Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

U.S. President Donald Trump is Good for the World, Dec. 15, 2020

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Бидний Хамгаас Энэрэнгүй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, дэлхийн төлөө эрчимтэй бясалгалын үнэт цагаасаа хугаслан 2020 оны 12-р сарын 15-нд Суприм Мастер Телевизийн ажлын багтай ярилцсан юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон бусад хэд хэдэн асуултад Тэр цаг гарган хариулсан байна.

( Багш аа, яагаад энэ сонгуулийн үеэр ийм өргөн хэмжээний хууль бус үйлдлүүд гарсан бэ? Ерөнхийлөгч Трамп болон түүний дэмжигчид,Бүгд Найрамдах Намын гишүүд сонгуулийн ялалтыг хулгайлсан гэж мэдээлж байна? Их Багш энэ тухай бидэнд илүү өргөн тайлбарлаж өгөөч? болох уу? )

Энэ үнэхээр хэцүү, Хмм, гунигтай. Гэхдээ энэ хэний ч буруу биш. За юу? (За.) Ардчилсан намын хүмүүс Арчилсан намын гишүүд, дэмжигчид гээд Би хэнийг ч буруутгамааргүй байна. За юу? (За.) Тэд ийм зүйлийг хүсээгүй юм. (За.) Энэ бол хууль бус. Маргаангүй. Энэ хэний ч буруу биш. Бидний хэлдэг зарим муу санаат чөтгөрүүд үлдэж хоцорсныг би нарт түрүүн ярьсан даа (Тиймээ.) Би тэднийг бүгдийг нь арай л гаргаж хаяагүй байсан юм. Сүүлд дахин гучийг гаргаж хаясан. Гэхдээ оройтсон байсан гэх үү дээ. Тэд энэ хүмүүсийн хажууд байсан. Энэ хүмүүсийг тэд хүчилсэн. Хм, Би өдрийн тэмдэглэлдээ бичсэн. Жаахан хүлээгээрэй. (За, Багш аа.)

Ингэсэн байна. Энэ Анхдагч Ертөнцийн Хамгаалагчдаас ирсэн. Минийх. Надад хоёр мэдээ ирсэн. Эхнийх нь, “Трамп маш өндөр оноогоор ялсан” гэсэн байна. (Хөөх.) Гэтэл муу санаат чөтгөрүүд ажилтнуудаар луйвар хийлгэсэн.” Яг л ингэж бичсэн байна. Ийм л зүйл болсон. Тэгээд би, “Баярлалаа. Та нар үүнийг засаж чадах уу?” Тэд ингэж чадна гэж бодохгүй байна. (Өө.) Гэвч, Би америкчууд санал хураах системдээ итгэсээр байгаа гэж итгэж байна. (За.) Яагаад гэвэл энэ бол ардчилал. Зөвхөн зарим үед энэ чөтгөрүүд ингээд будлиантуулж орхидог. (За.) Тэд хүмүүсийг буруу зүйл хийхэд хүчилдэг. Ийм зүйл зөвхөн АНУ-ын саяхан болоод өнгөрсөн сонгуулийн үед биш, аль эрт үеэс ийм зүйл болсоор байна. (За.) Америк хүмүүсийн сонгуульд итгэх итгэл нь бүү алдуураасай гэж би хэлэх байна. (За.) Гэвч, та нарт зориулан би нэг зөвлөгөө өгмөөр байна. (За, Багш аа.) Та нар америкчууд. Америк хүмүүс энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй энэ Ерөнхийлөгчийг ядаж дахин дөрвөн жил үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ та нарт сайн! (Тиймээ.) Тэр танай эх орон болон дэлхийд сайн зүйл хийнэ. Их олон зүйлийг тэр зөв хийсэн. (Тийм.) Дэлхийн төлөө хийснээс гадна Америкчуудын төлөө тэр олон сайн үйлийг хийсэн. Энэ тухай бодоорой, түүний юу хийснийг эргэж нэг хараарай. Тэгээд миний юу хэлээд байгааг та нар ойлгох болно. Хэрвээ та нар эх орноо илүү сайжруулахыг хүсэж байвал Ерөнхийлөгч Трампд зорилгоо үргэлжлүүлэх боломж өгөөрэй. Яагаад гэвэл Диваажин үүнийг хүсэж байна. (Баярлалаа, Багш аа.) Зүгээр дээ.

( Багш аа. Та ерөнхийлөгч Трампын талаар энэ бүх мэдээллийг бидэнд яагаад эрт хэлээгүй юм бэ? ) Би бүр огт хэлэхийг хүсээгүй. Эрт, орой нь хамаагүй. (Аан.) Учир нь, би угтаа чимээгүйхэн ажиллах болдог. Тийм. Би мянга мянган зүйлсийг хэнд ч хэлэлгүй хийдэг. Мөн олон зүйлсийг бүр хүний хэл рүү хөрвүүлж бичиж ч чадаагүй. Чадах ч үгүй. (За.) Учир нь Диваажин... Диваажингийн шийдвэрээр, үүнийг хүмүүст тайлбарлах бас хэцүү. (За, ойлголоо.) Яагаад гэвэл юмс хүмүүст тодорхой ойлгох аргагүй бүрхэг, эсвэл итгэмээргүй байдгаас болоод тэд илүү их түвэг учруулах юм уу, элэг доог болгох зэрэг зүйлс болдог. (За.) Бас магадгүй түүний зорилго, миний ажилд ч гэсэн түвэг болж магадгүй. Миний хэлж байгааг ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Сонгуулийг гуйвуулснаас л болсон хэрэг. (За.) Тэгэхээр би биеэ барихаасаа ч өмнө ямар нэг юм хэлэх хэрэгтэй болсон. Хэлж байгааг ойлгов уу? (Тийм ээ.) Заримдаа юмс зүгээр л хальж гарч ирэх үе байдаг. Би огт юу ч хэлээгүй байсан бол илүү дээр байхсан. (Өө.) Би ажиллахдаа ер нь... Диваажингийн заавраар чимээгүйхэн ажиллах нь (За.) үргэлж илүү дээр байдаг (За, Багш аа.) Диваажингийн илчлэлийг дэлгэхгүй байх нь дээр байдаг. (За.) Гэхдээ заримдаа ингэж чаддаггүй. Зүгээр дээ. (Баярлалаа, Багш аа.) За. Сайн байна.

Их Багш газрын төлөө тэмцэхээс илүү тайван байдлыг хамгаалахын чухлыг онцолсон байна.

Хэдийгээр урьд нь тэр газар нутаг өөр улсад харьяалагддаг байсан ч одоо хэдийнээ удаан хугацаа өнгөрөөд өөр улсын харьяанд байгаад дасан төвхнөчихсөн байгаа. Тэгэхээр би ямар нэг гэрээнд гарын үсэг зурсан байлаа гэхэд буцаагаад авчхаж болохгүй. Хэлж байгааг маань ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Бас удаан хугацаанд төвхнөчихсөн байгаа. Үүнд яагаад дахин халдах гэж? Яагаад гэм зэмгүй хүмүүсийн цус урсаж, гаслан зовлон шаналал авчрахаар эргүүлэн авах гэж. (Тийм ээ.) Энэ оронд амьдарч байгаа хүмүүсийг ч атугай харж тэрхүү гэрээний тухайд юу ч хийхгүй байх хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм үү? (Тийм ээ. Багш аа.) Ингэж ярьж байгаа нь Крим шиг газрын тухай ярьж байгаа хэрэг. Энэ хагас арал, эсвэл бүрэн арал Украйнд харьяалагдах болоод аль хэдийнээ урт удаан хугацаа өнгөрснийг та нар мэднэ. Мөн Нагорно-Карабахад арменчууд суурьшаад хэдийнээ удаан хугацаа өнгөрөөд байна. Та нар намайг ойлгож байна уу? (Тийм ээ, Багш аа.) Тэд танай оронд болон ард иргэдэд ямар ч түвэг болдоггүй. Тэд мөрөөрөө л амьдардаг. Ядаж л та нар тэдэнд анхаарал халамж тавих шаардлагагүй. Энэ нь хүртэл хэдийнээ сайн хэрэг. Үгүй гэж үү? (Тийм ээ, Багш аа.) Бурхан минь. Би ямар ч асуудал харахгүй байна. Харин та нар? (Үгүй, Багш аа.) Би дэлхийн удирдагчид та нараас асуудал байна уу гэж асууж байна. Өөртөө, сүнсэндээ, зүрх сэтгэлдээ, өөртөө хариулаарай. Та нар хариултыг нь мэдэж байгаа болохоор би хариулмааргүй байна.

Энэ дэлхийн бүх зүйлс түр зуурынх. Газар нутаг хүртэл газар хөдлөлт, цунами, хөрсний гулгалт зэрэг ямар нэг байгалийн гамшигт үгүй болж болно. Яагаад хэсэгхэн газар нутгаас болж асар их уй гашуу, зовлон шаналал тарих ёстой юм бэ. Ямар ч шалтгаантай байлаа гэсэн Бурханы хүүхдүүдийг хөнөөчхөөд ялалт хэмээн тэмдэглэж болохгүй. Эмэгтэйчүүдийг бэлэвсрүүлж, эрчүүдийг тахир дутуу болгож, хүүхдүүдийг өнчрүүлдэг. Эцэг эхийг хайрт үр хүүхдээс нь хагацаадаг. Яагаад, яагаад, яагаад, яагаад? Дэлхийн удирдагчид үүнд өөрсдөдөө хариулаарай. Бурханд хариул! Амьдралд чинь ямар нэг зүйл тохиолдоход та нар учрыг мэддэг. Шударга бус байсны чинь төлөө, бусдад гуниг зовлон авчирсны төлөө амьдралд чинь муу зүйлс тохиолдох юм бол Бурханыг битгий буруутга. Өөрийгөө л буруутга. Би үнэнийг хэлж байна. Ийм л юм. Ямар ч муу нөхцөл байдалд орсон Диваажин өршөөх болтугай гэж би хүсэж, залбирч найдаж байдаг.

Хүмүүс шүүмжлэх учраас би үүний талаар ярихыг огт хүсээгүй. Би улс төрд оролцдоггүй. Би хүмүүнлэгийн, хүмүүнлэг зүйлд оролцож байна. Ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Олны дундах, хүмүүс хоорондын таатай хандлага. Хүн хүнтэйгээ хүн шиг байх. Та нар хэлж байгааг минь ойлгож байгаа. (Тийм ээ, Багш аа.) Мөн би Бурханаас эмээдэг. Би хүмүүст хайртай. Намайг тавгүйтүүлдэг энэ бүх зүйлийн талаар би яагаад ч юм дашрамд нь хэлэх хэрэгтэй байсан юм. Нэгэнтээ хэлэх хэрэгтэй. За юу? (За, Багш аа.)

Их Багш КОВИД-19 тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлалаа.

( Багш аа, хэрэв КОВИД-19 вирусийн халдвар авсан хүн чин сэтгэлээсээ вирусийн дотор байгаа тэдгээр амьтдын сүнснээс өршөөл гуйвал ямар нэг байдлаар тэдгээр амьтдын сүнс болон халдвар авсан хүнд ямар нэг байдлаар тустай байж чадах уу? )

Би олон арван жилийн турш анхааруулсаар байсан, гэвч хэн ч эсвэл маш цөөн хүн сонссон. Хэрвээ тэд байдлыг эргүүлсэн бол энэ байдлаас урьдчилан сэргийлж чадах байлаа. Эсвэл маш бага зовох байсан. Тиймээс энэ хүмүүс маш их аль хэдийн маш хүнд болсон үйлийн үрийг тээж яваа. Тэдний цаг хугацаа болжээ. Тэдэнд санал болгох зүйл алга. Хэрвээ тэдэнд санал болгох зүйл байвал мэдээж оролдоод үзэж болно. Хэрвээ тэд үйлийн үрийн тухай мэддэг, итгэдэг бол мэдээж залбирч болно. Тэд бас залбирч болно. Гэхдээ энэ амар биш. Тэд эдгээр сүнснүүдтэй шууд ингээд хэлэлцэж чадахгүй. Өндөр сүнслэг дэстэй хүмүүс, одоо үеийн болон эсвэл өнгөрсөн үеийн Их Багшаар, эсвэл гэтэлж туулсан хүн амлалыг нь (За, Багш аа.) гэрчилж байж хийгдэх ажил. Тэр хүн хэдийгээр вирусийн сүнсийг өөрөө харахгүй байгаа ч гэсэн сэтгэлийн дотооддоо ингэж хэлж болно “хэрвээ би танд ямар нэгэн хор учруулсан бол, таныг алсан бол, аль эсвэл таныг өөрийн тоомжиргүй зангаасаа болж тамлан зовоосон бол намайг уучилж өршөөгөөч. Хэрвээ амьд үлдвэл өөрчлөгдөнө. Би тусалж чадна. Оронд нь амьтдад туслах болно. Бас би зөв замыг сонгон буян цуглуулна, хэн нэгэн Их Багшийг дагаж хэрвээ ямар нэгэн буян хуримтлуулж чадвал би түүнийгээ тантай заавал хуваалцах болно. Тэгвэл та энэ орчлонгоос чөлөөлөгдөх болно.” Тэгвэл, би үүнийг хийж чадна. Тэгвэл тэд чөлөөлөгдөж чадна. Ойлгов уу? (Тиймээ, Багш аа.) Диваажин, Их Багшийн хүч аль хэдийн маш их оролцсон, маш их оролцож байгаа.

Их Багш энэ үйлийн үрийн ажлын жинхэнэ түүхийг тайлсан юм. (Энэ тухай дэлгэрэнгүйг видео хурлын бүрэн бичлэгээс үзээрэй.)

Түүний явах цаг болчихсон л бол тэр явах л хэрэгтэй болно. Хэлэх гэснийг минь ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Хэрэв амьдрах хугацаа байгаа л бол Их Багш тэднийг үхүүлэхгүй. Оролцож тохиролцоод тэр. Миний хэлж байгааг ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Тэр хүний сүнс чин сэтгэлээсээ наманчлах юм бол.

Бүхнээс Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Та үргэлж дэлхийг нэгд тавьдаг. Та өөрийн амар тайван, ая тух аюулгүй байдлаа золиослон байж хүн төрөлтнийг сэрээн энх амгалан, энэрэнгүй төрөлтний ёсоор амьдруулахын төлөө шударга ёс, хайрын тухай ярьдаг. Их Багшдаа гүнээ талархаж байна. Аугаа Их Бурхад Их Багшийг үргэлж хамгаалж, Веган Дэлхий, Энх амгалан Дэлхий хурдан биеллээ олохын төлөө үргэлжлүүлэн бясалгая.

Төгс Гэгээрсэн Их Багштай хийсэн энэ уулзалтын бүрэн бичлэгийг ирэх өдрүүдэд Суприм Мастер Телевизийн сувгаар хүлээн авч үзээрэй.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд