Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Бүхий л шашны сүсэгтнүүдэд өгсөн зөвлөгөө ба манай дэлхийг аврах шилдэг шийдэл

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хөтлөгч: 2022 оны 1-р сарын 25-ны мягмар гарагт бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дэлхийн төлөө эрчимтэй дияан бясалгалынхаа үеэр Суприм Мастер Телевизийн ажлын багийн зарим гишүүдтэй утсаар холбогдон Их Багшийн үнэт мэргэн хариултыг хүсэмжилсэн олон сэдвийн асуултуудад нь хариулж өглөө.

(Багш аа, Мич Макконел урьд нь Байденыг дэд ерөнхийлөгч байхад түүнтэй сайн харилцаатай байсан. Харин сүүлийн үед Макконел Байдены эсрэг болж “Түүнд Ерөнхийлөгчийн шинж огтхон ч алга” хэмээн шүүмжлэв.)

“C-SPAN News-ийн мэдээ 2022.1.13, АНУ-ын Сенатын цөөнхийн удирдагч,Мич Макконел: Ерөнхийлөгчийн хэмжээнд байж чадахгүй, тун чиг өчүүхэн байна. Би Жое Байденыг хувь хүний хувьд олон жил мэднэ, надад таалагддаг, бас би хүндэлдэг. Өчигдөр индэр дээр байгаа түүнийг би ер таньсангүй.”

(Тэр бүү хэл, түүнийг бүр танихын аргагүй болсон гэсэн. Макконел Байденд ингэж ханддаг болоход юу нөлөөлсөн юм бол?)

Танай улсын өндөр албан тушаалтан дээрдсэн нь танд таалагдахгүй байна уу? (Таалагдаж байгаа.) Үнэнээсээ л хэлсэн байх болтугай. Тэр үнэхээр сурамгай улс төрч дөө. Салхи хаашаа тэр тийшээ намирна. (Тийм.) Тэр Байденыг зөвхөн дэд ерөнхийлөгч байхад нь ч дотно байгаад зогсохгүй хэзээний л дотно байсан. […] Тэр өнөөг хүртэл үргэлж л Байдены талд байсан. (Тийм. Сенатад.) Энэ үгээ хэлэх хүртлээ. Түүнийг танай улс орон, ард түмний төлөө чин сэтгэлээсээ хэлсэн гэж найдъя. […] (Би тэгж найдаж л байна.)

Үнэхээр би танай улсын төлөө тэгж л найдаж байна. (За, Багш аа.) Харин тэр зүгээр л стратегийн овсгоотой нүүдэл буюу эсвэл эхнэрийнхээ зөвлөснийг хийгээгүй байх гэж л найдъя. (Тийм, Багш аа.) […]

Урьд нь ерөнхийлөгч Трампын тухайд тэр өнгө аясаа байнга (Тийм, тэгсэн.) өөрчилж байсныг санаж байна уу. (Тийм, тэгсэн, Багш аа.) Бусдын тухай ярихдаа ч тэр. Шалгарч үлдэхдээ сурамгай хүн байх. Саяхан Байден болон Цагаан ордон дахь түүний ажлын алба, Ардчилсан намынхан ч тэр үнэлгээ нь доошилсон үзүүлэлттэй гарсан. (Тийм, Багш аа.)

Мөн […] Ардчилсан намын хэд хэдэн гишүүн өөр өөр шалтгаанаар хэдийнээ гарчхаад байгаа. (Тийм, Багш аа.) Тэд өөрсдийн замаар амьдрахыг хүссэн ч бай, Байдентай санаа нийлэхээ больсон ч бай тэд үүнийгээ намын нууцлалын үүднээс хэлэхгүй. Эсвэл зүгээр л нас дээр гарч ядарч, цөхрөөд чөлөөлөгдсөн байж ч болно. (Тийм, Багш аа.) Тэгэхээр Ардчилсан намын Ордонд болон Сенат дахь олон суудал хоосон үлдлээ. (Тийм, Багш аа.) Бүгд найрамдахчууд хяналтыг гартаа авах болно. (Тийм, Багш аа.) Ийм нөхцөл байдал үүсэж болно. Мөн Байдены нэр хүнд унахын хэрээр Трампынх улам өсөж байна. (Тийм, Багш аа.) Иймд би түүнийг цагийн салхи эсрэг эргэх болсныг мэдэж байгаа гэж бодож байна. (Тийм байх. Тийм.) Тиймээс тэр шүүмжилж эхэллээ. Тэр маш их зоригтой байна. Яагаад гэвэл тэр Байденыг явахад, түүнийг бүр дэд ерөнхийлөгч байхад магтан түүнд, “Тантай ажиллах нь нэр төрийн хэрэг байлаа” гэх зэрэг үгийг хэлж байсан. (Тийм, Багш аа.) Мөн Байден болон түүний засгийн газрыг тэр цаг үргэлж дэмжиж ирсэн. Гэтэл гэнэт л эргэчихсэн. Тун зоригтой. (Тийм, Багш аа.) Тийм, маш огцом. “Ямар ч ерөнхийлөгчийн шинжгүй” гэх мэт элдэв юм хэлээд. Түүний хувьд энэ их том юм шүү. Тийм ээ? (Тийм.) Уг нь тэр бага сага л шүүмжилдэг байсан биз дээ. Гэтэл гэнэт ингэж байна. Энэ маш хүчтэй шүүмжлэл. (Тийм.)

Гэхдээ миний бодлоор тэр өнөөг хүртэл бага зэрэг эргэлзсээр байсан. Ардчилсан нам хэд хэдэн мужид байр сууриа алдах шинж орсноос (Тийм, Багш аа.) эхлээд эргэлзсэн. (Тийм. Тэгсэн.) Бас хүмүүс Цагаан Ордноос бүр залхаад байна. Цагаан Ордноос хэд хэдэн чухал албан тушаалтан огцорсон. Шууд ажлаа хаячихсан. (Тийм, Багш аа.) Тийм. Ардчилсан намынхан. (Тийм, Багш аа.) Цагаан Ордонд юм уу Харрисд ажилладаг цөөнгүй хүн огцорсон. (Хөөх.)

Би тоолоогүй л дээ. Гэхдээ л мэр сэр хэдийг огцрохыг харсан. Тэд чухал албан тушаалтнууд байсан. Мөн тэд таарч тохирохгүй байсан гэх хов жив байгаа. (Өө.) Цагаан Ордон холион бантан болсон гэх мэтчилэн. Тэр энэ бүхнийг мэдрэхгүй юү. (Тийм.) Тэр зөв зүгт эргэхгүй бол өөрөө сүйрнэ шүү дээ. (Яг тийм.) Тэр яагаад ингэтэл их зүтгээд байгааг би ойлгохгүй юм. Тийм нас дээр гарчихсан байж болих болсон баймаар юм. Гэтэл тэр албан тушаалдаа дуртай. Ерөнхийлөгчөөс ч илүү эрх мэдэлтэй болохоороо тэр ажилдаа дуртай. (Тийм, Багш аа.) […]

Бас Бүгд найрамдах намын зарим нь түүнд хэрэвзээ Трампыг дэмжихгүй юм бол, Трампын төлөө ажиллахгүй юм бол юу ч бүтэхгүй гэж анхааруулсан. Тэгвэл тэр дахин Сенатын тэргүүн болж чадахгүй. (Хөөх. Тийм байх нь.) Тэд үнэнийг хэлсэн. Тэд яг үнэнийг л хэлсэн. Тэгээд л тэр жаахан гуйвж байгаа биз. (Тийм, Багш аа.) Бүгд найрамдахчууд дахин Ордонд болон Сенатад хяналтаа тогтоовол түүнийг тайван орхино гэж би бодохгүй байна. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл тэр энэ бүх цаг хугацаанд, ялангуяа ерөнхийлөгчдөө (Трампд) тийм ч таатай хандаж байгаагүй. (Тийм, Багш аа.) Итгэлтэй үнэнч биш, сайнгүй байсан. […]

Гэхдээ л Бурханы Ивээлээр бүх зүйл боломжтой тул түүний зүрх сэтгэл бүрэн өөрчлөгдөөсэй гэж чин сэтгэлээсээ залбирч байна. (За, Багш аа.) Тэгээд […] улс орныхоо төлөө шударгаар, чин сэтгэлээсээ зүтгээсэй. Тэгж л найдаж байна. (За, Багш аа. Бид бас тэгж найдаж байна, Багш аа.) Улс төрчдийнх нь ёс суртахуун хэм хэмжээнд хүрэхгүй байвал ямар ч улсад сайнгүй. (Тийм, Багш аа.) Мэдээж биш гэж үү? (Тийм ээ, үнэн. Мэдээж тийм.) […]

Би юу ч амладаггүй. Найдаж байна л гэж хэлж байна. Хэрэв Бурхан Ивээвэл, мөн тэр үнэхээр чин сэтгэлээсээ (За, Багш аа.) улс орондоо чинхүү үнэнчээр, өндөр ёс суртахуунтайгаар зүтгэх юм бол бүгд боломжтой гэж л найдаж байна, за юу? (За, Багш аа.) Ийм байна. Өөр бий юү? (Тийм ээ. […])

(Одоо Францис хүүхэд хүчирхийлсэн хэрэг дээр шударга ёсыг тогтооно гэж амлаж байна; санваартнуудын бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийн тухайд. Тэгээд тэр хэдхэн өдрийн өмнө Ватиканы Итгэлийн Номлолын Чуулганд […] үг хэлсэн. Энэ нь өмнөх Пап XVI Бенедиктийн Германы Мюнхений хамба байхдаа хуврагууд насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн дөрвөн хэргийг шийдвэрлэсэн байдлыг бие даасан хянан шалгалт буруутгаснаас ганцхан өдрийн дараа болсон.)

CBS News-ийн мэдээ 2022.1.21 Сурвалжлагч (f): Шинэ тайланд чөлөөнд гарсан XVI Пап Бенедикт Германы епархид гарсан хүчингийн хэргүүдийг шийдэлгүй орхисон гэжээ. Тайланд Бенедикт Мюнхен хотын тэргүүн Хамба байхдаа мэдэж байсан хэр нь хүчингийн хэрэг үйлдсэн санваартнуудад ямар нэгэн арга хэмжээ авалгүй сүмд ажиллуулсаар байсан гэжээ. Пап Бенедикт энэ хэргийг няцаасаар л байна.”

(Их Багш үүнийг юу гэж бодож байна вэ? Энэ нь Францисын бас нэг анхаарал сарниулах арга юм болов уу, эсвэл сайн тал руугаа өөрчлөгдөж байна уу?)

Санасны гарз. (Тийм.) […] Өө би энэ нөхөрт итгэдэггүй гэдгээ л хэлье. Хэдийн олон удаа хэлсэн. (Тийм.) Тэр зүгээр л хүмүүсийн анхаарсан зүйлийг (Тийм.) сүрхий харагдах гэж хийдэг. Түүнийг пап болохоос нь өмнө аль хэдийн бэлдсэн байсан шиг л. Хэдийн бэлтгэчихсэн. (За, Багш аа.) Түүнийг пап болохоос олон жилийн өмнө. Түүгээр бүр гэмт хэрэгтнүүдийн хөлийг угаалган бичлэг хийж гаргасан. (Тийм.) Тэгээд хүмүүс түүнийг тун ч даруу, сайн пап юм байна гэж бодог хэмээн ашигласан. Ойлгов уу? (Тийм, Багш аа.)

Үүнийг нь тоох ч хэрэггүй. Яагаад гэвэл тэр тийм ч даруу биш, халамжтай биш юм гэдэг нь өөр олон тал дээр харагдчихсан. (Тийм, Багш аа.) Тиймээс ч олон хүн түүнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийнхээ болон өөрсдийнхөө тухай гомдоллоход тэр бүгдийг нь үл хайхарсан. (Тийм, Багш аа.) Тэр тэдэнд юу ч гэж бичээгүй, тэднийг тайтгаруулж, уучлаарай гэх мэт зүйл, бүр юу ч хэлээгүй. (Яг тийм, Багш аа.) Бүр уулзаа ч үгүй, хариулаа ч үгүй, тайтгаруулаа ч үгүй, юу ч хийгээгүй. (Тийм, Багш аа.) Тэгэхээр бэлгийн хүчирхийллийн хэргийн мэдээ түүнд бүр аль дээр хүрсэн байгаа. (Тийм, Багш аа.) Та нарын мэдэж байгаачлан тэр юу ч хийгээгүй. (Тийм.) Гэтэл одоо хэн нэгэн нь “тас” хийтэл Пап Бенедиктийн талаар мэдээлэхэд тэр хурдхан шиг “Өө, би тэгнэ тэгнэ” гэж байгааг хараа биз? (Тийм ээ, Багш аа.) Тэр одоо бас нэг золионы хүнээ олчхож.

Сүүлд тэрээр Ватиканы албаны хоёр дахь түвшний албан тушаалтныг ижил хүйстний (Тийм, Багш аа.) гэрлэлтийг нүгэл гэж буруутгасан шалтгаанаар хөөчихсөн. Тэгснээ тэр хүмүүст “Энэ бол зүгээр ээ” гээд захидал бичсэн байх жишээтэй. (Тийм.)

Энэ нөхөрт мэддэг юм гэж үгүй, тоох юм гэж байхгүй. Би Диваажингаас, “Түүнд хэдий хэр хайрын чанар бий вэ?” гэж асуухад “Хасах дөчин хэд” гэсэн. (Өө, Хөөх.) Хасах шүү! (Хасах. Өө, Бурхан минь.) Бүр тэг ч биш. (Хөөх.) Тэгээс доош. Санаадахъя. Хасах 42%. (Хөөх.) Урьд нь та нарын заримд би “Та нарын хайр дэндүү бага. (Тийм.) Хорин хэдэн хувь, эсвэл 30% байна” гэж байсныг санаж байгаа биз дээ. Дэндүү бага гэж би хэлж байсан. (Тийм.) (Өө, бүр хасах. Хөөх.) Хасах. Тэгэхээр тэр чөтгөр биш байдаг юм аа гэхэд чөтгөр түүнд шүглэхэд ядах юм байхгүй гэсэн үг. Намайг ойлгов уу? (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл тэд шуналтай, худалч, ямар ч ёс суртахуунгүй. Алдар хүнд олох гэж юу ч байсан хийнэ. (Тийм, Багш аа.) Тэгээд нэр алдар, өмч хөрөнгө хураана. (Тийм, Багш аа.) Угтаа бол ядууст зориулах ёстой Ватиканы хандивын 90%-ийг түүний удирдлага дор тэд хэрэглэж байна. (Хөөх.) (Тийм, Багш аа.) […]

Өөр хэн нэгнийг буруутгадаг гэж би хэлээ биз дээ. Тэр нь амар байгаа. Тэр дахиад л золиос олчихсон. Яагаад урьд нь энэ талаар тэр дугараагүй билээ? (Яг тийм, Багш аа.) Маш олон хүн гомдол гаргаж, зарим хэвлэлд энэ бүх баримт нотолгоо, бүгд нийтлэгдээд байхад. Тэгээд тэр, “Өө, энэ нүгэл биш. Бие махбодын хэрэг сүртэй юм биш” гэсэн.

Санаж байна уу? (Тийм, Багш аа.) Ердөө тоогоогүй. Яагаад гэвэл тэд бол өөрийг нь сонгосон хүмүүс. Нэг бүлэглэл. (Тийм, Багш аа.) “Мафийн бүлэглэл” гэж тэд өөрсдийгөө бүр нэрлэсэн. (Тийм.) Яагаад гэвэл тэд түүнийг энэ суудалд булхайгаар суулгасан. Каноны хуулиар ч гэсэн энэ бол хууль бус. Оюун санааны хувьд хууль бус, тэгэхээр түүнийг хөөж зайлуулах ёстой. (Тийм, Багш аа.) Тэгэхээр тэр мэдээж тэднийг гомдоож зүрхлэхгүй. (Яг тийм.) Эс бөгөөс түүнийг хэн дэмжих билээ? Түүнийг энэ суудалд нь байлгаж хэн хамгаалах билээ? (Тийм.)

“The St. Gallen Mafia Podcast-ийн аудио мэдээ 2021.10.31 Сурвалжлагч (m): Кардинал Годфред Даннийлс түүний 2015 онд дурдаж байсан Гэгээн Галлен мафийн үнэхээр үндсэн гишүүний нэг байсан. Нөлөө бүхий сүмийн хэсэг бүлэглэл хөшигний ард ажиллаж 2013 онд Пап Францисыг сонгуулиар гаргасан. Тэдний зорилго? Түүхч Хенри Сайрын хэлснээр “Эдгээр санаа нэгтэй нөлөө бүхий ширээт лам нарыг цуглуулан тэднийг асар өргөн холбоо сүлбээг ашиглан улс төр судлаачдын судалж тодорхойлсноор “тогтолцоог өөрчлөх” алхам хийсэн байна. Санваартан ганц бие амьдрах журмыг үл тооцон гэр бүлээсээ салсан эсвэл иргэний гэр бүлтэй Католик шашинтай санваартан цуглаан удирдах эрхтэй болж, үр хөндөлтийн төлөөх улс төрчдийг дэмжин, эмэгтэй санваартнуудад сахил хүртээн ижил хүйстнүүдийг ердийн зүйл гэж үзэх болжээ. Германы сэтгүүлч, зохиолч Паул Бадде, Кардинал Силвестриний урилгаар Үндэсний Католик Бүртгэлийн талаар хийсэн ярилцлагад Гэгээн Галлен бүлэг Вилла Назаретэд уулзалт хийсэн гэжээ. Уулзалтын зорилго юу байв? Жозеф Ратзингерийг сонгогдохоос сэргийлэх явдал байв. Силвестриний зохион байгуулсан энэ уулзалт Баддийн хэлснээр Карол Вожтала, II Жон Полыг нас барснаас хойш дөнгөж гурван өдрийн дараа болсон байна.

Брайан Вильямс (m): Бид Ватиканд II Жон Пол насан эцэслэснийг мэдээлэх гэж байна. Тэр 84 настай байсан.

Сурвалжлагч (m): 2005 онд онц нууц цуглаанаар Ретзингер сонгогдсон учраас Гэгээн Галлений мафид энэ нь ашиггүй гэдгийг мэдсэн байна. Харин 2013 оны түүх бол өөр.”

2013 оны 2-р сарын 11-нд Пап Бенедикт бууж байгаагаа зарласан байна.

“BBC-ийн мэдээ 2013.2.12 Сурвалжлагч (f): Пап Бенедикт бууж байгаагаа зарласнаас хэдхэн цагийн дотор юу болсныг хар даа: Гэгээн Петрийн Басилик дээр гэнэт аянга буусан. Үүнийг удаашруулан эндээс одоо харж болно.”

“’Ромын пап эртний нэгэн зүйлийг олон нийтээс нууж байна’-ын хэсгээс Сурвалжлагч (m): XVI Пап Бенедикт бууж байгаагаа зарласны дараахан Гэгээн Петрийн Басилик дээр хоёр удаа гэнэт аянга буусан байна. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд энд ямар нэгэн учир шалтгаан олж харахгүй байж магад гэхдээ ариун сударт цахилгаан цахих үргэлжид ямар нэгэн сүнслэг утга агуулгатай байдаг. Заримдаа энэ сайн, заримдаа муу талын, яг л Есүс сатаныг “цахилгаан цахих мэт унана” гэсэнчлэн утга учиртай байдаг.”

Тэгээд л тэр юу ч хийхийг хүсээгүй. Одоо түүнд харин золиосны хүн бий. Тэгээд л “Өө, би шийднэ” гэхийг хараа биз? (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл энэ бол ердөө л нэг жижигхэн епарх.

Өмнөх Пап Бенедикт, (Тийм.) тэр Мюнхений л хамба байсан. (Тийм, Багш аа.) Тэнд болсон явдал, магадгүй тийм ч олон удаа биш байх. (Тийм, Багш аа.) Магадгүй нэг, хоёр номлогч. […]

Тэр үедээ тэр пап байгаагүй бөгөөд пап болмогцоо олон зүйл хийх ёстой болж, өөр зүйлсийг хийх ёстой болсноос тэр эрс шулуун хүн учраас бусад хүнийг заримдаа гомдоочихдог байсан. Магадгүй чадахгүй байсан учраас тэр огцорсон. (За, Багш аа.) Магадгүй нас өндөр болсон, өвдсөн зэрэг нь шалтгаан биш байсан байх, олон шалтгааны нэг байсан биз. Эсвэл магадгүй тэр Сүмийн буюу Вати-гангийн авлигалыг харсан байх. (Тийм байх, Багш аа.)

“CNN-ийн мэдээ 2013.2.27 Сурвалжлагч (m): XVI Пап Бенедикт буухаас өмнөх сүүлийн хэдэн өдрүүдэд хүчингийн хэргийн дуулианууд, сануулгууд ар араасаар цувран асуудлууд буцалж эхэлснээс гадна Ватиканы удирдлагын төлөөх дотоод тэмцэл, авилгал эмх замбараагүй байдлын тухай үргэлжилсэн түүхүүд түүний залгамж, нэр хүндэд халтай байв. Пап өөрөө сүүлийн саруудад олон удаа энэ тухай ярьсан байдаг.

Гэгээн XVI Пап Бенедиктийн хэлсэн үг: Сүмийн нэгдмэл байдлын эсрэг, Сүмд хуваагдал үүсгэх гэм нүгэл.”

“CNN-ийн мэдээ 2013.2.25 Сурвалжлагч (m): Манай сонинд энэ тухай мэдээлсэн хоёр сэтгүүлчийн нэг нь Де Грегорио ба тэр хэлэхдээ“Хүчингийн хэрэг болон албан тушаалын хэрэгтэй холбоотой сүрдүүлгийн улмаас Бенедикт буусан” гэжээ. “Ватиканы албан тушаалтнуудын эрэгтэй янхнуудтай орооцолдсон бохир хэрэг”

Консита Де Грегорио (f) [Сурвалжлагч(m) орчуулсан]: Тэр ингэж бичжээ, “Сүмийг ижил хүйстний зүй бус бэлгийн харьцаандаа баригдсан зарим нэг албан тушаалтнуудын холбоо сүлбээс удирдаж байна.”

Сурвалжлагч (m): Долоо хоног тутмын “Фанорама” сонины сэтгүүлч Игназио Инграо “Албан тушаалын дээд түвшинд барьцаалагдсан байна” гэж хэлсэн байна.

Сурвалжлагч (m): Хэр дээд түвшинд? Кардиналууд уу?

Игназио Инграо (m): Тийм ээ, кардиналууд.

Сурвалжлагч (m): Инграо хэлэхдээ Пап Бенедикт өөрчлөлт хийх гэсэн оролдлого алхам тутамдаа мухардалд орж байсан” гэж итгэж байна гэжээ.

Игназио Инграо (m) [Сурвалжлагч (m) орчуулсан]: “Энэ найман жилийн туршид Пап хуваагдлыг зогсоохыг хэд хэдэн удаа уриалж, Куриа дахь эрх мэдлийн төлөө тэмцлийг дуусгавар болгож илүү нээлттэй болгохыг хичээсэн боловч энэ уриалгыг анхаарч хүлээж авахыг хүсээгүй юм” гэж тэр хэлжээ.”

“CNN-ийн мэдээ 2013.2.27 Сурвалжлагч (m): Папын хувийн үйлчлэгчийн ил гаргасан нууц баримт бичгүүдийг анх хэвлэсэн сурвалжлагчийн хэлснээр Папын ганцаардмал дүр зураг, түүнийг тойрон хүрээлсэн Италийн Куриагийн гишүүд түүний хүчин зүтгэлийг байнга дарж үгүйсгэж байсан нь үнэхээр гайхмаар хэрэг байсан гэжээ.

Гианлуиги Нуззи [Сурвалжлагч (m) орчуулсан]: Ватиканы Куриад болж байгаа үйл явдлын өмнө Пап ихэд ганцаардаж байжээ. Пап ганцаардаж байсан бөгөөд тэр орь ганцаар байв. Пап хэдийгээр сайн санваартан байсан ч ил тод байдлын төлөө тэмцэл, өөрчлөлт хийх тэмцэлдээ тэр амжилт гаргаж чадаагүй байна.”

“CBS News-ийн мэдээ 2022.1.21 Крис Лайвсей (m): Олон арван жилийн турш Католик Сүмийн санваартнуудын орооцолдсон бэлгийн зүй бус асуудлуудын эсрэг шударга арга хэмжээ авахыг хүссэн анхны өндөр албан тушаалтан тэр байсан юм. Тэр санваартнуудын бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүмүүстэй уулзсан. Тэр түүний өмнөх пап лам II Жон Полоос өөр замыг сонгож, энэ бол Католик Сүмийн дотор байгаа “бохир” үйл гэж үздэгээ илэрхийлж тэднээс бүр уучлал хүссэн юм. XVI Бенедикт Католик Сүмийн номлолын хүчтэй хамгаалагч, Бурханд нохой мэт үнэнч гэдгийг хүмүүс мэднэ.”

“CNN-ийн мэдээ 2013.2.27 Сурвалжлагч (m): Үнэндээ Нуззи “Ратзингер айж байсан” нэртэй номоо англи хэл дээр гаргаж байгаа бөгөөд тэр Папын хувийн үйлчлэгч баримтуудыг ил гаргах эрсдэл үүрэхээр шийдэхдээ хэрвээ баримтуудыг ил гаргавал пап ламд шинэчлэлээ хийхэд тусална, дүрэм журмыг буцааж сэргэхэд тусална гэж найдсан. Нуззийн хэлснээр пап ламын үндсээр нь устгахыг хичээсэн хээл хахуулийн хэрэгүүд нь Ватиканы гэрээнүүдтэй холбоотой авилгал, мөнгө угаах худалдан авалтад нөлөөлөх зэрэг олон буруу үйлдлийг зогсоохыг хүссэн юм. Зохиолч Нуззигийн мэдэж байгаагаар пап дүрмүүдийг өөрчлөх оролдлого хийх бүрд түүний зүтгэл мухардаж байжээ.

Гианлуиги Нуззи (m) [Сурвалжлагч (m) орчуулсан]: Та нар пап ядарч туйлдсан байсан учраас буусан гэх дэмий худлаа үгэнд итгэсээр байж болно. Харин би үүнд итгэхгүй.”

“CNN-ийн мэдээ 2013.2.25 Консита Де Грегорио (f) [Сурвалжлагч (m) орчуулсан]: Де Грегорио хэлэхдээ “Тэр буух шийдвэрээ өөрөө гаргасан, яагаад гэвэл өөрийн эргэн тойронд байгаа хүмүүст тэр итгэл алдарсан” гэжээ.

Гэгээн пап Бенедикт (m): Та нарын залбиралд баярлалаа.

Сурвалжлагч (m): Бенедикт Сүмийг орхиогүй гэдгээ хэлж байсан. Харин эдгээр баримтуудаас үзэхэд магадгүй Сүм түүнийг орхисон байж таарах гээд байна.”

Тэгээд тэр үүнийг хэрхэх учраа олоогүй биз. (Тийм байх, Багш аа.) Тэр үед энэ нь тийм ч том асуудал байгаагүй. Хаа нэгтээ мэдээлж байсан хэдий ч аниргүйд, Католикийн удирдлагын, бурангуй номлогчдын энэ бүх хөнөөсөн хүүхдүүдийн булш сэлтийг бид бүр олж мэдээ ч үгүй байсан. Канад болон Америкт бид олон зуу, мянган нэр нь үл мэдэгдэх тэдний булшнуудыг олж мэдээгүй байсан. Бэлгийн хүчирхийллээс болж, түүнийг чимээгүй дарагдуулахын төлөө амийг нь хороосон. (Тийм.) Түүнийгээ нууцлахын тулд. Магадгүй дэндүү харгисаар хүчиндсэнээс болж үхсэн байх. Тэднийг хоёр, гурав, зургаахан настай байсан гээд бод доо. (Тийм, Багш аа.) Тэд яаж тэсэх вэ дээ? (Яг үнэн, Багш аа. Тийм.) Хандивын мөнгийг идэж уудаг энэ бүх тарган хүмүүс эргээд хүүхдүүдийг хохироож байна. (Тийм, Багш аа. Бурхан минь!) […]

Тэд хаанаас ч юм хаа нэгтэйгээс гарч ирээд газар нутгийг нь булааж гэр орныг нь сүйтгэж, үр хүүхдийг нь булаан авч хүчиндэн хөнөөж байна. Ямар гээч соёл иргэншил вэ? Ичгүүргүй. Ялангуяа ариун гэгдэх байгууллагаас ийм зүйл гарахаар, ариун сүмүүд, санваартан нар Бурханы төлөөлөл байх ёстой шүү дээ. […]

“The Prey – Silence in the Name of God (2013) баримтат кино Найруулагч Люс Беллино/ Силвиа Лузи, Эцэг Жованни Лупино: Ромийн албан тушаалтнууд, бүр папын ойрын албан тушаалтнуудын дунд хээл хахууль авлигын хэрэг газар авсан гэдгийг би баттай хэлж чадна. Энэ нь маш цөөн санваартнууд сургаалд үнэнч үлдсэн гэсэн үг.”

“CNN-ийн мэдээ 2013.2.26 Кристиан Аманпур: Хуучин санваартан байсан хүн санваартан болж байгаа хүмүүсийн 50% ижил хүйстэн гэж хэлсэн байна. Ромд байдаг настай нэгэн сэтгүүлчтэй ярилцаж байхад тэр Ватиканд ажилладаг өндөр хэргэмтэй санваартнууд болон бусад олон хүмүүс эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй бэлгийн харьцаатай гэдгийг хүмүүс мэддэг гэжээ. Гол асуудал гэвэл жаахан хүүхдүүдийн эсрэг эдгээр санваартнууд олон жилийн турш үйлдсэн гэмт хэрэг ба санваартан гэр бүлийн бэлгийн харьцаанд орж байсны хооронд ялгаа бий.”

“NBC News-ийн мэдээ 2022.1.25 Валтер Робинсон (m): Олдсон найдвартай мэдээлэл бүрээс харахад санваартнуудын 10% нь хүүхэд хүчирхийлжээ. Пап Францис Кардинал байсан Буэнос Айраст нэг ч санваартан хүүхэд хүчирхийлээгүй гэж тэр мэдэгдсэн байна. Энэ бол инээдтэй хэрэг юм.”

Бурханд юм уу, Буддад итгэдэг хүмүүст би Бурхан болон Буддад л залбир гэж зөвлөх байна. Та нарыг оюун санааны хувьд, бие, сэтгэл, мэдрэлийн хувьд болон аль ч талаар хохироож мэдэх ийм номлогч нарт хэзээ ч бүү итгэ. […]

Хүмүүсийн орон гэрт орж хоол хүнсийг нь, газар нутгийг нь, эрх чөлөөг нь дээрэмдээд зогсохгүй үр хүүхдийг нь хүчиндэж, хөнөөж байна. (Өө, Бурхан минь.) Өө, Бурхан минь. Дотор муухайрам. Дотор муухайруулам хүмүүс. (Тийм, Багш аа.) Диваажин энэ гаргийг устгахыг хүсэж байгаад гайхах юм алга. Харин там тэднийг шарах гээд хүлээж байгаа. […]

Төр засгууд ард иргэдийнхээ татварын мөнгөөр давуу эрх, нэр төр, эд баялаг, аюулгүй байдал олж авсан хэр нь тэднийгээ хамгаалахын оронд тэр Сүм, тэдгээр номлогчид, тэдгээр бузар, чөтгөрийн номлогчдын хүчтэй хамсаатнууд болж байна. (Тийм, Багш аа.) Тийм болохоор л би та нарт тэднийг хулчгар, ялзарсан гэсэн. Энэ төр засгийнхан бүгдээрээ бузар хүмүүс. Тэдний нүүрэн дээр нь ч би ингэж хэлж чадна. […]

Хүүхдүүд зовж байхад тэд үл тоож байна. Тэд хохирогчийн биш гэмт хэрэгтний талд орж байна. (Тийм, Багш аа.)

Гадуур нийгэмд болохоор тэд зүгээр нэг ядуу хулгайч юм уу шалихгүй жижиг хэрэгтнийг мөшгөдөг. (Тийм, Багш аа.) Зүгээр л хэлбэр төдий ТВ-ээр гарч, хэвлэлд нийтлүүлж ямар нэг юм хийж байгаа юм шиг дүр эсгээд ардуур нь тэдний тогтолцоо жинхэнэ бузар, хамгийн муу муухай хэргийг хаацайлж байдаг. Тиймээс л би хүүхдүүдийг хамгаалахын төлөө юу ч хийгээгүй, өнгөрсөн, одоо, ирээдүйн энэ бүх төр засгуудад тэд бүгдээрээ ялзарсан гэж хэлээд байгаа юм. Энэ гэмт хэрэгтнүүдтэйгээ хамт тэд цөм там руу тонилох болно. Би та нарт худал яриагүй байна. Үнэн байдал ийм байна. (За, Багш аа.) Би тэднийг тамд мөнхөд байлгахаа нэг мэдье ээ. ‘Дуусаа!’

Улстөрчид болон авлигажсан сүмийнхэн, сүмийн номлогчид болон удирдах албан тушаалын хүмүүс бүгдээрээ адилхан; луйвраар өндөр байр суурьт хүрцгээсэн. (Тийм, Багш аа.)

Францисын хувьд түүний бүлэглэлийн луйвраар тэр пап болсон. (Тийм.) Байдены тухайд ч адилхан. (Тийм, Багш аа.) Бас л адил төстэй! Тэд бие биедээ ч хайртайг яана! Хараа биз дээ? (Тийм.) Тийм биш гэж үү? Тодорхой. (Тийм, Багш аа.) Химийн урвал. (Тийм.) Энэ бүлэг хүмүүс хоорондоо нийцтэй нь илт. (Тийм, Багш аа. Яг үнэн.) […]

Тэгэхээр одоо та нар Францисыг яагаад ингэж амлаж байгааг ойлгоо биз дээ? (Тийм, Багш аа.) Тун тодорхой харж болохоор байна. Хэтэрхий их найдах хэрэггүй. (За, Багш аа.) Хэтэрхий их найдах хэрэггүй.

Пап Бенедиктийг энэ албан тушаалд байхад тийм ч их мэдээлэгдээгүй байж магадгүй. (Тийм, Багш аа.)

“The Prey – Silence in the Name of God (2013) баримтат кино Найруулагч Люс Беллино/ Силвиа Лузи, Роберт Микенс (m): Албан тушаалд томилогдох нэг арга зам бол өөрийн епархаа сайн ажиллуулах. II Жон Полын үед хүмүүс албан тушаалд томилогдох нэг зам бол хэдэн удаа цуглаан хийсэн, хэдэн туслахтай байхаас их шалтгаална. Хэрвээ илүү олон номлогчтой болвол “тэр сайн хамба, түүнд том эдлэн газар өгнө” гэдэг. Тэгээд мэдээж хүмүүстэй зүй бус харьцсан санваартнуудыг өөрийн удирдлага дор ажиллуулж байгаа гэдгийг аль болох нууна, яагаад гэвэл өөрийн нэр хүндэд муугаар нөлөөлнө. Тэд ийм зүйлийг аль болох нуун дарагдуулдаг. Албан тушаалд томилох ажил хэргийн гол шийдвэр гаргадаг Ромд аль болох тал татсан мэдээлэл өгөх Ватиканд зөвхөн сайн мэдээгээ өгөх хэрэгтэй болно.”

Тэгээд тэр хэрхэхээ мэдэхгүй байсан байх. Магадгүй Вати-гангад тэд бас түүний хувьд дэндүү их (Тийм.) хүчтэй байсан биз. Тэр үед тэд хэдийнээ Фрацисыг гаргаж ирэхээр бэлдэж байсан. Тэд нар хар хороо аль хэдийн хутгачхаад байсан. Иймээс түүнд таагүй байсан ч байж магадгүй юм. Тэгээд огцорсон байж мэднэ. Гэхдээ л тэр энэ суудалд байхдаа ядаж л Бурханаас эмээж, Бурханд залбирдаг байсан. Тэр Бурхан түүнийг бясалга гэсэн болохоор чөлөөндөө гарч байна гэх хүртэл хэлж байсан. (Аан тийм...) Тэгэхээр магадгүй юм. Тэр Бурхантай холбогдсон байгаа биз дээ. Бурхан түүнд хэрхэхийг хэлж, тэр гүйцэлдүүлсэн байх нь.

Харин тэр хэзээ ч Бурханыг буруутгасан, Есүс Христийг гутаан доромжилсон үгийг амнаасаа огтхон ч унагаж байгаагүй. (Тийм. Яг үнэн, Багш аа.) Ядаж л тэгээгүй. (Тийм, Багш аа.) Тэр тун даруухан. Бурханаас эмээдэг, Бурханд итгэдэг гэдэг нь илт байна. (Тийм, Багш аа.) Хүмүүсийн хүссэн бүх зүйлийг хийж чадаагүй ч ядаж л тэр тийм байсан. Гэвч тэр үед Францисын үед тэр бүх юмыг мэдэж байгаа шиг юм ийм илт байгаагүй, (За, Багш аа.) олон зуун мянган хүүхэд хүчиндүүлж, хүчирхийлүүлж амиа алдсан тухай мэдэж байгаа шиг. (Тийм.) Хаа сайгүй нотлох баримт байсан. (Тийм.) Хүн бүр тэр тухай ярьж байсан. Ямар нэг зүйл хийж болохоор тов тодорхой баримт байсан ч тэр хийгээгүй. Тэр үргэлж үл тоомсорлож байсан. Тэгээд, “Махбодын нүгэл тийм ч чухал биш” гэсэн. Тэгээд бас “Бурхан бүтэлгүйтсэн” гэсэн. Тэр олон удаа “Есүс бас л бүтэлгүйтсэн” гэж хэлсэн.

“Кенийн Найроби хотын Касарани цэнгэлдэх хүрээлэн 2015.11.27 Испани хэлээр, Пап Пранцис (m): Үүн дотор Бурханы бүтэлгүйтлийн түүх бий. Энэ бол загалмайн гаргасан зам.”

“Vatican Radio-гийн мэдээ 2017.1.20 Хөтлөгч (m) [Пап Пранцисийн хэлсэн үг]: “Заримдаа би Эзэн Бурхантай тоглож наргихыг хүсдэг.” тэр, “Та ой санамж муутай. Энэ бол Бурханы сул тал. Тэр уучлахаараа мартчихдаг” гэж хэлсэн.”

“Америкийн Нэгдсэн улсын Нью Йорк хот 2015.9.24 Пап Пранцис (m): Бид Есүс Христийг дагагчид гэдгээ санах хэрэгтэй. Түүний амьдрал хүний ертөнцөөр яривал бүтэлгүйтлээр төгссөн. Загалмайн сүйрэл.”

“Виллависенсио хот, Колумб 2017.9.8 Испани хэлээр, Пап Пранцис (m): Есүсийн судсаар тэрс үзэлтний цус урсаж байсан.”

“Vatican Radio-гийн мэдээ 2017.4.4 Хөтлөгч (f): Ватикан Радиогоос ярьж байна, намайг Сүүзи Ходжэс гэдэг. “Бурханы биднийг гэх хайрын тухай түүхийг загалмайнаас харж болно, Есүс ариун чанараа хоослон, хүн төрөлхтнийг аврахын тулд өөрийгөө нүглээр бохирдуулсан” гэж Пап Францис хэлсэн. Могойн төрх рүү эргэн хараад Пап Францис “Амьтад бол нууцлаг, яагаад гэвэл энэ нь нүглийн бэлгэдэл, алдаг бас авардаг” гэж хэлсэн. “Энэ бол Христийн нууц, Тэрээр биднийг аврахын тулд Өөрийгөө хоосолж, Өөрийгөө доромжилж, Өөрийгөө сүйтгэж, нүгэл болсон.” Пап Францис, “Энэ бэлгэдлийг ашиглан Есүс могой болсон.” гэж хэлсэн.”

Бурханы өргөөнд тэр юу хийж суудаг байна вэ? (Тийм, яг үнэн, Багш аа.) Есүст залбирдаг газар биз дээ? (Тийм, Багш аа.) Яг л нэг хулгайч (Тийм.) гэрт нь хууль бусаар орж ирчхээд эзэн рүү нь орилж байгаа юм шиг. Тэднийг үл хүндэтгэж байна. […] Тэднийг хөөж байгаатай ижил. […]

Тэднийг доромжилж, гүтгэж гүжирдсээр. Ойлгож байна уу? Христийн шашинтнууд тэднийг яагаад тэнд нь байлгасаар байгааг би ойлгохгүй юм! […] Бурханы өргөөнд Бурханы ачаар, Есүсийн ачаар заларч, тэр их нэр төр, давуу тал, өндөр албан тушаалыг авчхаад эргээд Тэднийг доромжлоод аль муу муухайгаар хэлээд байна шүү дээ! Гэтэл Христийн шашинтнууд юу ч хийхгүй юм!! Христийн шашинд итгэдэг байх учиртай төр засгийнхан ч бас юу ч хийхгүй байна! Энэ дэлхий там юм!!

Бурханыг шүтэхийн оронд чөтгөр шүтээд, энэ янзаараа л байгаад байвал улам л там шиг болно. (Тийм, Багш аа.) […]

Тэр ямар ч муу хүнийг доромжлохгүй хэр нь сайн хүмүүсийг доромжилдог. Бас Цаглашгүй Бурханыг. Тэр Бурханы нэрийн өмнөөс ирэхгүй гэж бүр хэлсэн.

Ямар нэрээр ирж байгаа юм бол? Сатан л болж таарна, үгүй гэж үү? (Тийм, Багш аа.) Мэдээж хэрэг. Яагаад хэн ч юу ч хийхгүй байна вэ!? Христийн шашинтнууд 2 тэрбумуул байж юу ч хийдэггүй! Харж байгаа биз!? (Тийм, Багш аа.) Үүнд би маш их бухимддаг! Бурхан минь! Есүсийн үеийнхээс ч дор. Есүсийн үед тэд Есүсийг худал гэж доромжилсон гэдэг. Тэгээд л тэд Түүнийг хөнөөсөн. Тэд Түүнийг ядаж л Бурханы нэрийн өмнөөс хөнөөсөн. Яагаад гэвэл тэд Есүс өөрийгөө Бурханы Хүү хэмээн худал хэллээ гэж бодсон хэрэг. (Тийм.) Иймд тэд Түүнийг хүмүүсийг хуурч байсан гэж бодсон. Харин энэ нөхөр бол Бурханыг жинхэнэ хилэгнүүлж байна. Бурханыг доромжилж байна! (Тийм.) Харин жинхэнэ хүмүүс нь, Христийн шашинт хүмүүс нь юу ч хийхгүй юм! […]

Дэлхий ийм болчихсонд гайхах юм алга. Диваажин тэднийг удаа дараагийн вирусээр шийтгэж байгаад ч гайхах зүйл алга. Өөр олон үл мэдэгдэх вирус ч гарч ирсээр, өөр олон хувилбарууд ч гарч ирсээр. Тэд хэр аюултайг нь хараахан мэдээ ч үгүй байна. Нэг нь нөгөөгөөсөө улам л хүчтэй болно, мэдээж хэрэг. […] (Тийм, Багш аа.)

Энэ нөхөр тамд унахгүй юм бол та нар надад цаашид итгэхгүй байж болно. Тэр унана. За юу? (За, Багш аа.) Тэгээд хэзээ ч дахин тамаас гарч ирэхгүй. (Хөөх.) Би баталгаажуулах болно. Энэ тал дээр надад итгэж болно. (За, Багш аа.) Дэлхий дэндүү хулчгар, дэндүү харалган, юу ч хийж боломгүй хордсон байлаа ч гэсэн там түүнийг өршөөхгүй. (За, Багш аа.) Диваажингийн шүүлт түүнийг өршөөхгүй. […] Иймд юунд нь ч бүү итгэ. (За, Багш аа.)

Би нэг л зүйлд итгэж байна. Христийн шашинтнууд, өөрсдийгөө Евангелистчууд, Дахин мэндэлсэн христчүүд, Долоо дахь өдрийн адвентистууд, юу ч гэж нэрлэсэн бай тэдгээр Католикчууд Христэд бүгд итгэдэг. Тэд бүгдээрээ түүнийг хөөх ёстой. (Тийм, Багш аа) Эв нэгдэлтэйгээр. Хамтарч нэгдээд энэ чөтгөрийг хөөж гаргаад холын холд хүнээс холдуулан цөл. (Тийм, Багш аа.) Эсвэл түүнийг шоронд үүрд хорьж, тамд түгжигдэх хүртэл нь цоожил. Эс бөгөөс тэр улам олон хүнийг хохироох болно. Мөн улам олон педо-номлогч, хүчирхийлэгчдийг хамгаална. (Тийм, Багш аа.) Бурхан минь. […]

Өөр асуулт байгаа юу? (Тийм ээ, Багш аа. Ядуу буурай улс орнууд хүлэмжийн хийн ялгарал болон CO2 ялгарал багатай хэр нь яагаад илүү их хүлэмжийн хий ялгаруулдаг, илүү баян улс орнуудаас илүү их шийтгэл амсдаг юм бол? Үр дагавар нь бага баймаар юм? Ядуу буурай улс орнууд өлсгөлөн, өвчин зовлон, байгалийн аюулт гамшигт илүү ихээр зовж байна.) […]

Би ч бас энэ талаар бодох л юм. Гэхдээ та нар хараа биз дээ... Саяхан баруунд олон галт уул дэлбэрч, хуй салхи дэгдэн цаг агаар элдэв янз болж, хаа сайгүй том түймэр дэгдсэн. (Тийм, Багш аа.) Өөрөөр хэлбэл тэр хүчирхэг улс орнуудад болсон, одоо тэдэнд ч бас тохиолдож байна.

“DW News-ийн мэдээ 2022.1.10 Роб Ваттс (m): Хар салхи, үер, түймэр; 2021 он байгалийн гамшигт нэрвэгдсэнээс ч илүү хувиар буюу 10,000 хүний амийг авч одсон. Бас санхүүгийн ихээхэн хохирол авчирсан. Германы давхар даатгагч Мюних Регийн мэдэгдсэнээр энэ бол түүхэнд байгаагүй өндөр зардал гарсан жил буюу ойролцоогоор 280 тэрбум ам. долларын хохирол учирчээ. 128 тэрбум ам. доллар гэдэг нь зөвхөн даатгуулсан хэсгийн дүн. АНУ хамгийн ихээр буюу 150 тэрбум ам. долларын хохирол үзсэн байна. Энэ хохирлыг Айда хар салхи, хүчтэй хуй салхинууд, Өмнөдөд болсон хэт хүйтэн өвөл, баруун хэсэгт гарсан түймэр зэрэг гамшгууд авчирчээ. Харин Европт ямар байв. Гол гамшиг нь үер байлаа. Нийтдээ 54 тэрбум ам. долларын хохирол гарчээ. Өнгөрсөн жил Германы баруун хэсэгт хамгийн их хохирол учруулсан байгалийн гамшигт үер болсон юм. Харин Азид буюу Ази Номхон Далайн бүс нутагт 48 тэрбум ам. долларын хохирол учирчээ.”

Тэдэнд ийм зүйлс тохиолдохгүй байлаа гэхэд Диваажин тэднийг шийтгэхгүй байгаа хэрэг биш. (За.) Тэд одоо шангаа хүртэхгүй гэхэд тамд очоод хүртэх болно. (Хөөх.) Яг л бидний бие шиг. Бид ямар нэг болохгүй зүйл идчихлээ гэхэд гэдэс шийтгүүлдэг. Ам шийтгүүлдэггүй. (Яг тийм.) (Ойлголоо.) Жишээ нь элэг шийтгэлийг нь хүлээх юм уу, (Тийм.) цөсний асуудал гэх зэрэг үүсдэг. (Тийм ээ, Багш аа.) Гэхдээ эрт орой хэзээ нэг цагт эдгээхгүй бол энэ нь хүндэрч, өвчин болж, эрүүл мэндээ алдахад хүрнэ. Тэгээд бие нь бүхэлдээ сүйрнэ. (Яг үнэн, Багш аа. Яг тэгнэ.)

Жишээ нь биеийн хувьд, хүмүүс одоо КОВИД-19 тусацгааж байна. Царай төрх нь өөрчлөгдөхгүй байгаа. (Тийм, тийм.) Бараг үгүй. Ховор тохиолдолд арьс нь цэврүүтэх ч юм уу. Гэхдээ ховор. Ихэвчлэн хэвийн харагдана. (Тийм.) Амьсгал нь давчдан эмнэлэгт хүргэгдэж үхэх хүртлээ (Тийм, Багш аа.) тийм байна.

Яагаад гэвэл биеийн хэсгүүд хоорондоо холбоотой. (Тийм.) Гадна ч юм уу, дотор ч юм уу нэг эрхтэнд асуудал гарлаа гэхэд эмчлэхгүй л юм бол бие эрт орой хэзээ нэг цагт бас өвдөнө. Яг л үүн шиг дэлхий бол бүхэл. Олон төрөлтнүүдийн цогц. Тэгэхээр шийтгэл болон гамшгууд аль эмзэг мэдрэмтгий газар илүү их тусна. (Тийм байх нь, Багш аа.) Элэг, уушги эмзэг эрхтнүүд байдгийн адил. (Тийм, Багш аа.) Бидэнд ийм эрхтнүүд байхгүй болбол, эсвэл өвдчихвөл эрт орой хэзээ нэгэн цагт бид асуудалд орно. Эд нар бол эмзэг эрхтнүүд. Иймд эмчлэхгүй бол бид үхнэ. (Яг тийм.) Үүний нэгэн адил, […] үр дагаврыг дэлхий бүх нийтээрээ хүртэх болно. (Яг тийм байна.) Одоо КОВИД хаа сайгүй тарсныг харж байгаа биз. (Тийм. Яг тийм, Багш аа.) Диваажин зөвхөн ядууг нь шийтгэдэггүй гэж харуулахын тулд өөр гамшиг гарах албагүй. Тэд заавал адилхан арга замаар нийтээр нь шийтгэх албагүй. Үйлийн үрийн шанг зэрэгцэн орших хүн бүхэн адилхан хүртэнэ. (Тийм.) Гарцаагүй тэгнэ.

Эргэлзэх хэрэггүй. (За, Багш аа.) Шударга шүүлт явагдана. Хүмүүс ухаажихгүй юм бол Диваажин шүүх л болно. […]

Одоогийн энэ арга мухардсан нөхцөл байдалд бол веган болох нь цорын ганц шийдэл. (Тийм, Багш аа.) Тэжээвэр, зэрлэг бүхий л амьтан-хүмүүсийг тайван орхи! (Тийм.) Тэгвэл магадгүй бидэнд тусламж авах боломж байж мэднэ. Бидэнд найдвар одоо ч байна шүү. Үүний төлөө би залбирч байна. Би, “Хүмүүс оройтож наманчилсан ч Эзэн минь биднийг өршөө, тэднийг өршөө, бидэнд туслаач дээ. Туслаач гэж гуйя. Тэд дэндүү орой наманчилсан ч огт оргүйгээс дээр шүү дээ. Тэд мунхаг, хордсон, төөрөлдсөн байгаа. Хожимдон наманчиллаа ч биднийг өршөөгөөрэй” гэдэг. […] Харин тэд наманчлах ёстой. […] Тамд байгаа юм шиг хамаг муу бүхнийг хийчхээд Диваажинд хүрнэ гэж горьдох хэрэггүй. (За, Багш аа.) Энэ бол тун энгийн. […] Ердөө л веган болоод наманчил, мөн чадвал сайн үйл хийж бусдад тусал. Чадахгүй бол наманчлаад ядаж веган бай. (За, Багш аа.) Тэгвэл би үнэхээр тусалж чадна. […]

Хөтлөгч: Бид Хамгаас Халамжит Их Багш Таныхаа дэлхий даяараа хүнд хэцүү байдалтай нүүр тулсан энэ цаг үед хүн төрөлхтөнд хандан гэгээн сургаалаа айлдаж буйд гүнээ талархаж байна. Диваажингийн Өршөөл удирдагчдыг маань Дэлхий дээр бүх үндэстнүүд амар амгалан, тогтвортой ирээдүйг бүтээж чадахуйц илүү буянтай зам мөрд дагуулах болтугай. Бид бүгдээрээ Мөнхийн Бүтээлд холбогдсон гэдгээ ухаарч дэлхий маань нэгдмэл, итгэлцэлтэй орших болтугай. Эрдэнэт Их Багшдаа эрүүл энх, амар амгалан байж бүх Диваажингийн Төрөлтнүүдээр ямагт хамгаалагдахыг ерөөж байна.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Пап Францис Библийн Левид заасан зарим шаардлагыг хүлээн зөвшөөрдөг хэр нь веганизмыг яагаад үл тоомсорлодог талаар бодол санаагаа хуваалцсаныг сонсохыг хүсвэл Багш шавийн шүтэлцээгээр 2022 оны 3-р сарын 22-ны мягмар гарагт уг конференцийг бүрэн эхээр үзнэ үү.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Амар амгалан дэлхийн төлөө, эрүүл гаргийн төлөө махнаас татгалз

КОВИД-ын тэргүүнээс хүлээн авсан чухал мэдээлэл

Багш шавийн шүтэлцээ:

Энэ дэлхий дээр сайн хүмүүс яагаад зовдог вэ?

Төр засгууд амь насыг хамгаалж веганизмыг сурталчлах ёстой

Диваажин хэвлий дэх нялхсыг хөнөөхийг зөвшөөрөхгүй

Чөлөөт сонголт гэдэг нь зөв зам мөрийг сонгох явдал

Үнэнч чанар үгүй болоход: Хадитад өгүүлсэн Эцсийн Мөчийг илтгэх шинжүүд

Католик номлогчид Эзэн Есүсийн Жинхэнэ Сайн Мэдээг номлох ёстой

Жинхэнэ Гэгээнтэн хэргэм

Нэг жилийн хаан

Веган байх нь бидний хайр ба нинжин сэтгэлийг гаргаж ирдэг

Эзэн Есүс Христийн хүн төрөлхтний төлөөх гайхалтай золиослол

Жинхэнэ нигүүлсэл ба ёс суртахууны хэм хэмжээ бол жинхэнэ шийдэл

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд