон нутагтаа элбэг дэлбэг тарьж ургуулсан хоол (Тийм, Багш аа.) хүнсэндээ дассан байдаг. Бурхан Украиныг сайн хөрс, сайн тариаланчдаар адисласан. Тэд сайн тариалж, Европ руу бүхэлд нь мөн Африкийн ихэнх хэсэг рүү экспортолдог. [...]

Зэргэлдээх бусад улсуудын одоогоор хүлээж аваад буй бусад бүх дүрвэгсдийн төлөө би баяртай байна, ядаж л энэ онцгой байдалд тэд түгшүүр, айдсаас хол, үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө санаа зовохгүйгээр амрах газартай байна. (Тийм, Багш аа.) Ядаж л тэдэнд хоол хүнс байна, толгой хорогдох газартай дулаахан байна. (Тийм шүү, тийм.) Учир нь тэд юу ч үгүй, бараг юу ч үгүй зугтаж гарсан. Та нар мэдээгээр харсан биз дээ. (Тийм, бид үзсэн.) Тэд шууд гар хоосон зугтсан. (Тийм.) Эсвэл магадгүй нохой-хүнээ тэврээд, үр хүүхдээ тэврээд явсан. Тэдэнд өөр зүйл авч явах хангалттай энерги, эрч хүч байгаагүй ба, өөр зүйл авч явах хангалттай цаг ч байгаагүй. (Тийм, Багш аа.)

Тэдгээр мөчүүдэд тэд бүр бодож ч чадахгүй; зүгээр л зугтана. (Тийм.) Бидэнд гэрч бий, Шон Пенн; тэр тэднийг хурдны зам дээр байхыг харсан. Тэд хурдан явахын тулд машинаа орхих ёстой болсон, учир нь хил дээр маш том цуваа үүссэн байсан, магадгүй тэд шалгаж (Тийм.) байсан байх. Тиймээс тэр машинаа хаяад, зарим төхөөрөмжөө аваад, багтайгаа хамт гүйсэн. (Тийм.) Гэхдээ төсөөлөөд үз дээ; тэр бол давуу эрхтэй хүн.

Тэр бүх энгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүд, настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, нохой-, муур-хүмүүсийг төсөөл дөө. (Тийм, Багш аа.) Ээ, Бурхан минь! Өөрийгөө оронд нь төсөөлөөд ямар байх байсныг бод доо. (Тийм, Багш аа.) Хайртай бүхнээ, танил дотно бүхнээ орхиж байна гээд төсөөлөөд үз. Шууд л зугтдаг. Хэзээ, хаана хүрэхээ ч мэдэхгүй, гудамж талбайд аюулгүй эсэхийг ч мэдэхгүйгээр зугтана. (Тийм, Багш аа.)

Юу ч авч явж чадахгүй бөгөөд авч яваа нялх үр чинь уух сүү ч байхгүй. Муур-хүн чинь хоолгүй, нохой-хүндээ болон өөртөө хэдэн өдрийн турш юу ч үгүйгээр дээрээс унах бөмбөгдөлтөөс айж ядартлаа зугтсаар байна. (Тийм, Багш аа. Яг үнэн.) Өөрийгөө оронд нь төсөөл. Энэ бол кино биш, Бурхан минь. Жинхэнэ шүү! (Тийм, Багш аа. Яг тийм.) Жинхэнэ зовлон. (Тийм, Багш аа.)

“CBS News-ийн мэдээ 2022.3.30 Сурвалжлагч (f): “Би өөр яалтай билээ?” Женнади ийн асуув. “Энд надад юу ч үлдээгүй.” Тэрээр энд бараг 40 жил гутал урлалын мастер байсан.

Сурвалжлагч (m): Маргарита Просолович өнөөдөр бидэнд орон гэрийг нь бөмбөгдөлт тэгшилсэн гэж хэлсэн. Тэр 13 настай Никита хүүтэйгээр өмссөн хувцастайгаа л үлдсэн байна. “Үүнийг төсөөлөх ч арга байхгүй” гэж тэр хэллээ.

Сурвалжлагч (f): Миколаивын ойролцоо Оросын пуужин харваж захиргааны барилгыг нурааж нүхлэн шинэ шарх үлдээсэн байна. Энэ эмэгтэй гар дээрээ хамт ажилладаг хүнээ өнгөрч байхыг харжээ.

Др. Иван Аникин: Энэ бол толгойн шарх. Энэ бол тасарсан учраас тайрсан шарх. Энэ бол сумны шарх.

Сурвалжлагч (m): 11 настай Милена Уралова нүүрэндээ орос цэрэгт буудуулан 9 өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Энэ бол Орос Украин руу дайрахаас өмнөх үеийн Милена. Тойрон бүжиж байлаа. Харин одоо тэр алхахад ч хүнд.

Влада (f): Маш том дэлбэрэлтээс болж би сэрсэн. Дайн болж байна гэж би ойлгосон... Би үхмээргүй байна. Энэ бүхэн хурдан л дуусаасай гэж би хүсэж байна.”

Ээ Бурхан минь, энэ бүхнийг үйлдсэн хүн яаж ч зүрх сэтгэлтэй байх вэ, холоос өөрийн аюулгүй нуувчнаасаа, эсвэл ордноосоо, дарвуулт онгоцноосоо хараад л сууж байж яаж чадна вэ. (Тийм, Багш аа.) Тийм болохоор ийм хорон чөтгөр энэ гараг дээр цаашид оршин байх ёсгүй. Цөөн байх тусам сайн. Улам бага болсныг та нар харж болно. Гэхдээ зарим нь байсаар байна. Улам хорон муу хэд нь үлдчихсэн. Тэд өндөр албан тушаалд байна (Тийм, Багш аа.)

Бид яаж ийж байгаад тэдний учрыг олох хэрэгтэй. Диваажин учрыг нь олох хэрэгтэй. Надад хүч чадал, эрх мэдэл байхгүй байна. Гэхдээ би юу ч хийхгүй байгаа юм биш. (Тийм, Багш аа.) Тэд харж л байг. (Тийм ээ.) Надад биеийн хүч болон эрх мэдлийн хувьд хийж чадах зүйл байхгүй. Гэхдээ Диваажин надад тусалж байна. (За, Багш аа.) Тэд үүнийг зүгээр хараад суухгүй. (Ойлголоо.)

Би мөн дүрвэгсдэд санаа зовж байна. Оросууд болон украинчуудад адилхан санаа зовж байна. Оросууд ч гэсэн одоо дүрвэгчид болж байна. Тэд олон зуугаараа, олон мянгаараа зугтацгааж байна. Оросоос хөрш орнууд руу дүрвэцгээж шинэ амьдрал эхлүүлэн хэлний бэрхшээлд орж байгаа. Банкны данс нээх нь хүртэл тэдэнд том асуудал болж байна. Хэлний бэрхшээлээс болоод тэр. Байр түрээслэх гэх зэргээс эхлээд эх орноосоо гарсан л бол хүн бүрд том асуудал байгаа. (Яг үнэн. Тийм, Багш аа.) Тэд дайнаас дүрвээгүй болохоор хэн ч тэдэнд туслахгүй. (Тийм.) Улсаасаа дүрвэсэн оросууд болон ажлаасаа халагдсан оросууд хүүхдүүддээ дараагийн хоолыг хаанаас олж өгөхөө ч мэдэхгүй байгаа. (Тийм.) Тэдгээр халагдсан үндэсний гвардууд шиг. (Тийм.) […]

Бид зөвхөн бие махбодоор төдийгүй бас сэтгэл санааны чадамжаар, сэтгэлзүйн мэдрэмжээрээ амьдарцгааж байдаг. Бидэнд сэтгэл хөдлөлийн бүхий л чанар бий. (Тийм.) Энэ бүхэн биеийн зовлонгоос дээрдэх зүйлгүй. (Тийм шүү, Багш аа.) Амьдралаа оргүй хоосноос босгож бүтээх талаар бүр ярих ч юм биш. Хэлний бэрхшээлтэй нөхцөл байдалд үр хүүхэд нь анхаарал халамж, хоол хүнс тэжээл, эрүүл мэндийн хувьд бүх зүйл шаардлагатай байгаа. Бүхий л бэрхшээл бий. (Яг үнэн. Тийм, Багш аа.) Зарим хүүхэд зугтаж явахдаа маш ноцтой байдалтай ч инсулин зэрэг эм ч байхгүй, хэзээ хэрэглэх ёстойгоо ч мэдэхгүй байгаа. (Тийм.) Зарим нь зугтаж явах замдаа амиа алдаж байгаа. Өөрийгөө түүний ээж, аав, хамаатан, ах, эгч нь байна гээд төсөөл дөө. Эсвэл дэргэдээс нь зүгээр л яаж ч тусалж чадахгүйгээр хараад байж байна гээд төсөөл дөө. (Тийм, Багш аа. Аймшигтай.)

Олон украин хүн Орост амьдардаг бөгөөд тэдний хамаатан садан Укрианд үхэж үрэгдэж, эсвэл дүрвэх зэргээр зовж байгаа. Эсрэгээрээ ч байгаа. (Тийм.) Бас улс төрийн суртал ухуулгаас болоод өөр хоорондоо салж хөндийрч байгаа. (Тийм, Багш аа.) Бие биеийнхээ эсрэг болсон. (Тийм.)

“CNN-ийн мэдээ – 2022.4.4 Жим (m): Эдгээр харгислалын зургуудыг жүжигчилсэн, хуурамч гэх зэргээр хэлж байгаа оросуудад та юу гэж хэлэхсэн бол? Алекс(m): Юу ч хэлэхгүй. Тэдэнд би юу ч хэлэхгүй. Би эхний долоо хоногт Орос дахь хамаатнуудтайгаа ярилцах гэж оролдсон боловч тэд ямар ч хариу өгөхгүй байгаа. Тэд тархиа бүрмөсөн угаалгачхаж.”

Энэ хагарал хэр удаж байж залруулагдахыг би мэдэхгүй байна. Энэ нь биеэр тусдаа, сэтгэл санааны үл зөвшөөрөх байдлаас ч илүүтэй улс төрийн юм уу үзэл санааны өөр ойлголттой байх нь хүнд. (Тийм, Багш аа.) Энэ бол аймшигтай. Гэр бүлүүд дотроо биеэр бус, сэтгэл санаа, сэтгэлзүй, үзэл санаа зэргийн хувьд бие биеэсээ салж холдох болно. (Тийм, Багш аа.) Энэ дайн уртаас урт хугацаанд үргэлжилж, (Хөөх!) дараагийн үед ч үргэлжилж мэднэ. (Өө, хөөх!) Сэтгэлзүйн гэмтэл. Биеийн бус байдлаар салан тусгаарлагдана. (Тийм. Үнэн.) Үзэл санаа нь гэр бүлийг, эхнэр нөхрийг салгадаг. Энэ бол бас нэг чимээгүй дайн. (Тийм, Багш аа.) Тэгээд бас биет байдлаар дайтахаас багагүй сүйрэл авчирдаг. (Тэр үнэн.) Аймшигтай.

Дайн хэзээд сайн биш. Бурхан минь, бид өмнөх дайнуудаас илаарьшиж амжаагүй байтал дараагийнх нь одоо эхэллээ. (Тэглээ.) Хүмүүс яаж ингэж амьдрах билээ? Тэд яаж тэсэх билээ? Бүх зүйлийг тэгж сүйтгэж байхад. (Тийм, Багш аа. Тийм.) Хамгийн эн тэргүүний хэрэгцээт зүйл- хоол хүнс хүртэл сүйтгэгдэж дайны улмаас тасалдан саатуулагдсан. (Тийм.) Олон улсад нөлөөлж байна.

Иймд үүнийг хэн ч эхлүүлсэн байлаа гэсэн эхлэх шалтгаан энэ дэлхийд огт байхгүй учраас тэр чөтгөр л байхаас гарцаагүй. (Тийм, Багш аа.) Та нар надад итгэх албагүй. Өөрсдөө оюун ухаанаараа дүн шинжилгээ хийгээд бодоод үзвэл намайг ямар үнэн хэлж байгааг ойлгох болно. (Тийм, үнэн шүү, Багш аа.) (Тийм ээ, Багш аа.) Би хөндлөнгөөс яах гэж оролцох билээ? Аюулгүй байдлаа эрсдэлд оруулан байж шүү. Эсвэл хүмүүс намайг үзэн ядахад хүргэх гэж үү? Өөрөөр хэлбэл Оросын суртал ухуулгад итгэсэн, үүнийг ойлгохгүй хүмүүс намайг үзэн ядаж мэднэ биз дээ? (Өө. Тийм, Багш аа.) Бие болон орчны энергиэ аюулд оруулан байж энэ бүхнийг та нарт би яах гэж хэлэх билээ. Би бас багш хүний хувьд, итгэл хүлээсэн багшийн хувьд та нарын толгойд буруу бодол орох вий гэсэндээ үүнийг хэлэх ёстой. (Яг тийм. Тийм ээ.) Ядаж л өөрийн ажиллагсад, шавь нар бүгд зөв үзэл ойлголттой болох хэрэгтэй. (Тийм, Багш аа.) (Тийм, баярлалаа, Багш аа.) Би дуртайдаа биш юм шүү. […]

За, хайр аа. Бурхан ивээг. (Бурхан ивээг, Багш аа. Баярлалаа. Баярлалаа, Багш аа.) Маш их, маш их хайртай шүү. Бүгдэд чинь, ойроос, ойролцоогоос, дэргэдээс, дээрээс, доороос, гаднаас, бүр холоос ажиллаж буй бүх ажиллагсдадаа бүгдэд нь баярлалаа. Суприм Мастер Телевизийг аль чадахаараа дэмжиж байгаа хэн бүхэнд мөн баярлалаа. Үзэж байгаа хүмүүст ч бас. Бүгдэд нь бид талархаж байна. Бүгдийг тань Бурхан ивээж, та нар бүгдээрээ хурдан гэгээрэх болтугай. (Баярлалаа, Багш аа.) Бурханд талархъя. (Бурханд талархъя. Багшдаа талархъя.) Бурханыг магтан алдаршуулъя. Эзэн минь бидэнд Энхтайван хайрлаач. Бидэнд Веган Дэлхий, Энхтайван Дэлхийг, Дэлхий дээрх диваажинг хайрлаач. Баярлалаа, баярлалаа. Бид Танд талархаж байна. (Баярлалаа, Бурхан минь.)

Хөтлөгч: Хамгаас Энэрэнгүй Их Багш аа, энэхүү чухал цаг үед дэлхий нийтийг анхааралдаа авч буй Таны хязгааргүй Мэргэн ухаанд гүн талархал илэрхийлье. Удирдагчид маань гэм зэмгүй хүмүүсийн тусын тулд хүмүүнлэгийн үйлсийг нэн тэргүүнд тавьж, энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэлээр төр улсаа удирдах болтугай. Эрхэм ариун Украины ард түмэн энэхүү шударга бус халдлагаас ангижирч, Веган Дэлхий, Энхтайван Дэлхийг хурдан тунхаглахыг баталгаажуулцгаая. Эрхэм нандин Их Багшдаа бүх Суу Алдарт Диваажингийн хамгаалалтад амар амгалан, эрүүл саруул байхыг хүсэн ерөөе.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Украин болон дэлхийн нөхцөл байдал, тэр дундаа зэвсэг үйлдвэрлэсний үйлийн үрийн талаарх айлдварыг сонсохыг хүсвэл энэхүү бага хурлын бүрэн эхийг хожим Багш шавийн шүтэлцээ нэвтрүүлгээр хүлээн авч үзнэ үү.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Энх тайвныг сахин бусдын амь насыг нандигна

Зөвхөн Энхтайвныг сахиулагчид л Диваажинд хүрч чадна

Украинд тусалж буй талаар урамтай сайхан мэдээ

Хүчирхэг улсууд Украйнд өгсөн амлалтдаа хүрээгүй

Багш шавийн шүтэлцээ:

Дэлхийн бүх улсын төр засаг Украины талд зогсох ёстой

Хүчирхэг орнууд зоригтой байж Украинд туслах ёстой

Сайн ба муугийн хооронд болж буй дайнд Диваажин Украинд тусалж байна

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Украины тулгамдсан нөхцөл байдлын талаарх санаа бодол

Дэлхий дахин Украиныг дайнд ганцааранг нь үлдээлээ

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд